Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 178

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан 

Шүүгдэгч: Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Тийн Бод холбогдох 1812003450209 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т овогт Т-ийн Б 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын дунд үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээлийн багийн “Дугуй” гэх газарт иргэн Ч.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812003450209 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Ч.Бы өгсөн: 

“...2018 оны 04 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө 06 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Дэрсний хонхор гэх газар гэртээ байхад Т.Б манайд ирсэн. Намайг сумын төв рүү явахуу гэхээр нь би явахгүй гэсэн. Тэгээд яваад ирье гэсээр байгаад намайг аваад явсан. Сумын төв ороод надад 500 граммын архи авч өгөөд И гэх айлд орж уугаад үдээс хойш Дугуйт гэх газар Т.Бтой хамт гэрт нь очсон. Манай эхнэр Ө Т.Бынд ямаа самнаж байсан. Тэгээд би манай эхнэр, Т.Б, миний төрсөн дүү Б бид 4 нийлж 750 граммын 1 шил архи хувааж уучихаад ямаагаа самнах гээд гарсан. Т.Б бид хоёр хуучлаад намайг туслах малчин болоод өг гээд байсан. Би үгүй гээд хэлсэн чинь уурлаад намайг зодсон. Миний нүүр, эрүү, нүд, хамарлуу өшиглөхөд би мэдрэлгүй болж хэвтээд өгсөн. Би өөдөөс нь хөдөлж чадаагүй. Намайг зодуулж байхад миний төрсөн дүү Б хажууд байсан. Миний эрүү, шүд хугарсан, хамар цөмөрсөн, хацрын яс үүрсэн байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу эхнэрийн хамт үзүүлэхээр явж 1 дүгээр эмнэлэгт эрүүний хагалгаанд орсон. Сар орчим эмчлүүлсэн. Б эмчлүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь би цагдаад хандаагүй. Хагалгааны зардал 1.100.000 төгрөг өгсөн. 2 эм хонь аваарай гэж 10.000 төгрөг өгсөн. Нэмж эмчилгээний мөнгө өгөөгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Эмчид үзүүлэхэд Улаанбаатар хот явж үзүүл эрүүний хугарал бугалсан байна дахин хагалгаанд орох байх гэж хэлсэн..." гэх  мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/, 

* Гэрч Ч.Өын өгсөн: 

“...2018 оны 04 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Би Бын хамтаар Т.Бынд очиж ямаа самнаж, өтөг цэвэрлэсэн. Урнаа нөхөр Т.Быг сумын төвөөс олно гээд явсан. Тэгээд өдөр Урнаа Б хоёр гэртээ ирсэн. Тэгээд Б бид хоёрыг дуудаад 500 граммын архийг бид 3 хониний хашаанд уусан. Тэгээд тэднийд ороод хоол идээд сууж байтал Б ирсэн. Бид дөрөв 750 граммын архи уусан. Урнаа уугаагүй. Тэгээд ууж дуусаад хонины хашаа руу гарцгааж Б бид хоёр ямаа самнаж байсан. Б Б хоёр хашаа дотор өөд өөдөөсөө харж суугаад хууч хөөрөөд байсан. Т.Б манай малчин бол нүүгээд ир гээд байсан. Манай нөхөр хоёр хүүхдээсээ асууя гэж хэлсэн. Тэгтэл Б уурлаад Бы нүүр толгой руу пакалан гутлаараа өшиглөсөн. Би болиоч гээд дүү Бт ахыг чинь зодоод байна гээд хэлэхэд гайгүй байлгүйдээ гэж хэлж байсан. Би тэр хараач дахин нүүр рүү нь өшиглөөд байна гэж хэлсэн. Би гэр рүү гүйж Урнааг дуудаж гаргаж ирээд тэр хоёрыг салгаад хашаанаас гаргатал Б гараад ир чамайг хутгалж ална гээд байсан. Би утсаар ярих гэтэл Б яваад өгсөн. Тэгээд маргааш нь Т.Быг гэртээ дуудаж үзүүлэхэд аймар болсон байна ш дээ эмнэлэгт үзүүлье гээд сум руу явсан. Эм бичүүлээд эм авч өгөөд гэрт хүргэж ирсэн. Тэгээд долоо хоног гэртээ хэвтэж хараад эдгэхгүй болохоор нь хот руу явж хагалгаанд оруулсан. Эмчилгээний зардал 1.100.000 төгрөг, мөн 2 хонь өгсөн. Цагдаад битгий өгөөч зардал хохирлыг нь өгнө гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/ 

* Гэрч Ч.Бын өгсөн:

“...2018 оны 04 сарын үед байсан санагдаж байна. Эрдэнэмандал сумын Тээл багийн Дугуй гэх газар Бын гэрийн малын хашаанд өдөр Б, Ө, У нар ямаа самнаж байсан. Гэрт нэг шил архи уугаад малын хашаа руу гарцгаасан. У архи уугаагүй хүүхдээ нялх хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Өглөө нь Б Б хоёр сумын төв орчихоод ямаа самнана  гээд ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд ямаагаа самнаж байтал Б, Б хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд нэг хартал Б Бы нүүр рүү 2-3 удаа өшиглөх шиг болсон. Би боль гээд хэлэхэд Ө очоод салгасан. Юунаас болж маргалдаж зодолдсоныг сайн мэдэхгүй байна. Быг Урнаа гэр рүүгээ авч орж, Б Ө хоёр яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Би нэг шил архинаас нь ганц хоёр удаа татсан. Согтоогүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/ 

*Гэрч М.Уийн өгсөн: 

“...2018 оны 04-р сард Тээл багийн Дугуй гэх  газар манай хашаанд Ө, Б хоёр ямаа самнаж байсан. Б манайд согтуу ирсэн. Б Б, Ө, Б нар нэг шил архи архи уусан. Б хотоос ирэхдээ эрүү хугарсан өөрийн хүү Улаанаад зодуулсан гэж ярьж байсан. Тэгээд тэр ямаагаа самнах гээд гарсан. Би гэртээ хүүхдээ хараад үлдсэн. Тэр үед Б Б хоёр хоорондоо зодолдсон байсан. Тэгээд би гарч Быг гэр рүүгээ авч орсон. Юунаас болж маргалдаж зодолдсоныг мэдэхгүй. Бы нүүр нь цус болсон байсан. Би тар нар одоо больцгоо гээд хонь руугаа явсан. Улаанбаатар хотод Бын ах А, Быг дагуулж эмнэлэгт эрүүний хагалгаанд орж зардал мөнгийг гаргасан гэсэн. Таарамжгүй харьцаа байгаагүй. Б архи уухаараа агсам зантай хүн шиг санагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/ 

*Яллагдагч Т.Бын өгсөн: 

“...2018 оны 04 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Дугуй гэх газар Бы гэрт өглөө очиж бид хоёр сумын төв ороод 500 граммын нэг шил архи аваад уусан. Тэгээд Б гэртээ ирээд би эхнэртэйгээ гэртээ буцаж ирсэн. Тэгээд Б үдээс хойш сумын төвөөс 750 граммын архи аваад манайд ирэхээр нь Ө, Б бид нар хувааж уусан. Б агсам тавьж эхэлж намайг толгой руу гараараа цохихоор нь зөрүүлээд нүүр рүү нь гутлаараа 2 удаа өшиглөсөн. Малын хашаанд түүний эхнэр Ө, дүү болох Б нар нь байсан. Тэгээд маргааш нь сумын төвийн эмнэлэгт Быг үзүүлж эрүү мэндийн даатгалын дэвтэрийг бөглөж өгсөн. Тэрнээс хойш 3 хоногийн дараа хот руу эмчлүүлэхээр явсан. Би уучлалт гуйж эмчилгээний зардал болох 1.800.000 төгрөг болон шөлний хонь гэрт нь аваачиж өгсөн. Хотод манай ах А дагуулж явж эмчлүүлж өгсөн. Тэгээд дахин 5.000.000 төгрөг нэхэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн. Дараа нь 3 саяыг өг гэхээр нь талыг нь өгье гэж хэлсэн. Тэгээд тохиролцоогүй цагдаад өргөдөл өглөө гэсэн. Бид хоёр ах дүүгийн хүүхдүүд. Бид согтуурхаж зодолдсон, ямар нэгэн өс хонзон байхгүй. Би биеэ удирдах чадвартай байсан. Нүүрэндээ хуучин гэмтэлтэй байсан. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхэд хуучин эрүү нүүрний гэмтэлтэй байсан гэж байсан. Би зүүн доод талын эрүүг хугалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны  өдрийн  288 дугаартай дүгнэлтэнд:

“...Ч.Бы биед эрүүний баруун булан ба баруун хацрын нум яс, эрүүний зүүн доод хэсгийн зөрөөтэй хугарлыг хадах хагалгааны дараах байдал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар баруун хацар яс, эрүү ясны хугарал нь бишийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын таславчийн муруйлт нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/ 

*Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт/хх-ийн 62, 63 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын дунд үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээлийн багийн “Дугуй” гэх газарт иргэн Ч.Б нь бусдад нүүрэн тус газартаа өшиглүүлэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Б үйлдсэн болох нь хохирогч Ч.Бы “...Т.Б бид хоёр хуучлаад намайг туслах малчин болоод өг гээд байсан. Би үгүй гээд хэлсэн чинь уурлаад намайг зодсон. Миний нүүр, эрүү, нүд, хамарлуу өшиглөхөд би мэдрэлгүй болж хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Өын”... Тэгтэл Б уурлаад Бы нүүр толгой руу пакалан гутлаараа өшиглөсөн. Би болиоч гээд дүү Бт ахыг чинь зодоод байна гээд хэлэхэд гайгүй байлгүйдээ гэж хэлж байсан. Би тэр хараач дахин нүүр рүү нь өшиглөөд байна гэж хэлсэн. Би гэр рүү гүйж Урнааг дуудаж гаргаж ирээд тэр хоёрыг салгаад хашаанаас гаргатал Б гараад ир чамайг хутгалж ална гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын ”... Тэгээд ямаагаа самнаж байтал Б, Б хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд нэг хартал Б Бы нүүр рүү 2-3 удаа өшиглөх шиг болсон. Би боль гээд хэлэхэд Ө очоод салгасан...” гэх мэдүүлэг, гэрч М.Уийн”... Тэр үед Б Б хоёр хоорондоо зодолдсон байсан. Тэгээд би гарч Быг гэр рүүгээ авч орсон. Юунаас болж маргалдаж зодолдсоныг мэдэхгүй. Бы нүүр нь цус болсон байсан. Би тар нар одоо больцгоо гээд хонь руугаа явсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 288 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Т.Б нь хүний биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Т.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Т.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ч.Б нь биеийн байдлаас хамаарч цаашид эмчилгээ хийлгэх асуудлыг шүүгдэгчтэй ярилцаж тохирсон талаар тайлбар ирүүлсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй   болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Т овогт Т-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Ч.Б нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийнхүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР