Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2022/00455/И |
Дугаар | 210/МА2022/01271 |
Огноо | 2022-07-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2022/01271
2022 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2022/01270 |
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Б, Д.Н, Б.Ө, Б.Х нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 128,000,000 төгрөг, үндсэн хүү 37,807,394.79 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 165,833,895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийнг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хатан-Ундрах, Э.Чинзориг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: А.Б, Д.Н, Б.Ө, Б.Х нар Х ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/RCC190228009-1 тоот Зээлийн гэрээ, №ЗГ/RCC190228009-1-1, №ЗГ/RCC190228009-1-2, №ЗГ/RCC190228009-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №БГ/RCC190228009-1 тоот Баталгааны гэрээ-г байгуулан 128,000,000 төгрөгийн зээлийн жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь №ЗГ/RCC190228009-1 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.Нгийн өмчлөлийн , 0 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 54 кв.м, талбайтай 4 өрөө орон сууц, Б.Өийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 71.82 м,кв талбайтай 3 өрөө орон сууц, Б.Хы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 00 тоот 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийн баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 220 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг цуцлах үндэслэлтэй. Зээлдэгч нараас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 37,807,394.79 төгрөг нийт 165,807,394.79 төгрөгийг, нотариатын зардал 26,500 төгрөгийг нийт 165,833,895 төгрөгийг тус тус гаргуулж Х ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд №ЗГ/RCC190228009-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б.Өийн Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 71.82 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б.Хы Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 70 тоот хаягт байршилтай 49.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр хүлээсэн Д.Нгийн өмчлөлийн , 0 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 54 кв.м, талбайтай 4 өрөө орон сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаагийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч талаас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүд 37,807,394.79 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан зардал 26,500 төгрөг нийт 165,833,895 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үндсэн зээл 128,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн үндсэн хүү 37,807,394.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 20 сарын хугацаанд 49,208,605.20 төгрөгийг банканд төлсөн байна. Хны нэхэмжлэл дээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 37,807,394.79 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэжээ. Хариуцагч нар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн хүүд 49,208.605.20 төгрөгийг төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хүү бодогдоно. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 365 хоногийн хүү бодогдох ба 30,719,860 төгрөгийг байхаар байна. Хэрэгт зээлийн гэрээг сунгах талаар баримт авагдаагүй, тэр хугацааны зээлийн хүүг нэхэмжлэх эрхгүй болно. Хариуцагч нар үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 13,066,066 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Б овгийн Аын Б(рд:ЧЗ74063017), Н (рд:ЧП67122503), Б овгийн Бийн Ө (рд:ЧП87111701), Б овгийн Бийн Х(рд:УШ94032381) нараас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүү 12,063,066.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613 нийт 142,475,679 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 142,502,179 төгрөгийг гаргуулж Ханд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Өийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 71.82 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот гэрээгээр Б.Хы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 70 тоот хаягт байршилтай 49.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-3 тоот гэрээгээр Д.Нгийн өмчлөлийн , 0 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 54 кв.м, талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 870,382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаагийн давж заалдах гомдлын агуулга: ... Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүү 12,063,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 142,502,179 шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн төлбөрт 128,000,000 төгрөг, үндсэн хүүнд 37,807,394.79, нотариатын зардалд 26,500 төгрөг нэхэмжилсэн байна. Нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй бөгөөд хариуцагч нарын зүгээс нэмэгдүүлсэн хүү болох 2,412,613 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүү 2,412,613 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаярын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Х ХХК-ийн зүгээс хариуцагч А.Б, Д.Н, Б.Ө, Б.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 165,833,895 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаарт тайлбарлахдаа зээлдэгч нар нь зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл зээлийн үндсэн хүүд 49,208,605 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Зээлдэгч нарын зээлийн гэрээг буцаан төлөх графикт дурдсанаар үндсэн зээлийн хүүд 61,271,697.23 төгрөг төлөхөөс 49,208,605 төгрөг төлснийг хасвал үндсэн хүүд 12,063,066.23 төгрөг төлөх, зээлдэгч нар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлүүлэх нөхцөлийг гэрээгээр тохиролцон тогтоожээ. Банкны зүгээс нэмэгдүүлсэн хүү шаардаагүй шаардлага нь Ковидын тухай хуультай холбогдуулан банк зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, гэрээ зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү болон алданги тооцохгүй байхаар Ковидын тухай хуулиар зохицуулсан болохоор нэмэгдүүлсэн хүү нэмүүлээгүй. Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн заасныг зөрчсөн шийдвэр гаргаж шийдвэрлэсэн. Нэмэгдүүлсэн хүү бодож гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодсон хэмээн тайлбарласан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Х ХХК нь А.Б, Д.Н, Б.Ө, Б.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 128,000,000 төгрөг, үндсэн хүү 37,807,394.79 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 165,833,895 төгрөг үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 128,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
4. Х ХХК болон А.Б, Д.Н, Б.Ө, Б.Х нар нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/RCC190228009-1 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 128,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн байна. /хх.13-16/
5. Зохигчид мөн өдөр ЗГ/RCC190228009-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр Б.Өийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 71.82 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот гэрээгээр Б.Хы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 70 тоот хаягт байршилтай 49.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-3 тоот гэрээгээр Д.Нгийн өмчлөлийн , 0 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 54 кв.м, талбайтай 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /хх.17-22/
6. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч А.Б, Д.Н, Б.Ө, Б.Х нар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/RCC190228009-1 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна. /хх.37-38/
8. Хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 180 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
10. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нар 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 61,271,671 төгрөг төлөхөөс 49,208,605 төгрөг төлсөн байх тул анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 128,000,000 төгрөг, үндсэн хүү 12,063,066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
11. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлсэн хүү шаардаагүй байхад анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү 2,412,613 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна.
Иймд нэмэгдүүлсэн хүүгийн 2,412,613 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч А.Б, Д.Н, Б.Ө, Б.Х нараас үндсэн зээл 128,000,000 төгрөг, үндсэн хүү 12,063,066 төгрөг, нотариатын зардал 26,500 нийт 140,089,566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
12. Шүүх хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нэмэгдүүлсэн хүү 2,412,613 төгрөг, гэснийг хасч, ...142,502,179 гэснийг ...140,089,566 гэж, ...23,331,716 гэснийг ...25,744,329 гэж,
3 дахь заалтын ....870,382 гэснийг ...858,397 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А.Бийн төлсөн 53,552 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Б
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Ц.ИЧИНХОРЛОО