| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/15860/И |
| Дугаар | 197/ШШ2026/04096 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2026/04096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,,,,/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , ,,,,/-д холбогдох,
2,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч С.оос гэм хорын хохиролд 2,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч С. нь ******* улсын дугаартай, Хино ренжер маркийн автомашиныг жолоодож явахдаа миний охин Ө.*******, хүү Ө.******* бид гурвын өмчлөлийн хашааг дайран цөмөрч орсноос дотор нь байсан ТҮЦ-ийг мөргөж, ТҮЦ болон түүний дотор байсан барааг ашиглах боломжгүй болгож, хохирол учруулсан. Иймд ТҮЦ-ийг засах зардал 1,560,000 төгрөг, эвдэрч хаягдсан барааны үнэ 1,000,000 төгрөг, нийт 2,560,000 төгрөгийг гаргуулна... гэжээ.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Тухайн үед машины өмчлөгч Төгс хурц ХХК нь нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг засаж сэлбэн хохиролгүй болгож өгсөн учир хохиролгүй гэдгээ хэлсэн байдаг. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна... гэж маргасан.
3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхзаяад шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу утсаар мэдэгдэхэд за гэсэн ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
3.4 Тээврийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0969703 дугаартай Шийтгэлийн хуудас-аар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн*******,*******ны замд ******* улсын дугаартай, Хино ренжер маркийн автомашины жолооч С. нь*******ны******* хашааг мөргөж зам тээврийн осол гаргаж, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч С.ийн гаргасан зөрчил, гэм буруугийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх дахин нотлохгүй.
3.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардлаа шаардах эрхтэй.
3.6 Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г. нь Ө.*******, Ө.******* нартай хамтран өмчилдөг *******,*******,*******,******* хашаанд байрлах ТҮЦ-нд 1,228,650 төгрөгийн хохирол учирсан нь Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
3.7 Хариуцагч нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар, хашаанд байсан ТҮЦ-нд хохирол учирсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар тайлбарыг зөвшөөрсөнд тооцно.
3.8 Хариуцагч нь ТҮЦ-нд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан ч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтаа шүүхэд гарган өгөөгүй болно.
3.9 Мөн нэхэмжлэгч нь ТҮЦ-нд байсан 1,000,000 төгрөгийн барааг ашиглах боломжгүй болгосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.10 Дээрх үндэслэлээр хариуцагчаас ТҮЦ-нд учирсан хохирол 1,228,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ашиглах боломжгүй болсон барааны үнэ гэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 55,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 1,228,650 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.оос 1,228,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,331,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 55,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН