| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 317/2026/00400/И |
| Дугаар | 317/ШШ2026/00427 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2026/00427
2026 02 26 317/ШШ2026/00427
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр би,
Нэхэмжлэгч: Х Лизинг-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Бхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 6,845,258.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х Лизингнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул 6,845,258.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х Лизингнь хариуцагч Г.Бт холбогдуулан гэрээний үүрэгт 6,845,258.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага 6,845,258.01 төгрөгийг 5 хувааж, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,645,258.01 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага 6,845,258.01 төгрөгийг 5 хувааж, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,645,258.01 төгрөгийг “Хэрэглээний лизинг” ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х Лизингнь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,474 төгрөгийн тал хувь 62,237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62,237 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 62,237 төгрөгийг хариуцагч Г.Боос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ӨСӨХБАЯР