Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2026/ДШМ/06

 

  

 

 

 

 

 

  А.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/613 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч А.Г, А.К, Б.Ж, Х.С нарт холбогдох эрүүгийн 1813003180065 дугаартай, 10 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ /цахим сүлжээгээр/, яллагдагч А.Г, А.К, Б.Ж, яллагдагчийн өмгөөлөгч Т.Б /цахим сүлжээгээр/, Х.З, Х.Б, С.Н, А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.  

 

1. Яллагдагч нарын биеийн байцаалт:

 

1.1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********** төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 хүнтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт *********тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, Ш***** овогт Б************* Ж******** /РД:[********]/,

 

1.2. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүнтэй, эхнэрийн хамт ************ тоотод оршин суух бүртгэлтэй, [ХОТ] хот, ************** *тоотод түр оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, М****  овогт А**** Г******* /РД:[********]/,

 

1.3. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 хүнтэй, эхнэр, 3 хүүхдийн хамт *********** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, Ж******* Е****** овогт А********** К******* /РД:[********]/,

 

1.4. Монгол Улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ны өдөр ********* суманд төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 8 хүнтэй, эхнэр, хүүхэд, ач, зээгийн хамт ********* багт оршин суух бүртгэлтэй, ********* түр оршин суудаг гэх, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Т***** овогт Х*********** С******* /РД:[********]/.

 

5. Яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар:

5.1. Яллагдагч, улс төрд нөлөө бүхий этгээд гэх А.Г, нийтийн албан тушаалтан А.К, Б.Ж нар нь бүлэглэж, Б********, Соёл, Ш****** ухаан, С****** сайд, С****** С***** хамтарсан 2017 оны А/167, 192 дугаар, мөн 2018 оны А/024/11 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”-ын хавсралтын 3 дахь хэсэгт “321-480” суралцагчтай ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер гэх орон тоог 2 байхаар тогтоосны дагуу “436-458” суралцагчтай, Б**** сумын ерөнхий боловсролын сургуульд 2 сургалтын менежер ажиллахаар байхад иргэн А.Б ажилд томилох зорилгоор аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан яллагдагч А.К нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дээрх орон тооны дээд хязгаарыг тогтоосон жишиг, нормативыг зөрчиж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/685 дугаартай “Б**** орон тоо батлах тухай” захирамж гаргаж, тус аймгийн Б**** сумын ерөнхий боловсролын сургуулийн “С******** менежер”-ийн орон тоог 3 байхаар батлан өгч, улмаар Б**** сумын сургуулийн захирал, яллагдагч Б.Ж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/[**] тоот тушаалаар иргэн А.Б Б**** сумын ерөнхий боловсролын сургуулийн “Д***** хяналт, шалгалт, үнэлгээний менежер” гэх жишиг нормативд байхгүй орон тоонд томилж, 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллуулж, 13,813,768 төгрөгийн цалин хөлс олгож А.Б давуу байдал бий болгосон гэх,

5.2. Яллагдагч, нийтийн албан тушаалтан Б.Ж нь иргэн А.Б 2017 оны 12 дугаар сараас эхлэн Б**** сумын ерөнхий боловсролын сургуулийн “Д***** хяналт, шалгалт, үнэлгээний менежер” гэх дээрх орон тоонд ажиллахдаа хуурамч диплом ашиглаж ажилд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоны дараа, А.Б гуйлтаар түүнийг дээд боловсролын диплом шаарддаггүй ажилд томилох зорилгоор, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 67 дугаартай тушаалаар А.Б урьд “байгууллагын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээний менежер” гэх албан тушаалд томилсныг өөрчилж, Б********, Соёл, Ш****** ухаан, С****** сайд, С****** С***** хамтарсан 2017 оны А/167, 192 дугаар, мөн 2018 оны А/024/11 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”-д тусгагдаагүй, эрх бүхий албан тушаалтнаас батлаагүй, “Д***** хяналт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан” гэх ажлын байрыг өөрөө дур мэдэн бий болгож, улмаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б/39 дугаартай тушаал гаргаж, иргэн А.Б тус аймгийн Б**** сумын ерөнхий боловсролын сургуулийн “Д***** хяналт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй -хариуцсан ажилтан” гэх ажилд томилон ажиллуулж, 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүнд 5,260,048 төгрөгийн цалин олгож, давуу байдал бий болгосон гэх,

5.3. Яллагдагч, улс төрд нөлөө бүхий этгээд гэх А.Г, нийтийн албан тушаалтан, яллагдагч А.К, Б.Ж нар нь бүлэглэж, иргэн А.Б гуйлтаар, түүнд ажлын байр бий болгох зорилгоор Б********, Соёл, Ш****** ухаан, С****** сайд, С****** С***** хамтарсан 2017 оны А/167, 192 дугаар, мөн 2018 оны А/024/11 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”-ын хавсралтын 3 дахь хэсэгт зааснаар “321-480” суралцагчтай ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер гэх орон тоог 2 байхаар тогтоосны дагуу “436-458” суралцагчтай, Б**** сумын ерөнхий боловсролын сургуульд 2 сургалтын менежер ажиллахаар орон тоог тодорхой тогтоосон байхад Баян-Өлгий аймгийн Засаг дарга, яллагдагч А.Г нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/[**] тоот, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр А/[**] тоот “Б**** орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжуудыг гаргаж, тус сумын сургуульд дээрх жишиг, нормативд тусгагдаагүй “Д***** хяналт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан” гэх орон тоог батлан өгч, улмаар Баян-Өлгий аймгийн Б**** сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, яллагдагч Б.Ж шийдвэрээр дээрх орон тоонд иргэн А.Б 2020 оны 01 дүгээр сараас, 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллуулан, түүнд 22,299,057 төгрөгийн цалин олгож, давуу байдал бий болгосон гэх,

5.4. Яллагдагч А.Г нь Баян-Өлгий аймгийн Засаг даргаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн [****] сумын 8 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг О*** нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгүүлэхдээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн И******* Т************ Х****** тус цэцэрлэгийн барилгын ажлыг 600.000.000 (зургаан зуун сая) төгрөгөөр хийж гүйцэтгэхээр шийдвэрлэж, орон нутгийн төсөвт тусгасан байхад 2018 оны 04 дүгээр сард мэргэшсэн төсөвчин С.Е тус цэцэрлэгийн барилгын ажлын төсвийг 1.211.700.000 (нэг тэрбум хоёр зуун арван нэгэн сая долоон зуун мянга) төгрөгийн төсөвт өртөгтэй хийлгэж, урьд 600.000.000 төгрөгөөр баталсан 8-р цэцэрлэгийн барилгын ажлын төсвийг нэмэгдүүлж, 1.251.000.000 (нэг тэрбум хоёр зуун тавин нэг сая) төгрөгөөр батлуулж, улмаар 1 багц ажлыг 2 хувааж, тендер зарлан, эхний багц ажил болох 600.000.000 (зургаан зуун сая) төгрөгийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “А***** шар говь” компанитай байгуулж, тус компанид давуу байдал бий болгосон гэх,

5.5.  Яллагдагч А.К нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус аймгийн И******* Т************ Х***** 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр [****] сумын 8 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 600.000.000 (зургаан зуун сая) төгрөгөөр хийж гүйцэтгэхээр шийдвэрлэж, орон нутгийн төсөвт тусгасан байхад 2018 оны 04 дүгээр сард мэргэшсэн төсөвчин С.Е тус цэцэрлэгийн барилгын ажлын төсвийг 1.211.700.000 (нэг тэрбум хоёр зуун арван нэгэн сая долоон зуун мянга) төгрөгийн төсөвт өртөгтэй хийлгэж, урьд 600.000.000 төгрөгөөр баталсан 8-р цэцэрлэгийн барилгын ажлын төсвийг 1.251.000.000 (нэг тэрбум хоёр зуун тавин нэг сая) төгрөгөөр батлуулж, улмаар 1 багц ажлыг 2 хувааж, тендер зарласан хууль бус үйлдлийг дэмжиж, 2 дахь багц ажлын 608.300.000 (зургаан зуун найман сая гурван зуун мянга) төгрөгийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ямар нэгэн тендер зарлахгүйгээр “А***** шар говь” компанитай шууд ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, тус компанид давуу байдал бий болгосон гэх,

5.6. Яллагдагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, улс төрд нөлөө бүхий этгээд гэх А.Г, тус аймгийн И******* Т************ Х***** төлөөлөгчөөр ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан, яллагдагч Х.С нар нь бүлэглэж, яллагдагч Х.С тус аймгийн И******* Т************ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны үеэр гаргасан саналаар түүний эхнэр М.Х барьж байгуулсан “Н**” нэртэй хувийн эмнэлэгт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ЭХО оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх хөрөнгийг 2019 оны орон нутгийн төсөвт 20.000.000 төгрөгөөр тусгуулж, улмаар яллагдагч Х.С хамаарал бүхий этгээдийн “Н**” хувийн эмнэлэгт 19.690.000 (арван есөн сая зургаан зуун ерэн мянга) төгрөгөөр нийлүүлж, тус хувийн эмнэлэгт давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

6. Прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай яллах дүгнэлтээр Б.Ж, А.Г, А.К нарын дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Б.С үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  2025/ШЗ/613 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2, 1.3 дахь заалт, мөн зүйлийн  2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, А.Г нарт холбогдох эрүүгийн 1813003180065 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

7.1. Яллагдагч А.К 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/658 дугаартай “Б****, орон тоо батлах тухай” захиргааны шийдвэрийг гаргах үйл явцад оролцсон тус аймгийн Засаг даргын Т***** газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х, С*****, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Б, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Е, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Б, Засаг даргын Т***** газрын дарга Х.Т, захирамжийн төслийг боловсруулсан Х.Н нараас гэрчийн мэдүүлэг авч, тухайн захирамжийн хууль, эрх зүйн үндэслэлийг хэрхэн хянасан, Баян-Өлгий аймгийн Б**** сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн 2 орон тоог 3 болгох хэрэгцээ шаардлага байсан эсэх, тухайн захирамжийн төслийг боловсруулах үүргийг хэн өгсөн, уг шийдвэрийг гаргахад хэн нэгэн нөлөөлсөн эсэх, хэрэв нөлөөлсөн бол хэрхэн яаж нөлөөлсөн, ямар байдлаар захирамжийн үндэслэлийг хуульд нийцэж байгаа гэх дүгнэлтийг хийж, гарын үсэг зурсан гэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох,

7.2. А.Г гаргасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/954 дугаартай “Б****, орон тоо батлах тухай” захирамжийг дээрх нэр бүхий албан тушаалтнууд хянасан эсэх, уг захирамжийн хяналтын дагалдах хуудас байгаа эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулж тогтоох,

7.3. Яллагдагч А.К Баян-Өлгий аймгийн И******* Т************ Х***** төлөөлөгчөөр ажиллаж байсан Х.С хамаарал бүхий этгээдийн Д***** суманд байрлах ”Н**” нэртэй хувийн эмнэлэгт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд ЭХО аппаратын тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх үйл баримтын талаар асууж, уг гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, дээрх үйлдэлд А.К үйлдэл, оролцоо байгаа эсэхийг нарийвчлан шалгах,

7.4. Яллагдагч А.К, А.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн үндэслэлийг тэдгээрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд зөрүүтэй тусгасныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар уг зөрчлийг арилгуулах, 

Тодруулбал, яллагдагч А.К авлига, албан тушаалын гэмт хэргийн 2 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хамжигчаар хамтран оролцсон гэж ялласан нь эргэлзээ бүхий, түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор яллаж байгаа хэргийн агуулга, гэмт хэрэгт хамтран оролцсон гэх оролцооны хэлбэр, гэмт хэргийн зүйлчлэл зэрэг нь яллах дүгнэлтэд дурдсанаас зөрүүтэй, мөн прокуророос А.К Баян-Өлгий аймгийн [****] сумын 8 дугаар цэцэрлэгийн барилгын тендерийн асуудалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, прокурорын тогтоолд гэмт хэргийн утгыг бичихдээ А.К оролцоог “[****] сумын 8 дугаар цэцэрлэгийн барилгын нэг багц ажлыг хоёр хувааж тендер зарласан хууль бус үйлдлийг дэмжиж” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигчаар тодорхойлсон атлаа тухайн зүйл хэсгийг журамлахгүйгээр шууд “улс төрд нөлөө бүхий этгээд” гэх үндэслэлээр зүйлчлэлийг хүндрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон байх бөгөөд прокурорын тогтоол нь бичвэр, найруулга, хууль хэрэглээний хувьд өөр хоорондоо зөрүүтэй, уг тогтоолоор А.К гэмт хэргийн хамжигч, гүйцэтгэгчийн аль шинжээр нь ялласан нь эргэлзээтэй,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Н.Э 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор яллагдагч А.Г Баян-Өлгий аймгийн [****] сумын 8 дугаар цэцэрлэгийн барилгын нэг багц ажлыг хоёр хувааж тендер зарлаж, эхний багц ажлыг гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “А***** шар говь” ХХК-тай байгуулж, тус компанид давуу байдал бий болгосон,

-яллагдагч, аймгийн И******* Т************ Х***** төлөөлөгч Х.С саналаар түүний хамаарал бүхий этгээдийн “Н**” хувийн эмнэлэгт 19.690.000 төгрөгийн ЭХО аппаратын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, давуу байдал бий болгосон /гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг тусгаагүй/ гэх хэргүүдэд тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд прокурор нь А.Г ял сонсгосон дээрх тогтоолд өөрчлөлт оруулаагүй атлаа яллах дүгнэлтэд А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ялласан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй,

Тодруулбал, А.Г эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд, яллах дүгнэлтээс үзэхэд прокурор нь Баян-Өлгий аймгийн [****] сумын 8 дугаар цэцэрлэгийн барилгын нэг багц ажлыг хоёр хувааж тендер зарлаж, эхний багц ажлын гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “А***** шар говь” ХХК-тай байгуулж, тус компанид давуу байдал бий болгосон, яллагдагч, аймгийн И******* Т************ Х***** төлөөлөгч Х.С саналаар түүний хамаарал бүхий этгээдийн “Н**” хувийн эмнэлэгт 19.690.000 төгрөгийн эхо аппаратын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг яллагдагч А.Г нь хэнтэй, хэрхэн яаж хамтарч үйлдсэн гэж ялласан нь тодорхойгүй, түүний зохион байгуулсан гэх хэрэгт хамтран оролцсон /гүйцэтгэгч, эсхүл хамжигч/ оролцогчдын нэр, тэдгээрийн үйлдэл, оролцоог яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтдээ тодорхой тусгаагүй атлаа А.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж “Гэмт хэргийг зохион байгуулсан” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь эргэлзээ бүхий байна.

7.5. Прокурорын яллах дүгнэлтийг хууль ёсны зарчимд нийцээгүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлуудыг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж, яллах дүгнэлтийг хууль ёсны шаардлагад нийцүүлэх,

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Б**** сумын ерөнхий боловсролын захирлаар ажиллаж байсан Б.Ж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр, тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн шийдвэрүүдийг дээд шатны прокуророос “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх тул тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Н***** баримт”-ын шаардлагыг хангахгүй гэж үзнэ. Түүнчлэн яллагдагч Б.Ж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтдээ түүний эсрэг буюу яллах талын нотлох баримтаар үнэлсэн нь яллагдагчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Ө***** болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” үндсэн эрхийн зөрчилд хамаарч байна.

7.6. Прокурорын шатанд яллагдагч Б.Ж 9 дэх хавтаст хэргийн 99-122 дахь талд авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай яллах дүгнэлтийг гардуулаагүй буюу гардуулсан яллах дүгнэлтийн огноо зөрүүтэй, яллагдагчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай оролцогчдын гомдлууд үндэслэлтэй байх тул хүлээн авч, нэмэлт ажиллагаагаар яллагдагч Б.Ж Н********* прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Б.С-Э******* 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай яллах дүгнэлтийг гардуулж, эрхийг нь хангуулах,

7.7. Яллагдагч А.Г, А.К нарын хувийн байдлыг тогтоолгох, тухайлбал яллагдагч А.Г, А.К нар нь урьд Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн нь 9 дэх хавтаст хэргийн 55-56 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд болон яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Яллагдагч А.Г, А.К нарын урьд ял шийтгүүлсэн хэргийн шийтгэх тогтоолын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан нотолбол зохих асуудалд хамааралтай байх бөгөөд дээрх тогтоолыг хэрэгт хавсаргаагүй шалтгаан, нөхцөлийн талаар хэрэгт мөрдөгчийн тэмдэглэл авагдаагүй, яллагдагч нар нь урьд ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болоогүй гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

7.8. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч А.Г, А.К, Б.Ж, Х.С нарт холбогдох нэгтгэсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул яллагдагчийн өмгөөлөгч Х.Б гаргасан хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд тодруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А, Х.А нараас дахин мэдүүлэг авч, тэдгээрийг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой эсэхийг тогтоох, боломжгүй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг дахин шинээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг мөрдөгч, прокурорт даалгах зэрэг үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

 

9. Прокурорын эсэргүүцэлд: 

9.1. Н********* прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Б.С-Э***** би, эрүүгийн 1813003180065 дугаартай А.Г нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

9.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2025/ШЗ/613 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүх "... А.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” буюу оролцогчийн эрхийг хангуулах нэмэлт ажиллагааг тус тус гүйцэтгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй ... ” гэж дүгнэсэн байна. Ш******* захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

9.3. Ш******* хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн “Хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаар”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

9.4. Яллагдагч А.К, А.Г нарыг яллаж байгаа үндэслэлийг тэдгээрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт зэрэг зөрүүтэй тусгасныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Х** хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно”, 4 дэх хэсэгт “Х*** ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч нарт холбогдох хөнгөн ял оногдуулж болох хэргийг хүнд ял оногдуулж болох хэрэгт нэгтгэж, улмаар яллах дүгнэлтэд мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэн болно.

9.5. Б.Ж          хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтдээ түүний эсрэг буюу яллах талын нотлох баримтаар үнэлсэн нь яллагдагчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Ө***** болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийн зөрчилд хамаарч байна.” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж хуульчилсан бөгөөд дээрх хууль ёсны төлөөлөгчөөр болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн шийдвэрүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал, оролцогчийн хүсэлтээр нотлох баримтаар тооцохгүй байх эсэхийг шүүх гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах бүрэн эрхтэй.

9.6. Түүнчлэн захирамжид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А, Х.А нараас дахин мэдүүлэг авч, тэдгээрийг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой эсэхийг тогтоох, боломжгүй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг дахин шинээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг мөрдөгч, прокурорт даалгах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.Х********** хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхээс хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг тогтоох эрхтэй байна.

9.7. Яллагдагч Б.Ж 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай яллах дүгнэлтийг гардуулаагүй, яллагдагчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай оролцогчдын гомдлууд үндэслэлтэй ...” гэжээ. Яллагдагч Б.Ж хяналтын прокурор Б.С-Э***** нь Нийслэлийн прокурорын газрын 1 давхрын уулзалтын өрөөнд гардуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд түүнчлэн яллах дүгнэлтийн огноо зөрүүтэй эсэхийг зөвтгүүлэхээр прокурор А.Д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад заасан үндэслэлээр хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг нотлох баримт гэх ойлголтод нийцэж байгаа эсэх, нотлох баримт мөн эсэхийг тогтоох зэрэг ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж буй нь ойлгомжгүй, тодорхой бус буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

9.8. Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримтыг, шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагад хамаарахаар байна.

9.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЭ/613 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

10. Давж заалдах шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно. Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байна.

 

12. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/613 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн хувьд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан,  захирамжийн Тодорхойлох хэсгийн 3.1-3.5 дугаарт тусгасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаануудыг шүүхийн шатанд буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, тухайн ажиллагаанууд нь хэргийн үйл баримт, түүнийг тогтооход шаардагдах ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоож, яллагдагч нарын холбогдсон үйлдэл тус бүрд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх, тодруулах зэргээр мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг гүйцэтгэх, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хангасан байх тул прокурорын “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн агуулгатай эсэргүүцлийг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

13. Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах нөхцөл байдлуудыг, тухайлбал:

1. А.К 2017 оны А/658, А.Г 2019 оны А/954 дугаартай “Б****, орон тоо батлах тухай” захирамжуудын хууль зүйн үндэслэл, тэдгээрийг боловсруулах, хянах үйл явц, албан тушаалтнуудын оролцоо, нөлөөлөл байсан эсэхийг гэрчийн мэдүүлгээр нарийвчлан тогтоох,

2. Б**** сумын сургуулийн сургалтын менежерийн орон тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байсан эсэх, шийдвэр гаргах үүргийг хэн өгсөн, шийдвэр гаргах үйл явц хуульд нийцсэн эсэхийг шалгах,

3. А.К нь И******* төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Х.С хамаарал бүхий “Н**” хувийн эмнэлэгт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ЭХО аппарат нийлүүлэхэд оролцсон эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах,

4. А.К, А.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой зөрүүтэй, тэдгээрийн оролцооны хэлбэр (гүйцэтгэгч, хамжигч, зохион байгуулагч), зүйлчлэл тодорхойгүй, хууль хэрэглээ зөрчилтэй байгааг нэмэлт ажиллагаагаар арилгах, тухайлбал:

  • А.К хувьд хамжигч эсхүл гүйцэтгэгчийн аль шинжээр ялласан нь ойлгомжгүй, прокурорын тогтоол бичвэр, зүйлчлэлийн хувьд зөрүүтэй.
  • А.Г хувьд гэмт хэргийг хэнтэй, хэрхэн хамтран үйлдсэн нь тодорхойгүй атлаа “зохион байгуулсан” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь хууль ёсны зарчимд нийцээгүй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон зарим этгээдийн холбогдох шийдвэр дээд шатны прокурорын тогтоолоор хүчингүй болсон тул тэдний мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд яллагдагчийн өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд өөрийнх нь эсрэг ашигласан нь үндсэн эрхийн зөрчилд тооцогдоно,

6. Б.Ж хэрэг хавсаргасан яллах дүгнэлтийг зохих журмаар гардуулаагүй, огнооны зөрүүтэй яллах дүгнэлт гардуулсан нь дээрх зөрчил үүсэх шалтгаан болсон, тиймээс түүний ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх үндсэн эрхийг хангах шаардлагатай.

7. А.Г, А.К нар урьд 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн нь тогтоогдсон боловч тухайн шийдвэрийн хуулбар хэрэгт хавсаргагдаагүй, урьд ял шийтгэлийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй,

8. Х********** хууль ёсны төлөөлөгч нарыг дахин тогтоох, мэдүүлэг авах, цаашид оролцох боломжийг тодорхойлох зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж хэргийг 8 үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд эдгээр үндэслэлүүд тус бүр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоох болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангуулах, гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангахад чиглэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн байна.

 

14. Анхан шатны шүүх дээрх 8 үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байхад прокурорын эсэргүүцэлд тэдгээрээс 2 үндэслэлийг эс зөвшөөрсөн бөгөөд яллагдагч Б.Ж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлгийг түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ үндэслэл болгож түүний эсрэг ашигласан гэх, яллагдагчийн өмгөөлөгч Х.Б гаргасан хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд тодруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А, Х.А нараас дахин мэдүүлэг авч, тэдгээрийг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой эсэхийг тогтоох, боломжгүй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шинээр тогтоож, томилох ажиллагааг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул эдгээр үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүх талаас нь, эргэлзээгүй тогтоохоор заасан бөгөөд энэ үндэслэлээр шүүгчийн захирамжид мөрдөн шалгах ажиллагаагаар нэмэлт тодорхой ажиллагаануудыг хийж, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, түүнд яллагдагч нарын үйлдэл, оролцоо байгаа эсэхийг тус тус нарийвчлан шалгаж, тодруулахаар нэг бүрчлэн заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн холбогдох заалтад нийцсэн гэж үзэх ба энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан бөгөөд нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой учраас энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

16.  Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын “захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцэлд заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг хянаж үзэхэд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчим, оролцогчийн эрхийг хангах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/613 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК