| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 317/2026/00406/И |
| Дугаар | 317/ШШ2026/00569 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 317/ШШ2026/00569
2026 3 20 317/ШШ2026/00569
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр би,
Нэхэмжлэгч: П ББСБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Бад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 7,403,141.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч О.Бадамхандаас үндсэн зээлийн төлбөрт 5,031,297.78 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,201,351.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,209.87 төгрөг, шимтгэл 17,209.87 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 7,403,141.19 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч О.Бнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...О.Бминий бие нь Поккет ББСБ ХХК-аас 7,403,141 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 403,141 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлнө. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нь П ББСБнь хариуцагч О.Бадамхандад холбогдуулан гэрээний үүрэгт 7,403,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3. Хариуцагч О.Бнь нэхэмжлэлийн шаардлага 7,403,141 төгрөгийг 6 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 403,141 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус Поккет ББСБ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Бнь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч О.Бнь нэхэмжлэлийн шаардлага 7,403,141 төгрөгийг 6 хувааж 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 403,141 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус Поккет ББСБ ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч П ББСБнь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,400.26 төгрөгийн тал хувь 66,700.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 66,700.13 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 66,700.13 төгрөгийг хариуцагч О.Бадамхандаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Поккет ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ӨСӨХБАЯР