| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2018/00045/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч П.Эрдэнэбаатар
Хохирогч Д.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Б.Б
Гэрч М.Б, Ц.О, Д.О, С.Т, П.Т, Б.Б, Г.Ө нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох 1840000240017 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө хохирогч Д.М гийн 4 тооны эр ямааг хулгайлж, бусдад 380000 төгрөгний хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө хохирогч Д.М гийн 4 тооны эр ямааг хулгайлаагүй. Надад хийсэн хэрэг байхгүй. Би 2018 оны 02 сарын 21-ний өдөр 17 цагийн үед Бор-Өндөр суманд ирж ахындаа хоносон. 2018 оны 02 сарын 22-ны өглөө 09 цаг Улаанбаатар хот руу явдаг шууданд цаасан хайрцагтай, шуудайтай үхрийн өрөөл /үхрийн тал мах/ мах өгч явуулсан. 2018 оны 02 сарын 22-ны 10 цагийн үед өөрийнхөө малын 2 ямааны арьсыг О эгчид өгсөн. 1 ямааны гулууз мах өгсөн. Би цагаан сараас 3 хоногийн өмнө 2 ямаа хийсэн. Нэг ямааны махаар нь цагаан сарын бууз хийсэн. Нэг ямааны махыг нь авчирч өгсөн. Би Д.М гийн 4 ямааг хулгайлаагүй. Намайг гүтгэж байна. Би хар ямааны арьс, шарга ямааны арьс тушаасан. Хавтаст хэрэгт авагдсан ямааны арьсны зураг, хураагдаж ирсэн хар ямааны арьс бүгд солигдож ирсэн. Улаанбаатар хотоос жолооч нь ойролцоо төрлийн арьс авчирсан. Энэ арьснууд манай ямааны арьс биш. Миний тушаасан арьс биш” гэх мэдүүлэг,
2.Хохирогч Д.М гийн 2018 оны 03 сарын 04-ний өдөр хохирогчоор өгсөн: “2018 оны 02 сарын 21-ний өдөр хүү Ц хонь ямаа тасарчихсан байна. Гэхдээ би нааш нь эргүүлээд нийлүүлээд орхилоо гэж хэлээд яваад өгсөн. Хүү адуунаасаа ирээд манай ямаа тасарсан байна, тал ямаа байхгүй байна. Би хайж байгаад ирлээ. Харанхуй болчихсон болохоор өглөө хайя гээд унтсан. 2018 оны 02 сарын 22-ны өглөө хүү ямаагаа хайсан боловч олоогүй ирсэн. Тэгээд би Бор-Өндөр явсан. Хэсэг хугацааны дараа утасдаж асуухад Б ахын гадаа манай зарим ямаа хоносон байна. Зүсээрээ 4 тооны ямаа дутаж байна. Б ахын гадаа байсан ямаагаа авчрах гэсэн боловч орой болчихсон учир хонуулахаар боллоо гэж хэлсэн. Б ахыг хаачсан талаар эхнэрээс нь асуухад 2018 оны 02 сарын 21-ний орой Бор-Өндөр яваад ирээгүй байна гэж хэлсэн. Манай хүү 2018 оны 02 сарын 21-ний орой төв яваад ирээгүй байна. Та захаар яваад мал, махны ченж нараас арьсны талаар асуугаад сураглаадах гэхээр нь би шууд зах дээр очсон. О гэх мах болон арьсны ченж байсан. О Б сая 2 ширхэг ямааны арьс, 21 кг-тай ямааны нэг гулууз мах өгөөд явсан гэсэн. Би ямар арьс байна гээд ороод харсан чинь хар ямааны арьс, шар зүстэй бөгөөд 2 суга руугаа цагаантай арьс байсан. Манай ямааны арьс мөн юм шиг байхаар нь би хүү рүүгээ утасдаж, чи ирж харах хэрэгтэй байна. Ээж нь андуурч байж магадгүй гэж хэлсэн. Хүү ирээд 2 арьсыг мөн байна гэж таньсан. Хөх зүсмийн эр ямаа, улаан алаг эр ямаа, хар зүсмийн эр ямаа, шар зүсмийн сугаруугаа цагаантай эр ямаа байсан. Би Б гэх хүнийг сэжиглэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
3.Гэрч Ц.О-ийн 2018 оны 03 сарын 04-ний өдөр өгсөн “Би 2018 оны 02 сарын 22-ны өдөр гэртээ байж байтал ченж П над руу залгаад Б надад ямааны нэг гулууз мах, ямааны арьс өгөх гээд ирсэн байна. Би хотод байна. Намайг авчих гэсэн. Б над руу залгаад П эгчийн өрийг өгөх гэсэн юм. 80000 төгрөгний өртэй. Ямааны арьс өгөх гэсэн юм гэсэн. Би ажил дээрээ очоод 2 ширхэг ямааны арьсыг 50000 төгрөгөөр бодож аваад мөнгийг нь өгөлгүй, авчирсан ямааны мах 21 кг байсан ба нийт дүн нь 63000 төгрөг болохоор нь тэр мөнгийг нь өгсөн. Тэгээд маргааш билүү нөгөөдөр нь М ирээд Б таньд ямааны арьс мах өгсөн үү гэхээр нь нэг ямааны 21 кг мах, 2 ширхэг ямааны арьс өгсөн гээд ямааны арьсыг үзүүлсэн чинь манай арьс мөн байна гээд явсан. Дахиж М ирээгүй. Б 2018 оны 02 сарын 22-ны 10 цаг 10 минутын үед хар зүстэй, ягаан зүстэй 2 ямааны арьс өгсөн. Содон шинж тэмдэг нь гэвэл хар зүсмийн арьс нь сүүлэн дээрээ цагаан сортой гэхээр, харин ягаан зүсмийн ямааны арьс нь цээж хэсгээрээ цагаан судалтай байсан. 2018 оны 02 сарын 22-ны өглөө Улаанбаатар явах шууданд хүн суулгаж өгөөд байж байтал Б мах ч юм уу нэг шуудайтай зүйл машиныхаа араас аваад автобус руу хийж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/
4.Гэрч Ц.О-ийн 2018 оны 04 сарын 16-ны өдөр өгсөн “2018 оны 02 сарын 22-ны өдөр Б нэг ямааны гулууз мах, 2 ширхэг ямааны арьс зарсан. 113000 төгрөгөөр авсан. Гарал үүслийн бичиг өгөөгүй. Ямааны арьс бол том ямааны арьс байсан. Хязаалан насны ямаанаас дээш насны ямааны арьс байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
5.Гэрч М.Б-ийн 2018 оны 03 сарын 05-ны өдөр өгсөн “Би 2018 оны 02 сарын 21-ний орой нар жаргаж байхад ирсэн. Тэгээд малаа бүртгэсэн чинь эр ямаанаас 7-8 ямаа дутсан. 2018 оны 02 сарын 22-ны 08 цагийн үед хайгаад олдоогүй. Ээжийг Бор-Өндөр сум руу унаанд суулгаж өгсөн. Тэгээд Б гэх айлд очсон. Эхнэр нь байсан. Танай нөхөр хаачсан бэ гэхэд Бор-Өндөр яваад ирээгүй байна гэсэн. Тэгээд эхнэрээс нь алдсан ямаагаа асуусан чинь өчигдөр орой хонь хашаалахад юм харагдаагүй. Харин өнөө өглөө буюу 2018 оны 02 сарын 22-ны өглөө босоход малын хашааны гадаа улаан алаг зүсмийн даргар эвэртэй эр ямаа, бас хадаг уясан ямаа, мөн хэдэн борлонгууд харагдаж байсан гэж байсан. 10 цагийн үед очсон. Тэгээд би эхнэрийг нь сундлаад хонин дээр нь очсон чинь 3 эр ямаа, 1 эм ямаа байсан. Тэгээд би ямаагаа Б ахын хашаанд тууж авчирч хашаад үлдэгдэл 4 тооны ямаагаа хайсан. Ээжид хандан Бор-Өндөрийн мал, мах авдаг ченж нартай уулз гэж хэлсэн. Ээж утасдаад О гэх ченжид Б 2 ширхэг ямааны арьс, 1 ямааны гулууз өгсөн байна гэхээр нь би арьсны зүсийг нь асуусан чинь хар ямааны арьс, хаа цагаан шар зүсмийн эр ямааны 2 ширхэг арьс байна гэж хэлсэн. Би очоод харсан чинь олдохгүй байгаа эр ямааны арьс мөн байсан. Нас гүйцсэн улаан алаг эр ямаа, хөх зүсмийн эр ямаа, хязаалан хар зүсмийн эр ямаа, соёолон хаа цагаан шар зүсмийн эр ямаа алга болсон. Содон шиж тэмдэг нь гэвэл хар зүсмийн эр ямаа нь сагсгар хар үстэй тас хар эр ямаа, хаа цагаан эр ямаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
6.Гэрч Д.О-ийн 2018 оны 04 сарын 17-ны өдөр өгсөн “Би 2018 оны 02 сарын 22-ны өглөө Бор-Өндөр сумаас гараад Говьсүмбэр аймагт очоод малын гоц халдварт шүлхий өвчний постонд шалгуулсан. Цаасан хайрцагтай махыг эздийг дуудаж шалгадаг. Тэгэхэд дан хонь ямааны мах тээвэрлэсэн байсан. Үхрийн мах тээвэрлэсэн хүн байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45/
7.Гэрч Р.П ын 2018 оны 04 сарын 17-ны өдөр өгсөн “Б надаас цагаан сарын өмнө 80000 төгрөг зээлж авсан. Улаанбаатар хотод байхад мөнгийг чинь өгье гэж утсаар ярьсан. Хөдөөнөөс ямааны мах, арьстай ирээд байна гэж хэлсэн. Тэгээд би наанаа байгаа ченждээ өгөөд мөнгийг нь шилжүүлчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46/
8.Гэрч Х.М-ийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн “Д.М 4 тооны ямаа алдсан гэж өргөдөл бичиж өгсөн байсан. Уг өргөдлийг 2018 оны 02 сарын 26-ны өдөр намайг шалга гэж хэлтсийн дарга цохсон байсан. Би уг өргөдлийг 2018 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авсан. 2018 оны 03 сарын 04-ний өдөр Д.М ирж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 123/
9.Гэрч Б.Б-гийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн “Б-д манай гэрээр хэдэн тооны ямаа алга болчихлоо гээд хайгаад явж байсан. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямарч байсан цагаан сарын дараа байсан. Манай хөдөө гэрээр Б-д мотоцикльтой 4 тооны ямаа алга болчихлоо гээд хайгаад явж байсан. Манайхаас алга болсон ямаануудаас 4 тооны ямааг Б ахын хонь ямаанаас олж авлаа гэж байсан. Одоо үлдсэн хэд нь сураггүй байна гээд хайгаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 124/
10.Гэрч П.Тын 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн “Би 2018 оны 02 сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан цагаан сарын дараа юм. Б-д ганцаараа ирээд хэдэн ямаа алдчихаад байна, харагдсан уу гээд явж байсан. Тэгэхээр нь би харагдаагүй гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125/
11.Гэрч С.Тын 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн ““Би 2018 оны 02 сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан цагаан сарын дараа юм. Манай хөдөө гэрээр Б-д ганцаараа ирээд 4 тооны ямаа алга болчихлоо гээд хайгаад явж байсан. Тэгэхээр нь би харагдаагүй гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 126/
12.Гэрч Ж.О-ийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн ““Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямарч байсан цагаан сарын дараа шинийн 5, 6 байх. Манай дүү Б манай гэрт ирж хоноод маргааш нь явсан. Б манай гэрт орой 18 цагийн үед өөрийнхөө машинтай ирж хоноод өглөө нь Улаанбаатар хотын шууданд мах өгч явуулна гээд гарсан. Б ганцаараа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 129/
13.Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан үнэлгээ /4 эр ямаа 380000 төгрөг/ /хх-ийн 131/
14.Хохирогч Д.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 02 сарын 21-ний орой манай ямаа дутуу байна гэж манай хүү хэлсэн. Өглөө нь малаа эрээд явсан. 2018 оны 02 сарын 22-ны өглөө Б ын гэрийн гадаа манай 4 ямаа байсан. Түүнийг аваад өөрийн малдаа нийлүүлсэн. Дахиад 4 эр ямаа зүсээрээ дутсан. Тэгээд Бор-Өндөр суманд ирээд ченж О той уулзаад ямааны арьс үзтэл манай 2 ямааны арьс байсан. Тэгэхээр нь би андуурсан байж магадгүй гэж бодоод хүүгээ дуудаж арьс үзүүлсэн. Манай хүү бас мөн байна гэж хэлсэн. Б т чи манай ямааг хулгайлсан байна гэж хэлэхэд би хулгай хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад гомдол гаргасан” гэх мэдүүлэг
15.Гэрч Г.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манайх 2018 оны 02 сарын 13-ны өдөр 2 ямаа ажилласан. Хар ямаа, шарга ямаа ажилласан. Нэг ямааны махаар нь цагаан сарын бууз хийсэн. 2018 оны 02 сарын 21-нд манай нөхөр Б Бор-Өндөр сум руу 1 ямааны гулууз мах, 2 ямааны арьс аваад явсан. Мөн Улаанбаатар хот руу ах руугаа өгөхөөр цаасан хайрцагтай, шуудайтай ямааны болон үхрийн мах аваад явсан. Б-д 2018 оны 02 сарын 22-ны өглөө манайд ирсэн. Манай хонинд очоод 4 ямаа байсныг ялгаад манай гэрийн гадаа хашаанд авчирч хашсан. Тэгээд ямаа дутуу байна гээд явсан. Б-д манайд ирэхдээ 2 ямаа дутуу байна гэж явсан. 4 ямаа сурж яваагүй” гэх мэдүүлэг
16.Гэрч Ц.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 02 сарын 22-ны өглөө 09 цагийн үед Б Улаанбаатар хот руу явдаг автобусны дэргэд байж байсан. 2018 оны 02 сарын 22-ны 10 цагийн үед П гийн нөхөр утсаар залгаад Б гэдэг хүн 2 ямааны арьс, 1 ямааны гулууз мах өгнө гэж байна. Чи авчих гэсэн. Ямааны махыг нь 1 кг махыг 3000 төгрөгөөр бодож 63000 төгрөг болсон. 2 ямааны арьс нь 50000 төгрөг болсон. 50000 төгрөгийг нь өрөндөө үлдээсэн. 2018 оны 02 сарын 23-ны өдөр М ирж ямааны арьс үзсэн. Тэгээд манай хулгайд алдсан ямааны арьс мөн байна гэсэн. Би тэр арьсыг нь 2018 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хадгалж байгаад Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү ачуулсан. Тэгтэл цагдаагаас тэр арьс хаана байна гэж хэлсэн. Тэгээд арьс ачуулсан жолоодоо хэлээд 2 арьсаа буцаагаад аваад ир гэж хэлсэн. 2 ямааны арьс ирсэн. Гэтэл нэг ягаан ямааны арьс нь солигдсон байсан. Би арьсаа ачихдаа 2 ямааны арьсны зургийг гар утсаараа дарсан байсан. Тэгээд ягаан ямааны арьс, хар ямааны арьсны зургийг угаалгаад цагдаад өгсөн. Тэр Б ын өгсөн ямааны мах нь шинэвтэр мах байсан” гэх мэдүүлэг
17.Гэрч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 02 сарын 22-ны өдөр ямар ямар хүмүүсээс мах авч Улаанбаатар хот руу явсан гэдгийг санахгүй байна. Тэр үед шүлхий өвчин гарсан байсан. Говьсүмбэр аймгаас хойно пост гарчихсан автобусны бүх махыг шалгаж байсан. Тэр үед нэг хүний 10 кг дээш мах явуулдаггүй байсан. Бүх махыг шалгаж хот руу явуулж байсан. Үхрийн өрөөл мах авч яваагүй. Шуудайтай мах авч яваагүй. Би хүмүүсээсээ өөрөө махаа аваад өөрөө хүлээлгэж өгч байсан. Б ыг танихгүй” гэх мэдүүлэг
18.М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 02 сарын 21-ний өдөр адуундаа яваад орой ирсэн. Манай мал хашаандаа орж байсан. Зүсээрээ эр ямаа дутуу байсан. Маргааш өглөө нь малаа хайж яваад Б ынд очсон. Эхнэр нь Б ыг шөнө Бор-Өндөр сум руу явсан гэж байсан. Улаан алаг эр ямаа, хөх эр ямаа, хар эр ямаа, шар суга руугаа цагаантай эр ямаа дутсан. Г.Ө-тай мал дээр нь очоод өөрийн 4 ямааг авсан. 4 эр ямаа дутсан. Ээж Бор-Өндөрт ирээд манай ямааны арьс мөн байна. Ирээд үзээдэх гэж хэлсэн. Очоод үзэхэд манай ямааны арьс зүсээрээ мөн байсан. Манай мал Эмээлийн булаг гэх газар байгаагүй. 2018 оны 02 сарын 21-нд манай мал тасарсан байсан. Тэр арьс нь шинэ арьс байсан” гэх мэдүүлэг
19.Гэрч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “Цагаан сарын дараа яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Б-д ямаа сураад манай гэрээр ирээд явсан. 10-д ямаа дутуу байна гээд явж байсан. Орой дахиад ирсэн. Хагас ямааг нь олсон. Хагас ямааг нь олоогүй байна гэж байсан. Улаан алаг, ягаан, хар, хөх эр ямаа сураад явж байсан” гэх мэдүүлэг
20.Гэрч С.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цагаан сарын дараа яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Б-д ямаа сураад манай гэрээр ирээд явсан. 5-6 ямаа дутуу байна гээд явж байсан. Орой дахиад ирсэн” гэх мэдүүлэг
21.Гэрч П.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цагаан сарын дараа яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Б-д ямаа сураад манай гэрээр ирээд явсан. 5-6 ямаа дутуу байна гээд явж байсан. Орой дахиад ирсэн” гэх мэдүүлэг,
22.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.М гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 сарын 21-нээс 2018 оны 02 сарын 22-ныг шилжих шөнө хохирогч Д.М гийн 4 тооны эр ямааг хулгайлж, бусдад 380000 төгрөгний хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Харин шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 сарын 21-нээс 2018 оны 02 сарын 22-ныг шилжих шөнө хохирогч Д.М гийн 4 тооны эр ямааг завших буюу алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 380000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Д.М гийн 2018 оны 03 сарын 04-ний өдөр хохирогчоор өгсөн: “2018 оны 02 сарын 21-ний өдөр хүү Ц хонь ямаа тасарчихсан байна. Гэхдээ би нааш нь эргүүлээд нийлүүлээд орхилоо гэж хэлээд яваад өгсөн. Хүү адуунаасаа ирээд манай ямаа тасарсан байна, тал ямаа байхгүй байна. Би хайж байгаад ирлээ. Харанхуй болчихсон болохоор өглөө хайя гээд унтсан. 2018 оны 02 сарын 22-ны өглөө хүү ямаагаа хайсан боловч олоогүй ирсэн. Тэгээд би Бор-Өндөр явсан. Хэсэг хугацааны дараа утасдаж асуухад Б ахын гадаа манай зарим ямаа хоносон байна. Зүсээрээ 4 тооны ямаа дутаж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч М.Бийн 2018 оны 03 сарын 05-ны өдөр өгсөн “Би 2018 оны 02 сарын 21-ний орой нар жаргаж байхад ирсэн. Тэгээд малаа бүртгэсэн чинь эр ямаанаас 7-8 ямаа дутсан. 2018 оны 02 сарын 22-ны 08 цагийн үед хайгаад олдоогүй” гэх мэдүүлэг,
-Гэрч Р.П ын 2018 оны 04 сарын 17-ны өдөр өгсөн “Б надаас цагаан сарын өмнө 80000 төгрөг зээлж авсан. Улаанбаатар хотод байхад мөнгийг чинь өгье гэж утсаар ярьсан. Хөдөөнөөс ямааны мах, арьстай ирээд байна гэж хэлсэн. Тэгээд би наанаа байгаа ченждээ өгөөд мөнгийг нь шилжүүлчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Б-гийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн “Б-д манай гэрээр хэдэн тооны ямаа алга болчихлоо гээд хайгаад явж байсан. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямарч байсан цагаан сарын дараа байсан. Манай хөдөө гэрээр Б-д мотоцикльтой 4 тооны ямаа алга болчихлоо гээд хайгаад явж байсан. Манайхаас алга болсон ямаануудаас 4 тооны ямааг Б ахын хонь ямаанаас олж авлаа гэж байсан. Одоо үлдсэн хэд нь сураггүй байна гээд хайгаад явж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч П.Т-ын 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн “Би 2018 оны 02 сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан цагаан сарын дараа юм. Б-д ганцаараа ирээд хэдэн ямаа алдчихаад байна, харагдсан уу гээд явж байсан. Тэгэхээр нь би харагдаагүй гээд явуулсан” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Т-ын 2018 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн ““Би 2018 оны 02 сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан цагаан сарын дараа юм. Манай хөдөө гэрээр Б-д ганцаараа ирээд 4 тооны ямаа алга болчихлоо гээд хайгаад явж байсан. Тэгэхээр нь би харагдаагүй гээд явуулсан” гэх мэдүүлэг,
-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан үнэлгээ /4 эр ямаа 380000 төгрөг/ /хх-ийн 131/
-Хохирогч Д.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 02 сарын 21-ний орой манай ямаа дутуу байна гэж манай хүү хэлсэн. Өглөө нь малаа эрээд явсан. 2018 оны 02 сарын 22-ны өглөө Б ын гэрийн гадаа манай 4 ямаа байсан. Түүнийг аваад өөрийн малдаа нийлүүлсэн. Дахиад 4 эр ямаа зүсээрээ дутсан. Тэгээд Бор-Өндөр суманд ирээд ченж О той уулзаад ямааны арьс үзтэл манай 2 ямааны арьс байсан. Тэгэхээр нь би андуурсан байж магадгүй гэж бодоод хүүгээ дуудаж арьс үзүүлсэн. Манай хүү бас мөн байна гэж хэлсэн. Б т чи манай ямааг хулгайлсан байна гэж хэлэхэд би хулгай хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад гомдол гаргасан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 02 сарын 22-ны өглөө 09 цагийн үед Б Улаанбаатар хот руу явдаг автобусны дэргэд байж байсан. 2018 оны 02 сарын 22-ны 10 цагийн үед П гийн нөхөр утсаар залгаад Б гэдэг хүн 2 ямааны арьс, 1 ямааны гулууз мах өгнө гэж байна. Чи авчих гэсэн. Ямааны махыг нь 1 кг махыг 3000 төгрөгөөр бодож 63000 төгрөг болсон. 2 ямааны арьс нь 50000 төгрөг болсон. 50000 төгрөгийг нь өрөндөө үлдээсэн. 2018 оны 02 сарын 23-ны өдөр М ирж ямааны арьс үзсэн. Тэгээд манай хулгайд алдсан ямааны арьс мөн байна гэсэн. Би тэр арьсыг нь 2018 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хадгалж байгаад Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү ачуулсан. Тэгтэл цагдаагаас тэр арьс хаана байна гэж хэлсэн. Тэгээд арьс ачуулсан жолоодоо хэлээд 2 арьсаа буцаагаад аваад ир гэж хэлсэн. 2 ямааны арьс ирсэн. Гэтэл нэг ягаан ямааны арьс нь солигдсон байсан. Би арьсаа ачихдаа 2 ямааны арьсны зургийг гар утсаараа дарсан байсан. Тэгээд ягаан ямааны арьс, хар ямааны арьсны зургийг угаалгаад цагдаад өгсөн. Тэр Б ын өгсөн ямааны мах нь шинэвтэр мах байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 02 сарын 22-ны өдөр ямар ямар хүмүүсээс мах авч Улаанбаатар хот руу явсан гэдгийг санахгүй байна. Тэр үед шүлхий өвчин гарсан байсан. Говьсүмбэр аймгаас хойно пост гарчихсан автобусны бүх махыг шалгаж байсан. Тэр үед нэг хүний 10 кг дээш мах явуулдаггүй байсан. Бүх махыг шалгаж хот руу явуулж байсан. Үхрийн өрөөл мах авч яваагүй. Шуудайтай мах авч яваагүй. Би хүмүүсээсээ өөрөө махаа аваад өөрөө хүлээлгэж өгч байсан. Б ыг танихгүй” гэх мэдүүлэг,
-М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 02 сарын 21-ний өдөр адуундаа яваад орой ирсэн. Манай мал хашаандаа орж байсан. Зүсээрээ эр ямаа дутуу байсан. Маргааш өглөө нь малаа хайж яваад Б ынд очсон. Эхнэр нь Б ыг шөнө Бор-Өндөр сум руу явсан гэж байсан. Улаан алаг эр ямаа, хөх эр ямаа, хар эр ямаа, шар суга руугаа цагаантай эр ямаа дутсан. Г.Өнөржаргалтай мал дээр нь очоод өөрийн 4 ямааг авсан. 4 эр ямаа дутсан. Ээж Бор-Өндөрт ирээд манай ямааны арьс мөн байна. Ирээд үзээдэх гэж хэлсэн. Очоод үзэхэд манай ямааны арьс зүсээрээ мөн байсан. Манай мал Эмээлийн булаг гэх газар байгаагүй. 2018 оны 02 сарын 21-нд манай мал тасарсан байсан. Тэр арьс нь шинэ арьс байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “Цагаан сарын дараа яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Б-д ямаа сураад манай гэрээр ирээд явсан. 10-д ямаа дутуу байна гээд явж байсан. Орой дахиад ирсэн. Хагас ямааг нь олсон. Хагас ямааг нь олоогүй байна гэж байсан. Улаан алаг, ягаан, хар, хөх эр ямаа сураад явж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цагаан сарын дараа яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Б-д ямаа сураад манай гэрээр ирээд явсан. 5-6 ямаа дутуу байна гээд явж байсан. Орой дахиад ирсэн” гэх мэдүүлэг
-Гэрч П.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цагаан сарын дараа яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Б-д ямаа сураад манай гэрээр ирээд явсан. 5-6 ямаа дутуу байна гээд явж байсан. Орой дахиад ирсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ
Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2018 оны 02 сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө хохирогч Д.М гийн 4 тооны эр ямааг хулгайлаагүй. Надад хийсэн хэрэг байхгүй” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Б нь бусдын 4 тооны ямаа буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж эд мөрийн баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн. Иймд Б.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтүүдийг шүүх хүлээж авах боломжгүй байна.
Учир нь хохирогч, гэрч нарт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль сануулж, эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авсан байх бөгөөд эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Иймд шүүгдэгч Б.Б ыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч Б.Б ыг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч Д.М гийн бог мал нь тасарсан, тухайн хэрэг гардаг орой хайгаад олоогүй, тэр шөнө алдагдсан гэх бог мал нь хотондоо хоноогүй, хэзээ тасарсан талаар хохирогч нь тодорхой хэлж чадахгүй байгаа зэргээс дүгнэхэд хохирогчийн бог мал нь алдуул мал байсан гэдэг нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б ыг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б аас 4 ямааны үнэ 380000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М д олгохоор шийдвэрлэсэн болно.
ХОЁР.Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг үнэлэв.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа нь нотлогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б ыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б аас 380000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ямааны 1 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.М д олгож, хавтаст хэргийн 10-р хуудсанд авагдсан ямааны арьсны гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,
36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,
38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ““алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ямааны 1 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.М д буцаан олгож, хавтаст хэргийн 10-р хуудсанд авагдсан ямааны арьсны гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б аас 380000 /гурван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М д олгосугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ