| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 317/2026/00157/И |
| Дугаар | 317/ШШ2026/00270 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 317/ШШ2026/00270
2026 01 29 317/ШШ2026/00270
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр би,
Нэхэмжлэгч: Н кредитХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт О-ийн Ахолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,366,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,366,031 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч О.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...О.А миний бие Н кредит ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Н кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,366,031 төгрөгийг 6 хувааж 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 366,031 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нь Н кредит ББСБ ХХК нь хариуцагч О.Ат холбогдуулан гэрээний үүрэгт 1,366,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3. Хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага 1,366,031 төгрөгийг 6 хувааж 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 366,031 төгрөгийг тус тус Н кредит ББСБ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага 1,366,031 төгрөгийг 6 хувааж 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 366,031 төгрөгийг тус тус Н кредит ББСБ ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Н кредит ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,806 төгрөгийн тал хувь 18,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,403 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 18,403 төгрөгийг хариуцагч О.Ааас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ӨСӨХБАЯР