Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2026/00344

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Л ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,771,502.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, ..-р хороо, .. .. давхарт байрлах Л ББСБ ХК /РД: .., утас: ./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б  овогтой Э  нь "Л ББСБ” ХК-ийн .. аппликейшнийг ашиглаж 2025 оны 06-р сарын 02-ны өдөр .. зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг "Ашиглаж буй зээлийн нөхцөл”-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Б.Э  нь 2025 оны 06-р сарын 02-ны өдрөөс 2025 оны 06-р сарын 21-ний өдрийг хүртэл нийт 3 удаагийн хүсэлтээр 12,938,501 төгрөгийн зээлийн сарын 3,99 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Б.Э  нь 2026 оны 02-р сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 493,414 төгрөг, зээлийн хүүд 1,846,604 төгрөгийг тус тус төлсөн байна. 2026 оны 02-р сарын 23-ны өдрийн ... зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 12,445,087 төгрөг, зээлийн хүү 2,308,415.91 төгрөг, нийт 14,753,502.91 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Зээлийн гэрээний 3.5.1-т “Зээлдэгч нь өөрийн ашиглаж буй зээлийг эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө”, 3.5.4-д “Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана", 5.2.1-т “Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ "Ашиглаж буй зээлийн нөхцөл", эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй" гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. Иймд хариуцагч Б  овогтой Э-тай байгуулсан .. зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" гэрээний үүрэгт 14,753,502.91 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 14,771,502.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д  аймгийн З сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Э овогт Б-ын Э  /РД: .., утас:../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Э  би Л ББСБ ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 14,771,502.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л  ББСБ ХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,771,502.91 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь зээлийн 14,771,502.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,771,502.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,808 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 165,904 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 165,904 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б