| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00447/И |
| Дугаар | 320/ШШ2026/00641 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2026/00641
| 2026 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 320/ШШ2026/00641 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Д
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 320/2026/00447/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1983 онд 10 дугаар анги төгсөж, илгээлт аваад Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад тус оны 7 дугаар сараас цэргийн албанд татагдах хүртэл буюу 1984 оны 6 дугаар сар хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол тухайн хугацааны цалин хөлсний баримт, тушаал шийдвэр олдохгүй архивт байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Би хүсэлтийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/422 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08/312 дугаар лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11/212 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай №36 дугаар тушаалын архивын хуулбар зэрэг баримтууд өгсөн. (хавтаст хэргийн 2-11, 29-30 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Д ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Н , Ч.Ц нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16, 17-20, 25-28 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Л.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж , шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч Л.Д Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тушаах нь: 1. ...Л ий Д ийг түлээ дүнзний ачигч буулгагчаар 1983 оны 11-р сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №36 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 30 дахь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Тус сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан Л ий Д ийн ажилласан хугацааг Соёл нэгдлийн цалин хөлсний 70 дугаар данснаас шүүж үзэхэд 1984 он туслах үйлдвэрийн бригадын цалингийн цэсэд бичигдсэн байна гэх бичилттэй 3/422 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Д ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байхдаа 1984 оны 1-4 дүгээр сар, 12 дугаар сард авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 3-10 дахь тал)
Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Л ий Д . 2. Төрсөн он сар өдөр: 1966-01-20...10. Хаана ямар ажилтай: Хөвсгөл аймаг Баянзүрх сумын туслах үйлдвэрийн грушик...14. Хуудас бичсэн: 1984 он 3 сар 12... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 19 дэхь тал)
Гэрч Ч.Н гийн ...1983 оны 07 сарын үеэс Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрт грушик, туслах ажилтнаар 1984 оны 06 сар хүртэл ажиллаж байсан...1983 онд 10-р анги төгссөн байх ёстой. Тэгээд цэргийн албанд нас хүрээгүй гээд нэгдлийн туслах үйлдвэрт ирж ажиллаж байсан. 1984 онд 18 нас хүрээд цэрэгт явж байсан...Би Баянзүрх сумын Соёл нэгдэлд малын эмчээр 1977 оноос нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Ц ын ...Л.Д нь 1983 онд 10-р анги төгсөөд Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад грушик, туслах ажилтнаар 1984 оны 06 сар хүртэл ажиллаж байсан. Дүнз мод ачих, буулгах байнгын ажилтай байсан. Мөрөнгийн эхээс хуш татах ажил голлон хийдэг...Цалинг тэр үед хийснээр нь олгодог, зарим сард бөөнөөр нь уядаг, ганц нэг сарын цалинг дараа сар луу нь бөөнөөр нь өгчихдөг байсан...Би Баянзүрх сумын Соёл нэгдэлд ерөнхий нягтлан бодогчоор 1967 оноос хойш нэгдэл тарах хүртэл, Соёл компанид 2008 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 27-28 дахь тал)
Нэхэмжлэгч Л.Д ийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
3.2. Харин Л.Д ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Үндэслэл нь Л.Д ийг 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс түлээ дүнзний ачигч буулгагчаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай №36 дугаар тушаалаар томилсон, түүнд олгосон цалин хөлсний 70 дугаар дансанд дээрх хугацааны бичилтгүй, мөн гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох баримтгүй байна. (хавтаст хэргийн 3-10, 30, 27-28 дахь тал)
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.Д өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Л.Д ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08/312 дугаар лавлагааны хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 18, 20, 11 дэхь тал)
5. Нэхэмжлэгч Л.Д т холбогдох тушаал байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны тушаал шүүж үзэхэд Л.Д ийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 11/212 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 29 дэхь тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Багчун овогт Л ий Д ийн, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА