| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2026/00477/и |
| Дугаар | 317/ШШ2026/00466 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 317/ШШ2026/00466
2026 03 04 317/ШШ2026/00466
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, 1 дүгээр хороо, **** гудамж-28, ...... цогцолборт байрлах “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, сум, / дугаар баг, 17 дугаар гудамж, ////// тоотод оршин суух Б... овогтой Б---------д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 258,199.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч “*********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Б.Б-*----- нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул 258,199.98 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-*-----эд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Б-*----- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК нь Б.Б-*-----эд холбогдуулан гэрээний үүрэгт 258,199.98 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь ... хариуцагч Б.Б-*----- нь нэхэмжлэлийн шаардлага болох 258,199.98 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ.
Нэхэмжлэгч “*********” ХХК нь Д.Ариунтуяад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дугар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэх эрхийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25/1671 дугаартай албан бичгээр 1 жилийн хугацаатай олгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 202,423.78 төгрөгийг хариуцагч Б.Б-*----- нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4,198 төгрөгийг, хариуцагч Б.Б-*-----ээс 4,198 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН