| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1300/Э |
| Дугаар | 1345 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 1345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч Д.Одончимэд,
шинжээч Г.Алтанхуяг,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гхолбогдох эрүүгийн 1803 0042 30258 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Г, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 цаг 25 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн урд замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм ...-ээс бага болсон”, 3.5-д заасан “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг заасныг тус тус зөрчин Тоёота Приус маркийн 60-14 УНТ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон яваад явган зорчигч Д.Одончимэдийг мөргөснөөс эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 23:55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Эрдэнэтолгойн 37 дугаар гудамжны 62А тоот хаягтай гэрээсээ гараад 100 айл орох гээд явж байхад гэнэт урдуур хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд гэнэт гарч ирсэн болохоор зогсож чадахгүй мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Д.Одончимэд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад хэцүү байна. 5 дугаар сараас хойш босч чадахгүй байна. Би 100 хувь хүний гарт орсон. Мөн банкны зээлтэй болохоор хэцүү байна. Би хохирлоо барагдуулмаар байна. 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой ажил тараад манай ажлын газрын нярав хүн хагалгаанд орсон гээд тавуулаа караокед орсон. Тэндээс гараад “Асайт Худалдааны Төв”-ийн замынхаа урд талаас хойшоо гарч би унаанд суугаад гэр рүүгээ харьдаг. Эхний эгнээ гарчихаад дараагийн эгнээгээр гарч дуусахын алдад хар машин өнгөрөөд дараа нь би гарсан чинь хүүе гэхийн зуургүй мөргөсөн. Тухайн үед миний дотор муухай оргиод Гтүргэн дуудахаа ч мэдэхгүй зогсоод байхаар нь би чи ядаж түргэн дуудалдаа гэж хэлсэн. Би өөрөө босъё гэхээр босч чадахгүй байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг сэрсэн чинь түргэний машин дотор хэн гэдэг нь мэдэгдэхгүй утасны дугаар асуугаад байсан. Нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт 10 цагийн хагалгаа ороод гарч ирлээ чи одоо ус, шөл уугаад сэргэ гэж эмч хэлсэн. Надад эмч давсаг ар, өвөргүй бяцарсан, мөн сүүжний тогоо яс чинь бяцраад үйрсэн. Буцаагаад хадах ямар ч боломж байхгүй, хадах яс байхгүй өөрөө хэвтэж байгаад эдгэнэ гэсэн. Энэ хүүхэд 2.700.000 төгрөг өгсөн гэж яриад байх юм. Би тэрнийг нэг бүрчлэн мэдэхгүй байцаагч нь ирж танилцуулахдаа энэ хүн чинь 2.700.000 өгсөн гээд баримтуудыг нь авчираад наачихсан байна гээд байгаа. Тэр дотор нь би авсан ч юм уу үгүй ч юм уу баахан олон янз янзын юм наагаад өгчихсөн байгаа. Янз янзын үнэтэй жимс зэрэг зүйлсийг оруулсан гээд байгаа. Гэм тариа авч өгсөн нь үнэн. Цаанаасаа эмч нар нь авч өг гээд авсан. Мөн памперс авч өгсөн. Тухайн баримтыг харахад янзын янзын худлаа баримтууд наагдсан байна. Би байцаагчид нэг удаа хэлж байсан. Эмнэлгээс гарснаас хойш таг чиг хаяад алга болсон. Утсаар ярьсан чинь би ажил хийх хэрэгтэй байна гээд худлаа үнэн шалтаг хэлээд алга болсон. Эмнэлгээс гарснаас хойш нэг ч удаа надтай яриагүй. Би хэзээ босч явахаа мэдэхгүй байна. Энэ хүнээс хойшид гарах зардлаа нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Иймд тухайн мэдүүлэг дээр нэмж яриад байх зүйл байхгүй. 2.7 сая төгрөгийг өгөөд байгаа. Энэ нь баримттай...” гэх мэдүүлэг. /хэргийн 88-93 дугаар хуудас/,
Хохирогч Д.Одончимэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 22 цаг өнгөрч байхад караокеноос гарсан. Зам хөндлөн гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй явж байсан суудлын машинд мөргүүлсэн. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-24 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Э.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэрэгтэй танилцахгүй ээ. Одоогоор мөнгө төгрөгний боломж байхгүй ээ. Хохирлыг төлөх боломжгүй ээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 106-112дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6385 дүгнэлтэд “Д.Одончимэдийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ханын урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /800мл/, баруун сүүжний дэлбэн, сүүжний тогоонд хэлтэрхийт зөрүүтэй хугарал, баруун умдаг ясны дээд, доод салаа, их бие зөрүүтэй хугарал, ууцны 5-р нугалмын их бие дайрсан зөрүүтэй хугарал, зүүн шууны зөрүүтэй хугарал, баруун 2-р хавирганы хугарал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, бугалга, сарвуу, шуунд зулгаралт, цээж, өгзөг, гуя, шилбэ, тавхайд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 37-38 дугаар хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹112 дүгнэлтэд “Уг тээврийн хэрэгслийн урд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, их гэрлийн тусгалын чадал, дугуйн хээний гүн, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил гол хэсгээр бяцарч цөмөрч хагарсан, урд капотны гол хэсгээр 60*40см хэмжээтэй хонхойж будаг халцарсан, урд буфер хонхойсон, ашиглалтын явцад зүүн талын крыло урд хэсгээр хонхойж будаг халцарсан, улсын дугаарын гэрэл, зүүн урд талын оврын гэрэл, баруун талын их гэрлийн чийдэн асахгүй, шил арчигчийг авсан, мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ, баруун гар талын хол, ойрын гэрэл асахгүй, дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй. Урд салхины шил гол хэсгээр бяцарч цөмөрч хагарсан, урд капотны гол хэсгээр 60*40см хэмжээтэй хонхойж будаг халцарсан, урд буфер хонхойсон гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн шинэ эвдрэл байна. Харин зүүн талын крыло урд хэсгээр хонхойж будаг халцарсан, улсын дугаарын гэрэл, зүүн урд талын оврын гэрэл, шил арчигчийг авсан, мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 23,8мм (стандарт+-5мм) зэрэг гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл гэж үзэж байна. Тухайн зам тээврийн осол хэрэгт хэрхэн нөлөөлсөнийг тодорхойлох боломжгүй. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. Тоормосны систем шингэн дамжуулгатай ABS системтэй тул уг автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. Автомашины спидометр болох хурд хэмжүүр нь хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй” гэжээ /хэргийн 44-47 дугаар хуудас/,
Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ¹134 магадлагаанд “Тоёота Пирус маркийн 60-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цэрэндаваа овогтой Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикль, мопедонд 0.8 мм-ээс бага болсон, 3.5 Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан-гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.Явган зорчигч Дүгэрээ овогтой Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамгай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хэргийн 52-53 дугаар хуудас/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹532 дүгнэлтэд “Тоёота Пирүс маркийн 60-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цэрэндаваа овогтой Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикль, мопедонд 0.8 мм-ээс бага болсон, 3.5 Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан-гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэв./ Явган зорчигч Дүгэрээ овогтой Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамгай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хэргийн 115 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-11 дүгээр хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 14 дүгээр хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 69-85, 124-128 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 134 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 цаг 25 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн урд замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм ...-ээс бага болсон”, 3.5-д заасан “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудад заасныг тус тус зөрчин Тоёота Приус маркийн 60-14 УНТ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон яваад явган зорчигч Д.Одончимэгийг мөргөснөөс эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон дээрх дурьдагдсан шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Гд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн,хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа байдал цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн түүний эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг хорих ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2.704.730 төгрөгийг зарцуулсан болох нь хэргийн 69-85 дугаар хуудас дахь бичгийн баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Д.Одончимэд нь 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч шүүхээс түүний нэхэмжлэлээс тэргэнцэрийн үнэ 160.000 төгрөг, эм худалдаж авсан гэх 27.100 төгрөг, ослын үед гар утас эвдэрсэн тул гар утас худалдаж авсан гэх 140.000 төгрөг, шинжилгээний 8.000 төгрөг нийт 335.100 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан, бусад хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. Хохирогч нь хэвтэрт байх хугацааны цалин нэхэмжилж байх боловч түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн болон цагийн бүртгэлийн баримт, хэвтэрт байх шаардлагатайг нотлосон эмнэлгийн баримтууд байхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.
2018 оны 6 сарын 11-ний өдрийн 134 дугаартай мөрдөгчийн магадлагаанд /хэргийн 53 хуудас/ явган зорчигч Дүгэрээ овогтой Ггэж алдаатай бичсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол болон прокуророос гаргасан бусад тогтоолууд, яллах дүгнэлт зэрэгт хохирогчийн нэрийг Д.Одончимэд гэхийг Одончимэг гэж алдаатай бичсэн байгааг прокурор цаашид анхаарахыг дурдаж байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Г №880126 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, Тоёота Приус маркийн 60-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00373730 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.