2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08974

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 21 191/ШШ2025/0897

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* аймаг, Дархан сум, *******, өөрийн байранд байрлах, *******-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******, *******, *******лол, ******* байрны ******* тоотод хаягийн бүртгэлтэй, *******,*******, гудамж тоотод оршин суух, овогт холбогдох,

гэрээний үүрэгт 16,116,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Санжаабал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь мал аж ахуйг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж хариуцагчид 2016 оны 5-р сарын 18-ны өдөр хаврын тариалалтын дизель түлш олгох гэрээ байгуулж урьдчилгаа 75,000 төгрөгийг хариуцагч гээс нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 75,000 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн, гэрээ байгуулсны дараа зөвшөөрлийн хуудас хариуцагчид өгч тэр зөвшөөрлийн хуудсаараа дизель түлшийг тариалан эрхэлтийг дэмжих сангаас авах үүрэг хүлээж, хариуцагч өөрийн өмчлөлийн суманд байрлах газрыг зээлийн барьцаанд тавьсан байдаг.

Мөн 2016 оны 5-р сарын 16-ны өдөр үр тариа зээлээр олгох гэрээ байгуулж, гэрээний үнээс ,01,000 төгрөгийг хариуцагч төлж, үлдэгдэл 10,269,000 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Дээрх хоёр гэрээний үнийн дүнгийн тухайд 2016 оны 5-р сарын 18-ны өдрийн гэрээний үүрэгт 75,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алдангийн төлбөрт 237,5000 төгрөг, нийт 712,000 төгрөгийг, 2016 оны 5-р сарын 16-ны өдрийн гэрээний үүрэгт 10,269,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алдангийн төлбөрт 5,13,500 төгрөг, нийт 15,03,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. нь дээрх хоёр гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн Архангай аймаг, Төвшрүүлэх суманд хаягтай дугаартай, 100 га үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрыг барьцаанд тавьсан байдаг. Иймд энэ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд *******-тай гэрээ байгуулж, түлш шатахуун, үр тарианы зээл авсан. Тухайн жилд ган ганчиг болсноор ургац алдсан талаараа *******-д хэлж тайлбар хэлснээр холбогдох газраас хүмүүс ирж газар дээр нь ирж үзэж, танилцаад ургац алдсан, мөндөр цохьсон байна гээд явсан, зээл төлөх боломжгүй болсон талаарх хүсэлтээ илэрхийлсэн, дараагийн жилүүдэд газар тариалангийн ажлаа эрхэлж чадаагүй байтал онд Хөдөө аж ахуйн яамнаас холбогдож давагдашгүй хүчин зүйл болсон газруудад Засгийн газрын тогтоол гарч, өр зээл цайрсан талаар хэлж, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон газрын өр зээлийг хаасан талаар хэлж байсан. Үүнээс хойш 5 жилийн дараа Сувд-Эрдэнэ гэдэг энэ төлөөлөгч надтай утсаар холбогдож ярьсан тул уг өр тэглэгдсэн гэдэг байдлаар тайлбар өгсөн, гэрээний үүргийг 2016 оны 11 сард төлөх байгаад 8, 9 жилийн дараа шаардаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй юу гэхэд томилогдсон хуулийн фирм нь гэж хэлсэн, ирээд бидэнтэй тохирвол алданги багасгаж болж байна гэж хэлсэн, хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол мэдүүлэх эрхтэй гэж хэлсэн, тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг төлбөрөөс чөлөөлсөн Засгийн газрын тогтоолоор хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Засгийн газрын оны тогтоолоор өрнөөс хасагдсан гэж үзэж байгаа гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед ган гачиг болсон байдаг, энэ талаараа санд мэдэгдсэн байдаг, нэхэмжлэгч хэдэн ч удаа өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна, тухайн нөхцөл байдлаас хойш нэхэмжлэгч талаас хариуцагчтай холбогдоогүй, гэрээний үүрэг ямар нэгэн байдлаар шаардаагүй байна. онд тухайн асуудлаар Хөдөө аж ахуйн яаман дээр уулзахад Засгийн газрын тогтоол гарсан гээд тогтоолын хувийг хариуцагчид өгсөн, энэ тогтоолыг бид хэрэгт гаргаж өгсөн байгаа. Хариуцагч нь уг тогтоолын дагуу өр авлагаас чөлөөлөгдсөн гэж ойлгож байтал 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад зөшөөрөхгүй байгаа вэ гэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан тул гэрээний үүргээс шаардах эрх 2016 оны 11 сард үүсэхээр байсан, энэ хугацаа нь өвлийн эхэн сар тариалалт дууссан, ган ганчиг болсон ийм сар байгаа, тухайн нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгчийн шаардах эрх 2016 оны 11-р сарын 30-нд үүссэн байгаад гэрээ, хуульд зааснаар 2019 оны 11-р сарын 30-нд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон байхад 2025 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн шаардлага зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Олон жилийн дараа гэнэт ийм шаардлага гаргаж байга нь ойлгомжгүй, Засгийн газрын тогтоолыг хэрэгт эх хувиар нь авахуулсан байгаа, өр авлагаас хариуцагч чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэн дуртай нь хэзээ ч хамаагүй ийм шаардлага гаргаж байгаа нь зохимжгүй гэв.

 

. Нотлох баримтын тухайд

 

а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-/, *******-ний дүрэм /хх-9/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-10-11, 5/, 2016-5-18-ны өдрийн хаврын тариалалтанд дизель түлш олгох зөвшөөрлийн хуудас /хх-12/, банкны 2016-5-18-ны өдрийн гээс 75,000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг /хх-13/, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ТШ-2016/83 дугаартай 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ /хх-1-15/, 2016-5-16-ны өдрийн үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас /хх-16/, банкны 2016-5-16-ны өдрийн гээс ,01,000 төгрөгийг төлсөн орлогын мэдүүлэг /хх-17/, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ /хх-18-19/, , Г.Цэрэнбат нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-20, *******/, 2016-5-1-ний өдрийн огноотой гээс олгосон итгэмжлэл /хх-21/, гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-22/, Архангай аймаг, Төвшрүүлэх сумын засаг даргын Монгол тариалан корпорацид хаягласан 2016-5-2-ны өдрийн албан бичиг /хх-23/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

б. Хариуцагчаас хариу тайлбар /хх-31/, өмгөөлөгч байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-9-50/ зэргийг шүүхэд гаргасан.

 

в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Монгол Улсын засгийн газрын оны дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай тогтоолыг бүрдүүлсэн /хх--7/.

 

г. Хавтаст хэргийн 6, 7, 8, 33-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан дугаартай 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний үүрэгт 10,269,000 төгрөг, алдангийн төлбөрт 5,13,500 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ТШ-2016/83 дугаартай 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний үүрэгт 75,000 төгрөг, алдангийн төлбөрт 237,500 төгрөг, нийт 16,116,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай, 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ТШ-2016/83 дугаартай, 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчаас Монгол Улсын засгийн газрын оны дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор дээрх гэрээний өрийг тэглэсэн, гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж татгалзсан тайлбар гаргаж маргаж байна.

 

. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

а. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай, 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээнд , Тариалан эрхлэлтийг дэмжих сан зээлдүүлэгчээр, хариуцагч зээлдэгчээр оролцсон байх бөгөөд гээс 2016 оны 5-р сарын 16-ны өдөр ,01,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд буудайны урьдчилгаа гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, 2016 оны 5-р сарын 16-ны өдрийн огноотой үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудсыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчээс олгосон, худалдан авагчийн нэр хэсэгт гэж бичигдсэн байна /хх-18-19, 17, 16/.

б. 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ТШ-2016/83 дугаартай 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээнд , Тариалан эрхлэлтийг дэмжих сан барьцаалагчаар, хариуцагч нь зээлдэгч буюу барьцаалуулагч гэж оролцсон байх бөгөөд гээс 2016 оны 5-р сарын 18-ны өдөр 75,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд шатахууны үнэ гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, 2016 оны 5-р сарын 18-ны өдрийн огноотой, хаврын тариалалтанд дизель түлш олгох зөвшөөрлийн хуудсыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгч олгосон, худалдан авагчийн нэр хэсэгт гэж бичигдсэн байна /хх-1-15, 13, 12/.

 

в. Засгийн газрын 2021 оны 39 дүгээр тогтоолын хавсралт, Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний дүрмийн 1.3-т компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, банкинд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээдэг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, санхүүгийн тайлан гаргадаг, ашгийн төлөө хуулийн этгээд мөн гэж, дүрмийн 5.1-д компанийн үндсэн зорилт нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх ажил үйлчилгээг зохион байгуулахад оршино гэж, 5.2-т компани нь таримал ургамлын сорт сорих, үр үржүүлэх, хүнсний болон үрийн улаанбуудай, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үрийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх үндсэн чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ гэж тус тус дурджээ /хх-9/.

 

г. Монгол Улсын Засгийн газрын оны дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тогтоолд оны газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний талаар дурдсан байна /хх-5-7/.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-нд , Тариалан эрхлэлтийг дэмжих сан зээлдүүлэгчээр, хариуцагч зээлдэгчээр оролцсон байна.

 

Дээрх гэрээнд зээлдүүлэгч, барьцаалагчаар оролцсон , Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх, үүрэг, сангаас олгосон зээлийг буцаан шаардах эрхийг нэхэмжлэгч *******-нд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийг Хөдөө аж ахуйн корпорци ТӨХХК шаардах эрхтэй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн 6-р талд авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн огноотой, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай тогтоолоор эрх шилжүүлсэн талаар тайлбарлаж байх боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй, тухайн шаардлага хангаагүй баримтыг хуульд заасан үндэслэлээр шаардлага хангуулах талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

7. , Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээнд гэрээний зорилгыг тариаланчдийн газар тариалан эрхлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор үрийн буудайг хүүгүй зээлээр олгох, төлбөрийг төлүүлэх үйл ажиллагааг зохицуулах, зээлдэгчийн 2016 оны хаврын тариалалтад үрийн буудайн нэг тонныг 815,000 төгрөгөөр урьдчилгаа 10 хувь болох ,01,000 төгрөгийг төлсөнг тохиолдолд үрийн буудайн 90 хувийг зээлээр олгох, зээлээр олгосон үрийн буудайн үлдэгдэл үнэ 10,269,000 төгрөгийг -ийн дансанд 2016-11-30-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна /хх-18-19/.

 

Түүнчлэн, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээнд гэрээний зорилгыг газар тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор хаврын тариалалтад дизель түлшний дэмжлэг үзүүлэх зорилгоор, зээлдэгчийн 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 1000 литр шатахууны нэгжийн үнэ 950 төгрөг, нийт үнэ 950,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 75,000 төгрөг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор бэлэн мөнгөөр болон намрын ургацаас хүнсний улаан буудайгаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна /хх-1-15/.

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан шаардлагад нийцсэн, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Харин, нэхэмжлэлийн агуулга болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан дизелийн түлш олгох зээлийн гэрээ, үрийн буудайг зээлээр олгох гэрээ-ний зохицуулалтаар тариаланчдийн газар тариалан эрхлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор хаврын тариалалт хийхэд шаардагдах үрийн буудай, дизель түлшийг хүүгүй зээлээр олгох, тодорхой төлбөрийг урьдчилан төлүүлж, үлдэх төлбөрийг тодорхой хугацаанд төлүүлэхээр тохиролцсон зэргээс үзэхэд зээлээр олгогдож байгаа үрийн буудай болон дизель түлшний үнэ нь тухайн эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийнхээсээ нэмэгдсэн шинжгүй, хариуцагч нь хүлээн авсан барааны үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөх нөхцөлтэйгээр талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Тайлбарлавал, худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

8. Хэргийн баримтаар хариуцагч 2016 оны 5-р сарын 16-ны өдөр ,01,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд буудайны урьдчилгаа гэх гүйлгээний утгаар шилжүүлснээр үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудсыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчээс олгосон, 2016 оны 5-р сарын 18-ны өдөр 75,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд шатахууны үнэ гэх гүйлгээний утгаар шилжүүлснээр хаврын тариалалтанд дизель түлш олгох зөвшөөрлийн хуудсыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчээс хариуцагч д олгосон, дээрх зөвшөөрлийн дагуу хариуцагч нь үрийн буудай болон дизель түлш хүлээн авсанд маргаагүй тул хариуцагч буюу худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авсанд тооцохоор байна /хх-16-17, 12-13/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар худалдсан эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ , Тариалан эрхлэлтийг дэмжих сан хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч нь төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдийн дотор төлж дуусгах үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, хариуцагч маргаагүй.

 

Харин хариуцагчаас 2016 оны хаврын тариалалтын дараа ган ганчиг болж ургац алдсан, энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэдэгдснээр холбогдох хүмүүс газар дээр нь ирж үзлэг хийж танилцаад ургац алдсан, мөндөр цохьсон байна гээд явсан, зээл төлөх боломжгүй байгаа талаарх хүсэлтээ илэрхийлсэн, онд Хөдөө аж ахуйн яамнаас холбогдож давагдашгүй хүчин зүйл болсон газруудад Засгийн газрын тогтоол гарч өр зээлийг хаасан талаар хэлсэн тул өр тэглэгдсэн гэж ойлгож явсан, гэтэл 5 жилийн дараа гэнэт шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын байгуулсан гэрээний 1.7-д зааснаар зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэсээр гэрээний хугацаа дуусгавар болохоор гэрээний талууд тохиролцсон тул зээлийг бүрэн төлөөд, тооцоо нийлж дуусах хүртэл ерөнхий хугацаа үргэлжлэх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж маргаж байна.

Гэтэл, 2016 оны 5-р сарын 16-ны өдрийн үрийн буудайг зээлээр олгох гэрээний 1.7-д гэрээг дуусгавар болгох нөхцлийн талаар зохицуулсан байх боловч гэрээний 1.3-т олгосон үрийн буудайн үлдэгдэл үнэ 10,269,000 төгрөгийг 2016-11-30-ны өдрийн дотор төлнө гэж, гэрээний 2.2-т сангаас зээлээр авсан үрийн буудайн үлдэгдэл үнэ 10,269,000 төгрөгийг энэхүү гэрээний 1.3, 1.-т зааснаар анд төлнө гэж, гэрээний 3.-т зээлдүүлэгч нь зээлээр олгосон үрийн үнийг энэхүү гэрээний 1.3-т заасан нөхцөл, шаардлагын дагуу төлүүлнэ гэж гэрээний хугацаа, төлбөр төлөх нөхцөлийн талаар гэрээний талууд тохирсон байх тул дээрх гэрээг хугацаагүй байгуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийг буюу үлдэгдэл төлбөрийг төлөх талаар шүүхэд хандахаас өмнөх хугацаанд шаардлага, мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн гэх байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч талаас гэрээний үүргийг шаардаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж гаргасан тайлбарыг мөн нэхэмжлэгч нь баримтаар няцаагаагүй болно.

 

9. Иргэний хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, гэж мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус зохицуулсан.

 

, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2016 оны 5 дугаар сарын 16, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрүүдэд байгуулсан гэрээний үүргийг хариуцагч нь намрын ургац хурааснаар мөн оныхоо 11 дүгээр сарын 25, 30-ны өдрийн дотор зээлдэгчид төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон байх тул 2016 оны 12 дугаар сараас шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй, гэрээний 3.-т зааснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон түүний эрх, үүрэг хүлээн авагч нь нийлүүлсэн үрийн буудай, дизель түлшний үнийг шаардсан гэх байдал, шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Харин, ******* нь шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хандсан байх бөгөөд зохигчийн тайлбар, хэргийн баримтаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үйл баримт нотлогдоогүй тул гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд

 

, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний 1.5-д барьцаалуулагч нь зээлээр авсан дизель түлшний гэрээний гүйцэтгэлийн баталгаанд өөрийн эзэмшлийн дугаартай 100 га газрын газар эзэмших эрхийг барьцаа болгов. Барьцаалуулагч нь гэрээний гүйцэтгэлийн баталгаанд барьцаа болгож тавьсан, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаалах, бэлглэх болон шилжүүлэхийг хориглоно. Зээлдэгч нь барьцааны газрыг барьцаалсан тэмдэглэгээг Гзарын тухай хуульд заансаар тухайн сум орон нутгийн газрын даамлаар хийлгүүлсэн байна гэж, гэрээний 2.-т гэрээ хүчинтэй байх хугацаанд зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх болон шилжүүлэхгүй байх болно гэж /хх-1-15/, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний 1.6-д санд зээлээр авсан үрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд өөрийн эзэмшлийн 0 дугаартай 100 га газрын газар эзэмших эрхийг барьцаа болгож тавьсан, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн эрхийг бусдад худалдах, барьцаалах бэлэглэх болон шилжүүлэхийг хориглоно, зээлдэгч нь газрын гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэгээг Газрын тухай хуульд зааснаар тухайн сум орон нутгийн газрын даамлаар хийлгэсэн байна /хх-18/ гэж тус тус харилцан тохирсон байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, хуулийн 15 дүгээр зүйлийн 15.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж тус тус зохицуулсан бөгөөд 22-р талд авагдсан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0 дугаартай, гийн нэр бичигдсэн гэрчилгээнд эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт 2016 он гэж бичигдсэн, тухайн баримтад нотариатчийн 356 дугаартай тамга дарсан байна /хх22/.

 

11. Иймд, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзсан, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч д холбогдуулан гэрээний үүрэгт 16,116,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн *******-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЯНЖИНДУЛАМ