| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 317/2026/00152/И |
| Дугаар | 317/ШШ2026/00259 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2026/00259
2026 01 28 317/ШШ2026/00259
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр би,
Нэхэмжлэгч: Н КредитХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А овогт Г-ийн Жхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 973,364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н кредитББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд зээлийн гэрээний үүрэгт 973,364 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Г.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Ж миний бие Н кредитББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Н кредитББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 973,364 төгрөгийг 6 хувааж 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нь Н кредитББСБ ХХК нь хариуцагч Г.Жд холбогдуулан гэрээний үүрэгт 973,364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3. Хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 973,364 төгрөгийг 6 хувааж 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөгийг тус тус Н кредитББСБ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ж нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 973,364 төгрөгийг 6 хувааж 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 162,228 төгрөгийг тус тус Н кредитББСБ ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Н кредитББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,911 төгрөгийн тал хувь 13,955.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,955.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 13,955.5 төгрөгийг хариуцагч Г.Жаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н кредитББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ӨСӨХБАЯР