| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/06928/И |
| Дугаар | 197/ШШ2026/04927 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2026/04927
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,, ,,-д холбогдох нийт 9,113,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрзаяа, өмгөөлөгч Г.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д. хариуцагч ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол нийт 9,113,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
3.Нэхэмжлэгч талаас ... 2024 оны 07 дугаар сарын 30-нд дээд давхароос ус алдсан талаар хамгаалалтын ажилтны дуудлагаар мэдсэн, ажлын хана, тааз, обой, шал усанд автаж, мөн компанийн тендерийн бичиг баримт, санхүү, татварын тайлангууд зэрэг чухал баримтууд дахин ашиглах боломжгүй болсон. Тухайн үед 503 болон *******уудад ус алдсан учир өмчлөгч, түрээслэгч нар Юнион бюлдинг барилгын үйл ажиллагаа хариуцдаг ******* ХХК-ийг дуудаж, газар дээр нь хийлгэсэн үзлэгийн дүгнэлтээрын уян хоолой задарсан байсан, Хас үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн, бичиг баримтуудыг үнэлэх боломжгүйгээс үнэлгээнд оруулаагүй. Ус алдсан үйл явдлаас хойш нэхэмжлэгч ХХК-ийн захирал М.тай утсаар холбогдож, хохирол барагдуулах талаар удаа дараа ярилцсан боловч үр дүнд хүрээгүй, 8,763,000 төгрөг, үнэлгээний зардал 350,520 төгрөг нийт 9,113,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
4.Хариуцагч талаас ...2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *******,*******,,******* тоотодоос ус алдаж, гэм хор учирсан гэх боловч хариуцагч нь тайлбартаа ХХК нь тус хаягт үйл ажиллагаа явуулж байгаагүй буюу тэнд байдаггүй, ус алдсан гэхын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч биш буюу гэм хор учруулсан этгээд биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч тус байрны өмчлөгч болох нь ******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох ба уг сууцанд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөрын уян хоолой задарсан шалтгаанаар ус алдсан талаарх Ган инженеринг ХХК-ийн дүгнэлт, даатгалын хохирол үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Хас Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хохирол тогтоосон үнэлгээний тайланд ...хана, тааз халтартаж норсон, таазны замаск хууларч хананы обой норж, хууларсан, паркетан шал норж, хөөж зай завсар үүссэн... ажлын хөлс, материалын зардал, хохирлын дүн нийт 8,763,000 төгрөг гэжээ.хх-6-18/
6.******* ХХК нь маргаан бүхий , ******* оффисс цогцолборын нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг бөгөөд *******ны Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны 3/23 дугаар гэх албан бичигт ХХК нь,од үйл ажиллагаа явуулдаг, тус компанийн хуулийн этгээдийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгээр хариуцагчийг олж тогтоосонхх-36, 51, 55, 63, 89/ байна.
7.Мөн шүүхийн журмаар цуглуулсан баримтаар ******* ХХК нь хариуцагчтай 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2 жилийн хугацаатай, ашиглалтын гэрээг байгуулсан, 2025 оны 03 дугаар сар хүртэл ашиглалтын төлбөрийг төлсөн, 2025 оны 04 дүгээр сараас үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч талаас шүүхийн [email protected] цахим шуудангаар 07 дугаар сард ******* ХХК-иас ХХК-д илгээсэн төлбөрийн нэхэмжлэх баримтыг хэрэгт хүргүүлсэн.хх-100-107/
8. Хариуцагч талын гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээр ******* ХХК-ийн гэрээний мэргэжилтэн Х.Од нь ...тус компанийн ерөнхий захирал нь ХХК-тай ашиглалтын гэрээг байгуулсан, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил авахад гэрээ хүчин төгөлдөр байсан. Төлбөрийн нэхэмжлэхийг ХХК-д илгээж байсан. Гэрээний дагуу ус алдсан бол ашиглалтад байгаа эзэмшигч нь хариуцдаг... гэж мэдүүлсэн байна.
9.Зохигчийн маргааны зүйл нь хариуцагч мөн эсэх болон хохирол учруулсан эсэх тодруулбал хариуцагч биш гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас сонгосон хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй, мөн Шинэ шайн ХХК-иас ашиглалтын зардлыг нэхэмжилсэн баримтхх-125-132/ нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн.
10.Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, гомдол шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжууд, шүүхийн тогтоол хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан, талуудаас ирцтэй холбоотой санал гараагүй болно.
11.Нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ХХК-иас нийт 9,113,520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 160,766 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдэж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 160,766 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ