Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00630

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00630

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: О.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 613,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,074 төгрөг, нийт 1,599,768 (нэг сая таван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 16-ны хүлээн авч, 320/2026/00469/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,599,768 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 613,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,074 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.09.04. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 10,000 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.03.30.

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК болон О.Д нарын хооронд 2023 оны 09 сарын 04-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. О.Дашцэрэн нь *** ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн мобиком үүрэн холбооны *** дугаарын монпэй аппликейшнийг ашиглаж, 2024 оны 02 сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн хүсэлтээр нийт 870,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. *** ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаалттай гэж холбоо тоггоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар О.Д гийн зээлийн гэрээний үүргийг тооцвол:

Зээлийн

огноо

Авсан

зээл

Зээлийн

үлдэгдэл

Ашигласан

хоног

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн

хүү

Нийт дүн

2/29/2024

150,000

150,000

628

101,336

19,087

270,423

3/1/2024

50,000

50,000

625

36,080

6,875

92,955

3/1/2024

200,000

200,000

625

141,696

26,875

368,571

3/2/2024

50,000

50,000

624

36,025

6,864

92,889

3/3/2024

50,000

50,000

623

35,970

6,853

92,823

3/5/2024

200,000

200,000

621

140,832

26,703

367,535

3/6/2024

50,000

50,000

620

35,805

6,820

92,625

3/9/2024

50,000

50,000

617

35,640

6,787

92,427

3/12/2024

70,000

70,000

614

50,310

9,210

129,520

 

870,000

870,000

 

613,694

116,074

1,599,768

Иймд О.Д нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул *** ББСБ ХХК нь гэрээний үүрэгт 1,599,768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжилсэн дүнг *** ББСБ ХХК-ийн Хаан банк дахь *** тоот дансанд нэр, регистрийн дугаараа бичиж төлөх боложмтой гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.   Хариуцагч О.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 1,599,768 төгрөгийг төлж барагдуулна. Миний бие халуун усанд түлэгдэж, эмнэлгийн ажилтай байгаа тул нэг дор бөөнд нь төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацаанд төлж дуусгана гэжээ. (хавтаст хэргийн 28 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч О.Д д холбогдуулан үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 613,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,074 төгрөг, нийт 1,599,768 (нэг сая таван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ...*** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 1,599,768 төгрөгийг төлж барагдуулна. Миний бие халуун усанд түлэгдэж, эмнэлгийн ажилтай байгаа тул нэг дор бөөнд нь төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацаанд төлж дуусгана гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлага нийт 1,599,768 (нэг сая таван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран найм) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,546 төгрөгийн тал хувь болох 20,273 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Д гээс улсын тэмдэгтийн хураамж 20,273 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч  *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 613,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,074 төгрөг, нийт 1,599,768 (нэг сая таван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран найм) төгрөгийг төлж барагдуулахаар, хариуцагч О.Д хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,546 төгрөгөөс 20,273 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Д гээс улсын тэмдэгтийн хураамж 20,273 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА