| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2209000002465 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-30 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Г.Баяраа |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
Д.Ж холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/304 дүгээр цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан этгээд Д.Ж холбогдох эрүүгийн 2209000002465 дугаартай, 3 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Баяраа, цагаатгагдсан Д.Ж, түүний өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны **дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн А**** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлал техникийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн А**** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дизайн, технологийн багш ажилтай, ам бүл 5 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн А**** [*******] хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж**** овогт Д***** Ж***** /РД:[********]/.
2. Х********* хэргийн талаар:
2.1. Д.Ж нь Монгол Улсын Б********** Их сургуулийн Д****** урлаг, технологийн сургуулийн 02006129210 дугаар боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, Баян-Өлгий аймгийн А**** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд дизайн-технологийн багшаар ажилд орж ашиглаж, Баян-Өлгий аймгийн А**** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 126,504,199 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 332 дугаар яллах дүгнэлтээр Д.Ж дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/304 дүгээр шийтгэх тогтоолоор:
4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасныг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж**** овогт Д***** Ж******* холбогдох эрүүгийн 2209000002465 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
4.2. Цагаатгагдсан этгээд Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
4.3. Цагаатгагдсан этгээд Д.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
4.4. Цагаатгагдсан этгээд Д.Ж нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдааж шийдвэрлэжээ.
5. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:
5.1. Цагаатгах тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
5.2. Шүүхээс “...боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийж, хяналт, шалгалтыг зохион байгуулахад нэр бүхий багш нар нь хуурамч диплом ашиглаж ажилласан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг шалгах явцад боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтнууд буюу гэрч Ч.Э-А********** /БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/, гэрч Я.Н /Н********* мэргэжлийн хяналтын газрын боловсрол хяналтын улсын байцаагч/, гэрч А.Т-Э******* /Н********* мэргэжлийн хяналтын газрын боловсрол хяналтын улсын байцаагч/, гэрч Б.Д /БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/, гэрч Н.Б /боловсрол, шинжлэх ухааны яамны боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/, гэрч Д.А /боловсрол, шинжлэх ухааны яамны цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/, гэрч Д.Ц /МУБИС-ын сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Ж хуурамч диплом ашигласан гэдэг талаар мэдүүлэг өгөөгүй, харин хуурамч диплом ашиглаж ажилласан байж болзошгүй гэж үзээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Ж хуурамч диплом гэдгийг лавтай сайн мэдсээр байж ашигласан гэж үзэхэд эргэлзээтэй байна...” гэж дүгнэсэн боловч дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Тодруулбал, шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудсанд байх гэрч Ч.Э-А********** /БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/-ийн “...ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг,
-1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар хуудсанд байх гэрч А.Т-Э***** /Н********* мэргэжлийн хяналтын газрын боловсрол хяналтын улсын байцаагч/-ийн “...ангилсан кодыг уншихдаа 1.1. дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2. дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн. 1.3. тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4. дээд шатны байгууллагын буруутай уйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5. дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм, ...дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг,
-1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дугаар хуудсанд байх гэрч Б.Д / БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/-ийн “...илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа, ...эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг,
-1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд байх гэрч Д.Ц /МУБИС-ын сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга/-ийн “...одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна. Е********* манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа...” гэх мэдүүлэг,
-1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд байх Монгол Улсын боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1230 дугаартай “...6 дугаар мөрөнд Д***** Ж***** өөр хүн дээр бүртгэлтэй...” гэх утгатай албан бичиг, түүний хавсралт,
-2 дугаар хавтаст хэргийн 12-16 дугаар хуудсанд байх Монгол Улсын боловсролын их сургуулийн Д****** урлаг технологийн сургуулийн захирлын 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай захирамжийн хуулбар, түүний хавсралт,
-2 дугаар хавтаст хэргийн 29-32 дугаар хуудсанд байх Монгол Улсын боловсролын их сургуулийн ректорын 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай тушаал, түүний хавсралт,
-2 дугаар хавтаст хэргийн 145-150 дугаар хуудсанд байх Баян-өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч цолтой С.Р 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/53 дугаартай “...2. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом болон 2006.06.19-ний өдрийн [**********] дугаартай диплом цайруулагчтай цаасанд хэвлэгдсэн байна. 3.2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай дипломыг гар аргаар, хэвлэх аргаар хийсэн байна. 4. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом дээр бичигдсэн үг өгүүлбэрүүд нь тосон бал, бэх болон олон өнгөт буюу inkjet хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдэж бичигдсэн байна. 5. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом дээр дарагдсан “МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ”, “ДҮРСЛЭХ УРЛАГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ” гэсэн тамга тэмдгийн дардас нь олон өнгөт буюу inkjet хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна. Харин “УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ” гэсэн тамга, тэмдгийн дардас нь тосоор дарагдсан байна. 6. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом нь харьцуулах загварт ирүүлсэн 2006.06.19-ний өдрийн [**********] дугаартай дипломтой шинж тэмдгээрээ тохирохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт,
-2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд байх гэрч Т.Б Д***** Ж***** гэх оюутан байгаагүй, танихгүй...” гэх мэдүүлэг,
-2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудсанд байх гэрч Ш.Ү “... Д***** Ж***** гэх хүнийг танихгүй байна...” гэх мэдүүлэг,
-2 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар хуудсанд байх гэрч Л.А “...Д***** Ж***** гэх хүнийг огт танихгүй ба тийм хүн надтай цуг нэг ангид сурч байгаагүй...” гэх мэдүүлэг,
-2 дугаар хавтаст хэргийн 211-225 дугаар хуудсанд байх А****** ерөнхий газрын үндэсний төв архивын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 02/587 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” гэж заасантай, мөн дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;” гэж заасантай тус тус нийцэж байх ба шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
5.3. Түүнчлэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан шүүгдэгч Д.Ж ашиглаж байсан гэх дипломыг 2 дугаар хавтаст хэргийн 145-150 дугаар хуудсанд байх Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч цолтой С.Р 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/53 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хуурамч болохыг тогтоосон байхад цагаатгах тогтоолд “...мэдүүлгүүдэд дүгнэлт хийж үзэхэд уг “дипломыг хуурамчаар үйлдсэн этгээд нь багш С.Б боловч, уг гэмт хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж” прокуророос тайлбарласныг дурдах нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн атлаа тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 02006129210 дугаар дипломыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.” гэж дүгнээд цагаатгах тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 02006129210 дугаар дипломыг шүүгдэгч Д.Ж буцаан олгосугай.” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
5.4. Иймд Баян-өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/304 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.
6. Цагаатгагдсан этгээдийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Энэ прокурорын дүгнэлтэд Д.Ж нь хуурамч материал ашигласан гэж дурдсан байна. Э********* нь ямар ч үндэслэлгүй, би ямар ч хуурамч материал ашиглаагүй. 2006 онд сургуулиа амжилттай төгсөж, одоо хүртэл А**** сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна.
6.2. Прокурор 2008 онд төгсөгчдийн дунд нэр нь байгаа гэж дурдаж байна. Т** нь үндэслэлгүй. Би сургуулиа 2006 онд төгссөн байхад 2008 онд төгссөн хүмүүсээс мэдүүлэг авсан байна. Т** нар намайг танихгүй, би ч гэсэн энэ хүмүүсийг танихгүй. Гэрч Б*********, Ү***********, А****** гэдэг хүмүүсийг огт танихгүй, яагаад гэвэл би 2006 онд төгссөн, манай ангид байгаагүй, надтай хамт суралцаагүй хүмүүсээс мэдүүлэг авсан байна.
6.3. Прокурор эсэргүүцэл дээрээ миний дипломыг хуурамч гэж бичсэн байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй, 2 дипломыг харьцуулж үзэхэд адилхан цайруулагчтай цаасанд хэвлэгдсэн гэж дүгнэлт гаргасан байгаа. Криминалистикийн шинжилгээний бүх дүгнэлтээс хуурамч гэсэн дүгнэлт огт гараагүй, 2 дипломын криминалистикийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг анх би өөрөө гаргасан. Хэрвээ миний диплом ямар нэгэн хуурамч байвал би уг шинжилгээнд оруулахгүй байсан.
6.4. 2006 онд надтай хамт суралцаж төгссөн оюутнуудын өгсөн тодорхойлолт нотариатаар батлуулж өгсөн. Тэгээд миний төгсөлтийн баярт очсон аав Д****, байцаагч Ж******, Т***** нарын өгсөн тодорхойлолт байна. Миний сургууль төгссөнийг олон хүн гэрчилж байгаа гэдгийг хэлмээр байна.
6.5. Тухайн үед манай ангийн багш байсан Ш.Б гэдэг хүн байгаа. О*** Монгол Улсын Б********** их сургуулийн Д****** технологийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч юм. Т******* Ш.Б багшийн бас өгсөн тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Тэгээд криминалистикийн шинжилгээгээр Б********* бичгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэлт гарсан байгаа. Б****** захирал өөрөө хэлсэн байгаа. Тухайн үед компьютерт бичүүлдэггүй гараар уран сайхны бичгээр бичсэн. Б** дипломыг би өөрийн гараар бичсэн гэж мэдүүлэг өгсөн. Тэгээд намайг шалгалтад унасан, эсвэл тэнссэн гэсэн ч нотлох баримт байхгүй байна.
7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Х.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Д.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тухайн сургуульд 2000 онд элсэн орж, 2006 онд төгсөж, хууль ёсоор диплом авсан гэж мэдүүлээд байна. 2004-2005 оны хичээлийн жилд жилийн чөлөө авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд 2006 онд сургуулийг дүрслэх урлагийн багшийн мэргэжлээр төгссөн болох нь анхан шатны шүүх хуралдаанд судлуулсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа. Н*********, 2006 онд авсан диплом, 4 дүгээр курс төгссөн төгсөлтийн монтаж зураг, Б********, соёл, шинжлэх ухааны сайдын багшлах эрх олгосон тухай тушаал, ажилд томилогдсон тушаал, мөн Б********** их сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/129 дүгээр тодорхойлолт, Б********** их сургуулийн ректорын 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тушаал болон төгсөлтийн шалгалт өгөх оюутнуудын жагсаалтын 12 дугаарт нь Д.Ж нэр бичигдсэн, мөн 2006 онд хамт суралцаж төгссөн талаарх хамт сурсан оюутнууд болох Б*****, Б*********, Л*****, Б******* нарын тодорхойлолтууд, мөн төгсөлтийн баярт хамтран оролцсон эцэг Д****, Ж******, Т***** нарын тодорхойлолт, мөн анги удирдсан багш Б********* мэдүүлэг, дипломд хийсэн 2 шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Тухайн хоёр дүгнэлтээр мөн адилхан дипломыг хуурамч болохыг тогтоосонгүй эсвэл тухайн дипломыг хуурамч болгохыг тогтоож ашигласан талаар дүгнэлт гараагүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/53 дугаар шинжээчийн дүгнэлтэд зураг нийтдээ 6 асуултад хариулсан байх бөгөөд үүний 6 дахь асуултад 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 29/10, 29/02 гэсэн дугаартай 2 диплом шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэсэн заалт байгаа. Ш*** тэмдэг гэхээр ямар шинж тэмдгээрээ тохирохгүй байгаа үндэслэлийг шинжээч тодорхой дурдаагүй, шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх бусад нотлох баримтаар харьцуулан судалж дүгнэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасан, мөн 5 дахь хэсэгт нь шинжээчийн хэдхэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд тэдгээрийг шүүхээр хянан хэлэлцэх, алийг нь нотлох баримтаар тооцохыг шүүгч шийдвэрлэнэ гэж заасан. Ийм заалтуудаар энэ шинжээчийн эргэлзээ бүхий дүгнэлтийг ганцхан хариултаар гэм буруутайд тооцох боломж байхгүй гэдгийг дурдаж байна.
7.2. Дараа нь гарсан шинжээчийн дүгнэлт байгаа. Н********* шүүх шинжилгээний криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Прокурорын дүгнэлтээр Д.Ж 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн огноотой дугаартай бакалаврын дипломд бичигдсэн гар бичмэлүүд нь Б********* бичгийн хувийн харьцангуй чөлөөт туршилтын загвартай тохирч байна гэсэн дүгнэлтээр мөн Б********* өөрийн би 2006 онд багшаар ажиллаж байсан, тухайн үед дипломыг компьютероор бичдэггүй гараар бичдэг байсан бөгөөд надаар бичүүлж байсан, тухайн гар бичмэлийг би өөрөө бичсэн нь үнэн болно гэсэн мэдүүлэг, мөн тухайн сургуулийг 2006 онд төгссөн болох нь цомгийн талаар багшийн илгээмж байгаа. Д****** урлаг, техникийн их сургуулийн захирлын 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар захирамж, ректорын 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн оюутан батлах тухай нэг тушаал байгаа, нэгдүгээр курст элсэн орсон учраас Д.Ж тухайн сургуульд элсэн орсноор бүртгэж, тушаалаар баталгаажуулсан, 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар тушаал, түүний хавсралт, мөн 2008 оны 6 дугаар сард өгсөн төгсөлтийн шалгалтын дүнгийн хавтгай зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдож тогтоогдож байгаа. Ү******* Д.Ж үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй байгаа үйл баримтуудаар нотлох баримт тогтоогдож байна.
7.3. Улсын яллагчийн зүгээс дурдсан оюутнууд 2008 онд төгссөн оюутнууд байгаа. 2006 оны оюутнууд аль хэдийн төгсөөд явчихсан, Д.Ж талаар мэдэх боломж байхгүй. Харин Д.Ж өөрийн хамт суралцсан оюутнууд бид нартай хамт төгссөн, сурсан гэдгийг нотолж байгаа. Ү*********, Б*******, Б********* нар бид нартай хамт 2008 онд суралцаж төгсөөгүй гэдгийг нотлохоос биш 2006 онд төгссөн эсэх асуудал дээр энэ хүмүүс нотлох үүрэг хүлээхгүй юм.
7.4. Н***** баримтыг шалгаж үнэлэх талаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн мэт дурдсан хэдий боловч Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэх заалтыг оруулсан байх бөгөөд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цуглуулсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ гэж заасан. 2 дахь хэсэгт нь шүүх, прокурор, мөрдөгч нь хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гээд шүүх дотоод илтгэлээрээ үнэлж, бусад нотлох баримтаар харьцуулан байж хэрэгт ач холбогдолтой болон хамааралтай талаас нь үнэлж анхан шатын шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүх л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй бол гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн [**] тоот цагаатгах тогтоол хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан учраас улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг тус шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
9. Цагаатгагдсан этгээд Д.Ж нь Монгол Улсын Б********** Их сургуулийн Д****** урлаг, технологийн сургуулийн D2006129210 дугаар боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, Баян-Өлгий аймгийн А**** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд дизайн-технологийн багшаар ажилд орж ашиглаж, Баян-Өлгий аймгийн А**** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 126,504,199 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж**** хостай овогт Д***** Ж******* холбогдох эрүүгийн 2209000002465 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
11. Цагаатгагдсан этгээд Д.Ж үйлдэл холбогдлын талаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- Б******** шинжлэх ухааны яамны Х***** шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 241 дүгээр мөр: Д***** Ж*****. D2006129210 /1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн А**** сумын А**** сургуулийн “Д.Ж цагийн багшаар ажиллуулах тухай” захирлын 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/,
- Монгол Улсын Б********** Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1230 дугаартай албан тоот, түүний хавсралтад “...6 дугаар мөрөнд Д***** Ж***** өөр хүн дээр бүртгэлтэй...” гэх /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
- Цагаатгагдсан этгээд Д.Ж Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 131-134 дэх тал/,
- Цагаатгагдсан этгээд Д.Ж нь Монгол Улсын Б********** Их сургуулийн Д****** урлаг, технологийн сургуулийн урлал техникийн багшаар элсэн орсон болох нь Улсын Б****** Их сургуулийн ректорын 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тушаалын I хавсралтаар,
- Монгол Улсын Б********** Их сургуулийн ректорын 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай тушаал, түүний хавсралтаар Д.Ж нь 2006 онд У**** техникийн 4 ангид төгсөлтийн шалгалт өгөх оюутнуудад нэр нь бүртгэгдсэн /2 дахь хавтаст хэргийн 29-32, 212-215 дахь тал/,
- Д****** У**** Т********** сургуулийн 2005-2006 оны хичээлийн жилд 4-р ангийг төгсөгчдийн дүнгийн хавтгайгаар “Д.Ж нь монголын түүх-87, гүн ухаан-90, эдийн засаг хичээл-92, улс төр судлал-100, компьютер-60, орос хэл-91, ангил хэл-86, экологи-65, биеийн тамир-86, БШУОлолт-90, мэргэжлийн удирдлага-99, сэтгэл судлал-81, сурган хүмүүжүүлэх зүй-81, мэргэжлийн дидактик-80, дүрслэлийн геометр-88, техникийн зураг зүй-88, хар зураг-91, уран зураг-88, галбирын анатоми-86, урлагийн түүх-83, гоо зүй-86, материал судлал-66, дизайн-88, машин судлал-91, мэргэжлийн дидактик-90, зохион бүтээх-86, зураг төсөл-92, зураг дүрслэлийн үндэс-95, технологи-89, үндэсний урлаг-75, сонгон-75, технологийн дадлага-100, сэтгэл судлалын дадлага-95, хээрийн дадлага-94, багшлах дадлага-94, 3 курсийн ажил 90, 4 курсийн ажил 90, бүгд 85, Б******** судлалын Улсын шалгалт гэх хэсэгт үнэлгээ тавигдаагүй, мэргэжлийн ур чадвараас рейтинг үнэлгээ 52, тоон үнэлгээ F, үсгэн үнэлгээ 0, диплом гэх хэсэгт үнэлгээ тавигдаагүй /2 дахь хавтаст хэргийн 05-10, 218-223 дахь тал/,
- Монгол Улсын Б********** Их сургуулийн Д****** урлаг технологийн сургуулийн захирлын 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай “Т********* шалгалт өгөх оюутны нэрс батлах тухай” захирамжаар Д.Ж нь 2007-2008 онд ЗУБ-4 ангид төгсөлтийн шалгалт өгөх оюутнуудад нэр нь орсон /2 дахь хавтаст хэргийн 12-16, 216-218 дахь тал/,
- Д.Ж нь 2007-2008 оны хичээлийн жилд улсын шалгалт өгөөгүй болох нь 2008 оны дүнгийн хавтгайгаар тогтоогдсон /2 дахь хавтаст хэргийн 01-04, 224-225 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/53 дугаартай дүгнэлтээр “...1.Монгол Улсын Б********** их сургуулийн 2006.06.15-ны өдрийн Р200612910 дугаартай "Б********** бакалавр" зэргийн диплом болон харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн Монгол Улсын Б********** их сургуулийн 2006.06.19-ний өдрийн Р200612902 дугаартай "Б********** бакалавр" зэргийн дипломууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом болон 2006.06.19-ний өдрийн [**********] дугаартай диплом цайруулагчтай цаасанд хэвлэгдсэн байна. 3. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай дипломыг гар аргаар, хэвлэх аргаар хийсэн байна. 4. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом дээр бичигдсэн үг өгүүлбэрүүд нь тосон бал, бэх болон олон өнгөт буюу inkjet хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдэж бичигдсэн байна. 2. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом дээр дарагдсан Монгол УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ", "ДҮРСЛЭХ УРЛАГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ" гэсэн тамга тэмдгийн дардас нь олон өнгөт буюу inkjet хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна. Харин "УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ" гэсэн тамга, тэмдгийн дардас нь тосоор дарагдсан байна. 6. 2006.06.15-ны өдрийн [**********] дугаартай диплом нь харьцуулах загварт ирүүлсэн 2006.06.19-ний өдрийн [**********] дугаартай дипломтой шинж тэмдгээрээ тохирохгүй байна” гэх /2 дахь хавтаст хэргийн 145-150 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0125/1744 дугаартай дүгнэлтээр “Ш********** ирүүлсэн 2006.06.15-ны огноотой [**********] дугаартай “Б********* Д*****” гэх баримтын нөхөх хэсэгт бичигдсэн гар бичвэрүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн С.Б гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. Ш********** ирүүлсэн 2006.06.15-ны огноотой [**********] дугаартай “Б********* Д*****” гэх баримтын нөхөх хэсэгт бичигдсэн гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Б гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна” гэх /3 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал/ нөхцөл байдлууд тус тус тогтоогджээ.
12. Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хооронд нь харьцуулан дүгнэвэл, цагаатгагдсан этгээд Д.Ж субьектив санаа зорилгын хувьд өөрийн анги удирдсан багш С.Б бичсэн гэх “диплом”-ыг хуурамч гэдгийг лавтай сайн мэдсээр байж ашигласан гэдэг нь бүрэн эргэлзээгүй тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ бодит байдалд тохироогүй байх бөгөөд шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй, тэдгээрт нэг бүрчлэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох болон хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
13. Шүүх хэргийн бодит байдал, цагаатгагдсан этгээдийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл агуулга бүхий нотолгооны хэрэгслүүдийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж сэргээн тогтоох учиртай.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д****** У**** Т********** сургуулийн 2005-2006 оны хичээлийн жилд 4-р ангийг төгсөгчдийн дүнгийн хавтгайгаар Д.Ж нь Улсын шалгалт гэх хэсэгт үнэлгээ тавигдаагүй буюу шалгалтад Улсын шалгалт өгөөгүй, харин мэргэжлийн ур чадвараа шалгуулсан боловч рейтинг үнэлгээ 52, тоон үнэлгээ F, үсгэн үнэлгээ 0 гэж шалгалтаас тэнцээгүй, диплом гэх хэсэгт үнэлгээ тавигдаагүй, мөн Монгол Улсын Б********** Их сургуулийн Д****** урлаг технологийн сургуулийн захирлын 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай “Т********* шалгалт өгөх оюутны нэрс батлах тухай” захирамжаар Д.Ж нь 2007-2008 онд ЗУБ-4 ангид төгсөлтийн шалгалт өгөх оюутнуудын нэрст нэр нь орсон боловч шалгалт өгөөгүй, дүн тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бакалаврын дипломын талаар шинжээч нарын дүгнэлт гарсан зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл, Д.Ж гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу анхан шатны шүүх уг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.
14. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд Д.Ж их, дээд сургууль төгссөн тухай мэдээлэл бүртгэгдээгүй, харин цагаатгагдсан этгээд Д.Ж ашигласан дипломын D200612910 дугаар нь Монгол Улсын Б********** Их сургуулийг төгссөн Л.О нэр дээр бүртгэлтэй байгаа гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх цагаатгагдсан этгээд Д.Ж холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
15. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлтэй ба хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаан хүргүүлэхээр шийдвэрлэв.
16. Хуульд зааснаар Д.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/304 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ