Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/345

 

2026             03             25                                                                     2026/ДШМ/345

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Машлай,

хохирогч Л.А-,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч А.Ганбат, М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/2866 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч А.Ганбат, өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.О-д холбогдох 1833001290012 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

          М- овгийн Б-ын О-, ........., /РД:ЦБ-/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан

             Шүүгдэгч Б.О- нь 2016 оны 03 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Д.А-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө. Япон улсын хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар 12 удаагийн гүйлгээгээр 21,110,000 төгрөг, Хаан банкны 50Б-3 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 3,400,000 төгрөг, бэлнээр 8,500,000 төгрөг нийт 33,010,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бэлэн болон дансаар шилжүүлэн авсан,

2. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд иргэн Б.Т-г Япон улсаас оруулж ирэх хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Хаан банкны 5Б-93, 5Т-6 дугаартай дансуудаар 5 удаагийн үйлдлээр 9,510,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

3. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Х.Х-ыг Японы хөрөнгө оруулалттай 2 жилийн 7 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, Bitcoin цахим валютад мөнгө байршуулж ашиг олох боломжтой, Нийслэлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 3 ядуу өрхөд үнэгүй орон сууц олгох боломж байна гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар 7 удаагийн үйлдлээр нийт 13,100,000 төгрөг, Төрийн банкны 10Х-1 дугаартай дансаар 5 удаагийн үйлдлээр 18,151,134 төгрөг нийт 12 удаа 31,251,134 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

4. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ц.ЭнхТ-г “ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин эцэст байрлах Хаан банкны АТМ-аас өөрийн 5Б-93 дугаартай дансаар 3,300,000 төгрөг шилжүүлэн авсан,

5. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Ш-г хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх нэг өрөө байранд зуучилж өгнө гэж 6 удаагийн үйлдлээр 11,478,000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэсгэрээс шилжүүлэн авсан,

6. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ч.Д-г хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болон Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар 1 удаагийн үйлдлээр 7,054,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн гаднаас шилжүүлэн авсан,

7. 2018 оны 02 дугаар сарынын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Л.Б-ийг хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн хаан банкны 50Б-93 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 7,475,200 төгрөг, 50Б-3 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 8,000,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг нийт 9 удаагийн үйлдлээр 15,775,200 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

8. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэн Д.У-ийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 12,426,000 төгрөгийг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан.

9. 25,000,000 төгрөгөөр Яармаг "Энканто таун”-д 2 өрөө байртай болгоно, халамжийн зорилтот бүлгийн орон сууцанд хамруулна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 3.У-ээс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөгийг таны авах гэж байгаа байр улсаас тавьсан шаардлагын дагуу даатгалд хамрагдсан байх ёстой байна. Энийг хийхгүй бол болохгүй гэж 2018 оны 04 дүгээр сарын 02, 10-ны өдрүүдэд 644,000 төгрөгийг, нийт 25,644,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5Б-93 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

10. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд иргэн Г.М-д ломбарданд ашиглах программ суулгаж өгнө, Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар 3 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүрэг болон Орхон аймгаас шилжүүлэн авсан,

11. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Б-г “хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 8,000,000 төгрөгийг Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

12. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Л.П-аас “Лексус машин оруулж ирж зараад мөнгийг нь өгнө, Төрийн сангаас нэн ядуу иргэдэд үнэгүй өгдөг орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 25 удаагийн гүйлгээгээр 89,660,984 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

13. 2018 оны 06 дугаар сарын 05-наас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Ц-аас нийгмийн халамж үйлчилгээний шугамаар байртай болгож өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 6,950,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Асайт худалдааны төвийн гаднаас бэлнээр авсан,

14. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Э-ыг Залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах төсөл зарлагдлаа, хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5Б-93 дугаарын дансаар 3,500,000 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43-46 тоотоос шилжүүлэн авсан,

15. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Э-ыг Залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах төсөл зарлагдлаа, хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5Б-93 дугаарын дансаар 3,500,000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 908,000 төгрөг нийт 4,408,000 төгрөгийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас шилжүүлэн авсан,

16. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд С.О-ыг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 удаагийн үйлдлээр 12,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ц- төвийн 501 тоотод бэлнээр авсан,

17. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.М-ыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 8,055,000 төгрөгийг Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

18. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Т-ыг Нийслэлээс өгдөг халамжийн орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 9,580,000 төгрөгийг Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метромолл” дэлгүүрээс интернет банкаар шилжүүлэн авсан,

19. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Н.Н-ийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын буцалтгүй тусламжаар төрийн албан хаагчдад олгогдох байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 8 удаагийн үйлдлээр 3267,93 доллар буюу 8,422,408 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

 20. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т.О-г хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгогдох орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Өргөө” кинотеатрын баруун талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг бэлнээр авсан,

21. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Ц.ГанТ-г хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн худалдаа хөгжлийн банкны 4О- дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 8,720,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр плаза төвийн Худалдаа хөгжлийн банкнаас, бэлнээр өгсөн 320,000 төгрөг Хан-Уул дүүргийн 15 дугаар  хороо 706 байрны гадна авч, нийт 4 удаагийн үйлдлээр 9,040,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

22. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Л.П-ыг хөнгөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө”, мөн өөр хэдэн байрны боломж байна гэж итгүүлэн Л.П-аар дамжуулан А.Ж-, Д.Д-ид, Г.Б-, Д.Б-, Л.Б- нараас хөнгөлттэй орон сууцны урьдчилгаа, болон бусад төлбөрт шаардлагатай гэж нийт 64,982,000 төгрөгийг Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

23. Газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Б-аас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Худалдаа хөгжлийн банкны салбараас нийт 17,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

24. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.А-ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 удаагийн шилжүүлгээр нийт 5,790,000 төгрөг авсан,

25. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Т.Б-ийг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 4,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ц- төвийн 501 тоотод бэлнээр авсан.

 26. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Т.Б-ийг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ц- төвийн 501 тоотод бэлнээр 3,955,000 төгрөг, уг байраа томруулахад мкв-ын зөрүү шаардлагатай гэж 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 24-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 5,200,000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс өөрийн Хаан банкны 5Б-93 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 9,155,000 төгрөгийн хохирол учруулсан,

 27. 2019 оны 12 дугаар сард “фэйсбүүк хуудаст 7 хоногт 3-10 хувийн хүү олгоногэсэн зар байршуулж, манай компани хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтаар гадаад зах зээлд валют худалдаж аваад тэндээсээ ашиг олсон мөнгөөрөө хөрөнгө оруулсан иргэдэд хүүг нь өгдөг” гэсэн мэдээллийг байршуулж, бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух Б.Н-ын 10,000,000 төгрөгийг "Н- ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4Н- дугаарын дансаар шилжүүлэн авсан.

28. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд иргэн Ш.Б-ыг гадаад компанид хөрөнгө оруулдаг, бас арилжаа хийдэг, анх хөрөнгө оруулсан мөнгийг сайн суувал өдрийн дотор 5-аас 10 нугалдаг гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4,275,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Н-" ХХК-ийн дансаар шилжүүлэн авсан,

29. 2022 оны 10 дугаар сарын 05-наас 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд 6 удаагийн үйлдлээр иргэн Б.Э-г Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчний Э- тоот гэртээ байхад нь хөнгөлөлттэй байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12,800,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5,300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5,268,000 төгрөгийг тус тус төрсөн ээж Н.Д-ийн Хаан банкны 5Д-7 тоот данс руу, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөгийг "Н-” ХХК-н Худалдаа хөгжлийн банкны 4Н- тоот данс руу, 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,274,710 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 4Д- тоот дансаар нийт 34,542,710 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан,

30. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн С.С-ийг "Хандгайт гэх газарт тэгшхэн газар байна, чи авах юм уу?" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь Худалдаа хөгжлийн банк-ны 4Н- тоот дансаар 3,628,800 төгрөгийг шилжүүлэн авсан,

31. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн П.И-г Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхад нь http://hucoin.mn/ сайтаар дамжуулан ВТС олборлох төхөөрөмж 45 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Худалдаа хөгжлийн банкны 4Н- тоот дансаар нь дамжуулан 2,800,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.О-ыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.О-ын энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 516 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-оос нийт 328,119,344 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдолдоо: “...Миний бие тус гэмт хэргийг шүүхэд шилжихээс өмнө буюу 2022 оноос 2023 онд үйлдэгдсэн ижил төрлийн нэг гэмт хэрэг болох 2309031700473 дугаартай хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт баримтаар гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Улмаар яллагдагчаар татсан тогтоолыг гаргуулж авсан бөгөөд мөн л шүүх хүлээн авалгүй шийдвэрлэсэн. Үүнээс үүдэн миний эрх зүйн байдал дордож байна. 2022 оны 06 дугаар сарын шүүх хуралдаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хохирогч Т-аас компьютер хураан авч цахим вальютаа аван хохирогч Х-ын хохирлыг төлж барагдуулах шийдвэр гаргасан боловч “компьютер өгөхгүй гэсэн мэдүүлэг өгч шүүхийн шийдвэрээс давсан мэдэлтэй байгаад санал нийлэхгүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй улмаас хохирогч Х- болон бусад хохирогчдын хохирол төлбөрийг төлж барагдуулахад саад учраад байна. Миний бие уг компьютероос вальютаа хөрвүүлэн хохирогч Х- болон бусад хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулах хүсэлтэй байна. Тухайн үед биткион 18,000,000 төгрөг байсан бөгөөд одоо 330,000,000 төгрөгийн ханштай байгаа тул зөрүү мөнгөөр үлдсэн хохирлоо төлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хүсэлтэй байна. Гэрчээр дуудагсан Б-гийн хэрэгт авагдсан дансны хуулгаар гарсан зөрүүтэй мөнгийг хохирогч А-д өгөх байсан боловч бодитой шийдвэрлээгүй үлдсэн. Мөн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан яллах дүгнэлтэд орсон Б.Э- хохигрогчийн гомдол дахин давхардаж 2309031700473 дугаартай яллагдагчаар татсан тогтоолд орж, огт аваагүй 2,274,710 төгрөгийг авсан гэж зөрүүтэй мэдүүлэн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.

2505000002250, 2506000003765, 2505000002379, 2506000003742, 2506000002058, 2506000003904, 2505000002404, 2506000004101, 2511000002054, 2506000003996, 2506000003764, 251100002057 дугаартай тогтоолуудыг нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна. Гэм буруугийн тал дээр огт маргаагүй. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй ба бага насны 4 хүүхэдтэй, ээжийнхээ хамт амьдардаг байдлыг минь харгалзан хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ... гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хурлаас өмнө яллагдагчаар татсан тогтоолуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй, зөвхөн 60 хоног авч нэмэлт ажиллагаа хийсэн тул дахин 60 хоног авах боломжгүй гэж тайлбарласан. Дээрх яллагдагчаар татсан хэргүүд нь мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурор руу хэрэг шилжиж байгаа болно. Уг үйлдлүүд нь бүгд 2022, 2023 оны үйлдлүүд бөгөөд гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй, хэргийн зүйлчлэл нь ижил төрлийн, үргэлжилсэн үйлдэлтэй тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Дээр дурдсан яллагдагчаар татсан тогтоолууд бүгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулсан ба шийтгэх тогтоол гарахаас өмнө яллагдагчаар татагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна гэж хууль тогтоогч нар хуульчилсан. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн прокурорын газраас Б.О-ыг 27 хохирогчтой залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн боловч энэ асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх зүйл хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Л.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хохирлын тооцоолол буруу гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокурортой хохирлын тооцооллыг тулган шалгах үед Худалдаа хөгжлийн банкны 1Б- дугаарын дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт нийт хохирлын тооцоололд тусгагдаагүй байсан. Иймд уг дүнг нэмж тооцуулах хүсэлтийг гаргасан. Шүүх уг дүнг нэмж тооцох боломжтой талаар хэлэлцсэн боловч шийтгэх тогтоолд тусгагдаагүй байна. Мөн н.Б-д мөнгө өгсөн гэх асуудлаар н.Б- анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, надтай мөнгө, тооцооны ямар нэгэн харилцаа байхгүй талаар мэдүүлсэн. Миний хувьд н.Б-д төлөх ямар нэгэн өр, төлбөр байхгүй бөгөөд Б.О-д “миний мөнгийг н.Б-д төл” гэж тохиролцсон асуудал ч байхгүй. Иймд миний хохирлыг бодитой, үнэн зөвөөр тогтоож, холбогдох төлбөрийг шүүгдэгч Б.О-оос гаргуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн, бодитой тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааныг явуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэлэлцэх хугацааг 60 хүртэл хоногийн хугацаанд хойшлуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргүүдийг нэгтгэн шалгасан. Уг хэрэг шүүхийн шатанд тодорхой хугацаанд үргэлжилсэн. Эхний 31 үйлдлүүд буюу 2016-2019 оны хооронд үргэлжилсэн бөгөөд улмаар сүүлд 60 хоногийн хугацаанд 2022, 2023 оны 3 хэргийг нэмж нэгтгэн шалгасан. Нийслэлийн прокурорын газраас тодорхой хэргүүдэд яллагдагчаар татсан байдаг ч нэг тогтоолоор 10 удаагийн үйлдэлтэй гэмт хэргүүд байсан. Хэдийгээр хэрэг шүүхэд шилжихээс өмнө тодорхой хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа, журмын дагуу хэргүүдийг нэгтгэн шалгасан гэж үзэж байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэх талаар тайлбар гаргаж байгаа. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцно гэж заасан. Учир нь, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Сүүлд илэрсэн, тухайн цаг хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан буюу шүүхээс буцаагдсан хугацаанд тогтоогдсон үйлдлүүдийг холбогдох хэргүүдийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж улсын яллагчаас үзсэн. Шүүгдэгчийн зүгээс эрх зүйн байдлаа дээшлүүлэх гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Сүүлд илэрсэн хэргүүдийн хувьд мөн тухайн цаг хугацааны мөрдөн байцаалт явагдаж байсан буюу шүүхээс буцсан цаг хугацаануудад шинээр илэрсэн хэрэг тул дээрх хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж харж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тодруулбал;

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; шүүгдэгч Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх явцад түүний урьд үйлдсэн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2506000004101 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2506000003904 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2505000002250 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2511000002057 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2511000002054 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2505000002404 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны 2506000003996 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2506000003764 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2506000003765 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2505000002379 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2506000003742 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2511000002058 дугаартай тогтоолууд авагджээ.

Гэтэл шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт дээрх 12 яллагдагчаар татсан тогтуулуудтай холбогдуулан нэмж мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд дээрх нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхөөр байх ба шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоос гадна хуульд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.

Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хэлбэрэлтгүйгээр удирдлага болгох үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан эх сурвалж бүхий баримтуудыг харьцуулан шалгасны эцэст шийдвэрлэх ёстой атал анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох”, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/2866 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/2866 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангасугай.

2. Шүүгдэгч Б.О-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                                   Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ