Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2026/05380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,, ХХК/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******,*******,*******,*******,, /-д холбогдох,

8,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чин-Эрдэнэ, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрт төлсөн 8,790,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.*******, ХХК нарын хооронд авттотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг харилцан тохиролцож байгуулсан. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ц. нь даатгуулагчийн тээврийн хэрэгсэл болох Тоёота кроун маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас даатгуулагч Д.*******ийн тээврийн хэрэгсэлд 8,790,000 төгрөгийн хохирол учирсан. Манай компанийн зүгээс даатгалын гэрээний дагуу даатгуулагч Д.*******ид учирсан хохирол болох 8,790,000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн тул хуульд заасан шаардах эрх үүссэн. Иймд буруутай этгээд болох Ц.эс даатгалын нөхөн төлбөрт төлсөн 8,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

2.2   Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр даатгуулагч буюу миний үеэл дүү Д.******* надад автомашинаа түр хэрэглүүлэх зөвшөөрөл өгсний дагуу би тээврийн хэрэгслийг жолоодож байгаад осол гаргасан. , Д.******* нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд нэмэлт тоноглолоос бусдыг 100% даатгал хариуцахаар тохиролцсон байгаа. Даатгалын гэрээний 1.5.3-д даатгуулагчийн зөвшөөрлөөр тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий этгээдийг, 4.1-т даатгагч нь даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсэгт заагдсанаас бусад тохиолдолд даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө, 4.2-д даатгуулагч авто тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээр бүрэн даатгуулсан тохиолдолд гарсан хохирлыг даатгагч 100% нөхөн төлнө гэж тус тус заасан. Мөн Даатгалын тухай хуулийн 4.1.7-д даатгуулагчийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг жолоодож байгаа этгээдийг даатгалын хамгаалалтад хамаарна гэж үзнэ гэж зохицуулсан. Даатгалын тохиолдолд даатгагч нь нөхөн төлбөрийг гаргах бөгөөд даатгуулагчийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг жолоодсон этгээдээс буцаан нэхэмжлэх эрхгүй. Тухайн үед ослын талаар цагдаагийн байгууллагаас шалгаж санаатай үйлдэл байгаагүй мөн албан ёсны жолоодох эрхийн үнэмлэхтэй болохыг тогтоосон. Би тухайн ослын үед даатгуулагчийн зөвшөөрлөөр автомашин жолоодож байсан тул даатгалын хамгаалалтад хамаарах этгээдэд хамаарна гэж үзэж байна. Иймд ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Даатгагч нөхөн төлбөрийг сайн дураараа хуульд заасан журмын дагуу төлсөн нь зөв боловч миний зүгээс нөхөн төлбөр гаргах үүрэг хүлээхгүй. Учир нь нөхөн төлбөрийг даатгалын хариуцлагын хүрээнд төлсөн бөгөөд даатгалын эрсдэлд хамаарах тохиолдол юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

3.   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1   Нэхэмжлэгч ХХК, Д.******* нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр даатгуулагчийн эзэмшлийн Тоёота кроун маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 100 хувийн даатгалаар даатгуулж, автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбараар тогтоогдож байна.

3.2   2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ц. нь Д.*******ийн даатгуулсан тээврийн хэрэгсэл болох Тоёота кроун маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Ц.*******ы өмчлөлийн, Тоёота приус маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас даатгуулагч Д.*******ийн Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлд 8,200,000 төгрөгийн хохирол учирсан, энэхүү автомашинд учирсан хохирол 8,200,000 төгрөг, даатгалын нөхөн олговрыг зохицуулах үйлчилгээний төлбөр 590,000 төгрөг, нийт 8,790,000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр даатгуулагч Д.*******ид төлсөн гэх үйл баримтад талууд маргаагүй.

Мөн энэхүү үйл баримт нь зохигчийн тайлбараас гадна хэрэгт авагдсан Ашидбилгүүн ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээ, даатгалын шуурхай албаны үзлэгийн баримт, даатгалын нөхөн олговрыг зохицуулах үйлчилгээний төлбөрийн баримт, Хаан банкны шилжүүлгийн маягт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

3.3   Хариуцагч нь ...даатгуулагчийн автомашиныг түүний зөвшөөрлөөр унаж явахдаа болгоомжгүйгээр осол гаргасан... гэж тайлбарлаж, нэхэмжлэгч энэхүү үйл баримтад маргаагүй.

3.4   Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу даатгагч ХХК нь даатгуулагч Д.*******ид даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ, ХХК, Д.******* нарын хооронд байгуулагдсан автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.8-д Даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх гэж зааснаар нэхэмжлэгч нь буруутай этгээдээс гэм хорын хохирол шаардах эрхийг даатгуулагчаас хуульд зааснаар шилжүүлэн авсан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь даатгуулагчийн автомашиныг жолоодож явахдаа осол гаргаж, даатгуулагчийн автомашинд хохирол учруулсан хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт төлсөн төлбөр, холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.

3.5 Хариуцагч нь ...даатгуулагчийн зөвшөөрлөөр автомашиныг нь жолоодож явсан этгээдийн учруулсан хохирол нь даатгалын тохиолдолд хамаарах учир энэхүү хохирлыг надаас нэхэмжлэх эрхгүй... гэж маргасан.

Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар гэрээнд заасны дагуу даатгуулагчийн автомашиныг нь жолоодож явсан этгээдийн учруулсан хохирлыг даатгалын тохиолдолд хамааруулан үзэж, даатгуулагчид хохирлыг бүрэн төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Харин нэхэмжлэгч нь одоо хариуцагчаас Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсөн хохирлоо буруутай этгээдээс нэхэмжилж буй асуудал нь даатгалын гэрээний талуудын хооронд үүсэх үүрэгтэй хамааралгүй буюу шаардах эрхийн хоёр өөр ойлголт юм.

Иймд хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

3.6 Иймд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр, зардалд 8,790,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.эс 8,790,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН