| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00472/И |
| Дугаар | 320/ШШ2026/00628 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2026/00628
| 2026 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2026/00628 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: М.Х
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 484,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,946 төгрөг, нийт 1,156,448 (нэг сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 16-ны хүлээн авч, 320/2026/00472/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,156,448 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 484,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,946 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.10.31. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2023.11.30.
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК болон М.Х нарын хооронд 2023 оны 10 сарын 31-ний өдөр 140000984987 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. М.Х нь *** ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн мобиком үүрэн холбооны *** дугаарын монпэй аппликейшнийг ашиглаж, 2023 оны 10 сарын 31-ний өдөр 290,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр, 2023 оны 11 сарын 13-ны өдөр 290,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.
*** ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаалттай гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар М.Х ы зээлийн гэрээний үүргийг тооцвол:
| Зээлийн огноо | Авсан зээл | Зээлийн үлдэгдэл | Ашигласан хоног | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 10/31/2023 | 290,000 | 290,000 | 748 | 244,292 | 46,376 | 580,668 |
| 11/13/2023 | 290,000 | 290,000 | 735 | 240,210 | 45,570 | 575,780 |
|
| 580,000 | 580,000 |
| 484,502 | 91,946 | 1,156,448 |
Иймд М.Х нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул *** ББСБ ХКК нь гэрээний үүрэгт 1,156,448 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжилсэн дүнг *** ББСБ ХХК-ийн Хаан банк дахь *** тоот дансанд нэр, регистрийн дугаараа бичиж төлөх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч М.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХКК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,156,448 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч М.Х д холбогдуулан үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 484,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,946 төгрөг, нийт 1,156,448 (нэг сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр *** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,156,448 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч М.Х нэхэмжлэлийн шаардлага нийт 1,156,448 (нэг сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,305 төгрөгийн тал хувь болох 16,152.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Х аас улсын тэмдэгтийн хураамж 16,152.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 484,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,946 төгрөг, нийт 1,156,448 (нэг сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч М.Х хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,305 төгрөгөөс 16,152.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Х аас улсын тэмдэгтийн хураамж 16,152.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА