Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2026/00339  

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б  зээлийн гэрээний үүрэгт 9,901,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, ..-р хороо, .. байранд байрлах, К банк ХК /РД: .., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Б  нь К банктай 2024 оны 08 сарын 21-ний өдөр MN060030003095026439 тоот Цахим зээлийн гэрээ байгуулан, 30 сарын хугацаатай 12,608,000 төгрөгийг 20,4 жилийн хүүтэй авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 9,901,092  төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д  аймгийн З сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Ц овогт О-ийн Б  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О-ийн Б  би К  банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 9,901,092 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдрөөс 2027 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 825,091 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч О.Б-д холбогдуулан 9,901,092 төгрөгийг гаргуулахаар Г банк ХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 9,901,092 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдрөөс 2027 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 825,091 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К  банк ХК нь хариуцагч О.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,901,092 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 9,901,092 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдрөөс 2027 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 825,091 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.О  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Б-д холбогдох зээлийн гэрээний 9,901,092 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,901,092 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдрөөс 2027 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 825,091 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.О нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,367 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 86,683.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 86,683.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б