Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00629

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00629

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  *** ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Ч.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 469,784 төгрөг, зээлийн хүү 499,486.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,376.96 төгрөг, шимтгэл 800 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг, нийт 1,072,947.88 (нэг сая далан хоёр мянга есөн зуун дөчин долоо) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 320/2026/00448/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,072,947.88 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 469,784 төгрөг, зээлийн хүү 499,486.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,376.96 төгрөг, шимтгэл 800 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.02.21. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.02.21.

Зээлдэгч Ч.Н нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 2 дугаар сарын 21-ны өдөр С02000046754 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 20017 кодтой зээл болох 470,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатайгаар, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны 20020 кодтой зээл болох 70,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатайгаар, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20021 кодтой зээл болох 70,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 7 хоногийг хугацаатайгаар, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20022 кодтой зээл болох 80,000 төгрөгийг 08 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатайгаар төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй, зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч, банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Ч.Н нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү 1,072,947.88 (нэг сая далан хоёр мянга есөн зуун дөчин долоон төгрөг наян найман мөнгө) төгрөгийг нотариатын зардал болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, *** ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2.  Хариуцагч Ч.Н шүүхэд гаргасан тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа нийт зээлийн төлбөр 1,072,948.88 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 28 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Ч.Н д холбогдуулан үндсэн зээл 469,784 төгрөг, зээлийн хүү 499,486.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,376.96 төгрөг, шимтгэл 800 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг, нийт 1,072,947.88 (нэг сая далан хоёр мянга есөн зуун дөчин долоо) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ...*** ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа нийт зээлийн төлбөр 1,072,948.88 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ч.Н нэхэмжлэлийн шаардлага нийт 1,072,947.88 (нэг сая далан хоёр мянга есөн зуун дөчин долоо) төгрөг (наян найм) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,301 төгрөгийн тал хувь болох 15,150.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Н ээс улсын тэмдэгтийн хураамж 15,150.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 469,784 төгрөг, зээлийн хүү 499,486.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,376.96 төгрөг, шимтгэл 800 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг, нийт 1,072,947.88 (нэг сая далан хоёр мянга есөн зуун дөчин долоо) төгрөг (наян найм) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Ч.Н хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,301 төгрөгөөс 15,150.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Н ээс улсын тэмдэгтийн хураамж 15,150.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА