Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2026/04095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,, *******,*******,, /-т холбогдох,

Хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам, Э.Содномбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь т холбогдуулан =үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шаардсан.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн. Энэ хөрөнгийн үнэлгээг надад мэдэгдээгүй, үнэлгээ хийсэн талаарх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн. Ийнхүү гомдол гаргах эрхийг хязгаарласан. Энэ хугацаанд мэдэгдлийг хүлээн авах боломжгүй эмнэлэгт байсан... гэж тодорхойлсон.

2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр талуудад мэдэгдэхээр нэхэмжлэгчийн хаягаар удаа дараа очиход хүнгүй байсан. Иймд 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн өөрийнх нь утсаар холбогдож мэдэгдэхэд, нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэж байгаа тул очиж авах боломжгүй гэсэн. Иймд өөрийнх нь зөвшөөрснөөр баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Ингээд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол, санал гаргаагүй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр төлөгч гардан авсан... гэв.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай Нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай захирамжаар Т.ээс 884,550,000 төгрөгийг гаргуулж, Д.Баярцэнгэлд олгох тухай нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан байна.

3.2. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

3.3 Зохигчид эд хөрөнгө хураан авсан, битүүмжилсэн ажиллагааны тухайд маргаагүй. Эдгээр ажиллагаа хүчин төгөлдөр болсон байна.

3.4 Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Т.ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , Хан-Уул дүүрэг, 1*******, *******,*******,*******, 1 давхрын 1 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

3.5 Томилогдсон шинжээч Г.Отгонбаяр нь төлбөр төлөгч Т.ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , Хан-Уул дүүрэг, 1*******, *******,*******,*******, 1 давхрын 1 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 592,843,868 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчид 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хаягаар хүргүүлэхэд хаягт эзгүй байсан нь мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасанд нийцсэн байх тул мэдэгдсэнд тооцно.

Ийнхүү нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн атлаа 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэв.

3.6 Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2 дахь хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна гэж, 8.2.4 дэх хэсэгт мэргэжлийн байгууллага гэж тус тус зохицуулсан. Хариуцагч нь шинжээчээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох Г.Отгонбаярыг томилсон, дүгнэлтийг гаргасан шинжээч нь хөрөнгийн үнэлгээчний хугацаагүй эрхтэй болох нь тайланд хавсаргасан гэрчилгээгээр тогтоогдож байна.

3.7 Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч нь хөрөнгийг өртгийн хандлагын аргаар үнэлэхэд 262,476,730 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 592,843,868 төгрөг болсон тул зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тайланд тусгасан байна. Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдалд тулгуурлан ашигласан талаараа тайландаа тусгасан, дээрх хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргаар 592,843,868 төгрөг гэж тогтоох болсон үндэслэлийнхээ талаар тайландаа дурдсан, мөн харьцуулсан 3 хөрөнгийн мэдээллийг хавсралтаар үзүүлсэн байна.

Иймд хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтаа шүүхэд гарган өгөөгүй болно.

3.8 Иймд үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаархи Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.9 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд хөрөнгийн үнэлгээнд төлбөр төлөгчөөс гомдол гаргаагүй байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутанд явуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ...анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдээгүй... гэж тайлбарласан ч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны талаар гомдол гаргасныг шийдвэрлэж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуг өгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хариуг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааны талаар гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар бүрэн шийдвэрлүүлээгүй байхдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх гомдлын хариуг нэхэмжлэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад авсан... гэх тайлбарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...маргахгүй... гэж тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлүүлээгүй байхдаа шүүхэд анхны албадан дуудлага худалдааны тогтоолтой холбоотой нэхэмжлэл гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх ажиллагаанууд хуульд нийцсэн гэж дүгнэв.

3.10 Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн шинжээч Г.Отгонбаяр нь олон үнэлгээ гаргадаг учир харахгүй бол сайн санахгүй байна гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийн бусад хэсгийг үнэлээгүй, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтанд үндэслэн шийдвэрээ гаргасан болно.

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т.ийн хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН