2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/04672

 

 

 

 

 

 

 

     2026            04            29                                         192/ШШ2026/04672

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,  өөрийн байр хаягт оршин байх ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй, 

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд:  ******* дүүрэг, 43 дугаар хороо, 8 дугаар гудамж, 873 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн *******/РД:*******/-ийг

 

Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч О.Ууганзаяа, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт архидан согтуурч иргэдийн аюулгүй амар тайван амьдрах эрхийг зөрчиж, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эсрдэлт байдалд орсон иргэн ******* овогт *******ийн *******/РД:*******/-ийг Согтууруулах, мансууруулах донтой хүнийг албадан эмчлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Д.******* эхнэрийн хамт амьдардаг. Амьдрах орон гэр, хамаатан садан байхгүй. Хан-уул дүүргийн 19 дүгээр хороонд лааз түүж амьдардаг. Гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байгаа ч гэсэн үүнээс болоод хотхоны оршин суугч нар хүүхдээ гаргаж тоглуулахад хэцүү байна. Энэ хүмүүсийг цэгцлээд өгөөч гэсэн хүсэлт, гомдлыг удаа дараа ирүүлсэн. Дуудлага өгөөд саатуулах буюу эрүүлжүүлэх гэхээр эхнэр нь архины хордлоготой гээд эмч нар авахгүй байгаа. Манайх архины эмчилгээ зарлагдсан дээр нь архины албадан эмчилгээнд 19 дүгээр хороо болон бүх хорооны архины хамааралтай бүх хүмүүсийг хамруулж байгаа. Гэр орон байхгүй болохоор голдуу сааданд амьдардаг. Д.*******, хамтран амьдрагч хоёр нь хоёулаа ажилгүй. Лааз түүж тушааж амьдардаг хүмүүс юм. Бид нар сая СӨХ-ны дарга нартай хурал хийхэд оршин суугч нарын хамгийн их тулгамдаад байгаа асуудал нь хүүхдээ гаргаж агаарлуулах гэхээр гарч чадахгүй. Хүүхдээ хичээлд ганцаар нь явуулж чадахгүй байна. Гадуур согтуу хүмүүс байгаа учраас хүүхдүүдээ хичээлд явуулахад хэцүү, аюулгүй орчинд амьдрах боломжоор хангаж өгөөч гээд манай хэлтэс 3, 4 удаа, хороо дээр олон удаа оршин суугч болон СӨХ-ны дарга нар албан бичгээр хандсан. Иймд Д.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран амьдрагч бид хоёр Төв аймаг руу н.Базраа гэдэг айлд очиж мал маллах гэж байсан. Өмнө нь н.Базраа гэдэг айлд мал маллаж байсан юм. Өчигдөр бид хоёр явах гэж байсан боловч цагдаагийн хүмүүст баригдсан. Бид хоёр хүүхдүүдийг айлгах зүйл байхгүй. Манай хуурай ах Зүүн салааны эцэст байдаг. Тэр ахындаа очдог. Бид хоёр лаазаа түүж тушаачхаад, тэр мөнгөөрөө Төв аймаг руу яах гэж байсан. Иймд архины албадан эмчилгээнд явмааргүй байна, би байнга архи уудаггүй сард ганц 2 удаа л уудаг гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс нь ******* овогт *******ийн *******/РД:*******/-ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар тус шүүхэд Д.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар заажээ.

Гэвч хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Д.*******ид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь тогтоогдохгүй, холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүйн зэрэгцээ нотлох баримтын шаардлага хангуулаагүй, түүнчлэн гуравдагч этгээд сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан үндэслэл тогтоогдохгүй, өөрөө сайн дураараа эмчлүүлнэ гэж байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Д.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасныг баримтлан гуравдагч этгээд ***-г согтуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ***