| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00464/И |
| Дугаар | 305/ШШ2026/00405 |
| Огноо | 2026-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2026/00405
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би
Нэхэмжлэгч: ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, *****, ***** давхарт үйл ажиллагаа явуулдаг, ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** аймгийн ***** сумын ***** баг *****5 тоотод оршин суух, *****-д холбогдох,
Үндсэн зээл 558,083.33 төгрөг, зээлийн хүү 279,201.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,837.97 төгрөг, шимтгэл 1000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 881,123.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ***** нь ***** ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1277231 тоот ***** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ***** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1277231 тоот ***** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 558,083.33 төгрөг, үндсэн хүүнд 279,201.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33,837.97 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 881,123.24 төгрөгийг хариуцагч *****-с гаргуулах гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *****-н нэхэмжлэлтэй хариуцагч ***** нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ***** нь үндсэн зээл 558,083.33 төгрөг, зээлийн хүү 279,201.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,837.97 төгрөг, шимтгэл 1000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 881,123.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу нэхэмжлэлээс татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,
Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдож байх тул ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй *****-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,696 төгрөгийн тал хувь 12,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,848 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ***** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****-д холбогдох үндсэн зээл 558,083.33 төгрөг, зээлийн хүү 279,201.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,837.97 төгрөг, шимтгэл 1000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 881,123.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,696 төгрөгийн тал хувь 12,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,826 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ***** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.УУГАНБАЯР