| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2422000000244 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-03-18 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Г.Баярдаваа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2422000000244 тоот хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой ын , 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бор төгрөг” гэх газарт нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1,000,000 нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан (РД: );
Шүүгдэгч ******* нь согтуурсан (1.31%) үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дөшийн ар” гэх газарт оршин суух ы монгол гэрийн гадна талд амь хохирогч тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохих, хоолойг боох, дарах зэргээр зодож “амьсгалын хурц дутагдалд орж нас барсан” хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын шүүгдэгчээс нэхэмжилсэн амь хохирогчийн хүүхдүүдийн сургалтын төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргах тухай нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн сэтгэцэд учирсан хор уршигт олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 16.200.000 /арван зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD /компакт диск/ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2422000000244 дугаартай хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
1. 2024 оны 11 сарын 29-30-нд шилжих шөнө ы гэрийн гадна амь хохирогч нь амьсгалын хурц дутагдалд /хөвч ясны хугарал/ орж нас барсан үйл баримт тогтоогдсон.
Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” заасныг баримталж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох, харилцан зөрүүтэй баримтанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө шүүгдэгчийг яллах талын баримтанд онцгой ач холбогдол өгч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Өөрөөр хэлбэл хэргийн гэрчүүд болох 2 удаа, 2 удаа, 4 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тухайн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, , нарын удаа дараагийн дахин өгсөн мэдүүлгүүдэд шүүх ач холбогдол өгөлгүй, эдгээр мэдүүлгүүдээс яллах талын хэсгийг нь сонгох хэрэглэж, *******ыг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн, цаашлаад хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэл муутай байна.
Тухайлбал, "түүнчлэн амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маргалдаж монгол гэрээс гарсан, монгол гэрээс гарсны дараа гадаа ноцолдож буй, гэр шүргэх чимээ гарсан” гэж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг хийсвэрлэн дүгнэжээ. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэгдэх “маргалдсан” гэсэн үгийг үндэслэж байгаа бол шүүгдэгч, амь хохирогч нар яаж маргалдсан, ямар өнгө аястай үг хэллэг хэрэглэж байсан, сүрдүүлэх заналхийлэх зүйл байсан эсэх, бие биедээ халдаж маргасан эсэхийг хэрхэн тогтоож байгаа вэ...Тодорхой нотлох баримтгүй зүйлээр дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.
Мөн амь хохирогчийн тухайн цаг хугацаанд өмсөж явсан гэх хувцаснуудад хийсэн ШШЕГ-ын 2024.12.16-ны өдрийн 203 дугаартай шинжээч гийн “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл илрэхгүй байна” гэх дүгнэлт, Яллагдагч *******ын тухайн цаг хугацаанд өмсөж явсан гэх хувцаснуудад хийсэн ШШЕГ-ын 2024.12.16-ны өдрийн 207 дугаартай шинжээч гийн “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл илрэхгүй байна” гэх дүгнэлтүүд хэрэгт тусгагдсан.
Шүүхээс хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан байдалд хийсэн дүгнэлт үндэслэлгүй.
2. Шүүгдэгч *******ын хувьд 2024 оны 11 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ыд байсан, ыхаас амь хохирогчийн “гаръя, уулзъя” гэсний дагуу гарсан, улмаар амь хохирогч ын эрүүл мэндэд “Хэлэн доорх ясны хугарал” бүхий хүнд хохирол учруулж, амьсгалын хурц дутагдалд орж нь нас барсан үйл баримт болсон хэдий ч *******ын хувьд гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хохирогчийг алах” гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт зорилготой байсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримт бүрдээгүй, түүний субьектив санаа зорилгыг бүрэн тодорхойлоогүй, үйлдэлдээ хандсан хандлагад анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна гэж үзэхээр байна.
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.12.12-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр амь хохирогчид “хэлэн доорх ясны хугарал" үүсч амьсгалын хурц дутагдалд орж нас барсан нь тогтоогдсон. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч 2024.12.24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “Амь хохирогч цогцост хийсэн шинжилгээгээр хүзүү хэсэгт дарагдлын ором тогтоогдоогүй, амь хохирогчийн хүзүү хэсгийн булчин болон зөөлөн эдэд цус хуралтын шинжгүй хэлэн доорх сул яс хугарсан, хүзүү орчмоор амь тэмцсэн байж болох жижиг зулгаралтууд тогтоогдсон...” гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт “хэлэн доорх хөвч яс хугарсныг хажууд нь байгаа хүн мэдэх боломжгүй, хэрэв хугарсан тохиолдолд 20 секундээс дээш 1 минут орчимд амьсгалын дутагдал үүсч нас барна. Хөвч яс хугарсан даруй босох, хөдөлгөөн хийх боломжгүй" гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч ******* нь амь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, зориудаар амь хохирогчийн “хэлэн доорх ясны хугарал”-ыг үүсгээгүй байх бөгөөд энгийн хүн байтугай мэргэжлийн эмч, мэргэжилтэн “хөвч” яс хугарсныг урьдчилан мэдэх боломжгүй гэмтлийг учруулсан нь урьдаас амь насыг нь хохироох санаа зорилго агуулаагүй нь тогтоогдсон.
Шинжээч эмч амь хохирогчийн үхлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоос хэргийн үйл баримтыг тогтоохгүй.
Шүүх шинжээч гийн гаргасан дээрх шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийг талийгаачийн амь насыг санаатай хохироосон гэж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгож буй нь үндэслэлгүй.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэрч, хохирогч нар нь тухайн үеийн үйл баримтыг буюу *******, амь хохирол нарыг гэрээс гарсан үйл баримтыг л мэдүүлж байгаагаас гэрийн гадаа болсон үйл баримтыг тодотгон мэдүүлсэн зүйл огт байхгүй. Харин гэрийн гадна болсон үйл баримтыг яллагдагч ******* анхнаасаа тогтвортой мэдүүлж ирсэн бөгөөд ийнхүү мэдүүлснийг хэрэгт авагдсан бусад баримтууд давхар нотолдог.
Шүүгдэгч ******* удаа дараагийн мэдүүлгүүддээ “Тэгээд дахиад гаръя гэхлээр нь л би цамцаа гуталтайгаа өмсөөд “эвтэйхэн ярьж байгаад явуулчихъя” гэж бодоод араас нь дагаад гарсан.Тэгээд гадаа гараад гэрийн баруун урд талд 4, 5 алхаад 2 өөдөөсөө хараад суугаад юм ярьсан одоо ер нь орж Аниатай уулзана, ахиж орж уулзана гээд над руу тэгж хэлэнгүүтээ л гэнэт газраас шороо атгаад цацаад, өөдөөс ойртоод ирсэн, цацсан шороо нь миний нүд рүү орчихсон, тэгэхээр нь би зүүн гараараа нүднийхээ шороог арчиж байгаад баруун гараараа “та яаж байгаа юм бэ” гээд өөрөөсөө холдуулах гээд хүзүү хэсгээс нь бариад л түлхсэн юм” гэж мэдүүлж буй нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдал тогтоогдсон.
Шүүгдэгч *******ын дээрх мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор 2025.07.26-ны өдөр түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулж, ажиллагааны тэмдэглэл ч мөн хэрэгт тусгагдаж, яллагдагчийн мэдүүлэг бусад баримтуудаар давхар нотлогдож, үйлдэлдээ хэрхэн хандсан, хор уршигт зориуд хүргэхээр санаа зорилго байсан эсэх, хохирогчид халдах үеийн сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго тодорхойлогдсон юм.
4. Тухайн өдөр амь хохирогч ыг гэрийн эзэн , гэр бүлийн хүн нар нь гэрээсээ явуулах оролдлогыг удаа дараа хийж байсан нь тогтоогддог.
Харин шүүгдэгч ******* “талийгаач ыг явуулах зорилгоор дагаж гарч, өөрөөсөө холдуулах зорилгоор хоолой хэсгээс нь барьж түлхэн'' амь хохирогч ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хүрээнд болгоомжгүй үйлдэл хийсэн байна гэж үзэхээр байна.
Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр байдаг.
Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсч үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байдаг. Гэтэл ******* нь тухайн цаг хугацаанд амь хохирогчийг амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийгээгүй, урьдаас түүнийг мэдэж, хүсч үйлдээгүй, хор уршигт зориуд хүргэсэн үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд ын амь насыг хохироохыг хүссэн буюу амь насыг хохирооход зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл, баримтгүй, үйлдэлдээ санаатай хандсан гэх үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдоогүй.
Яллагдагч, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдсон зүйл болох “ талийгаачтай хамт гарчхаад “айсан, сандарсан байдалгүйгээр'' буцаж орж ирээд гэрийн зүүн орон дээр сууж байгаа үйлдэл нь тухайн үйлдлийнх нь улмаас хохирогчийн амь насанд аюул учрах эрсдэлийг мэдэх боломжтой байхад хайхрахгүй орхиж буй үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл гэм буруугийн хувьд хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэл хангагдсан байна.
Түүнчлэн хэргийн нөхцөл байдал, үйл баримтаас үзэхэд ******* нь талийгаач ын амь нас, эрүүл мэндэд аюултайгаар довтолсон, албадлага, эрхшээлд оруулсан зэрэг үйлдэл гаргасан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй нь “болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг”-ийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах дээрх хууль бус ноцтой үйлдлүүдийг анхнаасаа, үйлдэл хийх явцдаа ч хийгээгүй болох нь бүрэн тогтоогдсон байна. *******ыг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймээс Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.
5. Шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин үржүүлж 99,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025.02.18-ны өдрийн 320 дугаартай дүгнэлт авагдсан бөгөөд энэхүү дүгнэлтийн хэмжээнд сэтгэцийн хохирлыг гаргуулж шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор тухайн амь хохирогчийн насны байдал, ар гэр, хүүхдүүдийн тоо, насыг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шийдвэрлэх эсвэл шинжээчийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэхийг шүүх шийдвэрлэнэ гэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025.02.18-ны өдрийн 320 дугаартай дүгнэлт нь зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хохирол учирсныг тогтоосон баримт гэж дүгнэж буй хууль хэрэглээний зөрүүг үүсгэсэн шийдвэр болсон.
Иймээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийн хэмжээгээр гаргаж өгнө үү гэжээ.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...миний хүү амь хохирогч нь 2024 онд гэрлэлтээ цуцлуулсан ба хоёр охиноо асран хамгаалж амьдардаг байсан. Миний бие анхан шатны шүүхэд хоёр охины их дээд сургуулийн сургалтын төлбөрийг шүүгдэгчээр төлүүлэхээр нэхэмжилсэн боловч хангаж шийдвэрлээгүй. Хэргийг шийдвэрлэсний дараа охидод тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор сумын Нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч хугацаа хэтэрсэн байна гээд тэтгэмжээ тогтоолгож чадаагүй билээ. Иймд эцгийнхээ асрамжаас өнчирч үлдсэн хоёр охины минь ийн АШУҮИС-ын төлбөр 3,999,900 төгрөг, ийн сургалтын төлбөр 80,000 рубль тухайн үеийн ханшаар тооцож үзэхэд 3,280,000 төгрөгийн төлбөр төлөхийг шүүгдэгчид хариуцуулж өгнө үү гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Хэрэгт авагдсан баримт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг харахаар тухайн хүн 2024 оны 11 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө гэдэг хүний амь насыг санаатайгаар хууль бус үйлдлийг уг хүний амь насыг хохироохоор чиглэж үйлдсэн үү гэдэг зүйл нь эргэлзээтэй байна. Гол ганц зүйл нь амь хохирогчийн нас барсан шалтгаан хэлэн доорх хөвч ясны хугарал болж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хөвч ясны хугарлыг гэдэг хүн учруулаагүй гэж бид маргаагүй. Харин үүнийг учруулахдаа уг үйлдэлдээ санаатай хандсан уу гэдэг дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байгаа. Энэ хэргийн 3 гэрч нь , , гэдэг хүн байгаа. Мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй болон зарим нэг нь яллах тал зарим нэг нь энэ хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэргийн бодит байдалд нийцсэн мэдүүлгүүд өгөөд яваад байхаар энэ мэдүүлгүүдийн аль хэсгийг нь үнэлэх вэ, аль хэсгийг яллах болон цагаатгах талд нотлох баримтын үнэлгээ талаас нь хуваарилах юм бэ гэдэг тал дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодит байдалд нийцээгүй. Хэргийн үйл баримтыг тодруулахдаа прокурор болон анхан шатны шүүх бүрэн гүйцэд тодруулж чадаагүй. Өөрөөр хэлбэл хохирогч шүүгдэгч нарыг хоорондоо маргаад байсан, зодсон цохисон, хоолойг нь боох үйлдлээр алсан гэж дурддаг. Хэргийн материалд авагдсан баримтаар энэ үйл явдал болсон үгүй нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Харин энэ хүмүүсийг маргасан гэж дүгнэж байгаа бол анхан шатны шүүх гэрчүүд ямар байдлаар мэдүүлэг өгсөн бэ гэдгийг дүгнэх ёстой. Өөр хоорондоо маргасан уу, нэгнийхээ биед халдсан уу, нэгнийхээ үг үйлдлийг зөрсөн, заналхийлсэн байдлаар хоорондоо маргаад байсан юм уу гэдэг үйл баримт байхгүй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 203 болон 207 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр эдгээр хүмүүсийн хувцсанд ямар нэгэн урагдал, зулгарсан, шинэ урагдсан байдал тогтоогдоогүй. Дараагийн асуудал нь гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг бүрэн гүйцэт тогтоосон эсэх нь эргэлзээтэй. 2024 оны 11 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө болон түүний эхнэр , , гэсэн 4 хүн байсан. Энэ хугацаанд талийгаач ирсэн. Ирээд гэрт байсан уур амьсгалыг эвдсэн. Нэлээн согтолттой ирсэн нөхцөл байдлыг гэрчүүд мэдүүлдэг. Харин талийгаачийг явуулах үйлдлийг удаа дараа хийж байсан үйл баримт гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. нь авч гарч явуулах гэж оролдоод чадахгүй буцаж ороод ирдэг. яваач гэж шаардаад байдаг. Энэ үйл баримтуудын хүрээнд мэдүүлдэг. Миний үгэнд ороод явах юм биш биз гэж бодсон. Өөрөө халамцуу байсан гарч уулзаад явуулчихъя гэдэг санаа сэдэл үйл баримтыг мэдүүлдэг. Мөн гэрчүүд хамт гаръя гэж яриад гарсан гэж дурддаг. Шийтгэх тогтоол болон бусад дүгнэлтүүдийн гол үндэслэлийг 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, шинжээчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үзэж энэ хүнийг санаатай амь насыг нь хохироосон юм гэдэг нь нэг талаасаа хууль зүйн үндэслэл муутай гэж харж байгаа. Шинжээчийн мэдүүлгүүдэд амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүү хэсэгт дарагдлын ором тогтоогүй удаан хугацаанд боосон эсэх нь эргэлзээтэй болж байгаа. Амь хохирогчийн хүзүү болон булчин хэсэгт цус хуралтын шинж байхгүй. Энэ хүмүүс урт удаан хугацаанд зууралдаад боолцоод байсан зүйл байна уу гэдэг дээр эргэлзээтэй зүйл болж байгаа. Дараагийн гол зүйл нь хэрэв энэ хөвч яс хугарсан тохиолдолд 20 секундээс 1 минутын хооронд нас барна гэсэн асуудал яригдана. Тэгэхээр энэ хүмүүс нас барсныг нь харчхаад мэдээд буцаж ороод байна уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөх асуудал. гарчхаад орсон, буцаж ороод гараад 1 минут байна уу 20 секунд байна уу тэр хугацааны асуудалд тухайн хүний амь насыг хохирооход санаатай хандсан уу хайхрамжгүй орхиод байна уу гэдэг энэ хууль зүйн дүгнэлтийн асуудал дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна. Хэргийн материалд авагдсан баримтаар гэрийн гадаа болсон зүйлийг ганцхан хүн мэдүүлдэг. Тэр нь өөрөө. Амь хохирогч амь нас нь хохирсон учир энэ 2 хүн л гадаа байсан байгаа. Яллагдагчаар болон сэжигтнээр гадаа ямар үйл явдал болсон талаар тогтвортой мэдүүлдэг. Шүүх хуралдаан дээр хүртэл мэдүүлдэг. Ямар зорилгоор гарсан, ямар үйлдэл болсон бэ гэдгийг маш дэлгэрэнгүй мэдүүлдэг. Бусад 3 гэрч гэрт дотор байсан гэдгээ өөрсдөө мэдүүлдэг. ын яллагдагчаар өгөөд байгаа мэдүүлгийг бид хүсэлт гаргаж мэдүүлгийг газар дээр нь шалгуулсан. Зураг авхуулж хэргийн үйл баримтыг бэхжүүлж авсан байгаа. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдох юм уу гэдэг асуудал дурдагдаж байгаа ч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, ын мэдүүлэг, гэрээс барилцаад гарсан үгүйг гэрт байгаа гэрчүүд мэдүүлж байгаа. Гадаа явахгүй байна гэж нас барсныг мэдээгүй буцаж орж ирж байгаа энэ үйл баримтуудыг харахаар энэ хэрэг санаатай хэрэг биш байна гэж өмгөөлөгч нар үзэж давж заалдах гомдол гаргаж байгаа. ын гол мэдүүлэгт дурдагдсан байдаг. Энэ нь бусад гэрчийн мэдүүлэгтэй тохирч байгаа гол зүйл бол явуулах зорилгоор дагаж гарч өөрөөс холдуулах зорилгоор хоолой хэсгээс барьж түлхсэн гэдэг. Яах гэж авч гараад байна. Тэр айл явуулах гээд хүмүүс нь шахаж байна уу гэдэг үйл баримт тогтоогдсон байгаа. Бусдаар бол гэрт сууж байгаа хүмүүсээс гэнэт болон муудалцаад гарсан асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар амь насыг нь хохирооё гэж авч гараагүй. Явуулах зорилгоор авч гарсан. Гадаа болсон үйл баримт дээр хөвч яс гэдгийг олоод хугалаад байгаа асуудал байхгүй. Тэр яс нь хугарч байгаа, амь нас нь хохирч байгаа үйл баримтууд дээр гэдэг хүн ямар нэгэн санаа зорилго агуулж байгаагүй. Агуулсан гэдэг зүйл хэргийн материалд тогтоогдоогүй эргэлзээтэй байгаа. болон ы мэдүүлэг дээр гэрээс гарчхаад орж ирж байгаа тэр үйл баримтуудыг дүрсэлж мэдүүлж байгаа зүйл нь зүгээр орж ирээд явахгүй байна гээд өөрийнхөө унтаж байсан орон дээр очоод суусан гэж мэдүүлдэг. Ямар ч хүн хүний амь насыг хохироочхоод сэтгэл санаа болон бие нь сонин болно. Гэрчүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар л асуусан. Бид нар гэрчийг асуулгая гээд хүсэлт гаргаад дахин дахин асууж аливаа зүйлийг тодруулъя гэж хүсэлт гаргаагүй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээд ирсэн ажил байгаа. Энэ нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харж хэргийг гомдлоор хязгаарлахгүй нягтлан шалгах эрх, үүрэг зөвхөн давж заалдах шатны шүүхэд байна. Давж заалдах шатны шүүх хэргийг нягтлан шалгаж санаатай үйлдэл байна уу гэдэг дээр ач холбогдол өгч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгож өгөөч. Бид хохирогч талд сэтгэл гаргаж цагдан хорионоос гарсан хугацаанд тусалж дэмжиж явсныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө хуралдаан дээр дурдсан. Цаашдаа ахуйн амьдралтай холбоотой тусалж дэмжих асуудлыг дотроо бодож байгаа. Сэтгэцийн хохирлыг гомдолдоо дурдсан байгаа. Сэтгэцийн хохирол гаргах үгүй нь шүүхийн эрх хэмжээний асуудал, гаргаж шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ёстой асуудал байгаа. Уй гашуу ямар байна. Дээр нь тухайн хүний насны байдал гэх зэргийг харгалзан хууль хэрэглээний зөрүүг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Гомдлоо дэмжиж байна. Хүний амь нас хохирсон нөхцөл байдал дээр бид маргахгүй. Тэгсэн ч хүний амь нас хохироож байгаа тэрхэн хугацааны үйлдлийн санаа зорилго гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дүгнэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээт нөхцөл байдал байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үүднээс шийдвэрлэхэд эргэлзээ төрөх нөхцөл байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим байгаа. Хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд сая ярилаа. Талийгаач анх орж ирэхдээ согтуу байсан. Гарч явахаас өмнө тай гадаа хэсэг байсан ийм нөхцөл байдаг. Энэ үйл явдлын дараа авч гарсан ийм нөхцөл байдлыг сая өмгөөлөгч ярьсан. Эдгээр нөхцөл байдлын дараагаар эргэж орж ирэхдээ биеийн хэлэмж болоод тухайн нөхцөл байдалд үзүүлж байсан үйлдлийг гэрч нар тодорхой мэдүүлсэн. Энэ эргэлзээ төрөхүйц баримтыг үнэлээгүй шийтгэх тогтоол болсон. Гаднаас орж ирээд зүүн орон дээр суухад гараад чи хүн алсан юм уу гэхэд үгүй гээд сууж байсан гэсэн. Энэ нөхцөл байдал нь үүнийг хүсэж үйлдсэн нөхцөл байдал биш. Энэ нөхцөл байдлыг үгүйсгэж тогтоосон нөхцөл байдал байдаггүй. Мөн тухайн нөхцөл байдалд хөвчис гэдэг зүйлийг хугалж амь насыг нь хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжид илүү хамаарч байх тул тус зүйлчлэлээр зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Хохирогч тал нотлох баримт гаргаж өгч байна. Анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй гэж зохицуулсан байгаа. Гэтэл хохирол төлбөртэй холбоотой хэлэлцсэн асуудал байж болно. Нотлох баримтыг шинээр хэлэлцэхгүй. Шинээр гаргаж өгч байгаа баримтыг одоо хянан хэлэлцэх боломжгүй байгаа учир нотлох баримтыг хэлэлцэхгүй үлдээх саналтай байна. Тухайн гэмт хэргийг хүсэж үйлдээгүй. Энэ хор уршгийг хүсэж үйлдээгүй. Үнэхээр энэ нөхцөл байдал байдаггүй юм гэхэд хэрэгт хамааралтай нөхцөл байдлын үүднээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн давхар саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт хамаарал бүхий ын үйлдэл нөхцөл байдлыг тогтоосон асуудал байна уу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. ын хувцас нь урагдсан байсан. Биед нь тухайн цаг хугацаанд үүссэн байж болох гэмтэл байсан. Эдгээр нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нөхцөл байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх журамтай. Хохирол хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн амь хохирогчийн асрамжид байсан хоёр охин болох 2007 оны 11 сарын 10-ны өдөр төрсөн охин , 2009 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн охин нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар хэрэг шийдвэрлэгдсэний дараа хөөцөлдөх ёстой гэж хүлээж байсан боловч оройтсон байна гэж бодоод давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ гаргаж байгаа. Мөн анхан шатны шүүхэд тэжээгчээ алдсан тэтгэмжийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийг хуулийн хүрээнд хянаж шийдэж өгөхийг хүсэж байна. Мөн дараагийн нэхэмжилсэн зүйл нь Анагаахын ухааны шинжлэх ухааны их сургуульд нүр амны техникч мэргэжлээр суралцаж байгаа 2007 онд төрсөн охин ийн төлбөр 3.399.900 төгрөг тушаасан. Энэ талаарх баримтаа анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн. Энэ хүүхдийн асран хамгаалагч нас барсан учир энэ хүүхдийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргадаг. Дараагийн асуудал Оросын холбооны улсын Селенский хотод эрүүл мэндийн коллежид лабораторич мэргэжлээр сурч байгаа 2009 онд төрсөн охин ийн төлбөр 80.000 рубли болсон. Тухайн үеийн ханшаар нь бодоход 3.280.000 төгрөг болсон. Энэ төлбөрийг мөн шүүгдэгчээс гаргуулж өгөөч. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож чадаагүй. Эцэг нь байсан бол энэ 2 охины төлбөрийг өөрийн орлогоор төлөх боломжтой байсан. Ийм учир энэ гэмт хэргийн хор уршгаас учирсан гэж нэхэмжилсэн. Энэ 2 зүйлийг анхан шатны шүүх дээр нэхэмжилж байсан. Оросын холбооны улсад суралцдаг охиных нь баримт баталгаат орчуулга хийж ирээгүй байсан учир шүүхэд гаргаж өгөөгүй. Нэгэнт хэлэлцэгдсэн асуудал. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралд оролцохдоо 80.000 рубли гэж нэхэмжилж байсан. Бага охины 3.399.900 төгрөгийг бас нэхэмжилж байсан. Тийм учир хохирол нэхэмжлэлийг хянаж хохирогчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирогчийн үгийг өмгөөлөгчөөр нь дамжуулсан. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд ар гэрт нь тусална гэж хэлж байгаа боловч өнөөдрийн байдлаар энэ талаар үйлдэл хийсэнгүй. Хохирогч маань эрүүл мэндийн шалтгаанаас болж ирээгүй байна. Энэ талаар тайлбар гаргасан. Тийм учир миний бие нь хохирогчийнхоо хүсэлтийг дэмжиж байна. Сэтгэцийн хор уршгийн асуудлыг дурдсан байна. Энэ хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирогчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмын дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээ буюу 99.000.000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээр гаргуулахаар хор уршгийн асуудлыг шийдвэрлэсэн. Сая прокурор хэлж байна. Хүний амь хохирсон босож ирэхгүй. Хохирол төлбөр барагдсан гэж бодож болохгүй гэж хэлсэн. Үүнтэй санал нэг байна. Үйлчлүүлэгчийн маань аав өндөр настай хүн байдаг. Шүүх хурал дээр ээж болон эхнэрүүдийг бодвол хатуужилтай байж уйлахгүй байсан. Үүнийг харгалзаж сэтгэл санааны хохирлыг багасгаж өгөөч гэж байгаа нь үндэслэлгүй хүсэлт байна гэж үзэж байна. Сэтгэцийн хор уршгийг хуульд заасны дагуу үндэслэл бүхий шийдсэн. Сэтгэцийн хор уршгийн асуудлыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн уламжилж байгаа зүйл нь гомдолгүй гэж хэлдэггүй. Шүүх хурал дээр шүүгдэгч хүүтэй минь өр авлага, өс хонзонгүй байсан гэж хэлж байсан. Гэвч хүүтэй минь уулзахдаа чи энэ нутаг уснаас зайлбал яасан юм “п” минь гэж хэлж байсан гэж найз нөхөд нь хэлж байсан гэж үүнийг сэтгэлдээ тээж явдаг юм байна лээ. Үүнийг шүүх танхимд хэлэх нь зүйтэй байх. Хохирогчийн нэхэмжлэл тайлбарыг бүрэн хэлж дууслаа гэв.
8. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 11 сарын 29-ны өдөр ы гэрийн зүүн орон дээр унтаж байсан. Унтаж байхад хүмүүс чанга дуугараад байхаар нь хартал гэж саахалт айлын хүн халамцуу ирсэн байсан. Би хохирогчийн амь насыг хохирооё гэсэн санаа зорилго байхгүй. Явуулах зорилготой авч гараад түлхсэн. Энэ хэрэгт орсондоо маш их харамсаж байна. Энд хоригдож байх хугацаандаа маш олон зүйлийг бодож тунгааж байна. Хохирогч болон өөрийн ар гэрийн олон хүмүүсийн сэтгэл санааг хохироосондоо харамсаж байна. Миний болгоомжгүй үйлдлийг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Надад нутгийнхаа ахын амь насыг хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй. Үүнээс хойш хохирогчийнхоо ар гэрт байнга тусалж дэмжиж байна. Маш их харамсаж байна. Өмгөөлөгчдийнхөө гаргасан саналтай нэг байна. Болгоомжгүй үйлдлийг минь харгалзаж ялыг минь хөнгөлж өгнө үү гэв.
9. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгч, шүүгдэгч нарыг тайлбарыг сонслоо. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу , , нарын мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч нар гэрээс гарсан үйл баримт болоод тодорхой хугацааны дараа гэрийн гадаа амь хохирогч нас барсан байдалтай биедээ олон тооны гэмтэл шархтай байсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон. Гэрээс гарснаас хойш гэрийн гадаа маргалдах, түчигнэх, гэр шүргэх зэргийн үйл явдал болсон талаар дээрх 3 гэрч зөрүүгүй мэдүүлсэн. Шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гадаа гараад суусан, ойртоод ирэхээр нь нэг удаа түлхсэн гэдэг үйл баримтыг гаргаж ирдэг. Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгддэг. Өөрсдийн гаргаж дэвшүүлсэн түлхсэн гэдэг асуудлаа эргэлзээтэй гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж анхан болон давж заалдах шатны шүүх дээр ярьж байгаа. Гол нь баримттай байж эргэлзээ үүснэ үү гэхээс баримтгүй, өөрсдийнхөө гаргаж ирсэн зүйлийг эргэлзээтэй байна гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Мэдүүлгийн зөрүү бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж байна. Ямар ажиллагаа хийлгэмээр байгаа нь тодорхойгүй байгаа. Тэгээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй, эргэлзээтэй байна гэж хийсвэр зүйл ярьж байна. Баримттай яримаар байна. Бодит байдалтай нийцсэн дүгнэлт хэлмээр байна. Улсын яллагч, прокурор хэрэгт авагдсан баримтын хүрээнд боосон, дарсан гэх дүгнэлтийг хийсэн. Энэ нь маш аюултай үйлдэл. Хүнийг хоромхон зуур үхэлд хүргэдэг үйлдэл. Энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрт орно гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдсэн. Мөн гэрийн гадаа болоод хэдэн секунд болоод орж ирснийг архи уусан байсан хүмүүсээс асууна гэж байхгүй. Ийм ойлголт яригдахгүй. Орж ирсэн зөрөөд гарсан гэх мэдүүлгүүд байгаа. Яг хэдэн секунд болоод орж ирсэн гэх нарийвчилсан зүйл яригдахгүй. Сэтгэцийн асуудал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байгаа байдлыг харгалзан үзнэ үү гэж байна. Хууль журмаараа аль ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж байгаа. Хүн нас барсан бол сэтгэцэд учирсан хохирол тогтоох журам, аргачлалынхаа дагуу шийднэ. Хохиролд хэдэн төгрөг төлсөн байх, төллөө гээд бүрэн барагдахгүй. Тэр хүн нас барсан. Өнөөдөр босож ирэхгүй. Хохирол барагдсан юм шиг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байгаа байдлыг харгалзан үзнэ үү гэсэн хуульд байхгүй зүйлийг ярьж байгааг ойлгохгүй байна. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих бүх ажиллагаа хийгдсэн. Нотолбол зохих байдал нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын тухай анхан шатны шүүх хурал дээр ярьсан. Энэ хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ одоо болтол дүгнэлт хийгээгүй явж байгаа. Өөрөөр хэлбэл үйл баримт дээрээ одоо хүртэл маргаж байгаа. Гараар түлхсэн гэдэг үйл баримт бодитой болсон юм шиг тогтоогдоогүй зүйл дээр ийм ойлголттой явж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим гэж байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж байгаа. Магадгүй ялаа эдэллээ гэхэд өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийж нийгэмд аюулгүй болох зорилгыг агуулдаг. Одоо хүртэл дүгнэлт хийгээгүй байгааг анхаараасай гэж хүсэж байна. Шүүгдэгчийн анхан болон өнөөдрийн шүүх хурал дээр мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх өөрийн гэм буруугаа нотлохгүй байх эрхийн хүрээнд өгсөн мэдүүлэг гэж харж байна. Шинжээчийн дүгнэлтээр олон тооны гэмтэл учирсан. Мөн түүний баруун зүүн буюу 2 гараас биологийн дээж илэрсэн гэх мэт өөрийнх нь ярьж байгаа үйл баримт эс үгүйсгэгддэг. Энэ бол өөрийнх нь эрхийн асуудал. Гарчхаад орж ирсэн нөхцөл байдлыг өмгөөлөгч ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дөшийн ар” гэх газарт оршин суух ы монгол гэрийн гадна талд амь хохирогч тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохих, хоолойг боох, дарах зэргээр зодсон үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудад дурдагджээ. Хохирогч амьсгалын хурц дутагдалд орж амь нас нь хохирсон байна.
Болсон хэргийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: "... Өнөөдөр (2024.11.30) өглөө 09 цаг өнгөрч байхад сумын төвд хөгшнийг аймаг руу явуулах гээд байж байхад хүү ын эхнэр Бурмаа ирээд “ярих яриа байна гээд гэрт очъё” гэхээр нь очиход ыг нас барсан талаар хэлсэн. ... Би талийгаачтай хамт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө гэрт цуг байхад талийгаач гагнуур хийгээд нүд улайгаад гэж ярьж байсан биед бол ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ... 1976 оны 10 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, айлын 3 дахь хүүхэд доороо 4 дүүтэй. Талийгаач хүү маань 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. 2002 онд Дархан шилжиж ажил хийсэн, дараа нь Улаанбаатарт хувиараа ажил хийж байгаад Солонгос улс яваад 7-8 жил ажиллаж байгаад ирээд мал дээр гарсан даа.... Талийгаач хүү маань эхнэр 4 хүүхэдтэй байж байгаад 2022 он хавьцаа гэр бүлээ цуцлуулсан...” гэж, /1 хх-ийн 50-51-р хуудас/
Гэрч “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... манай гэрт ганцаараа машинтайгаа ирсэн. нь ирэхдээ нэлээн согтуу байсан, тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх. ыг ирэхээр нь би цай, хоол хийж өгсөн бөгөөд Д.ыг хаанаас ирэв гэхэд сумаас ирлээ, харих гээд явж байна гэж хэлсэн. Тухайн үед би гэрээс гарч бие засаад орж ирээд ыг би “дүүгээ хайрлаж байгаад ирэв үү” гэж хэлэхэд “ах нь зүгээр л хайрлаж байсан юм аа” гэж хэлтэл *******ыг зүүн талын орон дээр хэвтэж байхад нь ах дуудсан чинь уурлаад маргалдсан. Тэгэхээр нь би “харанхуй шөнө болчихсон байхад юундаа маргалдаад байдаг юм, унтаж амарцгаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь ыг “гарья” гээд аваад гарсан. Гэрт , бид гурав үлдсэн. , нар гэрээс гараад гадна хэрэлдэж, маргалдаад байгаа бололтой байсан бөгөөд нэлээн удаж байснаа эргээд гэрт орж ирсэн. Би ыг гэрт орж ирэнгүүт нь зөрөөд гэрээс гартал гэрийн баруун урд хэсэгт гэрээс 1 метр орчим зайд дээшээ харсан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь би ыг “амьсгалж байна уу” гээд ын ам, хамар хэсэгт чихээ ойртуулж үзэхэд амьсгалахгүй байх шиг байсан. Тэгэхээр ын баруун гарыг барьж үзээд буцаагаад тавьтал ын гар ямар ч эсэргүүцэлгүй, суларсан байсан бөгөөд царай нь хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би “нэг л биш болж гэж бодоод эргэж гэрт ороод т хандан “чи чинь хүн алчихсан юм биш үү” гэхэд “үгүй чиш гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл “чи өөрөө гарч хар” гэж хэлэхэд гэрээс ганцаараа гараад удалгүй буцаж орж ирээд “ үхсэн байна” гэж хэлсэн. ... Талийгаачийг анх манай гэрт ирэх үед биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ... Тухайн үед талийгаачийн хамраас цус гарсан байх шиг байсан. Харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй, мөн айгаад дахин ойртоогүй , , , бид хэд тэр өдөр 5 шил архи уусан...” гэж, /1 хх-ийн 54, 58, 61, 2 хх-ийн 136-р хуудас/,
Гэрч : “Талийгаач өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн. ыг ирэхэд цай, хоол өгсөн. Тэгтэл , ******* нар маргалдаж эхэлсэн ба удалгүй , ******* нар гэрээс гарсан. Гэрт , бид гурав үлдсэн. Тухайн үед , ******* нар гэрийн гадна баруун урд маргалдаад гэр рүү шүргээд байх шиг байсан. Тэгж байтал гэрээс гараад буцаж орж ирээд “ хачин болчхож” гэж хэлээд орж ирсэн ... Тухайн үед би согтуу байсан тул гараагүй ба унтчихсан байсан.... Талийгаачийг анх манай гэрт ирэх үед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэж, /1 хх-ийн 65-68-р хуудас/.
Гэрч “ ... Унтаж байхад чанга дуугаралдаад байхаар нь сэрсэн. Сэртэл “ миний дүү гараад ир уулзъя” гээд байсан. Тэгээд гэрээс гарсан, гадаа дуугаралдаад байсан. Тэгтэл ухаангүй болчихлоо гээд ороод ирэхээр нь гараад очтол урагшаа харсан ухаангүй хэвтэж байсан. Хамраас нь цус гоожсон байсан. Тэгээд сандраад утас аваад овоо руу давхисан. ... Утсаа авахгүй болохоор нь мотоциклтой сум давхиж эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн...” гэж, /1 хх-ийн 93, 2 хх-ийн 134-р хуудас/.
Гэрч : “ ... 2024 оны 11 дүгээр сарын 30-ны 00 цаг 50 минутад гэх манай сумын хүн өөрийн биеэр ирж “Дөшийн ар гэх газар сумын төвөөс урагш 10 километрт байх айлд 2 хүн зодолдоод нэгнийх нь хамраас цус гараад хөдлөхгүй байна, нас барчихсан юм шиг байна, тэгээд би өөрөө ирж дуудлага өгч байна гэж хэлсэн ... очиход гэрийн гадаа эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан ба манай дарга эмч Ариунтуяа тухайн хүнийг очиж үзээд нас барсан болох талаар ирж хэлсэн...” гэж /1 хх-ийн 75-р хуудас/ тус тус мэдүүлсэн байна. Хохирогч гэрчүүд ийнхүү мэдүүлсэн, шүүгдэгч ухаангүй болчихлоо гээд гаднаас ороод ирсэн гэж гэрч мэдүүлсэн, хэргийн газарт буюу гэрийн гадна талд шүүгдэгч амь хохирогчоос өөр хүн байгаагүй зэргээс үзвэл шүүгдэгчийн үйлдэл хохирогч нас барсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэх дүгнэлтэд хүрэв.
Дээр дурдсан мэдүүлгүүдээс гадна Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай "... Амь хохирогч ын цогцост хэлэн доорх ясны хугарал (хөвч), хугарлын түвшин дэх булчинд цус хуралт, баруун хацар, хамар, эрүү, хүзүү хэсгийн олон тооны жижиг зулгаралт, баруун шуу, зүүн ташаан толгой, зүүн шилбэнд зулгаралт, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Хэлэн доор ясны хугарал нь хохирлын хүнд зэрэгт, бусад биед үүссэн гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Цогцост үүссэн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Амь хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Амь хохирогч ын хүзүү хэсэгт гаднын зүйлээр дарсны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. ...” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 102 хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 426 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн фудволк дээрээс шүлс, баруун гарын ядам хуруу болон зүүн гарын чигчий хурууны хумснууд дээрээс цус илэрсэн. ... баруун гарын ядам хуруу болон зүүн гарын чигчий хурууны хумснууд дээрээс илэрсэн цуснаас 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь *******, нарын ДНХ-ийн тогтоцтой тохирно ...” гэх дүгнэлт, / 2 хх-ийн 85-91-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 425 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн цамц, баруун гарын ядам хуруу болон зүүн гарын эрхий хурууны хумснууд дээрээс цус илэрсэн. ... Зүүн гарын эрхий хурууны хумс дээрээс илэрсэн цуснаас хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь , ******* нарын ДНХ-ийн тогтоцтой тохирно ...” гэх дүгнэлт, /2 хх-ийн 96-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай "... Амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуу, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх сэтгэцийн хор уршиг тогтоосон дүгнэлт, /2 хх-ийн 138-140-р хуудас/,
Шүүх хуралдаанд оролцсон шинжээч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "... Хөвч яс хугарсан дариудаа амьсгалын дутагдалд орж саажилт өгөх тул хажууд нь байгаа хүнд шууд мэдэгдэнэ, хөвч яс хугарсан байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, амь тэмцэж, амьсгал боогдох шинж тэмдэг бүхий үйлдлээр илэрнэ. Амьсгал боогдох хугацаатай адил 20 секундээс дээш 1 минут орчимд хүнийхээ биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хүзүүг дарах явцад хүзүүний хөвч хугарсан бол хэдий хугацаанд дарсныг тогтоох боломж байхгүй. Дарангуут ялгаагүй 20 секундээс дээш 1 минут орчимд амьсгалын дутагдал үүсэж нас барна. Тухайн хэсэг газарт хүчтэй цохилт үүссэний улмаас хугарч болно. Гэхдээ тухайн газар хүчтэй цохилт өгсний улмаас рефлексийн гэмтэл үүсэж болно, амь хохирогчийн шинжилгээгээр рефлексийн гаралтай чулуужилт гэх мэт зүйл тогтоогдоогүй. Хүзүүний урд хэсгээр тэгш мэдрэлд цочрол өгсөнтэй холбоотой мэдрэлийн гэмтэл үүсдэг, шинжилгээгээр уг гэмтэл тогтоогдоогүй тул хүзүү хэсэгт цохисон нь тогтоогдоогүй гэсэн үг. ... Хөвч яс нь хугарна гэдэг нь амьсгалын замтай холбоотой гэхээсээ илүү хугарал үүссэн даруйдаа амьсгалын замыг саажуулж байна гэсэн үг. Энэ үед үг хэлэх боломжгүй. Уг гэмтэл хүзүү хэсэгт цохих нэг удаагийн үйлдлээр үүсэх боломж бага, хүзүүг дарах, шахах үед үүсэх боломжтой. Хажууд байсан хүн нь хугарлаа гэдгийг мэдсэн тохиолдолд саажиж байгаа хэсгээс нь доош зохиомол амьсгал оруулах боломжтой. Хөвч яс хугарсан даруй босож гэрт орох, тусламж авахаар хөдөлгөөн хийх боломжгүй, гэмтэл авсан даруйдаа амьсгал нь боогдох шинж илэрнэ...” гэх мэдүүлгүүдээр /шүүх хуралдааны тэмдэглэлд/ хэргийн үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 11 сарын 29-ний шөнө 21 цаг өнгөрч байх үед ы гэрт зүүн талын орон дээр нь унтаж байсан. Нилээн унтаж байгаад нэг сэрсэн чинь талийгаач ах ирчихсэн байгаа бололтой байсан. Тэгээд ах халамцуу ирсэн бололтой гөлөгнүүд гээд тэрүүгээр яриад байсан. Би ч архи уусан халамцуу улсуудад бас ингээд ярьж л байдаг даа гээд нэг их тоосон юмгүй орон дээр тэр хэдийг нэг нойрмогдуухан хараад л хэвтэж байсан. Цаг орой болсон байсан болохоор гэрийн эзэн , 2 бид унтаж амарлаа, та явж амар гээд ахыг явуулах гээд аваад гарсан. Төд удалгүй орж ирээд явуулж чадалгүй талийгаач ах орж ирсэн. Араас нь орж ирээд гэрийн баруун талд баруун баганын харалдаа зогсоход ах босоод “хүүхэд шигээ хүнийг чангаадаг хүнийг унтуулахгүй, та харьж амар” гээд цээжээр нь тэврээд тэгээд урагшаагаа гэрийн баруун урд тал болтол түлхээд дийлэлгүй буцаад хойшоо авдрын тэнд ирээд хоёулаа цувраад сууцгаасан. Тэгээд талийгаач ах надад хандаж “Шар миний дүү бос ах нь дотор эвгүй байна аа, хоёулаа салхинд гаръя” гээд намайг дуудахаар би босоод баганын хойд талд суусан. Тэгээд ахиад гаръя гэхээр нь л би цамцаа гуталтайгаа өмсөөд эвтэйхэн ярьж байгаад явуулчихъя гэж бодоод араас нь дагаад гарсан. Тэгээд гадаа гараад гэрийн баруун урд талд 4, 5 алхаад 2 өөдөөсөө хараад суугаад юм ярьсан. Над руу хандаж талийгаач “ах нь нэг ийм дүүгээ хайрлаж байна уу гэдэг ийм хочтой болж байх шиг байна аа. Улсууд тэгж яриад байна, чи бас дээр 1 тэгж ярьж байсан. Сая Аниа бас тэгж хэллээ намайг гээд” тэгсэн. Тэгэхээр нь “би одоо тийм мэтийн юм ярихгүй ээ, ах минь одоо та харьж амар аа” гэж хэлсэн. Тэгсэн ах “гэр орныхон ч мэдвэл бас юу ч болох юм билээ, би одоо ер нь орж Аниатай уулзана, ахиж орж уулзана гэж” хэлэнгүүтээ над руу л гэнэтхэн газраас шороо атгаад цацаад өөдөөс ойртоод ирсэн, цацсан шороо нь миний нүд рүү орчихсон. Тэгэхээр нь би зүүн гараараа нүднийхээ шороог арчиж байгаад баруун гараараа “та яаж байгаа юм бэ” гээд өөрөөсөө холдуулах гээд хүзүү хэсгээс нь бариад л түлхсэн юм. Тэгтэл талийгаач ах цаашаа суугаад үлдэнгүүт нь би “та ер нь явахгүй юм байна, та явж амар аа” гэж хэлээд гэр рүү шууд яваад орсон чинь , нар “нөгөөдөх чинь яасан” гэсэн. Тэгэхээр нь “яагаа ч үгүй ээ, гадаа сууж байна за үгэнд орохгүй, явахгүй байна аа, явах шинжгүй байна” гээд зүүн талын өөрийнхөө унтаж байсан орон дээр очоод хэвтсэн. Тэгээд төд удалгүй , нар ээлжилж гарч орж ирээд “чи чинь хүн алчихсан юм биш үү” гэж над руу хэлсэн. Тэгэхээр “үгүй, юу гэж тийм юм байх вэ” гээд тэр хоёрыг тоглоод байна гэж бодоод итгээгүй. Тэгээд гурвуулаа цуг гарч үзье гээд гараад үзсэн чинь суугаад үлдсэн газраа урагшаа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудъя гээд явцгаасан ийм л юм болсон. Өдөр бол архи хэрэглэхийн хувьд бол хэрэглэсэн байсан. Орой бол үхэр малаас хойш бол нэгийг хэрэглээд л би амрахаар шийдсэн. Над руу яг шороо цацаад дайраад л ирэхээр л би нүд юм харахгүй, нүдээ нухалж байгаад л ойртоод ирэхээр нь баримжаагаар л цээж тэмтрэгдэнгүүт нь хоолой хэсэг нь таарсан, тэгээд л түлхсэн санагдаж байгаа. Тэр хэсгээс нь бариад түрхсэн. ... Ер нь өмнө нь тэр гэрийн эзэн 2 явуулах гээд явуулж чадаагүй болохоор бас миний үгэнд ороод явчих юм болов уу л гэж бодсон юм. Бас болон нартай муудаж, сайдах гээд байсан юм. Намайг бага байхад л “Шар Баяр” л гэдэг Байсан. Тэгээд ч ер нь улсууд байнга л намайг Шар Баяр гэдэг, манай сумынхан ер нь бүгд л бараг Шар Баяр л гэж дууддаг. Намайг шар Баяр гэж дуудахад танд ямар нэгэн байдлаар эмзэглэх зүйл байхгүй. Ер нь би багаасаа тэгж хэлүүлээд сурчихсан, дасчихсан болохоор ер нь хаа явсан газраа дандаа л Шар Баяр л нэрээр тодотгож явдаг хүн байгаа юм. Ер нь бид 2 нэг саахалтын хүмүүс байгаа юм аа, хуурай ах, дүү хоёр гэхэд бараг болно. Бид хоёрын хооронд тийм асуудал гарч байгаагүй. Тухайн өдөр ч гэсэн намайг талийгаач Шар дүү гээд, би ах аа гээд л гарсныг гэрт байсан хүмүүс бүгд харж байсан. Миний энэ санамсар болгоомжгүй үйлдлээс болж хүний амь нас хохирсонд маш их харамсаж байгаа. Миний бие талийгаачийн амь насыг хохирооё, зодож, цохьё гэсэн бодлоор хандсан, тийм зүйл бодсон юм огт байхгүй. Айлын хүмүүс амраахгүй болохоор нь л миний үгэнд орж магадгүй гэж бодож, гэр рүү нь явуулчихъя гэж бодож дагаж гарсан юм. Өмнө нь өөр газар найзуудтайгаа нэг нэгнээ түлхэж барьдаг байсан болохоор тухайн өдөр ийм зүйл болчихно гэж бодоогүй. Надад ахын амь насыг хохироох шалтгаан байхгүй. Болсон зүйлийг бодит байдлаар нь ярилаа, тухайн үед ийм л зүйл болсон. Өөрөөр нэмж хасаж, өөрчилж барьсан зүйл надад байхгүй. Би их харамсаж байна, урьд өмнө нь зарим зүйлийг мартаж санаад, сэтгэл санаа тогтож өгөхгүй байсан...” гэжээ. /1 хх-ийн 147-150-р хуудас/
Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүгдэгч нь амь хохирогчийн хоолой руу түлхсэн талаарх мэдүүлгүүд, шүүгдэгч ******* нь амь хохирогч тай хамт гэрээс хоёулаа гарсан байх ба гадна талд өөр хэн нэг этгээд байгаагүй, түүнчлэн амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маргаж монгол гэрээс гарсан, монгол гэрээс гарсны дараа гадаа ноцолдож буй, гэр шүргэх мэт чимээ гарсан, удалгүй ******* гаднаас ганцаараа орж ирэх үед зөрж гарахад амь хохирогч газарт хэвтсэн ба амьсгалахгүй, хөдөлгөөнгүй хэвтэж байсан талаар тухайн үед гэрт байсан гэрч нар тууштай мэдүүлсэн, амь хохирогчид учирсан гэмтэл нь нас барсан шалтгаан болсон талаар тодруулсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байна.
Ийнхүү шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дөшийн ар” гэх газарт оршин суух ы монгол гэрийн гадна талд амь хохирогч тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохих, хоолойг боох, дарах зэргээр зодож амьсгалын хурц дутагдалд орж амь насыг нь хөнөөсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******, ******* нар “...гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй... гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хохирогчийг алах” гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт зорилготой байсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримт бүрдээгүй, түүний субьектив санаа зорилгыг бүрэн тодорхойлоогүй, үйлдэлдээ хандсан хандлагад анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй..., харин амь хохирогч ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хүрээнд болгоомжгүй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна..., хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү..., Шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин үржүүлж 99,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025.02.18-ны өдрийн 320 дугаартай дүгнэлт авагдсан бөгөөд энэхүү дүгнэлтийн хэмжээнд сэтгэцийн хохирлыг гаргуулж шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор тухайн амь хохирогчийн насны байдал, ар гэр, хүүхдүүдийн тоо, насыг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шийдвэрлэх эсвэл шинжээчийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэхийг шүүх шийдвэрлэнэ гэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025.02.18-ны өдрийн 320 дугаартай дүгнэлт нь зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хохирол учирсныг тогтоосон баримт гэж дүгнэж буй хууль хэрэглээний зөрүүг үүсгэсэн шийдвэр болсон...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж болсон баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход эргэлзээ үүсвэл “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх...” зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх үндэслэл бүрдэнэ.
Амь хохирогчийн үхэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч *******ын “өөрийгөө хамгаалах зорилгоор нэг удаагийн түлхэх үйлдэл хийсэн” гэх мэдүүлэг нь нотлогдон тогтоогдоогүй, гэрч , , нарын мэдүүлэг болон ДНХ шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдлүүдийг хийсэн, амь хохирогч ын цогцост хэлэн доорх ясны хугарал (хөвч), хугарлын түвшин дэх булчинд цус хуралт, баруун хацар, хамар, эрүү, хүзүү хэсгийн олон тооны жижиг зулгаралт, баруун шуу, зүүн ташаан толгой, зүүн шилбэнд зулгаралт, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон байх бөгөөд дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримт зэрэг 11 хуудас баримтыг гаргаж өгсөн. Давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар байсан учраас уг баримтуудыг хэрэгт хавсаргахаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн.
Хохирол, хор уршигтай холбоотой энэ баримтууд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн боловч дээрх нөхцөл байдлууд нь анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй, шинээр гаргаж өгсөн баримтууд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн судлагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нотлох баримтаар үнэлээгүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч *******ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 86 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ