| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/04750/И |
| Дугаар | 192/ШШ2026/04654 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/04654
2026 04 29 192/ШШ2026/04654
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24,175,508.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* Инвэст ББСБ” ХК нь хариуцагч ******* нар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №1-24045 тоот зээлийн гэрээ байгуулж 27,200,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн, жилийн 30.0 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус зээлийн гэрээний хүрээнд 3517 УКР улсын дугаартай, ZVW413027554 арлын дугаартай, TOYOTA PRIUS ALPHA-XW загварын, хар өнгөтэй автомашиныг зээлийн гэрээ, фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №1-24045 тоот дугаартай зээлийн гэрээ, фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн ба зээл авсан өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 15 удаагийн гүйлгээгээр 13,203,400.00 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 89832920, 86807395/ээж/ дугаарын утсаар холбогдож 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цуцлах тухай мэдэгдэл шуудангаар явуулсан боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийг шаардахад шаардлагыг биелүүлээгүй, барьцааны зүйл болох автомашин хаана байгаа нь тодорхойгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2026 оны 03-р сарын 27-ны өдөр зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг цуцалж баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч *******ын зээлийн үлдэгдэл нийт 24,175,508.03 төгрөг ба үүнээс үндсэн зээл 21,999,469.77 төгрөг, зээлийн хүү 2,137,305.20 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 38,733.06 төгрөг болсон байна. Иймд “******* Инвэст ББСБ” ХК болон ******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №1-24045 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гүйцэтгэлд 24,175,508.03 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 19,801,667 төгрөгийг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг тус дүнгээр багасгаж үлдэгдэл төлбөр болох 4,373,841.03 төгрөгийг хариуцагч нь , сарын хугацаанд буюу 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 546,731.03 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,175,508.83 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 19,801,667 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,373,841.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 546,731.03 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,175,508.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 19,801,667 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,373,841.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 546,730 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 546,731.03 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 139,414 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,827.55 төгрөгөөс 139,413.55 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* ******* ББСБ” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *******