Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/09

 

 

 

 

 

                                             Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/32 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Б, Т.З нарт холбогдох эрүүгийн 2413000800305 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Б, шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч С.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Е.Айдана, шүүгдэгч Т.З, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, Х.З,  С.А /цахим сүлжээгээр/, иргэний хариуцагч А.С, хэлмэрч, орчуулагч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********** төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа, барилга байгуулалтын газрын [****] сум хариуцсан газрын даамлаар ажиллаж байсан, одоо мөн газрын суурь судалгаа, мониторын асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 9 хүнтэй, ээж, эхнэр, 6 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн [****] сумын 6 дугаар /Х** толгой/ багийн Ж********** 5-[**] тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б**** ургийн овогтой Т********** З***** /РД: [********]/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ******, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т**** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц******** шугам сүлжээний газарт борлуулалтын инженер ажилтай, Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 3 хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн [****] сумын 2 дугаар /Ц*****-Э***/ багийн 16 дугаар гудамжны [**] тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш********* Ж**** ургийн овогтой Х***** Б*********, /РД: [********]/;

 

3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

3.1. Шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Б, тус аймгийн [****] сум хариуцсан газрын даамлаар ажиллаж байсан Т.З нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн [****] сумын И******* Т************ Х***** 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг зөрчиж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн [****] сумын 5 дугаар /Ховд гол/ багт иргэн З.Е 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад буюу иргэн З.Е давуу байдал бий болгосон,

3.2. Шүүгдэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нэр бүхий 19 иргэний 43,218,298 төгрөгийн зээлийг төлөхгүй байх боломжийг бүрдүүлэн улмаар тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018, 2019 онуудад “...иргэний сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрийг харилцан тохиролцсон тул гүйцэтгэх хуудсыг хааж өгөхийг хүсье...” гэсэн утга агуулга бүхий нийт 19 албан бичгийг хүргүүлж, нэр бүхий 19 төлбөр төлөгчийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгон хааснаар тэднийг төлбөр төлөхгүй байх боломжийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2025 оны  6 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаар яллах дүгнэлтээр Х.Б, Т.З нарын  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

  

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  2025/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолоор:          

5.1. Шүүгдэгч  Б**** овогт Т********** З*****, Ш********* овогт Х***** Б********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.З нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч Х.Б нийтийн албан томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, арван долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 (арван долоон сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн дотор, шүүгдэгч Х.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Х.Б, Т.З нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

5.4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.З, Х.Б нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Д.С 3.197.500 (гурван сая нэг зуун ерэн долоон мянга таван зуу) төгрөг, иргэний хариуцагч И.М 2.920.000 (хоёр сая есөн зуун хорин мянга) төгрөг, иргэний хариуцагч М.Б 1.518.900 (нэг сая таван зуун арван найман мянга есөн зуу) төгрөг, иргэний хариуцагч Д.Б 506.200 (таван зуун зургаан мянга хоёр зуу) төгрөг, А.С 3.722.100 (гурван сая долоон зуун хорин хоёр мянга нэг зуу) төгрөг, иргэний хариуцагч Х.А 2.925.000 (хоёр сая есөн зуун хорин таван мянга) төгрөг, иргэний хариуцагч А.Б 2.210.000 (хоёр сая хоёр зуун арван мянга) төгрөг, иргэний хариуцагч С.А 210.000 (хоёр зуун арван мянга) төгрөг, иргэний хариуцагч А.Х  288.498 (хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун ерэн найм) төгрөг, нийт 17.498.198 (арван долоон сая дөрвөн зуун ерэн найман мянга нэг зуун ерэн найм) төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн [****] сумын “Сум /хоршоо/ хөгжүүлэх сан”-гийн дансанд нөхөн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч С.А нарын давж заалдах гомдолд:

6.1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Давж заалдах шатны шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу энэхүү үндэслэл бүхий гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу.

6.2. Я**** буй гэмт хэргийн товч агуулга: Хавтаст хэрэг /Цаашид “XX” гэх/ Д****** 67 дахь тал 2025.06.24-ний өдрийн дугаар 186 дугаар яллах дүгнэлт авагдсан. Уг яллах дүгнэлтэд “Т.З нь ... дээрх захирамжийн төслийг боловсруулан санаатай дэмжлэг үзүүлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаар уруулан ашиглах” гэж ялласан. Баян-Өлгий аймгийн Ө***** сумын Засаг даргын 2019.10.28-ны өдрийн А/312 захирамжийн төслийг миний үйлчлүүлэгч боловсруулсан. И*******, тухайн жилийн газрын төлөвлөгөөнд ороогүй байсан, үүнийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзсэн байна. Хавтаст хэрэгт үүнтэй холбоотой түүний ажлын байрны тодорхойлолт, түүнийг “сумын газрын даамал”-аар томилсон шийдвэр, мөн тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй газрыг олгосон тухай шинжээчийн дүгнэлт болон ийнхүү газар олгосон захирамжийн төсөл авагдаж, түүнд түүний гарын үсэг зурснаар нотлогдож байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор мөрдөгч, прокурорууд дараах ажиллагааг дутуу хийж гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй, бүрэн гүйцэд шалгаж бодитойгоор тогтоогоогүй гэж үзэж байна.

6.3. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд, бодитойгоор тогтоож чадаагүй буюу процессын ноцтой зөрчил гаргасан тухай:

6.3.1. Хэргийн бодит байдлыг тогтоох зарчим зөрчигдсөн тухай: М****** бүхий газрыг иргэн З.Е газар эзэмшүүлсэн гэх үйл баримтад [****] сумын газрын даамал Б.А оролцож, З.Е газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, эзэмшүүлсэн газрын хэмжээг кадастрын мэдээллийн санд оруулж, З.Е 000050986 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэх нөхцөл байдлууд хэргийн 1 дэх хавтас хэргийн 90-99 дэх талд авагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд [****] сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.А хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг аваагүй, З.Е давуу байдал бий болгосон гэх үйлдэлд Б.А үйлдэл, оролцоо байгаа эсэхийг нарийвчлан тогтоох ажиллагааг гүйцэтгээгүй байна. Учир нь: Н***** газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг газрын гэрчилгээ хүчин төгөлдөр болж олгогдсон процесст Т.З биш Б.А гарын үсэг зурж оролцсон учир түүнээс заавал мэдүүлэг авч, түүний хамтран оролцоо, эсхүл анхнаас тэрээр оролцсон зохион байгуулсан эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Учир нь миний үйлчлүүлэгч намайг “гэрч”-ээр дуудаж нөхцөл байдлыг тодруулж байна гэхээр би “миний гарын үсэг юм шиг байна” гээд бүгдийг нь хэлсэн гэсэн. Гэтэл яг бодит байдал дээр миний үйлчлүүлэгчийн тайлбарлаж байгаагаар Б.А хэлснээр тэрээр төслийг нь бэлдээд Засаг дарга руу оруулж байсан юм байна. Уг асуудлыг нарийвчлан тогтоосноор “Н******* зохих байдал” буюу хэргийг хэн үйлдсэн, хэрхэн, хаана, хэзээ, яаж үйлдсэн, ямар сэдэлтэй байсан зэрэг бүх асуудлууд тодорхой болох байсан. Б.А холбоотой нэг ч асуудлыг тодруулахгүйгээр Т.З буруутгаж байгаа нь "эргэлзээ бүхий нөхцөл байдал” хэрэгт байсаар байгааг харуулж байгаа учир түүний гэм буруутайг “хөдөлшгүй баримт”-аар нотлох зарчим хангагдахгүй гэж үзэж байна.

6.3.2. Т.З мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Н***** баримтаар тооцохгүй байх: Д***** тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ: энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан’’ гэж зохицуулсан. 1 ХХ-42 дахь талд Т.З өгсөн гэрчийн мэдүүлэг болон 1 XX-158 дахь тал Т.З “Я*********** дахин мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийг тус тус нотлох баримтад тооцохгүй байх үндэслэлтэй. Учир нь: 16.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт М*******: Г****** мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна”, мөн зүйлийн 12 дахь хэсэгт “Х***** гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, түүнээс гэрчийн мэдүүлэг авахыг хориглоно” гэж заасан. Т.З хамгийн анх гэрчээр дуудаж мэдүүлэг авах үеэр “түүнийг маргаан бүхий акт”-ын төсөлд гарын үсэг зурсан эсэхийг тодруулж, “яагаад гарын үсэг зурсан, төлөвлөгөөнд ороогүй газрыг яагаад олгосон бэ?” мэтээр тулгаж, мөн өөрийг нь сэжиглэж болох яллагдагчаар татах хангалттай үндэслэлтэй байх болзошгүй хэрэг дээр гэрчийн үйл ажиллагааг үргэлжлүүлж мэдүүлэг авсан байдаг. Гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөх эрх зүйн байдлын хувьд газар тэнгэр шиг ялгаатай өөр процесс учраас гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол гэрчээр дуудаж мэдүүлэг авахгүй, мөн ийм үндэслэл мэдүүлэг авах үед илэрвэл яаралтай зогсоох тухай хууль зохицуулсан байдаг. Т****** гэрчээр асууж ямар хэрэгт яагаад татаж болзошгүй, мөн өмгөөлөгч авах замаар эрх ашиг сонирхлоо хамгаалах энэ бүх боломжийг хааж хуулийг ноцтой зөрчсөн учир түүнээс авсан бүх мэдүүлгийг нотлох баримтад тооцохгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах үндэслэлтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулж өгсөн байна.

6.4. Шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг үнэлээгүй тухай: Миний үйлчлүүлэгчийг нэр бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох процессын явцад түүний төслийг боловсруулж, Засаг даргад өгсөн нь эрх мэдлээ урвуулсан ашигласан, давуу байдал бий болгосон буюу уг үйлдлийг Засаг даргатай хамтарч үйлдсэн гэж яллаж байгаа. Ийм учир “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгох буюу захиргааны шийдвэр гаргах процесс ажиллагааг сайн ойлгосны үндсэн дээр эрх мэдлээ урвуулан ашиглах замаар давуу байдал олгосон эсэхийг ойлгох боломжтой болно.

6.4.1.Мөрдөгч, прокурор “Газар эзэмших эрх олгох” захиргааны процессын үйл ажиллагааг бүрэн ойлгоогүй тухай. Газрын тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн зүйлийн 3.1.7."газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Г***** энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.3 дахь хэсэгт "Н*** талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, мөн зүйлийн 27.4 дахь хэсэгт “Х**** төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших эрх нь зөвхөн гэрчилгээний үндсэн дээр бий болох бөгөөд энэхүү гэрчилгээг олгосноор хуулийн хүчин төгөлдөр газар эзэмших эрх эдлэх боломжтой байна. Б****** Засаг даргын шийдвэр гарснаар эсхүл Засаг даргын шийдвэрийн төслийг Засаг дарга дэмжсэнээр “газар эзэмших эрх” үүсэх, хуулийн хүчин төгөлдөр “газар эзэмших эрх”-тэй болох боломжгүй юм байна. Н***** хуулийн хүчин төгөлдөр газар эзэмших эрх бий болоогүй, эсхүл эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байхад зөвхөн Засаг даргын шийдвэр төсөл байснаар, эсхүл шийдвэр гарснаар хэн нэгнийг газар эзэмших эрхтэй боллоо буюу түүнийг давуу байдал олж авсан гэх үндэслэлгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Д**** байдал” нь хэн нэгэнд хуулийн хүрээнд эрх бий болгохыг эсхүл өөр ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр, бүрэн гүйцэт баталгаажсан үр дүн гарахыг ойлгох болохоос “Засаг даргын төсөл” дэмжигдсэнээр эсхүл шийдвэр гарснаар тэрээр “газар эзэмших эрх”-тэй болсон буюу “давуу байдал” авсан гэх ойлголт яригдахгүй.

6.4.2. Харин тэрээр “газар эзэмших эрхийн гэрчилгээ” авснаар хуулийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхтэй болсон учир түүнд “давуу бий болсон” гэж ярьж болох хэдий ч миний үйлчлүүлэгчийн хувьд “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох” процесст огт оролцоогүй байдаг. Энэ процесс ажиллагааг дэлгэрүүлж үзвэл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ” гэж, мөн зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, мөн зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус зааснаас үзвэл хүсэлтийг бүртгэх бол тухайлсан журамтай юм байна, мөн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тухай хуульд зохицуулсан байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.3 дахь хэсэгт “баталгаажуулах” гэж газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ дээр аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга болон сумын Газрын даамал гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж хүчин төгөлдөр болгохыг ойлгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх хэрхэн баталгаажиж хүчин төгөлдөр болохыг мөн адил гэрээ байгуулснаар, мөн гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох тухай зааж өгсөн байна. З********* шийдвэр гарах процессын яг энэ хэсэгт миний үйлчлүүлэгч огт оролцоогүй болохыг давуу байдал олж авсан гэх З.Е газар эзэмших эрхийн хувийн хэргээс “Газрын даамал Б.А” нь түүнтэй гэрээ байгуулж, гэрчилгээ, улсын бүртгүүлэх өргөдөлд гарын үсэг зурж гаргаж өгсөн болохыг харж болно. Яг энэ процессоор З.Е нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олж авснаар буюу “баталгаажуулах” ажлыг газрын даамал Б.А хийснээр түүнд “давуу байдал” бий болж байна гэсэн үг.  

6.5. Харин миний үйлчлүүлэгч Т.З нь захиргааны шийдвэр гаргах процессын хувьд аль үе шатанд орсон болохыг хуулиар эрх олгож батлагдсан журмын дараах хэсгээс дэлгэрэнгүй харж болно.

“6.5.1. Э***** гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал: Э***** гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:

- Иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх;

- Ө********* танилцаж, суурин судалгаа хийх;

- Х****** судалгаа хийх;

- Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах;

- Засаг даргын шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх;

- Э******, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах;

- Г**** эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох

- Г***** төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгөх;

- Г***** улсын бүртгэлд бүртгэх;

- Г***** кадастрын мэдээллийн санд бүртгэх;

- Н*** талбарын хувийн хэрэг үүсгэх.

Ж***** заасан дээрх процесс ажиллагаанаас үзвэл “Засаг даргын шийдвэр төсөл боловсруулах” бол шийдвэр гаргах процессын нэг хэсэг болохоос шийдвэр гаргаж буй хэлбэр биш болох нь харагдаж байна. Харин мөн журмын “Долоо” дахь хэсэгт Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах процессыг дэлгэрэнгүй зааж өгсөн байна. Уг хэсэгт “газрын төлөвлөгөөнд орсон байх эсэх” тодруулах, үүнийг Засаг даргын төсөл дээр хавсаргах тухай заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, журмаар энэ үүргийг газрын даамалд даалгаагүй гэсэн үг. Харин Засаг даргад мөн журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Ш********* төсөл дэмжигдээгүй бол үндэслэлийг дурдан өргөдөл гаргагчид газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар “Х**** өгөх мэдэгдэл”-аар мэдэгдэж, өргөдлийг хаана” гэж заасны дагуу шийдвэрийн төслийг дэмжихгүй байх, энэ эрх нь Засаг даргад нээлттэй байгааг харуулж байна.

6.5.2. [****] сумын газрын даамалд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дараах бүрэн эрх олгогдсон байна. Үүнд: “23.4.С**** газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна: 23.4.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах; 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх; 23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх. 23.6.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ” гэж тус тус зааснаас үзвэл сумын газрын даамалд гэрээ байгуулах, үүний дагуу газрын системд бүртгүүлэх, журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, ингэхдээ зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн хийх эрх олгогдсон байна. Ж***** дээрх хэсгүүдээс үзвэл “газар эзэмших эрх олгох” процесс нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор хүчин төгөлдөр болдог. И*******, уг гэрчилгээг зөвхөн Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулснаар хүчин төгөлдөр болохгүй харин гэрээ байгуулж, гэрчилгээнд гарын үсэг зурж, бүртгэснээр хүчин төгөлдөр болдог байна.

6.5.3. "Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах”-д “тухайн жилийн газрын төлөвлөгөөнд ороогүй” болохыг мэдсэн эсэхтэй холбоотой миний үйлчлүүлэгч дараах тайлбарыг өгдөг. Уг газарт газар эзэмших эрх олж авсан З.Е түүний ах хоёр 2005 оноос хойш амьдарч байгаа, дээр нь байшин баригдсан ийм газар байгаа учраас угаас төлөвлөгөөнд орсон гэж бодсон гэсэн. Энэ тухай:

-1 XX-39 дахь тал З.А гэрчийн мэдүүлэгт “... 2005 онд худалдаж авч байсан, аав Е****** бид хоёрт өгсөн, Е****** өөрийн хөрөнгөөр байшин барьсан, гэрчилгээ авч чадаагүй явж байгаад сүүлд авсан”,1 XX-45 дахь талд авагдсан З.Е мэдүүлэгт “Т** газрыг анх 2005 онд манай аав худалдаж аваад манай ах бид хоёрт өгсөн юм. Т** цагаас хойш гэрчилгээгүй хашаа татаад амьдарч байгаад сүүлд эзэмших хүсэлт гаргасан ... 2005 онд тэнд байшин барьсан” гэж тус тус мэдүүлснээр нотлогдож байна.

-ХХ-т сүүлд гаргаж өгсөн баримтад “Г***** хэтрүүлж ашиглаж буй зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгаж газрын төлөвлөгөөнд тусгаж шинээр нэмж газар олгох" тухай баримтаас харж болно.“Г***** даамал бүгд сумын Засаг дарга уруу нэг дор бүх бичиг баримтаа бүрдүүлээд хэн завтай байгаа нь төслүүдээ аваад яваад ордог. Миний хувьд уг газарт анхнаасаа өргөдөлд нэр дурдагдсан ч огт оролцоогүй, Б.А даамал бүгдийг нь хийж байсан бөгөөд одоо санахаар Б.А ажлыг өмнөөс нь хийж аваачиж өгсөн" гээд тайлбарладаг. Энэ тухай:

-“Үүнийг гэрээ хийсэн, гэрчилгээ олгосон сумын даамал дээр Б.А нэр байснаар харж нотлогдож байна” 1 XX-90-99 дэх талуудад авагдсан.

-1 XX-39 дэх тал З.А гэрчийн мэдүүлэгт “А** би А****** гэдэг даамал дээр очиход энэ бол шинээр олгох газар учраас газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд орсны дараа олгох ёстой газар байна гээд байлгаад байсан тэгээд сүүлд гэрчилгээ гарч олгогдсон”,

-1 XX-45 дахь талд авагдсан З.Е мэдүүлэгт “Газрын даамал А******* материал өгөөд л улмаар эзэмших болсон” гэж тус тус мэдүүлснээс анхнаасаа энэ өргөдөл Б.А сумын газрын даамалд байсан болох нь харагдаж байна.

-1 XX-90 дахь тал “цохолт хийсэн хүний нэр байхгүй” бүртгэл хяналтын карт,

-1 XX-91 дэх тал “Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл”-ийн маягтын 2 дахь тал “Ө******** хүлээн авсан тухай” тэмдэглэл дээр Т.З” гэж бичигдсэн атлаа түүний гарын үсэг байхгүй зэргээр тус тус нотлогдож байна. Д******* үзвэл Т.З нь энэ газрыг эзэмшүүлэхэд хамтран ажилладаг иргэний өмнөөс төслийг нь аваачиж зуруулахаас бусдаар ямар ч сэдэлгүй, уг өргөдлийг шалгаж хийгээгүй болох нь харагдаж байна. Учир нь гэрчүүд Б.А материал өгсөн тухай тайлбарлаж байна. Түүнчлэн, энэ газар угаас орсон байх гэж ойлгогдох боломжтой нөхцөл байдал нь 1/тэнд 2005 оноос хойш амьдарч байгаа болоод 2/хэтрүүлэн газар ашиглаж буй иргэдийн газрыг олгохтой холбоотой жагсаалтаас тус тус харж тогтоогдож байна.

6.6. Миний үйлчлүүлэгч Т.З нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаагүй тухай: “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрт олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлж, үүргээ үл биелүүлэн гэмт санаа зорилгодоо хүрч байгаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүй” юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “албан тушаалын байдал" гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, харин “урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэх үгчилсэн тайлбарыг хууль тогтоогч тусгайлан хийж өгсөн. Тодруулбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх хэлбэрээр илэрдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын обьектив тал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн хувьд обьектив тал нь: а/ А***** эрх мэдлээ төрийн албаны эрх ашигт харш байдлаар ашиглаж байгаа албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй; б/И****, байгууллагын эрх, хууль ёсны ашиг, түүнчлэн төр, нийгмийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн хор уршиг; в/ Э***** үйлдэл болон хор уршгийн хооронд оршиж буй шалтгаант холбоогоор тодорхойлогддог. Гэтэл бодит байдал дээр Т.З “тухайн жилийн төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгах” үүргээ санаатайгаар хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь: А******** Б.А сумын газрын даамлын хариуцаж авсан өргөдөл болохыг 2 гэрч Б.А материалаа өгөөд эзэмшсэн гэх, анх Б.А нь газрын гэрээ хийж, гэрчилгээ олгож, бүртгэл хийсэн баримт байгаагаас, мөн уг иргэд 2005 оноос уг газрыг эзэмших болсон нь “төлөвлөгөөнд орсон байх" гэх итгэл төрүүлэх боломжтой болохыг харж болно. Д******* үзвэл, Т.З эс үйлдэхүй нь шалтгаант холбооны хувьд түүний үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

6.7. Миний үйлчлүүлэгч Т.З гэм буруугийн санаатай хэлбэр нотлогдож, тогтоогдоогүй буюу “давуу байдал” бий болгоогүй тухай: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тухай авлигын гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль бус давуу байдал олж авах, бий болгох сэдэл, зорилго агуулсан байх, түүнчлэн уг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль бус тохиролцоо хийсэн, үр дүнг хүссэн болон хүлээн авсан санаатай үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ гэмт хэрэгт нийтийн албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний сэдэл, зорилгоос гадна үүнээс хэн нэгэн үр шим хүртэж авсан байх бүрэлдэхүүн хангахыг шаарддаг болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд давуу байдал олж авсан гэх иргэн З.Е болон хамтран оролцсон гэх шүүгдэгч Х.Б мэдүүлэгт Т.З ажлын шугамаас бусдаар танихгүй тухай хэлдэг. Мөн давуу байдал олж авсан гэх иргэн анхнаас Б.А гэх сумын газрын даамал өгсөн зэргээс үзвэл Т.З санаатай гэм буруугийн шинж тогтоогдохгүй. Н**** талаас, давуу байдал олж авсан гэх иргэд 2005 оноос уг газарт амьдарч олгогдсон гэх газарт байшинтай амьдарч байсан байна. Ийм асуудал түгээмэл байдаг учир аймгийн Засаг дарга, газрын даамал нар зөрчил гаргаж буй газраа хэтрүүлэн барьсан иргэдийн газрыг олгож, зөрчил арилгуулах тухай хэлэлцэж тохиролцож байсан болох нь баримтаар тогтоогдож байна. Бодит байдал дээр дурдсан шиг нөхцөл байдалтай байхад хэн ч “уг газар тухайн жилийн төлөвлөгөөнд угаас орсон байх” гэх итгэл үнэмшил төрөх нь ойлгомжтой. Э***** нөхцөл байдлыг харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруу, сэдлийг тодорхойлох боломжтой болно.

6.8. Түүнчлэн, “давуу байдал” олж авсан гэх иргэн З.Е нь яг төсөлд Т.З гарын үсэг зурснаар эсхүл төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгаагүйгээс шууд олж авсан гэвэл өрөөсгөл ойлголт. Учир нь дээр дурдсанчлан захиргааны шийдвэр гаргах процесс ажиллагааны хувьд дээрх тохиолдлууд зөвхөн бэлтгэл ажлын хэсэг буюу эцсийн шийдвэр гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэснээр дуусаж байгаа бөгөөд үүнийг сумын даамал Б.А хийсэн болох нь баримтаар нотлогдож байна шүү дээ. Засаг дарга эсхүл гэрээ хийх, гэрчилгээ олгох үеэр энэ асуудлыг тодруулах харах мэдэх боломжтой байсан гэсэн үг. Я**** дүгнэлтэд “Т.З бүлэглэн хамтран оролцож” гэсэн, мөн “Гэрч Т.З өөрийн мэдүүлэг”-ийг нотлох баримт болгодог, “Т.З нь сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулан батлуулдаг нь ажил үүргийн хувьд дээрх газруудыг төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг сайн мэдэж байсан гэж үзэх хангалттай үндэслэл юм.”

6.9. Миний үйлчлүүлэгч Т.З үйлдлийн улмаас хүн, хуулийн этгээд, төрд ямар нэгэн хохирол учраагүй тухай: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:” гэж, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тус тус нотолсон байхыг хуульчилсан юм. Энэ хэрэг хэдий хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг хэдий ч гэмт хэргийн үндсэн шинж болох "нийгэмд аюултай байх” энэ шинжийг хангах ёстой. Уг төслийг боловсруулснаар эсхүл уг төслийг боловсруулах явцад “тухайн жилийн төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгаагүй”-ээс болж хэн нэгэн иргэн, эсхүл төр хохироогүй. Уг газрыг нэгт хүчингүй болгосон, хоёрт 2025 оны жилийн газрын төлөвлөгөөнд орсон бөгөөд үүнээс давуу байдал олж авсан этгээд байхгүй гэсэн үг. Яг энэ асуудлаар тус маргаан бүхий газраар хохирол, хор уршиг байгаа эсэх энэхүү төлөвлөгөөнд оруулсан нь үндэслэлгүй зэрэг асуудлыг 3 шатны шүүх дүгнэсэн бөгөөд нэгэнт дүгнэсэн үйл баримтын асуудлаар шүүх ахин дүгнэлт өгөх боломжгүй юм. Х**** энэ төрлийн гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ч төрд учруулсан хохирол болоод төрд итгэх иргэдийн итгэл үнэмшил мөн яригдах ёстой. Бодит байдалд уг газар хүчингүй болсон, мөн энэ жилийн газрын ерөнхий төлөвлөгөөнд орсон байгаа нь төрд хохирол учраагүй мөн иргэдийн төрд итгэх итгэл зөрчигдсөн гэж үзэхээргүй болсон гэж болно.

6.10. Уг газартай холбоотой маргаан нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдож шийдвэрлэгдсэн тухай: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дахь догол мөрөнд “[****] сумын иргэдийн Т************ Х***** 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоос үзэхэд 2019 онд [****] сумын 13 багийн зөвхөн 3,6,10,12,13 дугаар багаас 364 өрхөд 32,8 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл [****] сумын 5 дугаар багаас иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар эзэмшүүлэхээр 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байгаа боловч дээрх байдлаар А.А, З.А нар нь өөрсдийн эзэмшлийн 400 м.кв газраас гадна хэн нэгний эзэмшил үүсээгүй уг 438 м.кв газрыг оролцуулан хашаалж, 2006 онд гэр бүл болсноос хойш амьдарч байсан нь тогтоогдож байгаа тул маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлж болохоор тусгагдах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэйгээс гадна төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж газар эзэмшсэн иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох, уг асуудалд иргэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.” гэжээ. Энэ шийдвэрийн яг энэ үндэслэлтэй холбоотой хэсгийг хоёр шатны шүүх хэвээр үлдээсэн. Д***** холбоосноос харж болно. Үүнд: З********* хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14 өдрийн 221/МА2021/0038 дугаар магадлал- https://shuukh.mn/single_case/3997?daterange=2021-01-01%20-%202021-02-28&id=2&court_cat=3&bb=1, М********** анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэдий ч түүний шийдвэрийн яг дээр дурдсан газрын төлөвлөгөөнд тусгагдсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй буюу өөр үндэслэлээр хүчингүй болгодог. Улсын дээд шүүхийн 2021 оны 05 сарын 17 өдөр 001/ХТ2021/0111 дүгээр тогтоол https://shuukh.mn/single_case/2769?daterange=2021-01-01%20-%202021-05-31&id=3&court_cat=3&bb=1 Х******* шатны шүүх нь мөн адил магадлалыг хэвээр үлдээдэг. Д******* үзвэл анхан шатны шүүх гомдол гаргагч А****** болон гэрч А****** нар маргаан бүхий газрыг өөрсдийн эзэмшлийн 400 м.кв газраас гадна хэн нэгний эзэмшил үүсээгүй уг 438 м.кв газрыг оролцуулан хашаалж, 2006 онд гэр бүл болсноос хойш амьдарч байсан нь тогтоогдож байгаа тул маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлж болохоор тусгагдах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хашаалж авсан хэн нэгэн амьдарч байгаа газрыг төлөвлөгөөнд оруулахаар хэн нэгэнд өгөх, төлөвлөгөөнд оруулах боломжгүй шүү дээ гэдгийг шүүх дүгнэсэн байна. Ц***** дээр орсон ороогүй тухай бол өөр асуудал бодит байдал дээр угийн тус газарт хэн нэгэн олон жил амьдарч газрыг хашаалж авсан нь энэ газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд оруулах боломжгүй болгоно. Учир нь журамд заасан газрын төлөвлөгөөнд оруулна гэдэг нь бодит байдал газрыг газар дээр нь шалгаж үзэх хээрийн судалгаа хийх гэж үүнийг хэлж байгаа юм. Т******* угийн төлөвлөгөөнд орсон мэт, эсхүл орох боломжгүй байсан болох нь дээрх шүүхийн үндэслэх хэсэгт мөн дурдагдсан байна. Энэ нь шүүгдэгч гэм буруугийн сэдлийн хувьд шууд санаатай биш буюу мэдэх боломжгүй байсан, орсон байсан гэж бодсон гэх түүний мэдүүлгийг нотолж байгаа хэлбэр болно.

6.11. О******* төрлийн гэмт хэргээс ялгаагүй тухай: Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд “Х***** хандах” гэмт хэргийг 1 дэх хэсэгт “А**** тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол” гэх бүрэлдэхүүнтэй хуульчилж өгсөн. Д*** дурдсанчлан нэгэнт “эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх сэдэл болоод “давуу байдал” олгосон сэдэл мөн адил тогтоогдохгүй тохиолдолд түүний газрын шийдвэрийн төсөл дээр зурсан нь ингэхдээ ерөнхий төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгалгүйгээр төсөлд зурсан нь түүний газрын шийдвэр гаргах талаарх журмаар зохицуулсан үүрэгтээ хайнга хандаж уг үүргээ биелүүлээгүй болохыг харж болно. Энэ утгаараа энэ нь “хайнга хандах” гэмт хэрэг байх боломжтой. Гэтэл шүүх эдгээр сэдэл, бүрэлдэхүүнийг хооронд ялгаж, дүгнэлт өгсөнгүй.

 

7. Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдолд:

7.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

7.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар: Миний бие гэм буруугийн талаар маргаагүй. Мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байсан ба шүүхийн хэлэлцүүлэг дээр ч үүнийг илэрхийлсэн.

7.3. Гэтэл анхан шатны шүүх надад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан. Энэ нь тухайн зүйл, хэсэгт заасан нийтийн албанд томилогдох нэмэгдэл ялын хамгийн дээд хэмжээ байгаа. Мөн 17,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 төгрөгөөр торгох үндсэн ял оногдуулж, түүнийг 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

7.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд иргэн З.Е газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын даамалд итгэж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Би тухайн үед бүх материал нь хууль журмын дагуу байгаа гэж итгэж дээрх шийдвэрийг гаргасан. И******* тухайн газар 1 нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгаж тодруулаагүй нь миний буруу. Үүнийг ухамсарлан ойлгож байгаа. Гэхдээ энэ шийдвэрийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй.

7.5. Нөгөө хэрэг нь сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал.Тухайн үед [****] сумын хэмжээнд удаа дараа үер болж тухайн төлбөр төлөгч иргэд төлбөрийн чадваргүй болсон учир төлбөрөө дараа нь тодорхой хуваарийн дагуу төлөхөөр гэрээ байгуулж, харилцан тохиролцсон байсан. Би үүнийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичиг өгсөн. Энэ буруугаа бас хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хариуцсан сумын иргэдэд туслах гээд энэ асуудалд холбогдсон. Дээрх хэргийн улмаас учирсан 17,498,198 төгрөгийг иргэний хариуцагч нараас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.Б**** төлбөр нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бүрэн төлөгдсөн.

7.6. Нөгөө талаар миний хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажилласан, одоо 58 настай. Ам бүл-3, эхнэр, охины хамт амьдардаг. Э**** маань үе мөчний өвчний учир Монгол У**** удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрээгүй. О*** К******** У**** түр эмчилгээ хийлгэж байгаа ба цаашид Т*** У**** очиж үе мөч солиулах хагалгаанд орохоор байгаа. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр ял оногдуулсан явдалд гомдолтой байна.

7.7. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолын Х.Б надад холбогдох хэсэгт хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хэмжээг багасгах, мөн торгуулийн ялын хэмжээг багасгах, хэсэгчлэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж өгнө үү.

8. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

8.1. ...2 хүний хоорондох асуудал Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа боловч энэ асуудал буюу тодорхой албан тушаалтнууд болох Б*********, З***** нарын шийдвэрийн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа. Захиргааны хэргийн шүүхээр Е******** олгосон газрыг хүчингүй болгосон гэж үзэж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Үүнээс гадна эрүүгийн хариуцлага нь гарцаагүй буюу тодорхой албан тушаалтнууд хуулиар хийх ёстой, хэрэгжүүлэх ёстой ажлаа хийгээгүйн улмаас үүссэн үр дагаврынх төлөө тодорхой хэмжээний хариуцлага хүлээх шаардлагатай. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж үзэж байгаа.Т******* хэмжээний журам зөрчигдсөн, бусдад давуу байдал бий болгосон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм. Х**** материаллаг хор уршиг учраагүй ч гэсэн бусдад давуу байдал бий болгоод тухайн шийдвэр нь гарч байгаа. Шийдвэр гаргасан албан тушаалтан нь хийх ёстой үйлдлээ, шалгах ёстой зүйлийг шалгаагүйн улмаас ийм үр дагавар үүсэж байгаа учраас  үндэслэлтэй гэж үзэж байгаа.

8.2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Е.А би Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1,  34 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Х.Б, Т.З нарт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны болон үндэслэл бүхий байх тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч С.А, шүүгдэгч Х.Б нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

11. Шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Б, тус аймгийн [****] сум хариуцсан газрын даамлаар ажиллаж байсан Т.З нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн [****] сумын И******* Т************ Х***** 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг зөрчиж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн [****] сумын 5 дугаар /Ховд гол/ багт иргэн З.Е “хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэх хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад буюу иргэн З.Е давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нэр бүхий 19 иргэний 43,218,298 төгрөгийн зээлийг төлөхгүй байх боломжийг бүрдүүлэн улмаар тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018, 2019 онуудад “...иргэний сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрийг харилцан тохиролцсон тул гүйцэтгэх хуудсыг хааж өгөхийг хүсье...” гэсэн утга агуулга бүхий нийт 19 албан бичгийг хүргүүлж, нэр бүхий 19 төлбөр төлөгчийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгон хааснаар тэднийг төлбөр төлөхгүй байх боломжийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

12. Анхан шатны шүүх шүүгдэгч  Т.З, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.З нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Б нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

 

13. Шүүгдэгч Х.Б, Т.З нар Баян-Өлгий аймгийн [****] сумын И******* Т************ Х***** 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг зөрчиж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн [****] сумын 5 дугаар /Ховд гол/ багт иргэн З.Е тэрээр хуульд заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй, тухайн газарт бодитой оршин суудаггүй, оршин сууж байгаагүй байхад түүний хүсэлтийг үндэслэж “хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэх бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр, түүнчлэн хууль зүйн үндэслэлгүйгээр 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад буюу иргэн З.Е давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнд хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 04-25 дахь тал/,

- гэрч А.А мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33, 36-37 дахь тал/,

- гэрч З.А мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

- гэрч З.Е мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/, 

- шинжээчдийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн [****] сумын И******* Т************ хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай “2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хуулбар,

- “[****] сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 66-79 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн [****] сумын И******* Т************ Х***** 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 07 дугаартай тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал/,

- иргэн З.Е газар эзэмшихийг хүссэн өргөдөл, холбогдох баримтууд,

- Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай захирамжийн хуулбар,

- газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ /1 дэх хавтаст хэргийн 90-99 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар,

 

13.1 Шүүгдэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нэр бүхий 19 иргэний 43,218,298 төгрөгийн зээлийг төлөхгүй байх боломжийг бүрдүүлэн улмаар тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018, 2019 онуудад “...иргэний сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрийг харилцан тохиролцсон тул гүйцэтгэх хуудсыг хааж өгөхийг хүсье...” гэсэн утга агуулга бүхий нийт 19 албан бичгийг хүргүүлж, нэр бүхий 19 төлбөр төлөгчийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгон хааснаар тэднийг төлбөр төлөхгүй байх боломжийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь:

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/656 дугаартай “[****] сумын Засаг даргаар Х.Б томилох тухай” захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.К мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234-235, 237 дахь тал/,

- гэрч Б.А /ахлах шийдвэр гүйцэтгэгч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 239-240, 242 дахь тал/,

- Иргэний хариуцагч Д.Б /зээлдэгч/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал/,

- Гэрч Т.К мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 02 дахь тал/,

-Гэрч М.Г мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10 дахь тал/,

-Иргэний хариуцагч А.С /зээлдэгч/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

-Иргэний хариуцагч Х.А /зээлдэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Иргэний хариуцагч А.Б /зээлдэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/,

-Иргэний хариуцагч Т.С /зээлдэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/,

-Иргэний хариуцагч С.Ж /зээлдэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/,

-Гэрч Т.Е  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.А гаргаж өгсөн баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 98-163 дахь тал/

-Х******* тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал/,

-Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн  55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтууд,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт [****] сумын Засаг дарга Х.Б хүргүүлсэн 1/468, 1/153, 1/154, 1/25, 01, 1/153, 1/153, 1/154, 1/729, 1/153, 1/154, 1/153, 1/154, 1/154,1/153, 1/154 дугаартай албан бичгүүд /2 дугаар хавтаст хэргийн 91, 132, 136, 137, 141, 143, 146, 148, 154, 156, 169, 171,  175, 179, 181, 183, дахь тал/,

- Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолууд /2 дугаар хавтаст хэргийн 73-90 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

14. Шүүгдэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай “Г**** эзэмшүүлэх тухай” захирамжаар Баян-Өлгий аймгийн [****] сумын И******* Т************ Х***** 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар Баян-Өлгий аймгийн [****] сумын 5 дугаар /Ховд гол/ багт 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа албан үүргийн хүрээнд хийх ёсгүй үйлдэл хийж, Г***** тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эзэмшүүлэх ёсгүй газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, иргэн З.Е давуу байдал бий болгосон,

мөн Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нэр бүхий 19 төлбөр төлөгчийн 43,218,298 төгрөгийн зээлийг төлөхгүй байх боломжийг бүрдүүлэн улмаар тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018, 2019 онуудад “...иргэний сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрийг харилцан тохиролцсон тул гүйцэтгэх хуудсыг хааж өгөхийг хүсье...” гэсэн утга агуулга бүхий нийт 19 албан бичгийг хүргүүлж, нэр бүхий 19 төлбөр төлөгчийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгон хааснаар тэднийг төлбөр төлөхгүй байх боломжийг бүрдүүлж, албаны эрх ашгийн эсрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.В, М.Ч, Д.С, Х.М, Т.К, И.М, М.Г, М.Б, А.С, А.Б, Х.А, А.Б,С.Ж, Т.С, С.А, Х.К, А.Х, Х.К, Д.Б нарын 19 иргэнд давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Т.З нь Баян-Өлгий аймгийн [****] сумын газрын даамлаар ажиллаж байхдаа [****] сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, иргэдэд эзэмшүүлэх боломжгүй гэдгийг албаны чиг үүргийн хувьд лавтай сайн мэдсээр байж, шүүгдэгч Х.Б үйлдлээрээ санаатай нэгдэж, идэвхтэй үйлдлээр [****] сумын [**] дугаар багийн нутаг дэвсгэрээс газар өмчлүүлэх шийдвэр гаргуулахаар сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай “Г**** эзэмшүүлэх тухай” захирамжийн төслийг “хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэж илт үндэслэлгүйгээр боловсруулан батлуулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                15. Шүүгдэгч Х.Б, Т.З нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, шинжээчийн дүгнэлт, [****] сумын Засаг дарга Х.Б бичсэн албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар Х.Б, Т.З нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

 

16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Б, Т.З нар нь бүлэглэж үйлдлээрээ нэгдэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ. 

 

 Иймд шүүгдэгч Х.Б шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 17.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.З шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

17. Шүүгдэгч Х.Б “...Миний бие гэм буруугийн талаар маргаагүй. Мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байсан ба шүүхийн хэлэлцүүлэг дээр ч үүнийг илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх надад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан. Энэ нь тухайн зүйл, хэсэгт заасан нийтийн албанд томилогдох нэмэгдэл ялын хамгийн дээд хэмжээ байгаа. Мөн 17,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 төгрөгөөр торгох үндсэн ял оногдуулж түүнийг 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. .... Тухайн үед [****] сумын хэмжээнд удаа дараа үер болж тухайн төлбөр төлөгч иргэд төлбөрийн чадваргүй болсон учир төлбөрөө дараа нь тодорхой хуваарийн дагуу төлөхөөр гэрээ байгуулж харилцан тохиролцсон байсан. Би үүнийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичиг өгсөн. Энэ буруугаа бас хүлээн зөвшөөрч байна. Н**** талаар миний хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажилласан, одоо 58 настай. Ам бүл-3, эхнэр, охины хамт амьдардаг. Э**** маань үе мөчний өвчний учир Монгол У**** удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрээгүй. О*** К******** У**** түр эмчилгээ хийлгэж байгаа ба цаашид Т*** У**** очиж үе мөч солиулах хагалгаанд орохоор байгаа. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр ял оногдуулсан явдалд гомдолтой, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хэмжээг багасгах, мөн торгуулийн ялын хэмжээг багасгах, хэсэгчлэн төлөх хугацаад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэх гомдлыг  гаргажээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцжээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан торгох ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгч Х.Б нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хэмжээг багасгах, мөн торгуулийн ялын хэмжээг багасгах, хэсэгчлэн төлөх хугацаад өөрчлөлт оруулах  тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч С.А нараас “...Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн дугаар 2025/ШЦТ/[**] тоот шийтгэх тогтоолын иргэн Т.З холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, Баян-Өлгий аймгийн Ө***** сумын Засаг даргын 2019.10.28-ны өдрийн А/312 захирамжийн төслийг миний үйлчлүүлэгч боловсруулсан. И*******, тухайн жилийн газрын төлөвлөгөөнд ороогүй байсан, үүнийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзсэн байна. Хавтаст хэрэгт үүнтэй холбоотой түүний ажлын байрны тодорхойлолт, түүнийг “сумын газрын даамал”-аар томилсон шийдвэр, мөн тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй газрыг олгосон тухай шинжээчийн дүгнэлт болон ийнхүү газар олгосон захирамжийн төсөл авагдаж, түүнд түүний гарын үсэг зурснаар нотлогдож байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор мөрдөгч, прокурорууд дараах ажиллагааг дутуу хийж гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй, бүрэн гүйцэд шалгаж бодитойгоор тогтоогоогүй, шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг үнэлээгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, гэм буруугийн санаатай хэлбэр нотлогдож тогтоогдоогүй буюу давуу байдал би болгоогүй, түүний үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй, уг газартай холбоотой маргаан нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдож шийдвэрлэгдсэн, ойролцоо төрлийн гэмт хэрэг буюу хайнга хандах гэмт хэргээс ялгаагүй...” гэж давж заалдах гомдол гаргажээ.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Т.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч Т.З нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлгүй байна.

Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай “Г**** эзэмшүүлэх тухай” захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалаар хүчингүй болгон шийдвэрлэж, газрын даамал Т.З нь тухайн газарт амьдрах сууж байгаагүй, тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй  3.Е******** “хуучин эзэмшиж байсан хашаалсан газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэх үндэслэлээр 428 м2 газрыг эзэмшүүлсэн үйлдэл, [****] сумын газрын даамлаар ажиллаж байсны хувьд тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг, түүнчлэн З.Е нь тухайн газарт амьдран сууж байгаагүй гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа түүнд газар эзэмшүүлэх захирамж гаргах үйл ажиллагаанд идэвхтэй үйлдлээр оролцож, түүнд газар эзэмшүүлэх эрх зүйн үр дагаврыг хүсэж бий болгосон нь гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдох бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч Т.З болон түүний өмгөөлөгч С.А нарын давж заалдах гомдол бодит үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 19. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч бүрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, үйлдэл тус бүрийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийг журамлаж, тусгай ангид заасан санкцыг оновчтой сонгож хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б, Т.З нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон байна.

 

20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч С.А нарын “...шийтгэх тогтоолын иргэн Т.З холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох...” тухай  давж заалдах гомдлыг, шүүгдэгч Х.Б “...нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хэмжээг багасгах, мөн торгуулийн ялын хэмжээг багасгах, хэсэгчлэн төлөх хугацаад өөрчлөлт оруулах...”  тухай давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч С.А, шүүгдэгч Х.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ