Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/04370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ,,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*********************/-д холбогдох

4,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 9 сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантөгс,

Хариуцагч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Л.*******д холбогдуулан 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Т. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2025 оны 5 сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн Сента маркийн автомашинтай явж байхдаа хариуцагч Л.******* нь миний Тоёота хариэр маркын автомашиныг мөргөж надад 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд хохирол 4,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа тээврийн хэрэгслийг хэт өндөр үнээр үнэлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин тээврийн хэрэгслийн бодит хохирол болох 2,965,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Л.******* нь 2025 оны 5 сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Сента маркийн автомашинийг жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож байхдаа Т.ы эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан гэм буруугийн талаар талууд маргаагүй. Харин шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар маргасан.

Тус Т.ы эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол Хас үнэлгээ компани үнэлхий хийж тус компанийн 2025 оны 5 сарын 19-ний өдрийн 741 дугаартай үнэлгээгээр Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгсэлд 4,710,000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэжээ.

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Т.ы эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээч томилж, тус компаниас 2025 оны 12 сарын 12-ны өдрийн 320 дугаартай үнэлгээгээр тус тээврийн хэрэгсэлд 2,965,400 төгрөгийн хохирол учирсан болохыг дүгнэсэн.

Мөн тус шүүхийн 2026 оны 01 сарын 14-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Т.ы эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, тус компаниас 2026 оны 1 сарын 27-ны өдрийн 104 дугаартай үнэлгээгээр тус тээврийн хэрэгсэлд 4,265,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн үнэлгээнүүдийг дүгнэж үзвэл Ашид билгүүн ХХК-ийн 2026 оны 1 сарын 27-ны өдрийн  дугаартай үнэлгээ нь зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагыг ашигласан, солигдсон сэлбэгийн хашгийг тухайн өдрийн ханшаар нь тогтоосон, хууль тогтоомжид нийцсэн байх тул тус үнэлгээний тайланг үндэслэл болгон Т.ы эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгсэлд 4,265,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар хариуцагч Л.*******ос 4,265,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгож, үлдэх 535,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******ос 4,265,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.д олгож, үлдэх 535,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ос 83,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА