Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00634

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00634

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  М ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,420,000 төгрөг, зээлийн хүү 785,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,752 төгрөг, нийт 2,353,266 (хоёр сая гурван зуун тавин гурван мянга хоёр зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 16-ны хүлээн авч, 320/2026/00474/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,353,266 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 1,420,000 төгрөг, зээлийн хүү 785,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,752 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.08.29. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 49,060 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.06.02.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК болон Б.М нарын хооронд 2023 оны 08 сарын 29-ний өдөр 140000957460 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. Б.М нь М ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн мобиком үүрэн холбооны *** дугаарын монпэй аппликейшнийг ашиглаж, 2024 оны 05 сарын 02-ны өдөр 430,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэйгээр, 450,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэйгээр, 230,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр, 310,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. М ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаалттай гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2025 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар Б.М ын зээлийн гэрээний үүргийг тооцвол:

Зээлийн

огноо

Авсан

зээл

Зээлийн

үлдэгдэл

Ашигласан

хоног

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн

хүү

Нийт дүн

5/2/2024

430,000

430,000

506

233,892

44,022

707,914

5/2/2024

450,000

450,000

506

244,572

46,046

740,618

5/2/2024

230,000

230,000

506

132,966

24,794

387,760

5/2/2024

310,000

310,000

506

174,084

32,890

516,974

 

1,420,000

1,420,000

 

785,514

147,752

2,353,266

 

Иймд Б.М нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь гэрээний үүрэгт 2,353,266 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжилсэн дүнг М ББСБ" ХХК-ийн Хаан банк дахь **** тоот дансанд нэр, рөгистрийн дугаараа бичиж төлөх боложмтой гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би М ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2,353,266 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацаанд төлөөд дуусгана гэжээ. (хавтаст хэргийн 23 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.М т холбогдуулан

үндсэн зээл 1,420,000 төгрөг, зээлийн хүү 785,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,752 төгрөг, нийт 2,353,266 (хоёр сая гурван зуун тавин гурван мянга хоёр зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ...М ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2,353,266 төгрөгийг төлж барагдуулна . Нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацаанд төлөөд дуусгана гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлага нийт 2,353,266 (хоёр сая гурван зуун тавин гурван мянга хоёр зуун жаран зургаа) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,602 төгрөгийн тал хувь болох 26,301 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М аас улсын тэмдэгтийн хураамж 26,301 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч  М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,420,000 төгрөг, зээлийн хүү 785,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,752 төгрөг, нийт 2,353,266 (хоёр сая гурван зуун тавин гурван мянга хоёр зуун жаран зургаа) төгрөгийг төлж барагдуулахаар, хариуцагч Б.М хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,602 төгрөгөөс 26,301 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М аас улсын тэмдэгтийн хураамж 26,301 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА