Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2026/03591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ,*******,,,, ХХК*******/,

Хариуцагч: , *******,*******,*******,*******,*******,****************************/ нарт холбогдох,

3,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.   Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагчийн эмнэлэг нь надад 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 4 имплант шүдний суулгац суулгаж өгснөөс 3 шүд нь жижигдээд таараагүй. Ингээд таараагүй 3 шүдийг Солонгост дахин захиалж авчрана гэж удаасаар байгаад 2025 оны 01 дүгээр сард шүд нь ирээд суулгахад 1 шүд нь таараад, дахин 2 шүд нь таараагүй. Тэгээд суулгаж өгнө гэж явсаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа шүүхийн шатанд үлдсэн 2 шүдийг янзалж өгсөн. Одоо миний шүд бүрэн болсон боловч олон дахин хийсэн шүд нь таарахгүй 1 жил гаран шүдгүй явснаас болж би хоолоо зажилж идэж чадахгүй, шүд нь буйлаа урсаар ходоод маань шархалж эрүүл мэндээрээ хохирсон. Ингээд ходоодны шархаа эмчлүүлэх гэсээр эм тан авч, маш их хохирсон тул ходоодны шархаа эмчлүүлсэн төлбөрөө гаргуулна... гэжээ.

2.2   Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...Нэхэмжлэлийн шаардлагын 1,750,000 төгрөгөөс татгалзаж байна. Одоо ядаж ходоодны шарх эмчилсэн төлбөрт 1,750,000 төгрөг гаргуулна... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан.

2.3   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгч тэтгэврийн насны хүн гэж хүсэлт гаргасны дагуу хөнгөлөлт үзүүлж, 1,850,000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг шүдийг 1,750,000 төгрөгөөр, нийт 4 ширхэг шүдийг 7,000,000 төгрөгөөр хийж өгсөн. Эмнэлгийн зүгээс хүний биед гадны биет суулгаж байгаа болохоор бүрэн эдгэртэл 12 сар хүртэл хугацаа шаарддаг, энэ хугацаанд гам сайн барьж хатуу юм зулгааж, зажлахгүй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Гэтэл нэхэмжлэгч гамаа сайн бариагүйгээс болж, 3 шүд нь унасан. Тэгээд манайх өөрсдөө нэхэмжлэгчийг дагуулж яваад унасан шүднүүдийг нь өөр хувийн эмнэлэгт янзлуулж өгсөн. Шүднээс болж ходоодны шархтай болсон талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй. Тийм байх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

3.   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1   Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Нью имплант ХХК-иар 4 ширхэг шүдний имплантыг 1 ширхэгийг нь 1,750,000 төгрөгөөр хийлгэхээр амаар тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нийт 7,000,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

3.2   Шүдний имплант хийлгэснээс хойш 1 шүд нь таарч, 3 шүд нь унаж, нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарын хооронд унасан 3 шүдийг өөр эмнэлгээр суулгуулж өгсөн, одоо нэхэмжлэгчийн 4 шүдний имплант нь бүрэн гэх үйл баримтыг зохигч харилцан маргахгүй тайлбарлаж байна.

Харин шүдний имплантыг олон дахин тааруулж хийлгэх 1 жил орчмын хугацаанд нэхэмжлэгч хоолоо зажилж идэж чадахгүй байсны улмаас ходоодны шархтай болсон, үүний хохиролд 1,750,000 төгрөг учирсан гэх үйл баримтанд зохигч маргаж байна.

3.3   Хариуцагч нь нэхэмжлэгчид 4 шүдний имплант суулган өгч, нэхэмжлэгч үр дүнг хүлээн авч, түүний хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

3.4   Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ч шүдний имплантыг дахин суулгуулах хугацаанд хоолоо зажилж идэж чадахгүй байснаас шалтгаалж ходоодны шархтай болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй, мөн учирсан хохирлын зардалтай холбоотой баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нью имплант ХХК, Б.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.гийн 1,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын 1,750,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсаныг баталж, холобгдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН