Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2026/00404

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би

Нэхэмжлэгч: ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, *****, ***** давхарт үйл ажиллагаа явуулдаг, ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймгийн ***** сумын ***** багт оршин суух, ***** овгийн *****-н *****-д холбогдох,

Үндсэн зээл 438,272.27 төгрөг, зээлийн хүү 202,230.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,676.09 төгрөг, шимтгэл 1000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 673,179.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ***** нь *****Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1207144 тоот ***** кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ***** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах, зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байгаа тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1207144 тоот ***** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 438,272.27 төгрөг, үндсэн хүүд 202,230.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,676,09 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 673,179.21 төгрөгийг хариуцагч *****-с гаргуулах гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *****-с зээл авсан. 673,179.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ***** нь үндсэн зээл 438,272.27 төгрөг, зээлийн хүү 202,230.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,676.09 төгрөг, шимтгэл 1000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 673,179.21 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй *****-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,706 төгрөгнөөс 10,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,353 төгрөгийг, хариуцагчаас 10,353 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** нь нэхэмжлэгч ***** ХХК-ийн үндсэн зээл 438,272.27 төгрөг, зээлийн хүү 202,230.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,676.09 төгрөг, шимтгэл 1000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 673,179.21 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,706 төгрөгнөөс 10,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,353 төгрөгийг, хариуцагч *****-с 10,353 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.УУГАНБАЯР