| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 197/2025/16042/И |
| Дугаар | 197/ШШ2026/05954 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/05954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,****************************/-д холбогдох
3,096,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 6 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.,
Хариуцагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 3,096,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 2025 оны 5 сарын 30-ны өдөр Би өөрийн эзэмшлийн Тоёота ланд крүзер маркын автомашинаа Энконто молл худалдааны төвийн гадна төлбөртэй зогсоолд байрлуулсан байх үед хариуцагч Ч.******* нь санаатайгаар зурж хохирол учруулсан. Тус хохирлын төлбөрт 3,096,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа би тухайн автомашины урд шилэн дээрээс утасны дугаарыг харах гэж очсоноос биш машиныг зураагүй, мөн намайг гэм буруутай гэж тогтоосон цагдаагийн байгууллагын шийдвэр байхгүй гэж нэхэмжлэлийг няцааж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н. нь 2025 оны 5 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Энконто малл худалдааны төвийн автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота ланд крүзер 200 маркын автомашины байрлуулсан байна. Тухайн үед хариуцагч Ч.******* нь тухайн автомашин дээр ирж тойрох чиглэлийн үйлдэл хийсэн байна.
Мөн талууд автомашины зогсоолд машин байрлуулахтай холбогдуулан 2024 оны 5 сарын 29-ны өдөр маргасан талаар тайлбар гаргасан.
6.Талууд дээр үйл баримтад маргаагүй бөгөөд хариуцагч Тоёота ланд крүзер 200 маркын автомашиныг тойрч явахдаа зүүн талын 2 хаалгыг дамнуулан хурц иртэй зүйлээр зурсан талаар малаар маргаж байна.
Шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан бичлэгийг шинжлэн судлахад хариуцагч Ч.******* нь 2025 оны 5 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Энконто малл худалдааны төвийн автомашины зогсоолд ******* улсын дугаартай, Тоёота ланд крүзер 200 маркын автомашины зүүн талын 2 хаалгыг дамнуулан зурсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь тухайн автомашиныг тойрч явахдаа зурсан гарын хөдөлгөөн зэрэг нь бичлэгт үлджээ. Иймд хариуцагч Ч.*******г дээрх үйлдлийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
7.Таван богд ХХК-ийн 2025 оны 6 сарын 4-ний өдрийн үнэлгээгээр автомашинд учирсан дээрх хохирлыг 3,096,000 төгрөгөөр тогтоожээ.
8.Хариуцагч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Намайг гэм буруутай гэж тогтоосон цагдаагийн эрх бүхий албан тушаалтны ямар нэг шийдвэр байхгүй тул гэм буруутай гэж үзэхгүй гэж, нэхэмжлэгч Н.аас Цагдаагийн байгууллага дээрх зөрчлийг тогтоохгүй гэснээс биш гэм буруугүй гээгүй, намайг иргэний журмаар ханд гээд надад хаягийг нь олж өгсөн. Иймд хариуцагчаас хохирлоо гаргуулна гэж талууд мэтгэлцэж байна.
Хариуцагч Ч.*******г бусдын эд хөрөнгийг гэмтээсэнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас шалган тогтоосон дүгнэлт гараагүй байгаа нь тухайн эдгээд учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
Тодруулбал, хууль заасан хариуцлагыг оногдуулахад Цагдаагийн байгууллагын дүгнэлт шаардлагатай бөгөөд учруулсан хохирол нь шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдож байх тул хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар хариуцагчаас гэрээний үүрэгт 3,096,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.т олгох үндэслэлтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас 3,096,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,486 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 64,486 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА