Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч П.Саранзаяа,

шүүгдэгч Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 1806 0257 71508 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Л.Б, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Л.Бнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамт амьдрагч П.Саранзаяаг жирэмсэн гэдгийг нь мэдсээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч П.Саранзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 сарын 21-ний өдөр би Булганаас ирээд Саранзаяатай уулзаад гэрт нь хоносон. Тэгээд би Саранзаяагаас “чи яагаад ээж рүү янз бүрийн юм яриад байдаг юм бэ” гэхэд Саранзаяа “ямар хамаатай юм, чи өөр охинтой мессеж бичээд байдаг биз дээ” гэхээр нь би гарынх нь шуу хэсэгт гараа атгаж байгаад нэг цохичоод уурлаж гараад Баянбүрдэд байдаг эгчийндээ очиж хоносон. Маргааш өдөр нь Саранзаяатай утсаар яриад “би Булган руу явлаа ээж, аав хоёр дуудаад байна” гэсэн чинь Саранзаяа “тэг тэг” гээд би гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад өнөөдөр уулзсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 100-102 дугаар хуудас/,

Хохирогч П.Саранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 хоногийн өмнө орой байж байсан чинь Б гэнэт уурлаад эхэлсэн ба би түүнд хандаж “яагаад уурлаад байгаа юм бэ” гэсэн чинь шууд миний гэдэс болон хацар руу нэг удаа гараа атгаж байгаад их хүчтэй цохисон. Миний хацар тэр дороо хавдаад хөхөрсөн, манай найз залуу Б зүв зүгээр байж байгаад уурлаад намайг зодсон, яагаад уурлаж зодсоныг би сайн мэдэхгүй байна. Миний нүүр, нуруу хавирга руу өшиглөж миний нүүр рүү гараараа цохиж намайг гэмтээсэн. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө би хажууд нь хэвтэж байсан чинь гэнэт миний толгой руу өшиглөсөн. Би босож ирээд яаж байна аа гэхэд ална шүү би чамайг гэж хэлээд зүүн хацар руу гараараа нилээн олон удаа цохисон би тоог нь мэдэхгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө би Б Хаан Банкны картнаас 200.000 төгрөг авсныг хүний мөнгө байсан гээд хэлэхэд гараараа 1 удаа толгой руу цохиод газар унагаасан. Би газар унаад хэвтэж байхад Б миний толгойн тус газар гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Зүүн хацар руу гараараа 2 удаа цохихоор нь би эмээ гээд орилоход Б эмээ чинь ирэхгүй чи цагдаа дууддаг ямар овоо юм бэ, чамайг ална шүү гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-15, 21-22, 42-49, 63-64, 77-78 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹3778 дүгнэлтэд “П.Саранзаяа-н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалгад цус хуралт, зүүн гуянд зулгаралт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх зүүн бугалганы цус хуралт, гуяны зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 72 цагаас дээш хугацааны өмнө, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл 2018 оны 03 дугаар сарын 16-ны хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 55 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх мэдүүлэг. /хэргийн 86-87 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 59 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.Бнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамт амьдрагч П.Саранзаяаг жирэмсэн гэдгийг нь мэдсээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ШүүгдэгчЛ.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 сарын 21-ний өдөр би Булганаас ирээд Саранзаяатай уулзаад гэрт нь хоносон. Тэгээд би Саранзаяагаас “чи яагаад ээж рүү янз бүрийн юм яриад байдаг юм бэ” гэхэд Саранзаяа “ямар хамаатай юм, чи өөр охинтой мессеж бичээд байдаг биз дээ” гэхээр нь би гарынх нь шуу хэсэгт гараа атгаж байгаад нэг цохичоод уурлаж гараад Баянбүрдэд байдаг эгчийндээ очиж хоносон. Маргааш өдөр нь Саранзаяатай утсаар яриад “би Булган руу явлаа ээж, аав хоёр дуудаад байна” гэсэн чинь Саранзаяа “тэг тэг” гээд би гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад өнөөдөр уулзсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 100-102 дугаар хуудас/,

Хохирогч П.Саранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 хоногийн өмнө орой байж байсан чинь Б гэнэт уурлаад эхэлсэн ба би түүнд хандаж “яагаад уурлаад байгаа юм бэ” гэсэн чинь шууд миний гэдэс болон хацар руу нэг удаа гараа атгаж байгаад их хүчтэй цохисон. Миний хацар тэр дороо хавдаад хөхөрсөн, манай найз залуу Б зүв зүгээр байж байгаад уурлаад намайг зодсон, яагаад уурлаж зодсоныг би сайн мэдэхгүй байна. Миний нүүр, нуруу хавирга руу өшиглөж миний нүүр рүү гараараа цохиж намайг гэмтээсэн. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө би хажууд нь хэвтэж байсан чинь гэнэт миний толгой руу өшиглөсөн. Би босож ирээд яаж байна аа гэхэд ална шүү би чамайг гэж хэлээд зүүн хацар руу гараараа нилээн олон удаа цохисон би тоог нь мэдэхгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө би Баасанжаргалд Хаан Банкны картнаас 200.000 төгрөг авсныг хүний мөнгө байсан гээд хэлэхэд гараараа 1 удаа толгой руу цохиод газар унагаасан. Би газар унаад хэвтэж байхад Б миний толгойн тус газар гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Зүүн хацар руу гараараа 2 удаа цохихоор нь би эмээ гээд орилоход Б эмээ чинь ирэхгүй чи цагдаа дууддаг ямар овоо юм бэ, чамайг ална шүү гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-15, 21-22, 42-49, 63-64, 77-78 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹3778 дүгнэлтэд “П.Саранзаяа-н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалгад цус хуралт, зүүн гуянд зулгаралт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх зүүн бугалганы цус хуралт, гуяны зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 72 цагаас дээш хугацааны өмнө, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл 2018 оны 03 дугаар сарын 16-ны хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 55 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх мэдүүлэг. /хэргийн 86-87 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Л.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч П.Саранзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.