Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2026/00229

 

 

 

 

 

 

 

    2026          01          23                                                            317/ШШ2026/00229

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр би,

Нэхэмжлэгч: К банк-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Н-ийн Схолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,123,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,123,988 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Н.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Н.С нь К банкнаас зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 3,123,988 төгрөгийг 5 хувааж 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 1,411,994 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,411,994 төгрөгийг тус тус К банк ХК-д төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч К банк ХК нь хариуцагч Н.Сд холбогдуулан гэрээний үүрэгт 3,123,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3. Хариуцагч Н.С нь нэхэмжлэлийн шаардлага 3,123,988 төгрөгийг 5 хувааж 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 1,411,994 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,411,994 төгрөгийг тус тус К банк ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.С нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Н.С нь нэхэмжлэлийн шаардлага 3,123,988 төгрөгийг 5 хувааж 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 1,411,994 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,411,994 төгрөгийг тус тус К банк ХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К банк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,934 төгрөгийн тал хувь 32,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32,467 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 32,467 төгрөгийг хариуцагч Н.Сгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Г.ӨСӨХБАЯР