| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/16201/И |
| Дугаар | 197/ШШ2026/03592 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2026/03592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,,,,, ХК*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,*******,*******, *******гийн *********************/-д холбогдох,
4,402,466.66 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гансүх, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Д.*******аас тэтгэврийн зээлийн гэрээний үүрэгт 4,402,466.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагчийн аав Ц.******* нь 2012 онд Хадгаламж банк ХК-иас авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэл 4,427,651 төгрөг дээр 2013 онд 6,258,486 төгрөгийн тэтгэврийн зээлийг нэмж аваад нийт 10,686,138 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр түүний хүү болох *******гийн ******* гарын үсэг зурсан. Дээрх зээлийн гэрээний шаардах эрхийг ХК шилжүүлэн авсан. 2013 оны 05 дугаар сарын 24-нөөс эхлэн зээлдэгч нь зээлийг төлөхгүй үүргээ зөрчиж эхэлсэн. Гэтэл зээлдэгч Ц.******* нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх тул хамтран зээлдэгч Д.*******аас зээлээ төлөхийг удаа дараа шаардахад төлж барагдуулахаа илэрхийлсээр ирсэн ч зээлийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул хамтран зээлдэгч Д.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,976,474.81 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 2,425,991.85 төгрөг, нийт 4,402,466.66 төгрөгийг гаргуулна... гэх агуулгаар тайлбарласан.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2013 онд батлан даагчаар тэтгэврийн зээл авсан. 2025 оны 5 дугаар сард аав маань бурхан болсон. Зээл авснаас хойш 2020 онд тэтгэврийн зээл тэглэх өршөөлийн хууль батлагдсан тул тус зээлийг тэглэгдсэн гэж ойлгож байсан. Банкны зүгээс холбогдоогүй байж байгаад 2022, 2024 онуудад 1 удаа холбогдсон. Банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн үлдэгдэлгүй болсон гэж ойлгож байсан. Ямар үндэслэлээр зээлийн үлдэгдэл, хүү тооцоолж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хүү өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бас аль 2013 оны зээл учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх агуулгаар маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хадгаламж банк ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлдэгч Ц.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* нарт 10,686,138 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар, зээл эргэн төлөх хуваарь, хүү тооцооны хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.2 Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний шаардах эрхийг ХК нь Хадгаламж банк ХХК-иас шилжүүлэн авсан гэж, хариуцагч нь шаардах эрхэд маргахгүй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
4.3 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан ба талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
4.4 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
4.5 Зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд зээлдэгч Ц.******* нас барснаар түүний хувьд л гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болно.
Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******ы зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй, нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийг зээлдэгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
4.6 Хариуцагч нь 2020 онд тэтгэврийн зээлийг нь төрөөс тэглэсэн учир зээлийн үлдэгдэлгүй гэж ойлгосон, нэхэмжлэгч нь тухайн хуулиар зээлийн үлдэгдлээс 6,000,000 төгрөгийг нь хассан гэж тус тус маргасан.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан зээлдэгчийн зургаан сая төгрөг, түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна гэж заажээ.
Хэрэгт авагдсан зээл, хүүний тооцооны хуудсаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар хариуцагч нь 7,976,474.81 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 7,976,474.81 төгрөгөөс 2020 онд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд 6,000,000 төгрөгийг хасч тооцон, 1,976,474.81 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.
4.7 Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүргийн зөрчил үүссэн байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний 1.1.3-д зээлийн хүү жилийн 18 хувь байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.8 Хариуцагч Д.******* нь хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх зээлийн үлдэгдлийг зээлдэгчид төлөхөө бичгээр илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэл гэх баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан тул хариуцагч зээлийг төлөхөө илэрхийлсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хөөн хэлэцэх хугацаа тасалдсан гэж үзэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолно.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
4.9 Иймд хэрэгт авагдсан зээл, хүүний тооцооны хуудсын дагуу үндсэн зээл 1,976,474.81 төгрөг, зээлийн хүү 2,425,991.85 төгрөг, нийт 4,402,466.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 85,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,389 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 4,402,466.66 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 85,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,389 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН