| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00497/и |
| Дугаар | 317/ШШ2026/00553 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2026/00553
2026 03 18 317/ШШ2026/00553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УлаанБ******** хот, Б??????? дүүрэг, * дугаар хороо * дүгээр гудамж, тоотод оршин суух, Б?ин овгийн Ю?нгийн Э//////////л,
Нэхэмжлэгч: УлаанБ******** хот, Б??????? дүүрэг, * дугаар хороо, * дүгээр гудамж, тоотод оршин суух, Б?н овгийн Н*********нгийн Б********,
Нэхэмжлэгч: УлаанБ******** хот, Б??????? дүүрэг, * дугаар хороо, *дугаар байр, * тоотод оршин суух, Б%%%гон овгийн Н*********нгийн Н***** нар,
Хариуцагч: Төв аймаг, %% сум, % баг, % дугаар байр % тоотод оршин суух, Б%гон овгийн Ю%йн Б********,
Хариуцагч: Төв аймаг, % дүгээр байр, % тоотод оршин суух, Б%%н овгийн Б********гийн Б********г нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.Э//////////л,
Нэхэмжлэгч: Н.Б********,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.Мөнхдөл,
Хариуцагч: Б.Б********г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Өлзийцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Э//////////л, Н.Б********, Н.Н***** нар нь Ю.Б********, Б.Б********г нарт холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ю.Э//////////л, Н.Б********, Н.Н***** нар нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Ю.Б******** нь бэлэглэлийн гэрээг хуурамчаар гарын үсэг зурж хийсэн гэдгийг анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Хоёрдугаарт, би өмч хувьчлалын комисст өргөдөл өгсөн гэж хэлсэн. Б.Б********г, Ю.Б******** нарын өмчлөх эрхийг цуцалж, өмнө байсан өмч хувьчлалаар 3 хүний нэр дээр хувьчлагдсан. Энэ талаар Г.Н*********н, Н.Н*****, Н.Б******** гэсэн 3 хүний өмчлөлд байсан байрыг хуурамч бичиг баримт бүрдүүлж, худлаа хэлж өмчлөгчийн эрхэд халдаж, өөрийн болгосон. Энэ талаар өөрсдөө шүүх хуралдаанд тайлбарлах хэрэгтэй. 14 настай хүүхэд бол юмны утга учрыг ойлгож байгаа. Иймд өмчлөх эрхийг нь цуцалж, хууль ёсны 3 хүний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Би анх Төв аймагт ирээд Л.Мөнхдөл өмгөөлөгчтэй уулзаж байсан. Тэр үед Л.Мөнхдөл өмгөөлөгч би Буянааг сайн таньдаг. Та надаас татгалзвал татгалзаж болно гэж танилцсан. Би ээжид Б??????? дүүргээс өмгөөлөгч авъя гэж хэлсэн. Утасны цаанаас ярихдаа эмоцитой, эмоцигүй ярих асуудал байдаг. Би анх өмгөөлөгчтэйгөө ярьж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Ю.Б********, Б.Б********г хоёрын өмчлөх эрхийг цуцалж, энэ 3 хүний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэдэг хүсэлтийг тавьсан. Нэхэмжлэлийн шаардлага бол орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай. Анх 1998 онд тухайн орон сууцыг ам бүлийн 5 хүнд буюу Г.Н*********н, Н.Н*****, Н.Б********, Ю.Б********, Б.Б********г гэх хүмүүст өмчлүүлж, хувьчлуулсан. Багийн Засаг дарга н.Төрмөнхийн гаргаж өгсөн ам бүлийн тодорхойлолт, хоёрдугаарт, ам бүлийн тодорхойлолт гэж хүснэгтэлсэн гар бичвэр, орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл хавтаст хэрэгт авагдсан. 2024 оны 07 дугаар сард шинжээч томилсон шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хариуцагч талаас гараар бичсэн гэх тайлбарыг хэлсэн гэж Н.Б******** хэлдэг. Орон сууцны эд хөрөнгийн лавлагаа, түүхчилсэн лавлагаа дээр төрөөс хувьчилсан орон сууц өмчлөгчийг Н.Н*****, Н.Н*********н, Н.Б******** гэсэн байдаг. Маргааны гол зүйл бол 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ. Энэ бэлэглэлийн гэрээнд бэлэглэгч Г.Н*********н, Н.Н*****, Н.Б******** гэдэг хүмүүс энэ гэрээний харилцаанд оролцоогүй учраас хууль бус буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байх /Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан/ хууль ёсны шаардлагыг хангаагүй гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 2003 онд Н.Б******** 27 настай байсан бөгөөд Иргэний хуульд зааснаар эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээд байсан. Хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу орон сууц бэлэглэлийн гэрээг хийхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарыг тухайн гэрээний харилцаанд оролцуулаагүй асуудал үүссэн. Нэхэмжлэгч нар 2023 онд гэр бүлээ цуцлуулах, шүүхээр маргаанаа шийдүүлэх энэ асуудал дээр тухайн орон сууцны өмчлөгч нь би байтал энэ орон сууцыг энэ бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн буюу бэлэглэсэн гэж уулзаад гэрээ байгуулаад явсан. Манай хуулийн фирмийн гишүүн өмгөөлөгч С.Базардорж уулзаж ярилцаад энэ ажиллагаанд нь би томилогдож ажилласан. Би анхнаасаа томилогдож оролцсон. Нэг удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Гэхдээ иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд явсан. Ам бүлийн тодорхойлолт нь тийм хэдий ч 1998 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор эдгээр хүмүүст өмчлүүлэх нь зүйтэй гэж цэнхэр гэрчилгээг олгоод явсан. Ю.Э//////////л эгч ярихдаа тухайн орон сууцыг хувьчилсан гэрчилгээний хамгийн доор нь яагаад Г.Н*********н гэсэн юм бэ? тэгсэн хэр нь хамгийн дээр нь Ю.Б******** гэж бичсэн байсан. Үүнээс дээр доор байхын ялгаа байгаа юу гэдэг зүйл ажиглагдана. Ю.Э//////////л эгч үндэслэл бүхий зүйл хэлсэн. Г.Н*********н гэх хүн өрхийн тэргүүн. Эхнэр, нөхөр буюу аав, ээж нь тэгээд хүүхдүүд нь орно. Хавтаст хэргийн 8, 9 дүгээр талд багийн Засаг даргын тодорхойлолт байгаа. Г.Н*********н, Ю.Б******** гэж бичигдсэн. Эхнэр нь гэр бүлийн гишүүн болж байгаа талаар нэхэмжлэгч Н.Б******** болон Ю.Э//////////л нар хэлдэг. Ю.Э//////////л эгч өөрийнхөө нэрийн талаар хэлдэг. н.Марус гэдэг хүн бол Ю.Э//////////л мөн гэдгийг Б??????? дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоож шийдвэрлэсэн учраас үүнтэй холбоотой асуудал байхгүй. Ю.Э//////////л эгч нь төрсөн цагаасаа хойш н.Марус гэдэг орос нэртэй байсан. Харин Ю.Э//////////л эгчийг сургуульд ороход нь Монгол нэртэй байх ёстой гэсэн учраас Ю.Э//////////л гэдэг нэртэй болсон. Ю.Э//////////л буюу н.Марус гэдэг хүнээс төрсөн хүүхдүүд нь эдгээр хүүхдүүд гэдгийг Б??????? дүүргийн шүүх шийдвэрлэсэн. Орон сууцыг анх хувьчилсан буюу өмчлүүлсэн асуудалд маргахгүй тул эдгээр хүмүүсийн өмчлөлд тухайн орон сууц байна. Тухайн орон сууцыг бэлэглэсэн 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан. Хариуцагч нарт эдгээр хүмүүсийг өмчлөгч нь мөн гэдгийг бүртгүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна. Тухайн орон сууцны анхны өмчлөгч н.Н*********нгийн тухайд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан тул нас барсны бүртгэлд бүртгүүлсэн. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 8 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ дээр Ю.Э//////////л нь тухайн орон сууцны өвлөгч гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд шаардлага гаргах эрх нь нээгдсэн. Н.Б********аа ах 2023 оны 09 дүгээр сард эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлаа шүүхээр шийдүүлсэн. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн лавлагаа автал хавтаст хэргийн 13 дугаар талд байгаа лавлагаагаар 2023 оны 09 дүгээр сард тухайн орон сууц Н.Б********ын өмчлөлд байсан орон сууц 2003 оны бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч нарт шилжсэн байна гэдгийг мэдсэнээрээ шаардлага гаргах эрх нь нээгдсэн. Улмаар 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Б.Б********г, Ю.Б******** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас гаргасан улсын бүртгэлийн газрын хүн ам орон сууцны тооллогын лавлагаа авах боломжгүй. Лавлагаа дээр нэхэмжлэгч нар Б??????? дүүрэгт амьдарч байгаа талаарх баримт нь ирсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нь хариу тайлбартаа 4 хуудас хариу тайлбарыг өгсөн. 4 хуудас баримтаас хураангуйлан хэлье. Ю.Б******** эхээс дөрвүүл бөгөөд хамгийн том эгч нь Ю.Э//////////л. Түүний ах, эгч нь 1970 он, 1971 онд тусдаа гарч, өөрийн аавтайгаа гэртээ амьдарч байсан. Тухайн үед өөрөө жаахан хүүхэдтэй, хашаа, байшинд амьдарч байсан. Ю.Э//////////л нь олон хүүхэдтэй учраас амьдарч байсан хашаа, байшинд нь байшин барьж амьдруулахаар болсон. Тухайн байшинг Ю.Б******** өөрөө барьж, Ю.Э//////////л, Г.Н*********н нарыг үр хүүхэдтэй нь бүгдийг нь оруулж, тэдний нэг өрөө байранд нь энэ хоёр амьдарсан. Энэ талаарх үйл баримтыг хариу тайлбартаа бичсэн. Энэ үйл баримтыг хэн нотлох вэ гэхээр, Ю.Э//////////лын төрсөн дүү н.Хишигзундуй гэх хүн нотолно. Д.*********** шүүгчийн шүүх хуралдаанд н.Хишигзундуй гэх хүн шүүх хуралдаанд ирж хэлсэн. Ганц хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдардаг учраас Ю.Б********г уг байранд амьдруулъя гээд хашаа байшинд нь байшин барьж, тэр байшинд нь найр хийсэн үйл баримт байдаг. Г.Н*********н нь тухайн байрыг Ю.Б********д өгч байсан гэдгийг төрсөн дүү нь гэрчилдэг. Бид нар энэ хэргийн талаар огт мэдэхгүй хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын төрсөн дүү нараас нь мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хариу тайлбартаа дурдсанчлан тухайн орон сууцыг Ю.Б********д бэлэглэсэн, Ю.Б********, Б.Б********г нар нь тухайн орон сууцны өмчлөгч гэдэг байдлаар тайлбарласан. Нөгөө талаар, Зоос банк-2 109 дүгээр салбар 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн нэхэмжлэлд зээл төлөлтийн эргэн төлөлтийн хэлцэл байгаа. 4,800,000 төгрөгийн зээл авахдаа Ю.Б******** нь найздаа туслах зорилгоор зээл авсан гэдэг. Уг зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Тэр нь 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээл төлөлтийн гэрээ хэлцэл гэх. Тэр дээр Ю.Б********тай тохиролцож, Ю.Б********гийн орон сууцыг барьцаалж, 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,800,000 төгрөг зээлсэн гэж хэлдэг. Энэ хэлцлийг хийхдээ хэдэн төгрөгийн хүү авах, хүүгээ хэзээ зогсоох талаар банкны захирал, Ю.Б******** болон Ю.Э//////////л, Н.Нямдэлгэр нарыг оролцуулсан. Тухайн хэлцэлд Ю.Э//////////л, Н.Нямдэлгэр нар гарын үсэг зурсан. Гарын үсэг зурах үедээ Ю.Б******** хэдэн төгрөгийн зээл авсан, тухайн орон сууц хэний өмчлөлийнх, хэн барьцаалсан талаар бүгдийг нь бичсэн. Эдгээр хүмүүс энэ хэлцэлд 2006 онд гарын үсэг зурсан. 2006 онд тухайн байр Ю.Б********гийн өмчлөлд шилжиж, уг байрыг захиран зарцуулах, өөрөөр хэлбэл, банкны барьцаанд тавих эрх нь үүссэн талаар тогтоогддог. Криминалистикийн шинжилгээгээр Н.Нямдэлгэр, Ю.Э//////////л нарын гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон. Нөгөө талаар, өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр Ю.Э//////////л нь хариу тайлбар хэлэхдээ би шүүгчтэйгээ уулзсан. Харин банкны эрхлэгчтэй уулзаагүй гэж хэлдэг. Энэ хүн шүүгчтэй уулзаад энэ хүн байрыг барьцаанд тавьсан гэдгийг мэдээд тайлбараараа нотолдог. Гэхдээ н.Нарандэлгэр гэдэг банкны захиралтай уулзаагүй гэдэг нь юугаар үгүйсгэгдэж байгаа вэ гэхээр энэ хэлцэл дээр гарын үсэг зурсан, гарын үсгийг нь шинжээчийн дүгнэлтээр мөн гэдэг нь тогтоогдсон. Хариуцагчийн татгалзал юугаар тогтоогдож байна вэ гэхээр эдгээр баримтуудаар 2006 оноос хойш Ю.Б********, Б.Б********г нарын өмчлөлд тухайн маргаан бүхий орон сууц шилжсэн гэдэг нь тогтоогдсон. Энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа нь тоологдож байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийн хуулбар (1-р хх-ийн 7), Төв аймгийн *********** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 590 дүгээр албан бичгийн хуулбар (1-р хх-ийн 8), Төв аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолын хуулбар (1-р хх-ийн 9), Нийслэлийн тойргийн нотариатч Г.Рэнцэнхандын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлийн 0008 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ (1-р хх-ийн 10), 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээний хуулбар (1-р хх-ийн 11), Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0068151 дугаар гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 12), Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар (1-р хх-ийн 13), Г.Н*********н, Ю.Э//////////л нарын гэр бүлийн дэвтрийн хуулбар (1-р хх-ийн 14), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.-Хариуцагчаас хариу тайлбар (1-р хх-ийн 30-36), Зоос банкны 109-р салбарын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр албан бичгээр Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар (1-р хх-ийн 41), 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Зоос банкны 109-р салбар, зээлдэгч Ю.Б******** нарын хооронд байгуулсан зээл хүү төлүүлэх хэлцэлийн хуулбар (1-р хх-ийн 42), Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд 2006 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Ю.Б********гийн тайлбар (1-р хх-ийн 43), 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээл төлөлтийн гэрээ хэлцэлийн хуулбар (1-р хх-ийн 44), 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийн хуулбар (1-р хх-ийн 45), ирүүлжээ.
5. Шүүхээс Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 400 дугаартай албан бичгээр нотариат Б********гийн төвийн архивт шилжүүлсэн баримтын дансны хуулбар (1-р хх-ийн 84-86), Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн устгах баримтын жагсаалтын хуулбар (1-р хх-ийн 87-89), Төв аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн “Төрийн архив”-ын дэргэдэх БНШАЗК-ын хурлын 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №6 дугаар тэмдэглэлийн хуулбар (1-р хх-ийн 90-92), Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаар албан бичгээр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаар шийдвэрийн хуулбар, захирамж гардаж авсан баримтын хуулбар (1-р хх-ийн 95-98), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2399 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 136-163), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үзлэг (2-р хх-ийн 71-135), Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны улсын тооллогын бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 163-192), Төв аймгийн *********** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 06/725 дугаар албан бичиг (2-р хх-ийн 194), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0126/427 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ю.Э//////////л, Н.Б********, Н.Н***** нарын Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1.-Нэхэмжлэгч Ю.Э//////////л, Н.Б********, Н.Н***** нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тухайн орон сууцыг нэхэмжлэгч Ю.Э//////////лын нөхөр Г.Н*********нд 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Орон сууц хувьчлах товчоонд хувьчлан авах хүсэлт гарган хамтран өмчлөх эрхтэй этгээдээр Н.Б********, Н.Н*****, Ю.Б********, Б.Б********г нарыг бүртгүүлэхээр хандсаныг тус товчооны 1998 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор шийдвэрлэж, холбогдох баримт бичиг, гэрчилгээг олгосон. Гэтэл хариуцагч нар хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авалгүйгээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулан тухайн орон сууцыг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан нь Н.Б********, Н.Н***** болон Г.Н*********н /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан/-гийн хууль ёсны өвлөгч Ю.Э//////////л нарын өмчлөх эрх зөрчигдөж байгаа учир уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
2. Хариуцагч Ю.Б******** нь “...1990 онд төрсөн аав н.Юндэн нас барж охиныхоо хамт аавынхаа хашаа байшинд амьдарч байхад эгч Ю.Э//////////л намайг хашаа байшинд нялх хүүхэдтэй амьдрах хэцүү, хүүхдүүдийг минь өсгөж, байшин барьж өгсөнд баярлаж байгаа тул нөхөртэйгөө ярилцаж уг орон сууцыг бэлэглэхээр боллоо, харин амьдарч буй хашаа байшингаа эгчдээ өгчих хэмээн авч охин Б.Б********гийн хамт нүүж орсон. Би хуурамч бичиг баримт бүрдүүлэн, залилан хийж “Бэлэглэлийн гэрээ” байгуулаагүй, эгч Ю.Э//////////л, түүний нөхөр Г.Н*********н нартай уг гэрээг байгуулан өөрийн болон охин Б.Б********гийн нэр дээр шилжүүлсэн авсан.
Эгч Ю.Э//////////л 2005 онд уг байрыг Зоос банканд барьцаалан найздаа зээл авч өгсөн, найз нь авсан зээлээ төлж чадахгүй болсны улмаас байр банкны барьцаанд хураагдах гэж байсан болон уг орон сууцны гэрчилгээ охин бид хоёрын нэр дээр шилжсэн гэдгийг мэдэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,
3. Хариуцагч Б.Б********г “...ухаан орсон цагаас 21 нас хүртэл ээжийн хамт энэ байранд амьдарч байгаад тусдаа гарсан, ээж Ю.Б******** одоо хүртэл 30 гаран жил уг байранд амьдарч байна. Нэхэмжлэгч нартай садан төрлийн холбоотой, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энгийн сайхан харилцаатай байсан, энэ хүртэл нэг ч удаа биднээс энэ байрыг авна гэсэн асуудал гарч байгаагүй, би тухайн үед хүүхэд байсан учир энэ талаар сайн мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ю.Э//////////лын нөхөр Г.Н*********н анх 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн орон сууц хувьчлах товчоонд маргааны зүйл болсон орон сууцыг Ю.Б********, Н.Б********, Н.Н*****, Б.Б********г нартай хамтран өмчлөх эрхтэй хувьчлан авах хүсэлт гаргажээ.
Төв аймгийн Орон сууц хувьчлах товчооноос дээрх хүсэлтийг нь 1998 оны 12 дугаар 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор шийдвэрлэн уг тогтоолын хавсралтын 17 дугаарт Г.Н*********нг бүртгэн, 637620 төгрөгөөр хувьчилж, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Ю.Б********, Г.Б********, Г.Н*****, Б.Б********г, Г.Н*********н нар бүртгэгджээ. /хх-ийн 60-61, 71-72, 77-р тал/
Маргаан бүхий дээрх орон сууц 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр хариуцагч Ю.Б********д шилжиж мөн өдөр нь Ю.Б********, Б.Б********г нарын дээр улсын 1427001136 дугаарт бүртгэн 0056733 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 76-77, 79-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор, мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтаас үзвэл бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг Ю.Б******** нь ямар нэг байдлаар татгалзаагүй хүлээн авсан байх тул гэрээнд бэлэг хүлээн авагчийн гарын үсэг зурсан, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.
Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, өөрөөр хэлбэл бэлэглэгчийн хүсэл зоригийг бэлэг хүлээн авагч зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог хиймэгц биелэх онцлогтой нэг талын гэрээ юм.
Дээрх бэлэглэлийн гэрээг 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн *********** тойргийн нотариатч Н.Б******** 585 дугаарт бүртгэн гэрчилсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4-т заасантай нийцнэ.
Тухайн гэрээний дагуу бэлэг хүлээн авагч Ю.Б******** нь орон сууцыг хүлээн авч, улмаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд бүртгүүлсэн ба 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ю.Б********, Б.Б********г нарыг улсын бүртгэлийн 1427001136 дугаарт бүртгэлдсэн үл хөдлөх эрх хөрөнгө Төв аймаг, *********** сум, Номт багийн 3 дугаар байрны 1-6 тоотод байрлах, 34.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг бүртгэж, №0056733 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /1 дүгээр хх-ийн 79/
Хариуцагч Ю.Б********, Б.Б********г нар нь Ү-1427001136 улсын бүртгэлийн дугаартай дээрх орон сууцны өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 80/
Г.Н*********н, Ю.Э//////////л нар нь 1971 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 1973 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж, №22 дугаар гэрлэлтийн гэрчилгээ олгожээ. /1 дүгээр хх-ийн 14/
Нийслэлийн тойргийн нотариатч Г.Рэнцэнханд 2024 оны 03 дугаар сарын 06-ний өдөр өвлүүлэгч Г.Н*********н 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 0025 дугаарт бүртгэгдсэн учир Иргэний хуульийн 520,531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн эхнэр болох өвлөгч Ю.Э//////////лд өвлүүлэгчийн өмчлөлд байсан Төв аймаг, *********** сум, 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 1-6 тоотод байрлах, 34.90 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ю.Б********д бэлэглэхээр 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээ-г бэлэглэгч Г.Н*********нд ногдох гэрээний эрх, үүрэг, уг орон сууцтай холбоотой шаардах эрхийг өвлүүлэхээр 0008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /1 дүгээр хх-ийн 10/
Нэхэмжлэгч Ю.Э//////////л, Н.Б********, Н.Н***** нар нь Ю.Бямба, Б.Б********г нар нь 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээг бусад хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авалгүйгээр хуурамчаар үйлдэж Г.Н*********н, Н.Б********, Н.Н***** нарын өмчлөх эрхийг зөрчсөн байна. Ю.Э//////////л нь өөрийн нөхөр Г.Н*********нг нас барснаас хойш нэг жилийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сард энэ тухай олж мэдсэн. Иймд 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах гэж,
Хариуцагч Ю.Б********, Б.Б********г нар ... 2003 онд би бэлэглэлийн гэрээг өөрийн эгч Ю.Э//////////л, түүний нөхөр Г.Н*********н нартай хийж, өөрийн болон охины нэр дээр шилжүүлсэн. 2005 онд байраа барьцаалж Зоос банкнаас зээл авч найздаа өгсөн. Найз маань зээлээ төлж чадахгүй болж банкнаас шүүх рүү шилжүүлж, байр хураагдах болоход эгч Ю.Э//////////л надтай хамт байрны асуудлыг шийдвэрлэж, гэрчилгээг банкнаас салгаж авч байсан. Тухайн үед эгч байрны гэрчилгээг охин бид хоёрын нэр дээр шилжсэн гэдгийг мэдэж байсан гэх тайлбар гаргаж тус тус маргаж байна.
2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Зоос банкны 109 дүгээр салбараас Ю.Б********д холбогдуулан гэрээний үүрэгт 5,470,016 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талууд графикаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн, мөн 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зоос банкны 109 дүгээр салбарын захирал У.Нарандэлгэр, хариуцагч Ю.Б******** нар нь зээл төлөлтийн гэрээ хэлцэл хийж, байлцсан Ю.Э//////////л, Н.Нямдэлгэр нар гарын үсэг зурсан талаар нэхэмжлэгч Ю.Э//////////л нь маргасны улмаас Ю.Э//////////лын гарын үсэгт шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0126/427 дугаар дүгнэлтийг гаргасан.
Уг шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1-т “Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэсэн огноотой, “Л.Наранцогт нь Ю.Б********тай ...” гэсэн эхлэлтэй “...дуусгавар болгохоор тохиролцов” гэсэн төгсгөлтэй, “Зээл төлөлтийн гэрээ хэлцэл” гэсэн шинжилж буй гар бичвэр нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ю.Э//////////л гэх бичгийн хэвийн чөлөөт загвартай тохирч байна” гэх дүгнэлтийг ирүүлсэн.
Мөн Төв аймаг дахь сум дундын дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Ю.Б********гаас 5,340,016 төгрөгийг гаргуулан Зоос банкны 109 дүгээр салбарт, иргэн Л.Наранцогтоос 5,340,016 төгрөгийг гаргуулж, Ю.Б********д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудсыг олгожээ. /1 дүгээр хх-ийн 95-98/
Нотариатч Н.Б********гийн төрийн архивт шилжүүлж хүлээлгэн өгсөн 2001-2003 оны 13 хадгаламжийн нэгж бүхий түр хадгалах баримтын хадгалах хугацаа дууссан тул устгах баримтын жагсаалт үйлдэж, Төрийн архивын дэргэдэх баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар хурлаар хэлэлцэн баталж устгалд оруулсан болох нь Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 400 дугаар албан бичиг, Нотариат Б********гийн төвийн архивт шилжүүлсэн баримтын данс, Төв аймгийн Төрийн архив устгах баримтын жагсаалт, хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 83-92/
Маргаан бүхий бэлэглэлийн гэрээнд Н.Б********, Н.Н***** нар гарын үсэг зураагүй гэж маргаж байх бөгөөд энэ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2399 дугаартай ... 1. Архивд хадгалагдаж буй 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэсэн огноотой. “Бэлэглэлийн гэрээ” гэсэн баримтын “Хамтран өмчлөгчид” гэсэн хэсгийн 1 дүгээрт зурагдсан уншигдах гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Б********ын гэх гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай, 2 дугаарт зурагдсан уншигдах гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Н*****гийн гэх гарын үсэг, гаp бичвэрийн загваруудтай тохирохгүй байна.
Архивд хадгалагдаж буй 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэсэн огноотой “Бэлэглэлийн гэрээ” гэсэн баримтын нөхөх хэсэгт бичигдсэн гар бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Н*****гийн гэх гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 136-155 дугаар тал/,
Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч талын “...2023 оны 09 дүгээр сард тухайн орон сууц Н.Б********ын өмчлөлд байсан орон сууц 2003 оны бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч нарт шилжсэн байна гэдгийг мэдсэнээрээ шаардлага гаргах эрх нь нээгдсэн. Улмаар 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэх тайлбар тогтоогдоогүй.
Харин хариуцагч талын “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү...” гэж маргаж буй нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэгч бэлэг хүлээн авагчаас бэлэглэлийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй ба энэ тохиолдолд бэлэглэгч бэлэг хүлээн авагчид гомдсон байх, бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байх зэрэг урьдчилсан нөхцлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй.
Өөрөөр хэлбэл зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох нотолгооны үүрэгтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.
Талуудын хооронд 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр өмчлөх эрх Ю.Б********, Б.Б********г нарт шилжиснийг нэхэмжлэгч нар 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нарын шаардах эрх 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар нь энэ асуудлаар анх 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрх үүссэн 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заасан хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлсэн бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар бэлэглэлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б********ын төлсөн 86,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76.2-д зааснаар Б.Б********г, Ю.Б********д нарт холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах шаардлага бүхий Ю.Э//////////л, Н.Б********, Н.Н***** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б********ын төлсөн 86,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН