Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00673

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00673

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: С.Ө,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,254,357.26 (арван зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 320/2026/00430/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ө нь манай компанитай 2025 оны 3 сарын 20-ны өдөр L1000100381 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч С.Ө ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу *** аппликейшнаас:

2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 7800289479 зээлийн дансны дугаартай, 2,147,000 /хоёр сая нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***8 банкны тоот дансанд; 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 7100461721 зээлийн дансны дугаартай, 12,040,000 /арван хоёр сая дөчин мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***8 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 01 сарын 14-ний байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй. Үүнд:

1. 2025 оны 7 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 2,147,000 /хоёр сая нэг зуун дөчин долоон мянга/ төгрөг, шимтгэл 42,940.00 /дөчин хоёр мянга есөн зуун дөч/ төгрөг, үндсэн хүү 555,867.12 /таван зуун тавин таван мянга найман зуун жаран долоо/ төгрөг /арван хоёр/ мөнгө, нэмэгдүүлсэн хүү 92,115.13 /ерөн хоёр мянга нэг зуун арван тав/ төгрөг /арван гурав/ мөнгө, нийт 2,837,922.25 /хоёр сая найман зуун гучин долоон мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг /хорин тав/ мөнгө.

2. 2025 оны 4 дүгээр сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 10,801,758.60 /арван сая найман зуун нэг мянга долоон зуун тавин найм/ төгрөг /жар/ мөнгө, үндсэн хүү 2,556,909.43 /хоёр сая таван зуун тавин зургаан мянга есөн зуун ес/ төгрөг /дөчин гурав/мөнгө, нэмэгдүүлсэн хүү 49,266.98 /дөчин есөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг /ерөн найм/ мөнгө, нийт 13,407,935.01 /арван гурван сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун гучин тав/ төгрөг /нэг/ мөнгө. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 8,500 /найман мянга таван зуу/ төгрөг.

Иймд хариуцагч С.Ө аас нийт 16,254,357.26 /арван зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин долоо/ төгрөг /хорин зургаа/ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Хариуцагч С.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн бүх төлбөр 16,254,357.26 төгрөгийг төлж барагдуулна. Нэг дор бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацааны дотор төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 25 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч С.Ө т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,254,357.26 (арван зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ...*** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн бүх төлбөр 16,254,357.26 төгрөгийг төлж барагдуулна. Нэг дор бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацааны дотор төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Ө нэхэмжлэлийн шаардлага нийт 16,254,357.26 (арван зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг (хорин зургаа) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,222 төгрөгийн тал хувь болох 119,611 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ө аас улсын тэмдэгтийн хураамж 119,611 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,254,357.26 (арван зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч С.Ө хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,222 төгрөгөөс 119,611 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ө аас улсын тэмдэгтийн хураамж 119,611 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА