Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
Хэргийн индекс | 159/2016/0001/З |
Дугаар | 159/ШШ2017/0005 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 159/ШШ2017/0005
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би иргэн ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах мөн газар давхцуулж олгосоныг арилгуулах баталгаажуулахыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад даалгуулах” тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц,Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар эвлэрлийн гэрээ байгуулж байх тул хүлээн авч хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч иргэн Ц.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар миний бие нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргатай эвлэрэн хэлэлцэж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгож, сэргээхээр тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ.
Нэхэмжлэгч иргэн Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж миний эзэмшлийн 130 га газартай “*******” ХХК-ийн газартай давхцуулж олгосон газрыг арилгуулах, газрыг хууль ёсны дагуу тогтоолгож баталгаажуулахыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанаас өмнө 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан мөн нэхэмжлэгч Ц.Сүхбаатар нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээд болох “*******” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд зааснаар үүргээ биелүүлэх үүрэгтэй ба уг шүүгчийн захирамжийг сайн дураар буюу 14 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэнэ гэдгийг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзсаныг баталж нэхэмжлэгч иргэн ******* “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах мөн газар давхцуулж олгосоныг арилгуулах баталгаажуулахыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн 5692012910 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.БУРМАА