| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/10495/И |
| Дугаар | 191/ШШ2025/09092 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/09092
2025 10 24 191/ШШ2025/09092
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
нэхэмжлэгч: .....р дүүрэг,.... хороо, ....... хаягт оршин байрлах К ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: .......... дүүрэг,................ хороо, .......... хороолол, ................. дугаар байр, ................. тоотод оршин суух Х овогт Б.Б /РД:......../-д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: 16,399,153 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Харилцагч Б.Б аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр MN13003000.............. дугаартай Зээлийн гэрээ байгуулан 27,551,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К дахь .............. тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.Б аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж МN113003000.............. дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 16,164,991 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 234,161 төгрөг, нийт 16,399,153 төгрөг.
Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.Б аас нийт 16,399,153 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...миний бие К ны нэхэмжилсэн 16,399,153 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 1,366,597 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,399,153 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 16,399,153 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 10-наас 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаанд, сар бүрийн 10-ны өдөр 1,366,597 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлж бичгийн тайлбар гаргасныг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байхаар заасан ба мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр, 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар зохицуулсан.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан зохигчид хуульд заасан үр дагаврыг тайлбарласан ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 16,399,153 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 10-наас 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаанд, сар бүрийн 10-ны өдөр 1,366,597 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,946 төгрөгийн тал хувь болох 119,973 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119,973 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН