| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2315000000133 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 21.2.2., 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
Ч.Б*******, О.Э*******, Б.Д*******,
Б.О*******, М.П******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгч: Ч.Б******* болон түүний өмгөөлөгч Б.Б*******, Г.Б*******,
Ж.Т*******, О.О*******г /цахимаар/,
Шүүгдэгч: О.Э*******, Б.О*******, Б.Д******* /цахимаар/,
Шүүгдэгч: М.П*******гийн өмгөөлөгч Г.Т /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нарыг оролцуулан, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч О.Одончимэг, шүүгч П.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Б*******ы өмгөөлөгч Г.Б*******, Б.Б*******, Ж.Т******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Б*******, О.Э*******, Б.Д*******, Б.О*******, М.П******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, овогт Чгийн Б*******, Булган аймгийн суманд 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, аймгийн сумын 3 дугаар баг, 28-3 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, “” ХХК-д ээлжийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, 34 настай, эрэгтэй, регистрийн дугаар Г,
2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Монгол Улсын иргэн, овогт ын П*******, хотод 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар Е,
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Дархан Үржих ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн сумын 4 дүгээр баг, 3 дугаар хороо 2-1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, 36 настай, овгийн Брын О*******, регистрийн дугаар Г,
Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан Үржих ХХК-д жолооч, оператор ажилтай, ам бүл 2, аавын хамт амьдардаг, хот, дүүргийн 21 дүгээр хороо Булгийн 21-41 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, 24 настай, Хл овгийн ын Э*******, регистрийн дугаар Г,
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, Дархан Үржих ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, 2 охины хамт амьдардаг, Булган аймгийн сумын, Хайлааст 3 дугаар баг, гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй, 29 настай, овгийн ын Д*******, регистрийн дугаар А,
Шүүгдэгч Ч.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Булган аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт амь хохирогч Б.ыг ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл байрлуулсныг “бидний эзэмшлийн” газарт үйл ажиллагаа явуулах гэж байна гэх шалтгаанаар маргалдан зодолдож улмаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.ыг хөөж тээврийн хэрэгслээр дайран дээгүүр нь гарч “хүнийг алах” гэмт хэргийг,
Мөн бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б. шалгаж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түүнээс гэрчээр мэдүүлэг авахад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “миний машиныг манай ажлын дүү уначихсан зугтаад явцгаа гээд ирсэн.Тэгээд хүмүүсээ суулгаад явсан.Тэгээд тэндээс хөдөлж яваад ард явж байхад машины дугуй хагараад зогссон.Тэгтэл ахаа би хүн дайрчих шиг боллоо араас хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлээд үлдлээ гэсэн” гэж, тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож явсан атлаа ыг тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.О******* нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.д 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “зодооны үед зугтахдаа машин жолоодоод баруун гар талд нь Э******* сууж явсан тухайн үед би шууд тээш рүү ороод суусан хэсэг явж байгаад хартал жолоочийн ард талд Б******* суучихсан дунд нь суугаад хажууд нь сууж явсан... ” гэж, машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Э******* нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.д 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “ машины жолоон дээр суучихсан хурдан машинд суу гээд хашхирсан. “би хүн дайрчих шиг боллоо” гэж Б******* ахад хэлж байсан.Тэгээд Б******* ах машинаа бариад ажил дээр очсон.Зодоон болоод зугтах үед машин жолоодоод жолоочийн хажууд би сууж явсан...” гэж, машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Д******* нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.д 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Б******* машиндаа сууцгаа явъя гэтэл тухайн үед жолооны ард суугаад машин асааж байсан. Зодоон болоод зугтах үед машин жолоодсон, жолоочийн хажууд Б******* сууж байсан... ” гэж, машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч М.П******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт амь хохирогч Б.ыг тээврийн хэрэгслээр дайрсан гэх шалтгаанаар Ч.Б*******ы жолоодож явсан, хохирогч Б.Гийн өмчлөлийн улсын дугаартай Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,020,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Шүүгдэгч М.П*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Б.О*******, О.Э*******, Б.Д******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч овогт Чгийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч овгийн Брын О*******, Хл овгийн ын Э*******, овгийн ын Д******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ын П*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.П*******г цагаатгаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ыг 11 / арван нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ыг 1 / нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан 12 / арван хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ы цагдан хоригдсон 570 /таван зуун дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч Б.Д*******, Б.О*******, О.Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******, Б.О*******, О.Э******* нарт оногдуулсан 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д*******, Б.О*******, О.Э******* нарт сануулж,
Шүүгдэгч Ч.Б*******, Б.Д*******, Б.О*******, О.Э******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин т болтол шүүгдэгч Ч.Б*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьж, шүүгдэгч Б.Д*******, Б.О*******, О.Э******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан М.П*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б*******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Тоёота Ланд крузер-200 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Б.Гийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 73,530,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
Шүүгдэгч Ч.Б*******, О.Э*******, Б.О*******, Б.Д******* нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож болгож, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай холбогдох баримтыг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.д даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone загварын гар утсыг өмчлөгч Б.Д*******ад олгохоор, хар өнгийн савхин хүрэм, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 ширхэг, бор өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, 24-мм-ийн түлхүүр 1 ширхэг Кастер нэртэй тамхины хайрцаг /дотроо 16 ширхэг янжууртай/ 1 ширхэгийг тогтоол хүчин т болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, шүүгчийн туслах Т.д тус тус даалгаж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Чгийн Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдийг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ял , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг ял хүндэдсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Чгийн Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байхад шүүх бүрэлдэхүүн “...Ч.Б*******ы өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас доогуур ял оногдуулах талаас гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ерөнхий шаардлагыг хангасан гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгоогүй эрх олгосон заалт боловч хуулийн зохих шаардлагыг хангасан байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломж олгосон хуулийн энэ заалтыг хэрэглээгүйгээс шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна.
Иймд Чгийн Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний гуравны хоёрын хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тус зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр тус бүр ял оногдуулж, оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Чгийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, ял хүндэдсэн үндэслэлээр дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:
Ч.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдын хууль бусаар эрхэлсэн уул, уурхайн үйл ажиллагааг зогсоох сэдэл, зорилготой байсан зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх бодитой үнэлэлгүй хэт хүнд ял оногдуулсан гэж үзэж байна.
Түүнчлэн Чгийн Б******* нь ам бүл 5, эхнэр, 3-аас 11 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж байдаг хүн юм. Цаашид хохирогчийн ар гэрт дэмжлэг туслалцаа байнга үзүүлж байхаа үнэн санаанаасаа илэрхийлж байгаа болно. Эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж Ч.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар хорих ял , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял тус бүр оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдаанд бусад өмгөөлөгчдийн байр суурьтай ижил агуулгаар буюу 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг торгуулийн ялын хамтаар тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Ж.Т******* би Чгийн Б*******тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Ч.Б*******ы гардан авсан 2026.01.28-ны өдрөөс тооцон ЭХХШТХ-н 39.1 дүгээр зүйлийн 1,2,3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянуулахаар ЭХХШТХ-н 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж дахин хэлэлцүүлэхээр доорх гомдлыг гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Ч.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байж болно тэглээ гээд өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн зүйл заалтуудыг буруу хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь давж заалдах шатны шүүхэд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүнд:
1.ЭХХШТХ-Н 16.2 дугаар зүйл нотолбол зохих байдал 1 дэх хэсгийн 1.1-1.6-д заасан заалтуудыг бүрэн хангаж чадаагүй байна. Тодруулбал: ЭХХШТХ-н 16.2 дугаар зүйлийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор хуульчилсан.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа нэг талыг барьсан мөрдөн байцаалт явуулсан болох нь Б******* машинаас буугаад сайн уу гэхэд үгийн зөрүүгүй зэвсгийн чанартай зүйл хэрэглэн Б******* болон түүнтэй хамт явсан хүмүүсийг зодож эхэлснээс болж эмх замбараагүй байдал үүсч богино хугацааны өрнөл дунд хэрэг гарсан үйл баримт хэрэгт байгаа хүн болгоны мэдүүлгээр тогтоогдсон.
Тийм байтал ЭХХШТХ-н 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн мөрдөгч, прокурорын зөрчлийг үл хайхарч 1.7 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтуудыг шүүх өөрөө зөрчин шийдвэр гаргасан шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна.
Хэргийн үйлдэл бүрийг тогтоосон нотлох баримтууд нь нийлж, нэгдсэн дүгнэлтэд хүрэх ба хэргийн талаархи ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж тогтоох шаардлагыг нотлох баримтын олонлог байдал илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл: Хэрэгт тогтоох гэж буй үйл явдал, нөхцөл байдлыг болон бусад шаардлагатай бүх ажиллагааг явуулж, шийдвэр гарахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх ёстой ба нотлох баримтад хангалттай мэдээлэл, эх сурвалж бүрийг мухарлан шалгаж, тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох бух таамаглалуудыг эцэслэн шалгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэрэгжих учиртай.
Харамсалтай нь дутуу мөрдөн байцаах ажиллагаа явуулсан дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй Прокурорын яллах дүгнэлтийг баталгаажуулах хэлбэрээр Шүүхийн шийтгэх тогтоол нь ЭХХШТХ-н 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчиж гарсан гэж үзэн гомдол гаргаж байна.
2. Дахиад л хэлэхэд Ч.Б******* хэргээ хүлээсэн ч гэсэн Өмгөөлөгч миний хуулиар хүлээсэн үүргийн дагуу хуулийн хүрээнд бүхий л боломжтой нөхцөл байдлыг ашиглах ёстой ба энэ бол үүрэг шударга ёсны зарчим юм.
Ч.Б******* хүний амь нас хохироох ямар ч хүсэл зорилго, сэдэлт байгаагүй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл байдал үүссэнийг ч үгүйсгэх боломжгүй байна. Тухайн үед шөнө харанхуйд хүч хэрэглэсэн нөхцөл байдлаас ЗУГТААХ үйлдэл зайлшгүй үүссэнийг бүгд гэрчлээд байтал үүнийг үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэхээрийн учир дутагдалтай байгаа юм. Талуудын санал хүсэлт дүгнэлтийг харьцуулж үзэн шүүх шийдвэрээ гаргах учиртай байтал шүүхийн тогтоолын дүгнэлт нь хэтэрхий ерөнхийлсөн байдалтай байв. Тодруулбал:
Ч.Б*******д холбогдуулж Эрүүгийн үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн түүнийгээ хэд хэдэн удаа өөрчилж үргэлжлүүлэн яллах дүгнэлт үйлдсэн байх ба түүнийг нь шүүх хүлээн аваад тэр дагуу нь шийдсэн байх юм.
Монгол улсын хүчин т үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт зааснаар прокурор зүйлчлээгүй шүүх асуудлыг зөвтгөөгүй нь буруу гэж үзэж байна. Гэрч хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн илтэд зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг гаргаагүй байхад эсхүл шүүх хуралдаанд оролцуулж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож болох байтал хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах эсэхийг тодруулахгүйгээр шийдвэр гаргаж ээдрээ төвөгтэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн М.П*******гийн хэргийг аргаггүй хамгаалалт гэж үзэн хэрэгсэхгүй болгосон хууль зүйн дүгнэлт нь бүхэлдээ үндэслэлгүй энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлана.
Түүнчлэн Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь өөрөө Эрүүгийн хууль, ЭХХШТХ-г илтэд зөрчсөн 39.5 дугаар зүйлийн 1.2-д заасныг илтэд зөрчсөн тул гомдол гаргаж байна.Өөрөөр хэлбэл хууль шүүхийн практикт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан этгээдээс Гэрчээр мэдүүлэг авч түүнийгээ үндэслэж шийтгэж байгааг зогсоож нотлох баримтаар үнэлэхгүй байгаа Улсын Дээд Шүүхийн практик нэгэнт тогтсон нийтэд илэрхий байгаа. Энэ өөрийгөө хамгаалах эрх нь Эрүүгийн хууль тогтоомж, Монгол улсын Үндсэн хууль, Олон улсаас гаргасан Монгол улсын нэгдэн орсон конвенцуудаар баталгаажсан.
Ч.Б******* нь бусадтайгаа хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг бүлэглэн үйлдсэн гэх нотолгоо хэрэгт байхгүй, гэм буруугүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгч маргаагүй ч эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүргийн хувьд маргаж оролцохоо илэрхийлж байна. Дээрх зүйл ангиар Ч.Б*******д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүх өөрөө зөрчиж шүүхийн тогтоолынхоо үндэслэлд оруулаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал: а/ Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт 27 дугаартай хуудасны төгсгөлд 2023.09.15 №65 дугаартай шүүгчийн захирамжаар ЦХТСАХ /2-р хх-ийн 248-250-р тал, 3-р хх-ийн 01-02-р тал/ 2023.10.16 №66 дугаартай шүүгчийн захирамжаар, 2023.10.16-ны өдрөөс 2023,11.05.хүртэл 20 хоногоор, /3-р хх-ийн 04- 08-р тал/ гэсэн хэрэгт байгаа хуулбар баримтуудаар цагдан хоригдсон өдрүүдийг тооцон шийдвэрлэж байгаа нь буруу байна.
б/ Таньж олуулах ажиллагааг нэг өдөр гэрчүүдийг тусгаарлахгүйгээр нэг загвараар хийж гүйцэтгэсэн нь илтэд байхад ялангуяа 1 дүгээр хх-н 78-р хуудсанд таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаагаа баталгаажуулж гарын үсэг зураагүй байхад нотлох баримтаар үнэлж байгаа нь буруу юм.
в/ Ч.Б*******ы ял шийтгэлийн талаар 2 удаа албан бичиг явуулсан боловч хэрэгт нэг ч хариу байхгүй байтал хувийн байдлыг үндэслэж хүндрүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх шаардлагыг заавал хангах ёстой гэх мэт дүгнэлтийг хийж ЭХХШТХ-г ноцтой зөрчсөн байна.
Иймд Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг ЭХХШТХ-н 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасны дагуу хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдол гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн гаргасан 1, 3 дахь гомдлоосоо татгалзаж, 2 дахь гомдлын зарим хэсгээс татгалзаж оролцох хүсэлтээ шүүхэд ирүүлсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т давж заалдах гомдолдоо: “...Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад хяналтын прокурор Э.Гантулга хэрэгт хяналт тавьж байх хугацаандаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрүүд гаргасан, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас бусдад ял завшуулах нөхцөл байдал бий болгосон, хэрэгт хувийн сонирхолтой хандсан байж болзошгүй үндэслэл бүхий эргэлзээ үүссэн талаар дүгнэсэн. Гэвч хяналтын прокурор Э.Гантулгын дээрх хууль бус шийдвэрүүдийг гаргах үедээ яллагдагч Ч.Б*******д 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар" үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсныг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №17 дугаартай прокурорын тогтоолоор 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг өөрчилж 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлгүй шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Б******* амь хохирогч Б.ыг дайрч алах гэмт хэргийг үйлдэхдээ амь хохирогчтой цуг байсан бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэж болзошгүй нөхцөл байдлын талаар амь хохирогчтой цуг явсан гэрчүүд болон шүүгдэгч Ч.Б*******тай цуг явсан О.Э*******гийн мэдүүлгээр тогтоогддог.
Харин шүүгдэгч Ч.Б*******ы өөрийн мэдүүлгээс өөр хэн ч түүний “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар ” үйлдсэнийг үгүйсгэдэггүй гэтэл анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгийг “...гэм буруутай этгээдийн нэг удаагийн үйлдлийн үр дүнд олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно... ” гэж тайлбарлаж дүгнэсэн.
Дээр дурдсан үндэслэлтэй холбоотой асуудлыг миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ маш тодорхой дурдсан гэтэл дүгнэлттэй холбоотой ямар нэгэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн.
Хоёр: Иргэний хуулийн 511.5-д заасан үндэслэлээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.гийн сэтгэцэд учирсан хохиролд 82,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон. Гэтэл анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд буцааж хэрэглэхгүй гэж дүгнэсэн.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан байна.
Хууль тогтоогчоос “Хууль тогтоомжийн” тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д зааснаар “үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих” шаардлагыг баримталж сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх харилцааг Шүүх шинжилгээний тухай хуульд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хуульчилсан болохоос биш 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд буцааж хэрэглэхгүй гэсэн үгийн утгыг илэрхийлэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Ч.Б*******д холбогдох Б.ын амь нас хохирсон гэмт хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэхтэй холбоотой харилцаа нь энэ цаг хугацаанд шийдвэрлэгдэж байгаа учраас энэхүү харилцааг зохицуулж болно.
Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг хангахгүй буруу дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэлд хамаарч байна.
Гурав: Амь хохирогч Б.ын эхнэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь гэмт хэрэг үйлдэгдэх үед бага насны 10 настай эрэгтэй Г.Г, 12 настай эрэгтэй Г. 5 настай эмэгтэй, Г. 3 настай эмэгтэй, Г. нарын төрсөн 4 хүүхдээ ганцаараа асран хамгаалж, тэжээн тэтгэх үүргийг хүлээж үлдсэн ийнхүү Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар “...нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг эх, нөхөр /эхнэрийн аль нэг нь авах эрхтэй гэж заасныг үндэслэн 381,150,000 төгрөг нэхэмжилсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс амь хохирогч Б. нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Э. нь “талийгаач нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг харилцан адилгүй цалин хөлс авдаг байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй” талаар мэдүүлсэн тул шүүх тэтгэмжийн зөрүүг тооцох боломжгүй нөхцөл байдлаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэмт хэргийн хохирол, хор уршгийг ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан шаардлагын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолсон байх шаардлагатай.
Өмгөөлөгч миний бие хор уршгийг тогтоолгох зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаах албаны мөрдөгч цагдаагийн дэслэгч Эрхзаяад гаргасан хүсэлтийн 2 дахь заалтад “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан үндэслэлээр талийгаач Б.ын арилжааны банкууд дахь харилцах дансны 2021, 2022 онуудын хуулгыг авч түүний сарын дундаж орлогыг тогтоож...” өгөхийг хүссэн боловч хүлээн аваагүй. Мөрдөх байгууллагаас ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан хохирол, хор уршгийг нэгэнт тогтоогоогүй амь хохирогч ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог нь тодорхой хор учруулсан төлбөрийг тооцохдоо 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилснийг тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна”. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ч.Б*******д холбогдох үйлдлийг хүндрүүлэх болон иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зэрэг зарим хэсгийг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. болон өмгөөлөгч Г.Т нар давж заалдах гомдлоос татгалзсан хүсэлтдээ: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Т би эрүүгийн дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.тай хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэх хүсэлтийг гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. танилцсан гээд гарын үсэг зуржээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч Г.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон овогтой миний бие хохиролд 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансанд авсан нь үнэн болно. Цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
Прокурор Г.Анх-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолтой танилцлаа. Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б*******д 12 жил 6 сарын ял оногдуулсан. Уг ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг төлөгдсөн гэх боловч хор уршиг нь арилах боломжгүй байна гэж үзэж байна. Яллагдагчийн хувьд 3 хүүхэдтэй энэ нөхцөл байдлыг харгалзаж өгөөч гэж байгаа. Амь хохирогч ч гэсэн 3 хүүхэдтэй байсан. Гэмт хэрэг үйлдэхдээ Б******* энэ нөхцөл байдлыг харгалзаж үзсэн үү гэдэг асуудал байна. Т******* өмгөөлөгчийн зүгээс гомдлынхоо 1, 3 дугаар хэсгээс татгалзаж байна гэсэн. Мөрдөгч болон прокурорын эрхэнд халдаад байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заагаад өгчихсөн. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Ланд круссер 200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгоод хавтаст хэрэгт авагдаад шүүх хуралдаанд хэлэлцэгдээд шийдвэрлэгдсэн байна. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч шүүх хүлээж авсангүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан яллах дүгнэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн гэдэг нөхцөл байдал байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах эрхийг заагаад өгсөн. Тухайн өөрчлөлт оруулсан тогтоолд үндэслээд яллах дүгнэлтийг үйлдсэн байгаа. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дугаар талд гэрч Б.Мын мэдүүлэг байгаа. Бандгардуу сөөнгө хоолойтой залуу над руу дайраад нэг нэгээр нь алнаа гээд машин руугаа гүйсэн. Тэгээд тухайн машин хаазлаад 1 хүнийг мөргөсөн. Мөргөчихөөд хальт зогсож байснаа шууд дээгүүр нь гарсан зүйл байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Шүүгдэгчийн байр суурь гэж яриад миний өөрийн байр суурь гэж яриад байна. Шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаа хүмүүс 1 байр суурьтай оролцдоггүй юм уу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг. Тухайн гэмт хэргийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрийн шилжих шөнө болсон. Б*******аас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчээр мэдүүлэг авахад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөгүй. Болсон үйл явдлын талаар асуусан. Ийнхүү асуухад уначихсан явж байсан. Буцаад явъя гээд явсан. ахаа би хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн гэж мэдүүлэг өгдөг. Харин гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гүтгэсэн. Худал мэдүүлэг өгсөн 4 шүүгдэгчид анхан шатны шүүх хуралдаан дээр хууль зүйн хариуцлага оногдуулахдаа 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж үзээд 3 шүүгдэгчид торгуулийн ял, Б*******д зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байгаа. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б*******, О.Э*******, Б.Д*******, Б.О*******, М.П******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Шүүгдэгч Ч.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Булган аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт амь хохирогч Б.ыг ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл байрлуулсныг “бидний эзэмшлийн” газарт үйл ажиллагаа явуулах гэж байна гэх шалтгаанаар маргалдан зодолдож улмаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.ыг хөөж тээврийн хэрэгслээр дайран дээгүүр нь гарч “хүнийг алах” гэмт хэргийг,
Мөн бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б. шалгаж 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түүнээс гэрчээр мэдүүлэг авахад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “миний машиныг манай ажлын дүү Г. уначихсан зугтаад явцгаа гээд ирсэн.Тэгээд хүмүүсээ суулгаад явсан. Тэндээс хөдөлж яваад ард явж байхад машины дугуй хагараад зогссон.Тэгтэл ахаа би хүн дайрчих шиг боллоо араас хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлээд үлдлээ” гэж, тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож явсан атлаа Г.ыг тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч М.П******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт амь хохирогч Б.ыг тээврийн хэрэгслээр дайрсан гэх шалтгаанаар Ч.Б*******ы жолоодож явсан, хохирогч Б.Гийн өмчлөлийн улсын дугаартай Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,020,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.О******* нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.д 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “зодооны үед зугтахдаа машин жолоодоод баруун гар талд нь Э******* сууж явсан тухайн үед би шууд тээш рүү ороод суусан хэсэг явж байгаад хартал жолоочийн ард талд Б******* суучихсан дунд нь суугаад хажууд нь сууж явсан... ” гэж, Г. машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Э******* нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.д 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “ машины жолоон дээр суучихсан хурдан машинд суу гээд хашхирсан. “би хүн дайрчих шиг боллоо” гэж Б******* ахад хэлж байсан.Тэгээд Б******* ах машинаа бариад ажил дээр очсон.Зодоон болоод зугтах үед машин жолоодоод жолоочийн хажууд би сууж явсан... ” гэж, Г. машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Д******* нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.ын амь нас хохирсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.д 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Б******* машиндаа сууцгаа явъя гэтэл тухайн үед жолооны ард суугаад машин асааж байсан. Зодоон болоод зугтах үед машин жолоодсон, жолоочийн хажууд Б******* сууж байсан...” гэж, Г. машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б*******, О.Э*******, Б.Д*******, Б.О*******, М.П*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нарын өгсөн мэдүүлэг,
-Хохирогч Э.гийн өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч Б.ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Таньж олуулах ажиллагаа явуулах ажиллагааны үед гэрч Г.М, М.П*******, Б.Г, Б.Б, Г.Г нарын өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Гэрч Б.Б, Г.Б, Б.М, Г.Г, Б.Б, Б.Г нарын мэдүүлэг,
-Яллагдагч М.П*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг,
-Гэрч Б.Д*******, О.Э*******, Б.О*******, Б., яллагдагч О.Э******* нарын мэдүүлэг,
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №46 дугаартай дүгнэлт,
-Шинжээч Б.Дгийн өгсөн мэдүүлэг,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлт,
-Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтууд,
-Шинжээчийн 2024 оны 02 дугаар хавтаст хэргийн 21-ний өдрийн №711 дугаартай дүгнэлт,
-Гэрч Б.Бий гар утас олсон гэх газрыг зааж мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Гэрч Г.Бы мэдүүлэг,
-Хохирогч Б.Б, гэрч Т. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч З.А, Б.Оын нарын 1139 дугаартай дүгнэлт,
-Хохирогч Б.Гийн мэдүүлэг,
- ХХК-ны 2023.05.24-ний өдрийн 3/1-451 дугаартай дүгнэлт,
-Гэрч Б.Б, Г.М, Г.Г нарын мэдүүлэг,
-Яллагдагч Ч.Б*******, Б.О*******, О.Э*******, Б.Д******* нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай тогтоол,
-2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
-Г.т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, прокурорын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол,
-Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай захирамж,
-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж,
-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 490 дугаартай “гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамж,
-Гэрч Б.М, М.П*******, Б.Г, Б.Б нарын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,
-Гэрч Б.Б, Б.О*******, Б.Д*******, Б.М, Г.Г, Б.Б нарын мэдүүлэг,
-Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Д. нь гэрч ын Б.Д*******, О.Э*******, Б., Б.Э******* нарт эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, болон тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг,
-Гэрч Ч.Б*******ы 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг,
-Яллагдагч Б.О*******ын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг,
-Сэжигтэн Г.ыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 2023/ дугаартай ын ыг 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ЕШЗ/490 дугаартай “Гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамж зэргээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
3.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “худал мэдүүлэх” гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн, шүүгдэгч Б.О*******, О.Э*******, Б.Д******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж,
Шүүгдэгч М.П*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.П*******г цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б******* нь “...Ч.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ерөнхий шаардлагыг хангасан гэж дүгнэж, түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг журамлан тухайн зүйл ангиудад заасан торгох ялын доод хэмжээгээр болон хорих ялын доод хэмжээгээр тус бүр ял оногдуулж, оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгаар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б******* нь “...шүүгдэгч Ч.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдын хууль бусаар эрхэлсэн уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, зорилготой байсан зэрэг нөхцөл байдлыг шүүх бодитой үнэлэлгүй хэт хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Ч.Б******* нь ам бүл 5, эхнэр, 3 наснаас 11 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Цаашид хохирогчийн ар гэрт дэмжлэг туслалцаа байнга үзүүлж байхаа илэрхийлж байгаа зэргийг анхааран үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял тус бүр оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэхгүйгээр тус тусд нь эдлүүлэхээр хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч шүүх хуралдаанд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг 5 жил 6 сар болгон багасгах, торгох ял оногдуулан тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн бусад өмгөөлөгч нартайгаа ижил байр суурьтай оролцоно гэх агуулгаар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т******* нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаж чадаагүй, Ч.Б******* хүний амь нас хохироох ямар ч хүсэл зорилго, сэдэлт байгаагүй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн нөхцөл байдал үүссэнийг ч үгүйсгэх боломжгүй, гэрч хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн илтэд зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг гаргаагүй байхад хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, М.П*******гийн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй, Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Ч.Б******* энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх нотолгоо хэрэгт байхгүй тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, хуулбар баримтуудаар түүний цагдан хоригдсон өдрийг тооцож шийдвэрлэсэн нь буруу, таньж олуулах ажиллагааг нэг өдөр гэрчүүдийг тусгаарлахгүйгээр нэг загвараар хийх гүйцэтгэн мөрдөгч баталгаажуулж гарын үсэг зураагүй байхад нотлох баримтаар үнэлсэн нь буруу” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч гомдлын зарим хэсгээс татгалзаж, шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол болон хэргийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно гэх агуулгаар давж заалдах гомдлоо тайлбарласан.
4.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.гийн өмгөөлөгч Г.Т: “....шүүгдэгч Ч.Б******* нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ тодорхой дурдсан байтал үүнтэй холбоотой ямар нэгэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хангахгүй орхиж, буруу дүгнэсэн, нас барагчийн асрамжид байсан хүүхдүүд тэтгэмжийн зөрүү гаргуулах, гэм хор учруулсан төлбөрийг тооцон олгох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дээрх гомдлоосоо татгалзсан тухай хүсэлт гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. давж заалдах гомдлоос татгалзсан хүсэлтийг хүлээн зөвшөөрч, хохиролд 200,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны тоот дансаар хүлээн авсан тул цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ дансны хуулбарын хамтаар тус шүүхэд ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.гийн өмгөөлөгч Г.Тийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцов.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай дүгнэлтэд “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх хүч хэрэглэхийг хориглоно... гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэрч гэсэн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү эрхийг мөн тусгаж хуульчилсан. Тус зүйлийн 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхыг хуульчилж, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг баталгаажуулсан байна” гэж дүгнэсэн.
Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар, агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх, бусдыг гүтгэх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм.
Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцсэн байна. Харин санаатай саад учруулж байгаа үйлдэл нь үүний эсрэг шинжтэй байдаг онцлогтой.
Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ч.Б*******аас өмгөөлөгч О.О*******гийг байлцуулан гэрчээр мэдүүлэг авсан байх ба тухайн үед гэрчид эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулсны дараа мэдүүлэг авчээ. Тухайн үед “...миний машиныг манай ажлын дүү уначихсан зугтаад явцгаа гээд ирсэн тэгээд хүмүүсээ суулгаад зугтаагаад явсан..., ...Тэндээс хөдөлж яваад ард явж байхад машины дугуй хагараад зогссон. Тэгэхэд ахаа би хүн дайрчих шиг боллоо. Араас хүн дайрчихлаа ш дээ гэж хэлээд үлдлээ...” гэж мэдүүлсэн. /2 хх-ийн 47-49 тал/
2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Д*******, О.Э*******, Б.О******* нараас гэрчийн мэдүүлэг авахад Ч.Б*******ы мэдүүлэгтэй агуулгын хувьд ижил мэдүүлсэн байдаг.
Шүүгдэгч Ч.Б******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа Б.Д*******, О.Э*******, Б.О******* нартай бүлэглэн, зориуд, санаатай “...Г.ыг тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж худал мэдүүлж, гүтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан нь яллагдагчаар татагдсан хүнд хамаарах зохицуулалт бөгөөд Ч.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэг өгөхдөө яллагдагчаар татагдаагүй байсныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т******* “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна.” гэж заасан ба 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 20 цаг 30 минутад шүүгдэгч Ч.Б*******аас авсан мэдүүлэгт уг ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Хуулийн дээрх зохицуулалт нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан заалт бөгөөд процессын хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
5.1.Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа нэг төрлийн гэмт хэрэгт хамтран оролцсон бусад шүүгдэгч нараас өөр төрлийн ял оногдуулах болсон үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт, тайлбар хийгээгүй нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.Э*******, Б.Д*******, Б.О******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч тус бүрийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ч.Б*******ыг мөн адил 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хамтран оролцсон оролцоо ямар байсан хийгээд шүүгдэгч Ч.Б******* нь Г.ыг худал мэдүүлэг өгөхийг ятгасан, нөлөөлсөн байдал тогтоогдоогүй тул бусад шүүгдэгч нарын адил ижил төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” зохицуулалтыг хуульчилсан ба энэ заалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал байна.
Шүүгдэгч Ч.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй байдал, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “би өмнө нь өгсөн мэдүүлгээ худлаа өгсөн байгаа. Учир нь худлаа мэдүүлэг өгсөндөө харамсаад хэд хоног нойргүй явлаа. Мөн гэм буруугаа хүлээх үндсэн дээр мэдүүлэг өгөхөөр ирсэн” гэх мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгнө, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.” гэх мэдүүлэг, давж заалдах шатны шүүх хуралдаанд “Маш их гэмшиж байна. Цаашид хохирогчийн гэр бүлд тусалж дэмжиж байна. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Б******* нь бусдад төлөх төлбөргүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт, давж заалдах шүүх хуралдааны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.гийн “давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байгаа хүсэлт болон миний бие хохиролд 200,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны тоот дансанд авсан нь үнэн болно. Цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж заасан тул шүүгдэгч Ч.Б*******д 7 /долоо/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан тул шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ял болон 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг бусад шүүгдэгч нарын нэгэн адил 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
7.Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлахдаа нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэх ба шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэдэг. Шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
8.Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар яллагдагч Ч.Б******* 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 538 хоног цагдан хоригдсон болох нь
2023.05.18-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.05.17-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /2 хх-ийн 230-231 тал/,
2023.06.16-ны өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.06.16-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /2 хх-ийн 234-237 тал/,
2023.07.07-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.07.16-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /2 хх-ийн 239-24 тал/,
2023.08.16-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.08.16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар /2 хх-ийн 246-247 тал/,
2023.09.15-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.09.16-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /2 хх-ийн 248-250 тал, 3 хх-ийн 01-02 тал/,
2023.10.16-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.10.16-ны өдрөөс 20 хоногийн хугацаагаар /3 хх-ийн 04-08 тал/,
2023.11.03-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.11.05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /5 хх-ийн 132-133 тал/,
2023.12.05-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар 2023.12.05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /5 хх-ийн 137-138 тал/,
2024.01.05-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар 2024.01.05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /5 хх-ийн 144-147 тал/,
2024.02.05-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар 2024.02.05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /5 хх-ийн 151-153 тал/,
2024.03.05-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар 2025.03.05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /5 хх-ийн 157-160 тал/,
2024.04.04-ний өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар 2025.04.05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /9 хх-ийн 15-18 тал/
2024.05.03-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар 2025.05.05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар /9 хх-ийн 19-22 тал/
2024.05.13-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлт /6 хх-ийн 74-86 тал/
2024.10.28-ны өдрийн шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх прокурорын тогтоол /7 хх-ийн 29-30 тал/,
2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн 2024/ЦХШЗ/25 дугаартай захирамжаар яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзсан /7 хх-ийн 26-28 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” захирамжаар шүүгдэгч Ч.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба энэ хугацаанаас эхлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл буюу 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 36 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч Ч.Б*******ы нийт цагдан хоригдсон хугацаа 574 хоног гэж тооцооллын зөрүүг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.
8.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Б*******ы 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулахаар магадлалд заалаа.
Иймд шүүгдэгч Ч.Б*******ы өмгөөлөгч Г.Б*******, Б.Б*******, Ж.Т******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Б*******ы өмгөөлөгч Г.Б*******, Б.Б*******, Ж.Т******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ыг 11 / арван нэг/ жил 6 / зургаа/ сарын” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ыг 7 /долоо/ жил 6 / зургаа/ сарын” гэж,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ыг 1 / нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 7 /долоо/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас тусд нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...570 хоног” гэснийг “...574 хоног” гэж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч Б.Д*******, Б.О*******, О.Э*******” гэсний дараа “Ч.Б******* нарт” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б*******ы цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ