Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 46

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д

            Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч С.Э, Н.Р

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

            Шүүгдэгч Л.А, С.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.А, С.Э нарт холбогдох 1840000450039 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.А.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн С.Э.

              Шүүгдэгч Л.А, С.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэхийг завдсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Л.А, С.Э нар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг “Жаргалант” гэр хорооллын баруун жалганд 2018 оны 04 сарын 30-ны өдөр бүлэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.О хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг.Шүүгдэгч Л.А, С.Э нар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг “Жаргалант” гэр хорооллын баруун жалганд 2018 оны 04 сарын 30-ны өдөр арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.О хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бүлэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 -Шүүгдэгч Л.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг “Жаргалант” гэр хорооллын баруун жалганд 2018 оны 04 сарын 30-ны өдөр хохирогч Ч.О хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хувцсыг нь тайлсан нь үнэн. С.Э 2 гарыг нь барьж байсан. Би бэлгийн харьцаанд ороогүй. Хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй. Би бэлгийн харьцаанд орж үзээгүй” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг “Жаргалант” гэр хорооллын баруун жалганд 2018 оны 04 сарын 30-ны өдөр хохирогч Ч.О хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хувцсыг нь тайлсан нь үнэн. Би 2 гарыг нь барьж байсан. Л.А хүзүүнд нь үнссэн. Би бэлгийн харьцаанд ороогүй. Хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй. Би бэлгийн харьцаанд орж үзээгүй” гэх мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ер нь гомдолтой байна. Хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү. Хийсэн хэрэг нь тодорхой. Миний охины сэтгэл санаа нь их тогтворгүй болсон. Үеийн хүүхдүүд нь муу хэлээд байгаа. Миний хүүхэд гэрээс гарахгүй байдаг болсон. Найз нөхөдгүй болсон. Гэрийнхэн чинь юу гэж байна. Мөнгө төгрөг өгнө шүү гэж Л.А хэлдэг. Л.А-д би гомдолтой байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

   -Хохирогч Ч.О төрсний гэрчилгээний хуулбар, Ч.О нас тоолох ажиллагаа хийсэн “насанд хүрээгүй хохирогч Ч.О  нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр буюу гэмт хэрэг гарсан өдөр 14 нас 11 сар 23 хоногтой” тэмдэглэл /хх-ийн 03-05/

-Хохирогч Ч.О 2018 оны 04 сарын 30-ны өдөр өгсөн: “...тэр хоёр хүүхдийн нэг нь Л.А буюу б  гэдэг хочтой хүүхэд байсан. Нэгнийх нь нэрийг мэдэхгүй. Тэр хоёр хүүхэд намайг чирээд аваад явсан. Б  гэдэг хүүхэд миний энгэрээс чирээд нөгөө хүүхэд нь миний амыг таглаад жалга руу чирээд орсон. Б  намайг хүчиндэнэ гэж хэлсэн. Тэр хоёр миний хөхийг бариад ямар ч хөхгүй юм байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд намайг газар унагаж байгаад Б  гэдэг хүүхэд миний өмдийг, турсиктэй хамт тайлаад миний дээр гарч хэвтсэн. Харин нөгөө хүүхэд нь миний толгой дээр суугаад амыг маань таглаад 2 гарыг минь толгойны дээгүүр хойшоо татаад хөдөлгөөнгүй барьчихсан. Би өөдөөс нь хөдлөөд тэмцээд дийлэхгүй байсан. Тэгтэл Б  миний дээр гараад Б  өөрийнхөө өмдийг турсиктэйгээ хамт өөрөө тайлсан. Тэгээд бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний хоёр хөлийг дээшээ өргөөд мөрөн дээрээ тавиад миний дээр гарсан чигээрээ бэлэг эрхтэн рүү маань өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд оцгоноод хөдөлсөн. Б  миний дээр гараад оцгоноод хөдөлж байхад маш их өвдөөд хэсэг ухаан алдсан юм шиг болсон. Миний толгой дээр байсан хүүхэд нүдийг маань юм харуулахгүй гээд дарсан. Тэгээд нэг сэргэтэл Б  миний дээрээс буучихсан зүүн хөлний хажууд суугаад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд цаашаа лав хийгээд чихээд байсан. Тэгэхэд их өвдөөд бахирсан чинь миний амыг тагласан. Тэгж байгаад бас ухаан алдсан юм шиг болсон. Тэгээд сэргэтэл тэр 2 хүүхэд миний хажуугаас босоод явчихсан байсан. Миний өмд, турсик, оймс, гутлыг бүгдийг нь тайлсан байсан. Манай ээж миний хүзүүг хараад яасныг асуугаад байхаар нь хэлсэн. Тэр хүүхэд надтай бэлгийн харьцаанд ороогүй байх. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/

-Гэрч Ч.Ч 2018 оны 05 сарын 10-ны өдөр өгсөн “2018 оны 04 сарын 30-ны өдөр манай дүү Ч.О  10 цаг өнгөрч байхад дэлгүүр явсан. Гэрээсээ гараад 2 цагийн дараа орж ирсэн. Дүүгийн өмсөж явсан хувцас нь дан шороо болчихсон, үс толгой нь шороо болчихсон байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад ус авах 1000 төгрөгөө дээрэмдүүлчихлээ гэсэн. Манай ээж 16 цагийн үед ирээд дүүгийн хүзүүн дээр хүн хазсан ормыг хараад асуусан чинь үнэнээ хэлсэн. Манай дүү уйлж байгаад намайг 2 эрэгтэй хүүхэд чирч яваад жалга руу оруулаад миний өмдийг тайлсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

-Гэрч Ш.Д-ийн 2018 оны 05 сарын 15-ны өдөр өгсөн “2018 оны 04 сарын 30-ны өдөр гэртээ ирсэн чинь охин Ч.О ийн хүзүү нь хазуулсан юм шиг болсон байсан. Тэгээд асуухад 2 банди таараад жалга руу оруулаад хүчиндсэн гэсэн. Нэг банди нь толгой дээр нь дарж суугаад амыг нь дарсан. Нөгөө банди нь өмдийг нь тайлаад дээр гараад бэлэг эрхтнээ хийсэн. Мөн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн гэж хэлсэн. Манай охин 2003 оны 05 сарын 07-ны өдөр төрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

-Шүүгдэгч Л.А-гийн 2018 оны 06 сарын 08-ны өдөр өгсөн “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 04 сарын 30-ны өглөө 06 цагт Э  эмнэлэг дээр ирээд надтай уулзсан. Ч.О ийг хараад байхад их гунигласан байдалтай явж байсан. Ч.О  би хүүхдэд дурлачихаад байна гэсэн. Б  гэдэг хүүхдэд дурласан гэсэн. Тэгэхээр нь хэдүүлээ Б гийн талаар яръя гээд Жаргалант гэр хорооллын баруун жалганы цаад талын цементэн очоод суусан. Ч.О  уйлаад байсан. Б гийн төрсөн өдөр удахгүй болно. Би бэлэг авч өгнө гэхээр юу авч өгөх гэж байгаа юм гэж асуухад бөмбөг авч өгнө гэсэн. Авсан бөмбөгөө та хоёроор өгүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.О ийг “тэгвэл чи доодхоо харуулчих гэж хэлсэн. Ч.О  өөрөө өмдөө, турсиктэйгээ хамт тайлж өвдөг хүртлээ шувтлаад босоогоороо зогсоод харуулсан. Би Ч.О ээс эрхтэнд чинь хүрч болох уу гэж асуусан. Тэгэхэд толгойгоо дохисон. Би Ч.О ийг босоогоороо байхад нь гараараа хүрсэн. Би хуруугаа Ч.О ийн бэлэг эрхтэн рүү хийгээгүй. Ч.О тэй бэлгийн харьцаанд ороогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

-Шүүгдэгч С.Э 2018 оны 06 сарын 08-ны өдөр өгсөн “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 04 сарын 30-ны өглөө А  уулзсан. А  жоохон юм яръя гээд баруун тийш дагуулаад явсан. Ч.О , А  бид гурав Б гийн талаар ярьсан. Б гийн төрсөн өдөр удахгүй болно. Ч.О  бэлэг авч өгнө гэж ярьсан. А  чи доодохоо харуулах юм бол бөмбөгийг чинь Б д дамжуулаад өгнө гэж хэлсэн. Ч.О  босоод өөрөө өмдийг турсиктэйгээ хамт өвдөг хүртлээ тайлсан. А  босож очоод Ч.О ийн бэлэг эрхтэнд гараараа хүрч таалсан. Бэлэг эрхтэн дотор хуруугаа хийсэн үгүйг хараагүй. А  Ч.О ийг дараад хүзүүг нь шимж үнссэн. А  бид хоёр Ч.О ийг хүчиндээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

-Л.А төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл, /Л.А нь гэмт хэрэг гарах үед 14 нас 7 сар 24 хоногтой байсан/ /хх-ийн 43-45/

- С.Э ын иргэний үнэмлэхний хуулбар, нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл, /С.Э нь гэмт хэрэг гарах үед 16 нас 5 сар 22 хоногтой байсан/ /хх-ийн 46-48/

-Хохирогч Ч.О 2018 оны 06 сарын 27-ны өдөр өгсөн “А  над дээр ирээд “би чамайг авч сууна, долир охин, ченжийн охин” гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр намайг чирээд баруун тийшээ явсан. Б гийн талаар ярилцаагүй. А  намайг доодхоо харуулчих гэж хэлээгүй. Намайг чирч очоод шууд миний өмдийг турсиктэй хамт тайлаад дээр гараад хэвтсэн. Миний дээрээс хөдлөөд оцгоноод байсан. Э  миний толгой болон цээжин дээр дараад А  өмд турсик тайлсан. А  өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэнд хийсэн. Дараа нь А  хуруугаа хийсэн. А  миний хүзүүг шимж хазсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

-Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 03-ны өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Ч.О биед хүзүүний баруун гадна хэсгийн шимэгдсэн шарх, гадна бэлэг эрхтний бэлгийн их уруулын зүүн доод дотор хэсгийн зулгарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хүзүүний баруун гадна хэсгийн шимэгдсэн шарх, гадна бэлэг эрхтний бэлгийн их уруулын зүүн доод дотор хэсгийн зулгарсан зулгаралт үүссэн байх ба мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Ч.О  нь бэлгийн бойжилт олсон байх боломжтой настай байна.

5.Хохирогч Ч.О биед үзлэгээр бэлгийн харьцаанд орсон эсэхийг шинжилгээний хариу ирээгүй тул тогтоох боломжгүй байна.

6.Ч.О онгон хальс бүтэн урагдалгүй.

7.Харин гадна бэлэг эрхтэн болох бэлгийн их уруулын зүүн доод дотор хэсэгт улайсан зулгарсан зулгаралт нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

8.Ч.О  нь ийлдэс судлалын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.

9.Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 58-59/

-Шинжээч Ч.Алтанцэцэгийн “Ч.О биед учирсан гэмтлүүд нь хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. Ч.О биед учирсан хүзүүний баруун гадна хэсгийн шимэгдсэн шарх, гадна бэлэг эрхтний бэлгийн их уруулын зүүн доод дотор хэсгийн зулгарсан зулгаралт бүхий гэмтэл нь шинээр үүссэн гэмтлүүд байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн №4974 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Хохирогч Ч.О ээс хураан авсан гэх хар өнгийн турсик дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй” гэжээ. /хх-ийн 66/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн №4975 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Хохирогч Ч.О үтрээнээс авсан гэх арчдас 3ш, наалдац 2 ш дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй” гэжээ. /хх-ийн 68/

-Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн №12 тоот магадлагаа “Ч.О  нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн зэргийн хомсдолтой. 2.Энэ нь төрөлхийн сэтгэцийн өвчин юм. Ч.О  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэжээ. /хх-ийн 73-74/

-Шүүгдэгч Л.А-гийн 2018 оны 07 сарын 20-ны өдөр өгсөн “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 сарын 30-ны өдөр Э  ирсэн. Э  намайг унагаачих гэж дохио зангаагаар хэлсэн. Тэгэхээр нь би Ч.О ийг барьж аваад газар зөөлхөн унагаасан. Э  2 гарыг нь бариад би өмд турсикийг нь өвдөг хүртэл тайлсан. Би Ч.О ийн толгой хэсэг рүү очиж 2 гарыг нь барьсан. Э  миний оронд буцаж очоод өмд гутал турсикийг тайлж хөлнөөс нь мулталсан. Би Ч.О ийн хөхийг гараараа барьсан. Би өөрийнхөө өмд турсикээ гуя хүртлээ шувтлаад бэлэг эрхтнээ гаргаад Ч.О ийн дээр гараад буусан. Би Ч.О ийн бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээгүй. Учир нь миний бэлэг эрхтэн босохгүй байсан. Би урьд өмнө нь бэлгийн харьцаанд орж үзээгүй. Намайг Ч.О ийн дээрээс буусаны дараа Э  өөрийнхөө өмд турсикийг тайлаад Ч.О ийн дээр гарсан. Ч.О ийн өмд турсик гутлыг нь хүчээр тайлсан. Харин хүчээр бэлгийн харьцаанд ороогүй. Ч.О ийн өмд, турсик, гутлыг нь хүчээр тайлсан. Би дээр нь гарсан боловч миний бэлэг эрхтэн босоогүй. Яаж хийхээ мэдэхгүй байсан болохоор буцаад буусан. Би Ч.О ийг нүцгэн байхыг хараад салтаа руу нь бэлэг эрхтэн рүү нь гараа хийсэн. Бага зэрэг цааш нь лав хийх гэхэд хавчигнаад байхаар нь буцаагаад гараа авчихсан. Би Ч.О ийн хүзүүг шимж үнссэн” гэх мэдүүлэг /132-133/

-Шүүгдэгч С.Э 2018 оны 07 сарын 20-ны өдөр өгсөн “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 сарын 30-ны өглөө А  уулзсан. Ч.О тэй уулзсан. А  бид хоёр Ч.О тэй уулзаад баруун тийшээ гарах уу гэж асуугаад А  гараас нь хөтлөөд дагуулаад явсан. Жалганд байх цементэн дээр очоод суусан. Тэнд суугаад юм ярьж байхдаа би А д загас жараахайны талаар юм ярьсан чинь ойлгохгүй байх шиг байсан. Тэгж байгаад А г Ч.О ийг унагаачих гэж дохио зангаагаар хэлэхэд А  Ч.О ийг барьж аваад газар унагаасан. Ч.О ийг газар унагаасны дараа А  намайг гарыг нь барьж бай гэхээр нь би Ч.О ийн 2 гарыг нь барьсан. Тэгтэл А  Ч.О ийн өмд турсикийг өвдөг хүртэл нь шувталсан. Дараа нь А  ирж 2 гарыг нь барихаар нь би очоод өмд, турсик, гутлыг нь хөлөөс нь мулталж тайлсан. А  өөрийнхөө өмд, турсикээ шувтлаад бэлэг эрхтэнээ гаргаад Ч.О ийн дээр гараад буцаад буусан. А  Ч.О ийн дээрээс буугаад бие засахаар явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө өмд, турсикийг шувтлаад бэлэг эрхтнээ гаргаад Ч.О ийн дээр гараад бэлгийн ажил хийж чадахгүй болохоор буцаад буусан. Ч.О ийн гарын бугуйнаас нь А  бариад явсан. Ч.О тэй хүчээр бэлгийн харьцаанд ороогүй. Ч.О ийн өмд, турсик гутлыг нь А  бид хоёр нийлж байгаад хүчээр тайлсан. А  Ч.О ийн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

     Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.А, С.Э нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

              Иймд шүүгдэгч Л.А, С.Э нарыг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэхийг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д нь “нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Л.А, С.Э нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР:Шүүгдэгч Л.А, С.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар гэрч Т.Б, Ц.Л, С.А, Н.Р нарын өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт  болон бусад баримтыг шинжлэн судлав.       

  Шүүгдэгч Л.А, С.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Иймд шүүгдэгч Л.А, С.Э нарыг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэхийг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарын нас зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгч Л.А, С.Э нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Шүүгдэгч Л.А, С.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х НЬ:

 

        1.Шүүгдэгч Л.А, С.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэхийг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйл, 8.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.А, С.Э нарт ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, С.Э нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, С.Э нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг, хараа хяналтад байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч С.Э, Н.Р нарт  даалгасугай.

           5.Шүүгдэгч Л.А, С.Э нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.         

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            М.ЭНХМАНДАХ