Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/06744

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* нар ХХК*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******,****************************/-д холбогдох

554,144 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2026 оны 1 сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Ундрал,

Хариуцагч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 554,144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Ундрал шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч нь 2025 оны 7-10 сар хүртэл хугацааны орон сууцны төлбөрөө төлөөгүй тул 554,144 төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцны төлбөрийг тооцсон задаргаа тодорхойгүй, нэхэмжлэгч байгууллага нь дулааны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй гэж нэхэмжлэлийг няцааж байна.

Хариуцагч Г.******* нь Баянзүрх дүүргийн 36 хороо, *******, 24 тоотод оршин суудаг бөгөөд тус орон сууцны ашиглалтын зардлыг төлөх үүрэг бүхий этгээд байна. Талууд энэ талаар маргаагүй.

Харин нар ХХК нь тусгай зөвшөөрөлтэй буюу оршин суугчдаас орон сууцны ашиглалтын төлбөр шаардах эрхтэй эсэх, орон сууцны ашиглалтын төлбөр тооцсон аргачлал үндэслэлтэй эсэх талаар маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

нар ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд *******, *******ыг дулаанаар хангах үйлчилгээ үзүүлдэг байна. Тус компанийн дулаанаар хангах тусгай зөвшөөрөл 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дуусгавар болжээ. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвхөн цэвэр, бохир усны төлбөр шаардсан гэв.

Нэхэмжлэгч нар ХХК-ийн цэвэр ус түгээх, цэвэр ус дамжуулах, цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрөл 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон.

Нэхэмжлэгч нь 2025 оны 7-10 сарын усны төлбөрийг шаардаж байх тул нар ХХК-ийг тусгай зөвшөөрөл бүхий этгээд гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар сарын 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 554,144 төгрөгийг цэвэр усны төлбөр гэж шаардаж байх боловч тухайн төлбөрийг тооцсон аргачлал, хэрхэн тооцсон болохоо баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч нь нар ХХК-ны ОСНААК-ын төлбөр гэх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч тус баримтад хариуцагчийн ямар хэмжээний ус хэрэглэж хэрхэн төлбөр бодогдсон задаргаа байхгүй, мөн тус баримтыг нэхэмжлэгч тал өөрөө үйлдсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй юм.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны ... хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус ... зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... төлнө гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 120,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нар ХХК-д олгож, үлдэх 434,144 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Г.*******гоос 120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нар ХХК-д олгож, үлдэх 434,144 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,974.32 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гоос 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  нар ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА