| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/01110/И |
| Дугаар | 191/шш2025/09237 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 191/шш2025/09237
2025 10 29 191/ШШ2025/09237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** давхар хаягт байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцалж, ******* монголиа ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг, алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 641,343,000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 320,670,600 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцалж, ******* монголиа ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг, алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 641,343,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын шийдвэрээр 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс катодын зэсийн үйлдвэрлэлийг зогсоож, хур бороо их хэмжээгээр орсны улмаас тасралтгүй циклээр ажилладаг үйлдвэрлэлийн уусмалын түвшин нэмэгдэж байгаль орчны эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Компанийн зүгээс байгаль орчны болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор уусмал хадгалах сав худалдан авах шийдвэр гаргасан. Ингээд ******* монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал А.******* нь өмнө хамтран ажиллаж байсан, манай үйлдвэрийн нөхцөл байдлыг маш сайн мэддэг тул хамтран ажиллахаар тохиролцож, санал болгосон бараа материалыг илүү зузаан болгох хүсэлт гаргасны дагуу нь өмнө өгсөн үнийн саналаа өсгөн, 30*8.35*2м хэмжээтэй 1 бүр нь 21,378,100 төгрөгийн үнэтэй нийт 20 ширхэг PVC материалтай усны танкийг 427,562,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 24/294-А дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 7.1.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 128,268,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 7.1.2 болон 7.1.3-т заасны дагуу дундын төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх 85,512,400 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 07, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, гэрээний төлбөрт нийт 299,293,400 төгрөгийг төлсөн. Гэрээний 6.1-т Бараа материалыг аймгийн сумын нутагт байрлах Худалдан авагчийн үйлдвэрт хүргүүлнэ гэж заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай компанийн үйлдвэрт хүргэж өгсөн. ******* ХХК нь бараа материалыг хүлээн авах үед дараах нөхцөл байдал үүссэн. Үүнд: 30х8.35х2м хэмжээтэй байхаар тохиролцсон боловч хэмжилтээр 23.5х16х1.4м хэмжээтэй, багтаамж 500 м.кв байхаар тохиролцсон, туршилтаар 375 м3 уусмал орсон, савны гадуур хамгаалалтын нэмэлт тортой байхаар тохиролцсон боловч хамгаалалтын тор байхгүй, биет байдлын доголдолгүй байхаар тохиролцсон боловч туршилтын явцад бараа материалын наалтын завсар, үүдэн булангийн боолтын нүх болон наалтын заагаар уусмал шүүрсэн. Гэрээний 2.3-т “Бараа материал нь гэрээгээр тохирсон чанарын шаардлагын хэмжээнд хүрэхгүй болох нь тогтоогдсон бол худалдан авагч хүлээн авахаас татгалзаж, хугацаа өгч засуулах арга хэмжээ авна.”, мөн гэрээний 6.6-д “Бараа материалыг хүлээлцэх үед Гэрээгээр тохирсон тоо хэмжээ дутуу, чанарын шаардлага хангаагүй, техникийн үзүүлэлт зөрүүтэй байвал талууд нэн даруй баталгаажуулж, уг зөрчлийг арилгах хүртэл бараа материалыг хүлээлцэх, төлбөр төлөх хугацааг хойшлуулах эрхтэй”. гэж заасан. Тиймээс бараа материал гэрээнд заасан шаардлагад нийцэхгүй байсан тул ******* ХХК нь бараа материал хүлээлцэх, төлбөр төлөх хугацааг хойшлуулж, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/356-А тоот албан бичгээр гэрээний 2.3, 5.1-д заасны дагуу үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал ирүүлэхийг хүссэн. Гэрээний 13.5-д заасны дагуу маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэн өөрийн санаачилгаар 2 удаа биечилсэн болон онлайн уулзалт зохион байгуулсан, харилцан нийт 7 удаагийн албан бичиг хүргүүлсэн боловч ******* иа ХХК нь дорвитой арга хэмжээ авахгүй, гаргасан зөрчлөө арилгахгүй байгаа тул маргааныг шийдэж чадахгүй нь илт тодорхой байна. Иргэний хуулийн 254.1-т “Худалдан авагч нь шаардлага гаргах эрхтэй”, 256.1.Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд гэрээг цуцлах тухай тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 24/294-А дугаартай Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцлах, Гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг, Гэрээний 10.1.1-т "Талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож нөгөө талдаа төлнө.” гэж заасны дагуу бараа материал хүлээлгэн өгөх ёстой 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 164 хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээний нийт үнийн дүнгээр тооцон нэг өдрийн 2,137810 төгрөг, нийт 360,600,840 төгрөг болж байгаа тул Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцон нийт 213,781,000 төгрөг, Гэрээний 10.1.4-т “Худалдагч гэрээний 5.4-т заасан үүргээ гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзвал учирсан хохирол, гуравдагч этгээдээр доголдлыг арилгуулахтай холбогдон гарсан зардал, гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний гэж заасны дагуу торгуулийг Худалдан авагчид төлнө” гэж заасны дагуу 128,268,600 төгрөгийг торгууль нийт 641,343,000 төгрөг гаргуулна гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 24/294-А тоот Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу олон улсын чанар, стандартад нийцсэн, сертификаттай, үйлдвэрийн баталгаат хугацаа бүхий бараа, бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нийлүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Ингэхдээ гэрээгээр тохиролцсон нөхцөлийн хүрээнд худалдагчийн зүгээс худалдан авагчийн саналын дагуу үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн хугацааг хамгийн богино байлгаж техникийн үндсэн шаардлагыг алдагдуулахгүйгээр гэрээний үүргээ биелүүлэх талаар хүчин чармайлт гарган ажилласан. Худалдагч тал РVС материалтай усны танк нийлүүлэх дээрх гэрээний нөхцөлийн дагуу барааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу гэрээний хугацаанаас 2 хоногийн өмнө аймгийн сумын нутагт байрлах ******* ХХК-ийн үйлдвэрийн хаягт Худалдан авагч талын эрх бүхий ажилтнуудыг байлцуулан хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Худалдан авагч талаас дээрх барааг үйлдвэрийн шаардлага хангасан нөхцөл, зааварчилгааны дагуу ашиглаагүй бөгөөд үүнийг Худалдагч талаас удаа дараа мэдэгдсэн. Манай компанийн зүгээс ашиглалтын заавар, зөвлөмжийг тухай бүр хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 24/294-А тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлж шаардлага хангасан барааг хугацаанд нь худалдан авагч талд нийлүүлсэн тул гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл болох 128,268,600 төгрөгийг худалдан авагч талаас авлагатай гэв.
3.Хариуцагч ******* монголиан ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай компанитай холбогдон тухайн компанийн судалсан шийдлийн дагуу нийт 10,000 м.кв уусмал хадгалах зориулалтын уян түр сав яаралтай хэрэгтэй байгаа тул богино хугацаанд нийлүүлэх хүсэлтийг гаргасан. ******* ХХК-ийн зүгээс 30 хоногт нийлүүлэх саналыг 23 хоногт багтаан нийлүүлэх гэсэн цор ганц шаардлагын дагуу уусмал хадгалах түр савыг нийлүүлэхээр тохирч 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 24/294-А дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь 23 хоногт багтаан нийт 10,000 м.кв эзлэхүүнтэй, PVC материалтай уусмал хадгалах түр савыг тус бүр 500 м.кв багтаамжтай нийт 20 ширхэг, нэг бүрийн үнэлгээ нь 21,378,100 төгрөг, нийт гэрээний үнэ 427,562,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Уусмал хадгалах түр савны хэмжээг тус бүр 500 м.кв багтаамжтай байхаар тооцон гэрээнд 30*8.35*2 м гэж жишиг байдлаар тусгаж өгсөн боловч хэмжээ өөрчлөгдөх боломжтой, гэхдээ 500 м.кв -ийн багтаамж өөрчлөгдөхгүй байхаар харилцан тохиролцсон. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ, Шандун муж Вейфан хотод байрлах үйлдвэрт очиж ажилласан. БНХАУ, Вэйфан хот дахь үйлдвэрт очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхэд гэрээнд заасан 30*8.35*2м хэмжээгээр үйлдвэрлэхэд шинээр эсгүүр гаргах шаардлага тулгарч үйлдвэрлэлийн хугацаа уртсах нөхцөл үүссэн тул гэрээний үндсэн тохиролцоо болох 500 м.кв багтаамжийг өөрчлөхгүйгээр хэмжээг 23,5*16*1.4 м.кв болгож энэ тухай ******* ХХК-д мэдэгдсэн. Худалдан авагчийн зүгээс хүлээн зөвшөөрч гэрээнд заасан дундын санхүүжилт болох 85,512,400 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлэн өгсөн. Үүний дараа бараа материалыг Улсын хилээр оруулж ирэхэд буюу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээний гурав дахь санхүүжилт болох 85,512,400 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн ба барааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр талбайд хүргэж өгсөн. Хүлээлгэн өгөх үед ******* ХХК нь үүссэн асуудлаа уусмалын цөөрөм үүсгэх байдлаар шийдвэрлэсэн байсан бөгөөд барааг хүлээн авсан боловч барааг хүлээлцэх акт үйлдэхгүй гэж хэлсэн. Мөн ашиглах талбайг бэлдээгүйн дээр ашиглах байршлыг өөрчилсөн байсан. Манай зүгээс уг асуудалд хүндэтгэлтэй хандаж Ачит Ихт ХХК-ийн үйлдвэрийн сонгосон байршилд барааг тохируулан турших, барааны дагалдах бичиг, техникийн шаардлага, ашиглах зааварчилгаа зэргийг бүрэн хүлээлгэн өгсөн. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс танай нийлүүлсэн уусмал хадгалах түр сав гадна талаараа хамгаалалтын торгүй, гэрээнд заасан хэмжээг баримтлаагүй, уусмал хийж үзэхэд 500 м.кв уусмал орохгүй, 315 м.кв уусмал орж байна, уусмал хийхэд уусмал хуримтлуулах түр савны дөрвөн буланд уусмал орохгүй, дотор давхарга цоорсон гэх асуудал гаргах болсон. Манай компанийн зүгээс гэрээнд хамгаалалтын тор буюу нэмэлт тоногтой байхаар тохиролцоогүй, тусгаагүй талаар тайлбарласан. Мөн уусмал хуримтлуулах савыг ашиглахдаа үйлдвэрээс өгсөн зааварчилгааны дагуу ашиглах талаар дахин заавар хүргүүлсэн, манай компанийн эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж ажилласан боловч ******* ХХК нь үйлдвэрээс өгсөн зааврын дагуу тэгш гадаргуу бэлдээгүй, уусмал хадгалах түр савыг зориулалтын дагуу ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй байсан. ******* ХХК зохиомол байдлыг зориуд үүсгэж байна. Иймд ******* ХХК-иас гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 128,268,000 төгрөг, гэрээний 10.1.1-т заасны дагуу алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 320,670,600 төгрөг гаргуулна гэв.
4.Нэхэмжлэгч ******* ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* монголиа ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 24/294-А дугаартай гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний гол нөхцөл болох нийт 20 ширхэг PVC материалтай усны сав, тус бүр нь 30*8,35*2м буюу нийт 500 м.кв багтаамжтай, уусмалын орчин хүчтэй хүчиллэг буюу РН=2.0-д ажиллах, хамгаалалтын тортой уусмал хадгалах түр савны тусгай зориулалтын болгон ашиглахаар харилцан тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан дээрх гол нөхцөлийг биелүүлээгүй, усны савыг гэрээнд заасны дагуу талууд хамтран туршилт хийх үед туршилт хийсэн 3 уусмал хадгалах түр сав тус бүрд 300, 350, 370 м.куб уусмал ороод дүүрсэн. Гэрээний 1.1, 1.3-т савны багтаамжийн үзүүлэлтийг 30*8.35*2м гэж тодорхой зааж, тохиролцсон боловч нийлүүлэхээр авч ирсэн савны багтаамжийн үзүүлэлт 23.5х16х1.4м байсан нь гэрээнд 500 м.кв гэсэн багтаамжийн хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй байхаар харилцан тохирсныг илтэд зөрчиж, гэрээнд заасан нөхцөл, хэмжээг дур мэдэн өөрчилсөн байдаг. Гэрээний 2.4-т заасны дагуу ******* монголиа ХХК-ийн захирал, төлөөлөгчид худалдан авагч талын төлөөлөгчид хамт байлцан зааварчилга доор эхний саванд туршилт хийсэн нь амжилтгүй болж, гэрээний 1.1, 1.3-т заасан “strength mesh bag буюу хамгаалалтын байлцан тор”-гүй байсан тул ихээр хийлэгдэн сав хэт тэлж, хэлбэрээ алдсаны улмаас гулсаж, өнхрөн туршилтуудаар саванд хийсэн уусмал шүүрсэн, наалт салсан, бэхэлгээ ашиглах боломжгүй болсон. Дараагийн чанарын шаардлага хангаагаагүй, мөн өргөж уусмалыг суллах боломжгүй болсон зэрэг чанарын доголдол гарсан. Бид туршилтын явцад худалдагч талын өгсөн зааварчилгааны дагуу талбайг бэлдэж, биечлэн ирэх үед нь шалгуулсны дараа туршилтын ажлыг эхлүүлсэн 4 удаагийн туршилт бүтэлгүйтэж, сав нь биет байдлын болон чанарын доголдолтой болох нь тодорхой болсон. Манай компанийн зүгээс Гэрээний 2.3, 8.1-д заасны дагуу эхний ээлжид гэрээнд заасан шаардлага хангасан саваар сольж өгөх шаардлага тавьсныг Худалдагч тал биелүүлээгүй тул үлдсэн савнуудыг яаралтай татаж авах талаар шаардлага тавьсан. Худалдагч тал биелүүлэхгүйгээр эс үйлдэл гаргасаар ирсэн тул усны савыг хүлээлцсэн, тус шаардлагыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд ******* иа ХХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нийлүүлсэн сав нь 4 удаагийн туршилтаар ******* ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй нь тогтоогдсон, биет байдлын болон чанарын шаардлага хангахгүй нь тодорхой болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК-иас ******* монголиа ХХК-д хүргүүлсэн 1/356 дугаар, 1/369 дугаар, 1/414 дугаар, 1-444 дугаартай албан бичиг, ******* иа ХХК-д төлсөн төлбөрийн баримтууд, Туршилтын тайлан, Хийлдэг танк үйлдвэрлэсэн тухай гэрчилгээ, Бүтээгдэхүүний туршилтын тайлан, Бүтээгдэхүүний шалгалтын тайлан, Хурлын тэмдэглэл, Certificate of inspection зэрэг баримтыг,
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр и-мэйл хаягт үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцалж, ******* монголиа ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг, алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 641,343,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг буцаан гаргуулах, алданги, торгууль шаардах эрхтэй гэж тайлбарлав.
7.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдах, худалдан авах гэрээгээр РVС материалтай усны танк нийлүүлэх үүрэгтэй бөгөөд барааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын нутагт байрлах ******* ХХК-ийн үйлдвэрийн хаягт Худалдан авагч талын эрх бүхий ажилтнуудыг байлцуулан хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
8.Хариуцагч ******* ******* ХХК нь ******* ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 128,268,000 төгрөг, алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 320,670,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хавтас хэргийн 40-44 тал/
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК-иас ******* монголиа ХХК-д хүргүүлсэн 1/356 дугаар, 1/369 дугаар, 1/414 дугаар, 1-444 дугаартай албан бичиг, ******* монголиа ХХК-д төлсөн төлбөрийн баримтууд, Туршилтын тайлан, Хийлдэг танк үйлдвэрлэсэн тухай гэрчилгээ, Бүтээгдэхүүний туршилтын тайлан, Бүтээгдэхүүний шалгалтын тайлан, Хурлын тэмдэглэл, Шалгалтын гэрчилгээ, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
10.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* монголиан ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 24/294-А дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээний 1.1-т “Худалдах худалдан авах гэрээгээр Худалдагч нь нэг бүр нь 21,378,100 төгрөгийн үнэтэй 20 ширхэг, PVC water tank Materials thickness: 1.2 mm Size:30*8.35*2m Consider PH=2.0 Include strength mesh bag Color can be customized техникийн үзүүлэлт бүхий нийт 427,562,000 төгрөгийн PVC материалтай усны танк аймгийн сумын нутагт байрлах Худалдан авагчийн үйлдвэр хаягт 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Худалдан авагчид хүлээлгэн өгч /угсрах, суурилуулах, сургалт хийх зэрэг нэмэлт нөхцөлөөр/, Худалдан авагч нь үзүүлэлт, тоо ширхэг, чанарын шаардлага хангасан бараа материалыг гэрээгээр тохирсон ёсоор хүлээн авч үнийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна”, 2.1-т “Гэрээний нийт үнийн дүн 427,562,000 төгрөг байна. Нийт үнийн дүнд Бараа материалыг хүлээлгэн өгөхөд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, машин механизм ашиглах, тээвэрлэх, давагдашгүй хүчин зүйлстэй холбоотой зардал зэрэг энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай бүхий л зардлууд болон түүний ашиг, татвар, хураамж, гааль, НӨАТ багтсан болно” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хавтас хэргийн 7-11 тал/
11.Талууд гэрээний 6.1-т “Бараа материалыг аймгийн сумын нутагт байрлах Худалдан авагчийн үйлдвэрт хүргүүлнэ” гэж заасны дагуу барааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан болон гэрээний 7.1.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт нийт 299,293,400 төгрөгийн төлбөр төлөгдсөн тухайд талууд маргаагүй.
12.Харин нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь шаардлага гаргах эрхтэй”, 256.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд гэрээг цуцлах тухай тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хамгаалалтын тор байхгүй, биет байдлын доголдолгүй байхаар тохиролцсон боловч туршилтын явцад бараа материалын наалтын завсар, үүдэн булангийн боолтын нүх болон наалтын заагаар уусмал шүүрсэн” гэж маргаж байна.
13.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зохицуулсан.
14.Өөрөөр хэлбэл худалдан авагч нь эд хөрөнгийг засахыг шаардах, эд хөрөнгийг солихыг шаардах, засуулахад гаргасан зардлаа буцаан төлөхийг шаардах, гэрээнээс татгалзах эрхтэй байх ба нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцлах шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед энэ шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
15.Хариуцагч ******* монголиа ХХК нь худалдан авагч ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж маргаж байгааг үгүйсгэх боломжгүй тул хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцалж, ******* монголиа ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
16.Нэхэмжлэгч ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээний 10.1.1-т “Талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож нөгөө талдаа төлнө.” гэж заасны дагуу алданги 213,781,000 төгрөг, мөн гэрээний 10.1.4-т “Худалдагч гэрээний 5.4-т заасан үүргээ гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзвал учирсан хохирол, гуравдагч этгээдээр доголдлыг арилгуулахтай холбогдон гарсан зардал, гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний” гэж заасны дагуу торгууль 128,268,600 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.
17.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж тус тус зохицуулсан байна.
18.Талууд тус гэрээний 6.1-т “Бараа материалыг аймгийн сумын нутагт байрлах Худалдан авагчийн үйлдвэрт хүргүүлнэ” гэж заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бараа материалыг хүлээлгэн өгсөн тухайд нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд худалдан авагч нь хамгаалалтын тор байхгүй, биет байдлын доголдолгүй байхаар тохиролцсон боловч туршилтын явцад бараа материалын наалтын завсар, үүдэн булангийн боолтын нүх болон наалтын заагаар уусмал шүүрсэн биет байдлын доголдолтой гэж мэтгэлцсэн тул хариуцагч ******* ******* ХХК-иас алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд;
19.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 128,268,000 төгрөг, алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 320,670,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хавтас хэргийн 40-42 тал/
20.Зохигчид 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 24/294-А дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Худалдагч нь нэг бүр нь 21,378,100 төгрөгийн үнэтэй 20 ширхэг, PVC water tank Materials thickness: 1.2mm Size:30*8.35*2m Consider PH=2.0 Include strength mesh bag Color can be customized техникийн үзүүлэлт бүхий нийт 427,562,000 төгрөгийн PVC материалтай усны танк аймгийн сумын нутагт байрлах худалдан авагчийн үйлдвэр хаягт 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.
21.Нэхэмжлэгч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ “гэрээнд заасан нөхцөл, хэмжээг дур мэдэн өөрчилсөн, хамгаалалтын торгүй байсан тул ихээр хийлэгдэн сав хэт тэлж, хэлбэрээ алдсаны улмаас гулсаж, өнхрөн туршилтуудаар саванд хийсэн уусмал шүүрсэн, наалт салсан, бэхэлгээ ашиглах боломжгүй болсон. Манай компанийн зүгээс Гэрээний 2.3, 8.1-д заасны дагуу эхний ээлжид гэрээнд заасан шаардлага хангасан саваар сольж өгөх шаардлага тавьсныг худалдагч тал биелүүлээгүй” гэж маргасан.
22.Тус худалдах, худалдан авах 24/294-А дугаар гэрээний 2.3-т “Бараа материал нь гэрээгээр тохирсон чанарын шаардлагын хэмжээнд хүрэхгүй болох нь тогтоогдсон бол Худалдан авагч хүлээн авахаас татгалзаж, хугацаа өгч засуулах арга хэмжээ авна. Засуулах зүйлийн шинж чанараас хамаарч хугацааг хоёр тал харилцан тохиролцон тогтооно” мөн гэрээний гэрээний 8.1-т “Бараа материал нь гэрээгээр тохирсон чанар стандартын шаардлага, техникийн үзүүлэлт нэр төрөл тоо хэмжээнд нийцүүлэн, зохих ёсоор нийлүүлэхийг худалдагчаас шаардах эрхтэй” гэж харилцан тохиролцсон байна.
23.Хариуцагч ******* монголиа ХХК нь “24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээнээс Худалдан авагч татгалзаагүй тул гэрээний үлдэгдэл төлбөр 128,268,000 төгрөг шаардах эрхтэй” гэж тайлбарлав.
24.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зохицуулсан.
25.Иймд Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 128,268,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргуулж хариуцагч ******* монголиа ХХК-д олгох үндэстэй.
26.Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 192,402,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 24/294-А дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Худалдагч нь нэг бүр нь 21,378,100 төгрөгийн үнэтэй 20 ширхэг, PVC материалтай усны танк аймгийн сумын нутагт байрлах Худалдан авагчийн үйлдвэр хаягт 2024 оны 08 сарын 16-ны өдөр Худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн боловч Бараа материал нь гэрээгээр тохирсон чанарын шаардлагын хэмжээнд хүрэхгүй болох нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “...Бид нар үндсэндээ 4 сав туршчихсан. *******ийн зааврын дагуу хийгээр дүүргэж байгаад уусмал авсан боловч салхинд гулсан хийсч уусмал хийх боломжгүй” гэх Хурлын тэмдэглэл, ын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “...туршсан 3 савнаас хүчилтэй уусмал шүүрч байгаа нь байгаль орчинд аюултай үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болохыг тодорхойлов.” гэх гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 111-113 тал/
27.Иймд хариуцагч ******* монголиа ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь дээрх баримтаар тогтоогдож байх тул алданги, торгууль шаардах үндэслэлгүй гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 192,402,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
28.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,364,665 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,761,303 төгрөгийг улсын орлогод үлдээж нэхэмжлэгчээс 799,290 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох ******* ХХК болон ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцалж, ******* монголиа ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг, алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 641,343,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас 128,268,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* монголиа ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг нийт 192,402,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,364,665 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,761,303 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 799,290 төгрөг гаргуулж хариуцагч ******* монголиа ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ