Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2026/03590

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,, ХК/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******,*******,*******,*******,*******,**************/-т холбогдох,

7,480,671.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном, хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Х.*******аас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 7,480,671.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.   Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, хариу татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч нь 2019 онд цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтөд 3,307,358.64 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 3,648,379.81 төгрөг, зээлийн хүү 3,361,544.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 461,746.95 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 7,480,671.10 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна... гэжээ.

2.2   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2025 оны 05 дугаар сард 2,273,000 төгрөгийг төлсөн тул үүнийг хасаж, одоо 5,207,671.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэсэн.

2.3   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Би нэхэмжлэгч байгууллагад жолоочоор ажиллаж байхдаа 6,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлээ төлсөөр ажлаас гарах үед 1,923,462 төгрөг үлдсэн. Үүнээс 1,000,000 төгрөгийг нь 2020 онд төлснөөр 923,462 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн. Ажлаас гарахдаа буюу 2019 онд охин О.*******гийн хадгаламжийн данснаас 2,273,000 төгрөгийг нь зээлд суутгаад аваарай гээд банкны хүний нөөцийн албаны захирал, зээлийн төлбөр барагдуулагч, хуульч Т.*******т уулзаж хэлсэн. Мөн хариуцагчийн Е-Монголиагаас авсан зээлийн мэдээллийн лавлагаа гэх баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан зээлийн үлдэгдэл 1,375,379.81 төгрөг байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

3.   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1   Нэхэмжлэгч ХК, хариуцагч Х.******* нар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 23/19 дугаартай, зээлийн гэрээг байгуулж, хариуцагч нь 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

3.2   Нэхэмжлэгчийн ...хариуцагч дээрх зээлийн гэрээний үүргээс нийт 3,307,358.64 төгрөг төлснийг гэрээний эргэн төлөлтийн графикийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,648,379.81 төгрөг, зээлийн хүү 3,361,544.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 461,746.95 төгрөг, нийт 7,471,671.1 төгрөгийн үлдэгдэлтэй... гэх тайлбар нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтаар нотлогдож байх тул үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь ашигласан хугацааныхаа үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

3.4   Мөн зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх хэдий ч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.5 Хариуцагч ...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлд төлсөн 1,000,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаагүй байна... гэж маргасныг нэхэмжлэгч үгүйсгэж, ...дээрх төлбөрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 548,082.69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 135,026.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,034.24 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 296,351.26 төгрөгийг тус тус тооцож суутгасан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтийн төлөгдсөн зээл гэх хэсгээс нотлогдож байна.

3.6 Хариуцагч нь ...Е-Монголиагаас авсан зээлийн мэдээллийн лавлагаа гэх баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан зээлийн үлдэгдэл 1,375,379.81 төгрөг байх тул нэхэмжлэгчийн тооцоолол буруу... гэх агуулгаар маргасан.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлдэгч хоёр нь хоёул Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хяналт тавих үүрэгтэй, зээлийн мэдээлэл үнэн зөв мэдээлэгдээгүй болох нь тогтоогдвол зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд үнэн зөвөөр бүртгэх, мэдээлэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрх, үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

Иймд дээрх зээлийн мэдээллийн сангийн лавлагаа нь анхдагч мэдээллээс дамжуулагдсан мэдээллээс бүрддэг, хоёрдогч мэдээллийн сан байх тул зээл олгогч банкны зээлдэгчийн хувийн хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл нь илүү үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

3.7 Мөн хариуцагч нь ...ажлаас гарахдаа буюу 2019 онд охин О.*******гийн хадгаламжийн данснаас 2,273,000 төгрөгийг нь зээлд суутгаад аваарай гээд банкны хүний нөөцийн албаны захирал, зээлийн төлбөр барагдуулагч, хуульч Т.*******т хэлсэн тул энэ мөнгийг тухайн үед нь зээлээс суутгаагүй нь нэхэмжлэгчийн буруу... гэх агуулгаар маргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нь хадгаламжийн мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрт суутгуулах талаар банкинд албан ёсоор бичгээр хүсэлт гаргаагүй, амаар уулзаж хэлсэн гэж тайлбарласан.

Мөн зохигчид дээрх хадгаламжийн мөнгөн хөрөнгө болох 2,273,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сард буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн үлдэгдлээс суутгасан гэж тайлбарлаад, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,480,671.10 төгрөгөөс 2,273,000 төгрөгийг хасч, 5,207,671.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

3.8 Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,198,671.1 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг, нийт 5,207,671.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,273,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 134,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******аас 5,207,671.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,273,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 134,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН