| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/41604/И |
| Дугаар | 197/ШШ2026/06614 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2026/06614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **************,, , ,,, СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* *******,*******,*******,*******,**************д холбогдох 1,930,761 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Мөнх-Уянга, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэл 1,930,761 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч СӨХ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.******* нь **************, , ны 05 тоотод оршин суудаг. 2021-07-01-ний өдрөөс 2025 оны 11 сарыг дуусталх хугацааны дундын ашиглалтын зардал 1,930,761 төгрөгийг төлөөгүй. 2021 оны 7 сараас 2021 оны 08 сарын төлбөр сарын 22,514 төгрөг, 2021 оны 09 сараас 2021 оны 11 сарыг дуусталх сарын 27100 төгрөг, 2021 оны 12 сард 22,514 төгрөг, 2022 оны 01 сараас 2022 оны 05 сарыг дуустал сарын 26,100 төгрөг, 2022 оны 06 сарын 27,300 төгрөг, 2022 оны 07 сарын 28,300 төгрөг, 2022 оны 08 сарын 24,627 төгрөг, 2022 оны 09 сараас 2022 оны 10 сарыг дуустал сарын 26,100 төгрөг, 2022 оны 11 сараас 2023 оны 09 сарыг дуустал сарын 31,600 төгрөг, 2023 оны 10 сараас 2024 оны 04 сарыг дуустал сарын 47,400 төгрөг, 2024 оны 05 сараас 2024 оны 08 сарыг дуусталх сарын 45,700 төгрөг, 2024 оны 09 сараас 2025 оны 04 сарыг дуустал сарын 47,400 төгрөг, 2025 оны 05 сараас 2025 оны 08 сарыг дуустал сарын 45,698.04 төгрөг, 2025 оны 09 сараас 2025 оны 11 сарыг дуусталх сарын 47,400 төгрөгөөр тус тус тооцож, 1,930,761 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. СӨХ-нд дундын ашиглалтын зардалд 1,930,761 төгрөгийн өртэй нь үнэн. Манайх ны ******* буюу орцны хаалганы яг дээд талд байрладаг. Тус байрны подвалын станц маягийн төхөөрөмж дүнгэнэсэн, маш чанга дуу чимээтэй. Энэ дуу чимээг багасгахын тулд хана өрүүлж, дуу чимээг багасгах арга хэмжээ авахыг СӨХ-ны дарга болон хэсгийн ахлагч нарт удаа дараа мэдэгдэж байсан ч өдийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүйгээс гэртээ тайван амьдарч чадахгүй байдалд байна. Мөн орцны хаалганы тайвшруулагч нугасыг солиогүйгээс хүмүүс орж гарах бүрт маш их дуу чимээтэй байдаг. Энэ нөхцөл байдлаа илэрхийлдэг болсноос хойш ямар ч арга хэмжээ аваагүй аилаа оршин суугчдаар намайг удаа, дараа доромжилж, дарамтлуулж байсан нь сэтгэл санаанд хохирол учруулж байна. Дээрх нөхцөл байдлыг 5 жилийн турш хэлж сануулсаар байсан. Ийм орчин нөхцөлд амьдарч байгаа хүн СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байх эрхтэй гэж үзэж байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар Баянгол дүүрэг,*******,, ы 53А, 53В байрны оршин суугчдын байгуулсан СӨХ 2021 оноос эхлэн үйл ажиллагааг явуулсан, хариуцагч Б.******* 2021 оноос ы ны 05 тоот орон сууцны өмчлөгч, дундын ашиглалтын зардал 1,930,761 төгрөг төлөөгүй зэрэг үйл баримт дээр маргаагүй.
******* Засаг даргаас 2021 оны 06 сарын 30-ны өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдийн хувьд СӨХ-ны төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцыг өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч СӨХ хариуцагч Б.*******гаас хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
7. Хариуцагч Б.******* Баянгол дүүрэг,*******, , ны 05 тоот орон сууцны өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх тогтмол зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
8. Манайх ны ******* буюу орцны хаалганы яг дээд талд байрладаг. Тус байрны подвалын станц маягийн төхөөрөмж дүнгэнэсэн, маш чанга дуу чимээтэй. Энэ дуу чимээг багасгахын тулд хана өрүүлж, дуу чимээг багасгах арга хэмжээ авахыг СӨХ-ны дарга болон хэсгийн ахлагч нарт удаа дараа мэдэгдэж байсан ч өдийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн орцны хаалганы тайвшруулагч нугасыг солиогүйгээс хүмүүс орж гарах бүрт маш их дуу чимээтэй байдаг. Энэ нөхцөл байдлыг илэрхийлсэнээс хойш СӨХ нь оршин суугчдаар намайг удаа, дараа доромжилж, дарамтлуулж байсан нь сэтгэл санаанд хохирол учруулж байна. Дээрх нөхцөл байдлыг 5 жилийн турш хэлж сануулж байна. Ийм орчин нөхцөлд амьдарч байгаа хүн СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
8.1. Гэвч энэ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх сууц өмчлөгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин уг асуудлын талаар хариуцагч нь тухайн СӨХ-ны удирдлагад шаардлага гаргах болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж хамтын зарчмаар энэхүү дотоод асуудлаа шийдвэрлэх эрх нь нээлттэй юм.
9. Хариуцагч Б.******* 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарыг дуусталх хугацааны дундын ашиглалт, засварын зардлыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд ... төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж тус тус заасны дагуу СӨХ-нд төлөх үүрэгтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч СӨХ-ны төлсөн улсын тэмдэгтийн хураамж 45,843 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******гаас 45,843 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гаас 1,930,761 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 45,843 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******гаас 45,843 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СӨХ-нд олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА