| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1298/Э |
| Дугаар | 1373 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н холбогдох эрүүгийн 1806 0553 61344 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Н, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 11-228 тоотод оршин суух иргэн Э.Сайханцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтрэн орж 290.000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн Могул загварын зурагтыг хулгайлсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 30-ны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-638 тоот иргэн Н.Ганболдын орон байранд нэвтэрч 42 инчийн Самсунг загварын зурагт, МНБС хүлээн авагч станц зэргийг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 11-228 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх ахмад настай Л.Эрхэмцэцэгтэй байнга харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Н.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт гэрээ цоожлоод гарсан. 17 цагийн үед ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж зурагт алдагдсан. Манай гэрээс Самсунг 42 инчийн зурагт алдагдсан байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 97-99 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Сайханцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 6 сарын 24-ний өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад 15 цаг 30 минутад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж гэрийн зүүн талд байх 32 инчийн Могул маркийн зурагт алдагдсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Эрхэмцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай том хүү Наранбаатар нь сүүлийн арван жил тасралтгүй архи ууж, агсамнаж намайг болон ах дүү нарыгаа айлган дарамталж байна. Зөвхөн энэ жилд л гэхэд 2018 оны 2 сард надад болон дүү нартаа агсамнаж айлган сүрдүүлээд байхаар нь цагдаад өгч баривчлуулсан. Дараа нь 4 сард мөн агсамнаж дүү Наранчимэгийгээ цохиж бас баривчлагдаж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 123-125 дугаар хуудас/,
Гэрч Ч.Үнэнгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 сарын 30-ны өдөр цагдаа дэд ахлагч Түвшинтамирын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 10 минутад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, авто оношидлгооны замын хажууд 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Уг этгээдийн хажууд МНБС зурагтын хүлээн авагч байхаар нь шалгахад хажуугаар явсан үл таних хүн “наад хүн чинь сая хүнд зурагт зарсан” гэсэн. Тэгэхээр нь согтуу хүнийг машиндаа суулгаад хүүхдийн тэрэгтэй эмэгтэй дээр очиход Урнаа гэх эмэгтэй “би энэ хүнээс 20.000 төгрөгөөр зурагт авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь зурагтыг нь аваад хохирогч гэх Ганболдыг дуудаж үзүүлсэн чинь зурагт нь мөн байна гэсэн. Тэгээд зурагтыг хурааж аваад жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд уг согтуу хүн болох О.Н эрүүлжүүлсэн. Биеэс нь гарсан 20.000 төгрөгийг уг зурагт авсан гэх Урнаа гэх эмэгтэйд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 101 дүгээр хуудас/,
Гэрч Г.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би дэлгүүр орчихоод 15 минут болчихоод гараад ирсэн чинь уг хүний хажууд байсан зурагт нь байхгүй болчихсон согтуу хүн дээр нэг эмэгтэй хүрч ирээд 20.000 төгрөг өгчихөөд явчихсан” гэх мэдүүлэг. /хэргийн 102 дугаар хуудас/,
Гэрч Т.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хувиараа ус ундаа зардаг цэг ажиллуулж байхад 12 цагийн үед зүс үл таних 40-50 орчим насны эрэгтэй хүн хүрч ирээд зурагт байна худалдаж авахгүй биз гээд цагаан шуудайнд 32 инчийн Могул гэсэн зурагт үзүүлсэн.Тэр зурагтыг тэр хүнээс 40.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан “Могул зурагт” 290.000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээ /хэргийн 17-18 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг” маркийн зурагт 380.000 төгрөг, МНБС телевизорын хүлээн авагч 60.000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээ /хэргийн 104 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 11-228 тоотод оршин суух иргэн Э.Сайханцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтрэн орж 290.000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн Могул загварын зурагтыг хулгайлсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 30-ны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-638 тоот иргэн Н.Ганболдын орон байранд нэвтэрч 42 инчийн Самсунг загварын зурагт, МНБС хүлээн авагч станц зэргийг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 11-228 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх ахмад настай Л.Эрхэмцэцэгтэй байнга харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч О.Н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогч Н.Ганболд, Э.Сайханцэцэг, Л.Эрхэмцэцэг, гэрч Ч.Үнэнгэрэл, Г.Энхбаяр, Т.Наранцацрал нарын мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 241, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 653 дугаар шийтгэвр, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Н прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч О.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Н.Ганболдод эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэргийн 96 дугаар хуудас, хохирогч Э.Сайханцэцэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэргийн 8 дугаар хуудсуудад авагдсан байх бөгөөд эдгээр хохирогч нар нь шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн, хохирогч Л.Эрхэмцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо хэргийн 125 дугаар хуудас дахь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.