Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2026/06231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , *******,,,*******од оршин суух,/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ,,,, /-т холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг үл хөдлөх хөрөнгийг эхнэр маань хамтран өмчилдөг бөгөөд тэрээр худалдан борлуулахыг зөвшөөрөхгүй байгаа... гэж тодорхойлсон.

2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг хамтран өмчлөгчид мэдэгдэж байсан боловч гомдол, хүсэлт гаргаагүй тул ажиллагааг үргэлжлүүлсэн. Мөн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Ч. нь 160,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Балжмаад төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.2. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

3.3 Зохигчид эд хөрөнгө хураан авсан, битүүмжилсэн ажиллагааны тухайд маргаагүй. Эдгээр ажиллагаа хүчин төгөлдөр болсон байна.

3.4 Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Ч., Ж.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , *******,*******,*******,*******,*******од байрлах, 60.98 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

3.5 Шинжээчээр томилогдсон шинжээч Г.Отгонбаяр нь Ч., Ж.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , *******,*******,*******,*******,*******од байрлах, 60.98 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 182,460,542 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Ч., хамтран өмчлөгч Ж.******* нарт 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдлээр мэдэгдэж, гардуулсан талаар тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

3.6 Нэхэмжлэгч нь шинжээч Г.Отгонбаярын хийсэн дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцнэ.

3.7 Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2 дахь хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна гэж, 8.2.4 дэх хэсэгт мэргэжлийн байгууллага гэж тус тус зохицуулсан. Хариуцагч нь шинжээчээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох хөрөнгийн үнэлгээчин Г.Отгонбаярыг томилсон байх ба шинжээч нь хөрөнгийн үнэлгээчний хугацаагүй эрхтэй болох нь тайланд хавсаргасан гэрчилгээгээр тогтоогдож байна.

3.8 Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч нь хөрөнгийг өртгийн хандлагын аргаар үнэлэхэд 152,318,780 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 182,460,542 төгрөг болсон тул зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тайланд тусгасан байна.

Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдалд тулгуурлан ашигласан талаар, дээрх хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргаар 182,460,542 төгрөг гэж тогтоох болсон үндэслэлийнхээ талаар тус тус тайландаа дурдсан, мөн харьцуулсан 3 хөрөнгийн мэдээллийг хүснэгтээр үзүүлсэн байна.

3.9 Нэхэмжлэгч нь ...миний хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтаа шүүхэд гарган өгөөгүй болно.

3.10 Мөн нэхэмжлэгч нь ...уг үл хөдлөх эд хөрөнгийг эхнэр маань хамтран өмчилдөг бөгөөд худалдан борлуулахыг зөвшөөрөхгүй байгаа... гэж тайлбарласан ч хөрөнгийн үнэлгээг хариуцагч нь хамтран өмчлөгч Ж.*******д 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдлээр мэдэгдсэн байх боловч тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

3.11 Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаарх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН