Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00635

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00635

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** финанс ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Ц.Ш

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 25,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,682 төгрөг, нийт 128,997 (нэг зуун хорин найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 320/2026/00452/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 128,997 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 25,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,682 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2025.08.30. Гэрээ дуусгавар болгох огноо: 2025.10.31. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.10.31.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн SIGN гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж, 2025 оны 08 сарын 30-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 10 сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Ц.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 128,997 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ш т холбогдуулан үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 25,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,682 төгрөг, нийт 128,997 (нэг зуун хорин найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр *** финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн байгаа 128,997 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ц.Ш нэхэмжлэлийн шаардлага нийт 128,997 (нэг зуун хорин найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ш ээс улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч  *** финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  *** финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 25,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,682 төгрөг, нийт 128,997 (нэг зуун хорин найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Ц.Ш хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ш ээс улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** финанс ББСБ ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА