Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00627

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00627

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  *** ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Г.Л

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 490,000 төгрөг, зээлийн хүү 103,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,001 төгрөг, нийт 608,472 (зургаан зуун найман мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 320/2026/00453/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 608,472 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 490,000 төгрөг, зээлийн хүү 103,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,001 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2025.07.15. Гэрээ дуусгавар болгох огноо: 2025.11.23. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 69,698 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.11.23.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн SIGN гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж, 2025 оны 07 сарын 15-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 09 сарын 10-ны өдөр 370,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, 2025 оны 10 сарын 24-ний өдөр 157,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Л нь *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 608,472 төгрөгийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 24 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Г.Л т холбогдуулан үндсэн зээл 490,000 төгрөг, зээлийн хүү 103,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,001 төгрөг, нийт 608,472 (зургаан зуун найман мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 490,000 төгрөг, зээлийн хүү 103,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,001 төгрөг, нийт 608,472 (зургаан зуун найман мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөгийг хариуцагч Г.Л төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,904 төгрөгийн тал хувь болох 9,452 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Л оос улсын тэмдэгтийн хураамж 9,452 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг

удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 490,000 төгрөг, зээлийн хүү 103,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,001 төгрөг, нийт 608,472 (зургаан зуун найман мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөгийг төлж барагдуулан, хариуцагч Г.Л нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,904 төгрөгөөс 9,452 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Л оос улсын тэмдэгтийн хураамж 9,452 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА